| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
2023 01 11 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Н.Ундрах
иргэдийн төлөөлөгч Ж.Пүрэвням,
шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001678 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **********оны ****дүгээр сарын ****ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, халаалт, агаар сэлгэлтийн мэргэжилтэй, хувиараа халаалт, агаар сэлгэлт буюу төмөр агааржуулагч хийдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ************ дүүргийн *** дугаар хороо, ************** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******************* (РД:***************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр *************** дүүргийн *** дугаар хороо ************тоот гэртээ төрсөн дүү ***************** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгаар цээжин тус газарт 1 удаа хутгалж биед нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би өөрийн дүү ***************** цээжин тус газар хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин хөмсөгөнд үүссэн гэмтлийг өөр цаг хугацаанд дүү өөрөө ор, шүүгээний завсар унахдаа учруулсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие одоо эдгэрсэн. Тухайн өдөр намайг хэвтэж байхад ах************** нь хутга барьж ирээд цээжинд 1 удаа хутгалсан. Миний хөмсөгөнд учирсан гэмтлийг бол ах учруулаагүй юм. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч *************хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч нь “...Шүүгдэгч **************** нь Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүдэгч нь гэм буруу дээр маргахгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч ************** нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******************дүүргийн *** дугаар хороо **********тоот гэртээ төрсөн дүү *************** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгаар цээжин тус газарт 1 удаа хутгалж, биед нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “Хэрэг болсон гэх газар ************** дүүргийн *** дугаар хороо, ************** тоот гэх ба уг тоот нь ертөнцийн зүгээр хойшоо харсан ногоон дэлгэгдэж нээгддэг хаалгатай, уг хаалганы зүүн талд явган хүн орох мөн адил ногоон төмөр жижиг хаалгатай улаан өнгийн модон бандан хашаатай айл өрх байв. ...ширээний дээрээс шар өнгийн иштэй ажлын хэсэг нь 15 см бариул нь 12 см, нийт урт нь 27 см цэнхэр өнгийн торонд боосон хутгыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэхэд ... орны доор шалан дээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цээжний зүүн тал хэсэг нь 1.5 см орчим зүсэгдсэн хар өнгийн куртик, мөн цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн фудволкны цээж хэсэг нь 1.5 см урт зүсэгдсэн байсныг эд мөрийн баримтаар хураан авав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-8 дахь тал),
2. Хохирогч *************: “...Би аав ***************, ээж ************** нарын хамт ************дүүргийн ********дугаар хороо ************** тоотод амьдардаг... манай ах ************* нь эхнэртэйгээ маргалдаад 2022 оны 07 дугаар сарын сүүлээр манай гэрт ирж бид гуравтай хамтран амьдрах болсон. 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед ах ***************** хамт 0.75 литрийн Их монгол нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэрнээс хойш би болсон асуудлыг санахгүй байна. Нэг мэдсэн чинь цэргийн төв госпитал эмнэлэгт сэрсэн юм. Тэгээд тухайн эмнэлэгт эмчилгээ хийлгэж уушигны хагалгаанд орсон. Тухайн өдөр манай ээж ах бид хоёрыг архи хувааж уухаас өмнө өглөө ажил руугаа наймаа хийх гээд гараад явсан юм. Харин аав гадаа яндан хийж байсан гэсэн, би аавыг хаана байсан болохыг санахгүй байгаа юм. ...Ах бид хоёр цуг архи уухаараа таардаггүй, үг яриа ерөөсөө нийлдэггүй. Эрүүлдээ ч санаа нийлдэггүй хүмүүс юм. Би их хэмжээний согтолттой байсан. Миний хөмсөгөнд учирсан гэмтлийг бол ах учруулаагүй юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэрч ********** өгсөн: “...Би *************** дүүргийн****дугаар хороо ************ тоотод эхнэр ************болон бага хүү ***************хамт амьдардаг юм... 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр манай дунд хүү **************манай гэрт хамт амьдрах болсон. 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ууганбаяртай хамт гэрийн гадаа яндан хийх гээд төмөр зүсэн янзалж байтал *********** байшин луу орж тасдагчийн ир солиод ирье гээд гэр лүү орсон. Тэгээд удалгүй “ааваа би хүн алчихлаа” гэж орилохоор нь байшин луу яваад ортол бага хүү Урандорж цээж хэсэгтээ хутгалуулсан хэвтэж байсан. Харин ************ нь “ааваа ****************** намайг хутгалчихлаа” гэж хэлээд миний буруу гээд цээжээ дараад хэвтэж байхаар нь би түргэн тусламж дуудсан юм. Ямар шалтгаанаар хутгалсан талаар би мэдэхгүй байна. Яг болсон зүйлийг хараагүй. ************************* хоёр хоорондоо их маргалддаг ч урьд өмнө нь бие биеийнхээ биед халдаж зодож цохиж байсан асуудал байхгүй. Одоо ************** бие их хүнд байгаа, хагалгаанд орж байж юу нь бэртэж гэмтсэнийг мэдэх юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 12956 дугаартай “...****************** биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт /нийт 1500мл/, баруун хөмсгөнд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
