Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

           

 

 

 

 

 

 

 

2023           01           13                                   2023/ШЦТ/86

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            улсын яллагч Т.Мижиддорж,

            шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208026931532 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********оны *********** дугаар сарын ************-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 дүүгийн хамт ************ дүүргийн *** дүгээр хороо ***************тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б************* (РД:************),

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 106 дугаар сургуулийн орчимд гудамжинд хохирогч ************ 2 ширхэг ухаалаг утас, 1 ширхэг монетон бөгж бүхий цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 740,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ************мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), иргэний нэхэмжлэгч **********мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), Тэнцвэрт Эстимейт ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1680 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20 дахь тал), 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-30 дахь тал) зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч ********** нь 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 106 дугаар сургуулийн орчимд гудамжинд хохирогч **************** 3 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг ухаалаг утас, 1 ширхэг монетон бөгж бүхий цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 740,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч ***************н: “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг паб караокед шөнийн 01-02 цагийн хооронд ганцаараа ороод текний эсрэг талын 1 дүгээр ширээнд суусан юм. Тэгээд би эхлээд нэг шил пиво уугаад сууж байхад эсрэг талын ширээн дээр сууж байсан нэг залуу ирээд “Таныг би таньж байна, та 42 дугаар сургуульд ажилладаг байсан эгч байна, та намайг таньж байна уу” гээд бид 2 танилцсан юм, би нэрийг нь бол санахгүй байна. Тэгээд тэнд би жоохон бүжиглэж байгаад гарах гэсэн чинь нөгөө залуу чинь дахиж над дээр ирээд “эгчээ надтай явж байгаа энэ хүмүүс намайг архиар шахаад байгаа юм. Би энэ хүмүүстэй хамт явмааргүй байна, намайг аваад яваач” гээд байхаар нь би тэр залууг тэр караокеноос аваад гарсан юм. ...Тэгээд бид 2 зам дагаж алхаж байгаад Орбит захын караоке руу орж тэнд бид 2 нэг нэг шил пиво ууж дуусаад тэндээсээ гараад гэр лүүгээ явахаар 106 дугаар сургууль чиглээд алхаад явсан. Тэр залуу намайг дөхүүлээд өгье, та бид 2-ын гэр ойролцоо байдаг юм байна гэж байсан болохоор нь би итгээд явж байтал нэг харанхуй гудамж руу ороход тухайн залуу гэнэт миний цүнхийг булаагаад намайг түлхэж унагаагаад өвдөг рүү өшиглөчхөөд зугтаад яваад өгсөн. Миний алдсан цүнх нь жижиг саарал өнгийн нэг оосортой эмэгтэй хүний цүнх байсан,  цүнхэнд бол манай нөхөр, хүүхэд бид 3-ын иргэний үнэмлэх, эмэгтэй хүний сараалжин хээтэй монетон бөгж байсан, мөн 2 ширхэг ухаалаг гар утас байсан ба марк загварыг нь санахгүй байна. Нийлүүлээд би 400.000 төгрөгөөр үнэлнэ. Ямар ч байсан хар өнгийн утас л байсан. Нэгнийх нь марк эл жи байж магадгүй. Тухайн залуу нь  170см орчим өндөртэй,  онигор нүдтэй, туранхай, хар өнгийн  савхин  куртик,  саарал биеийн тамирын өмдийг шуусан,  баруун талын эгэм хэсэгтээ  үсэглэл бүхий  шивээстэй,  шар царайтай, богино хар үстэй залуу байсан.  Би харвал түүнийг танина” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

2. Иргэний нэхэмжлэгч ***********: "... 2022 оны 08 дугаар сарын 7-ны 15 цаг 55 минутын үед *************р гэх хүн өөрийнхөө бичиг баримтаар 1,4 граммын шигтгээгүй монетон бөгжийг 120,000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Энэ бөгжний хугацаа 9 сарын 6-ны өдөр дууссан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

3. “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1680 дугаартай “...монетон бөгж, эмэгтэй хүний хуучин цүнх, 2 ширхэг гар утас зэрэг 740.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

4. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...хохирогч ************нь 1-4 гэж дугаарласан гэрэл зургуудыг байрлуулж, өөрийнх нь эд зүйлийг авч зугтаасан хүнийг заахдаа ************* зургийг заасан.”  (хавтаст хэргийн 24-29 дэх тал),

 

5. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...иргэний нэхэмжлэгч Ану-Үжин барьцаалан зээлдүүлэх газар, ************ 1,4 гр монетон бөгж 1 ширхгийг, шүүгдэгч ************* *************, *************, *************** нарын иргэний үнэмлэхийг тус тус хураан авч, хохирогч ************ олгосон. (хавтаст хэргийн 30,32, 37  дахь тал)

 

6. Шүүгдэгч **************: “....Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, надад ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэргийн шинж нь  материаллаг  хохирол,  хор уршиг  учирсан байхыг  шаардахгүй,  бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу тодруулбал, хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн  шинжийг агуулдаг байна.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч *********** нь амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, цүнхтэй эд зүйлийг авч зугтаан өөртөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч ********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Тус дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч *********** 740.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ********** гаргаж өгсөн 3 ширхэг иргэний үнэмлэхийг хураан авч, хохирогч **********өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч *********** 1.4 гр монетон бөгжийг хураан авч, хохирогч ************* олгосон баримттай байна. (хавтаст хэргийн 30, 32,37 дахь тал)

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************нийт 560,000 төгрөг гаргуулж, хохирогч *********** 440,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ********* 120,000 төгрөгийг олгохоор гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ************* нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд уг хохирол, хор уршгийг бүрэн арилгасан болох нь хохирогч ************, иргэний нэхэмжлэгч ************ нарын  бичгээр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 1 жил 2 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ******** нь: “... би Хан-Уул дүүрэгт барилгын компанид ажил хөдөлмөр эрхэлдэг тул Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох боломжтой болов уу ” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд тэрээр өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид төлөх төлбөргүй байдал,  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруу дээр маргаагүй зэргийг тус тус харгалзан прокурорын санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч *********** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *********** мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ****************** мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