5. Яллагдагч **************: “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 18-377 тоотод амьдардаг байсан. 2022 оны 07 дугаар сараас хойш эхнэр ********** маргалдан 2022 оны 07 дугаар сарын сүүлээр аав ************ гэр болох ************ дүүргийн 5 дугаар хороо, **************** тоотод ээж ********, төрсөн дүү ************** нарын хамт амьдрах болсон юм. Манай гэр бүл хувиараа халаалт, агаар сэлгэлт буюу төмөр агааржуулалт бригадаараа хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Би аавын гэрт дүү **************хамт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхэлж 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. 2022 оны 09 дүгээр сарын 18-ны 12 цагийн үед дүү ************* бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн Их Монгол нэртэй хоёр шил архи аваад гэртээ хувааж ууж дуусчхаад аав ************* дээр очиж байшингийн янданг хийх гээд төмөр зүсэж янзалсан. Тэр үед тасдагчны ир дуусчихаар нь солих гээд ганцаараа байшин луу ортол байшин дотор дүү ************ нилээн согтчихсон, орон дээр хэвтээд орилоод намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад гал тогооны тавиур дээр байсан бор шаргал иштэй төмөр хутгыг баруун гартаа бариад айлгах санаатай зүүн талын уушги хавьцаа нь хутгаа чиглүүлээд дуугүй бай писда минь гэж хэлээд хутгаа дарчихсан чинь уушги хавьцаа нь хутга орчихсон. Тэгээд хутгаа аваад ************** зүүн талын цээж, уушги хавьцаа нь марло тавьчхаад буцаагаад гал тогооны шүүгээн дээр хутгаа тавиад сандраад байшингаас гараад аав *********** “би хүн алчихлаа” гэж хэлсэн юм. Тэр үед аав ***************103-т дуудлага мэдээлэл өгсөн юм. Удалгүй ардаас нь цагдаагийн алаг тэрэг ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан юм. Харин дүүгийн хөмсөгөнд үүссэн гэмтлийг өөр цаг хугацаанд дүү өөрөө ор, шүүгээний завсар унахдаа учруулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 164-165 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарахад нэг талаас хохирогч, шүүгдэгч нарын архи согтууруулах ундааны зүйлийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр үүссэн байхыг үгүйсгэхгүй, нөгөө талаас хохирогч ************ шүүгдэгч ************ нар нь ах дүүгийн харилцаатай ч хоорондоо нийлэмжтэй бус, таарамжгүй харилцаатай хүмүүс /эрүүл болон архи уусан хэвийн бус үедээ ч хоорондоо таарч тохирдоггүй харилцаатай гэх/ байх атал хохирогч, шүүгдэгч нар нийлж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхэлж 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, энэ үедээ хоорондоо маргалдаж шүүгдэгч ************* нь дүү ************* цээж хэсэгт хутгалж гэмтээсэн байх бөгөөд энэхүү хутгалсан үйлдлээс үүдэн хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч ************* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүй мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй буюу *************** тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ************ дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ***************эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх боловч хохирогч нь хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, өөрийн ахаас “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч **************** 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Хохирогч “...ямар нэгэн санал байхгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлаж доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч **************** “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *************үйлдсэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд тухайн зүйл хэсэг, заалтад таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гурваны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу архидалтаас үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан тул бусдад төлөх төлбөргүй байдал, хохирогчийн зүгээс гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзсанаас гадна мөн нөгөө талаас шүүгдэгч ************** нь хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************* ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутга, 1 ширхэг архины хуванцар сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****************3 (гурван) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ****************** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутга, 1 ширхэг архины хуванцар сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР