| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
2023 01 17 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
улсын яллагч С.Энхням, /томилолт/,
шүүгдэгч ******************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000002004 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* оны ************дүгээр сарын **********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү, нөхөр, хүүхдийн хамт *************үүргийн ************ дугаар хороо ************ тоотод суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************** (РД:*******************)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **************** дүүргийн *****************дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******************* тоотод оршин суух гэртээ төрсөн эгч***************** ахуйн шинжтэй маргаанаас үүдэн маргалдаж, улмаар эгч рүүгээ ус буцалгагч авч шидэх үед **************ард талд нь зогсож байсан төрсөн дүү * *************************** толгойн тус газарт онож, толгойг нь хагалан эрүүл мэндэд тархи доргилт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *************** дүүргийн ***********дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, **************** тоотод оршин суух гэртээ төрсөн эгч ***************** ахуйн шинжтэй маргаанаас үүдэн маргалдаж, ус буцалгагч авч шидэх үед *************рд талд нь зогсож байсан төрсөн дүү ******************толгойн тус газарт онож, толгойг нь хагалан эрүүл мэндэд тархи доргилт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***************** “...Би ***************** дүүргийн ********** дугаар хороо ***************тоотод өөрийн нөхөр болон 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай охин ************** одоо жирэмсэн төрөх гэж байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажилдаа явсан хойгуур манай охин*************өөрийн төрсөн эгч **********хоорондоо маргалдаад муудалцсан байсан ба *********** нь эгч *********** уурласан уурандаа хуванцар ус буцалгагч аваад эгч рүүгээ шидэх үед цаана нь зогсож байсан манай ************хүү **************** толгойн тус газар онож хагарсан байсныг би орой ажлаа тараад 20 цагийн орчимд орж ирэх үедээ мэдсэн юм. ...Тухайн өдөр би хүү *************** ГССҮТөвд очиж үзүүлээд толгойд нь боолт хийлгэж үзүүлсэн, эмнэлэгт хэвтээгүй, өөрөөр эмнэлгийн байгууллагад үзүүлж тусламж үйлчилгээ аваагүй бөгөөд эрүүл мэндийн даатгалын газраас нөхөн төлбөр аваагүй. Би гэрээрээ эмчилгээ хийж боолтыг нь сольж эм тос түрхэж байгаад манай хүү зүгээр болсон, одоо бие нь эдгээд цэцэрлэгтээ явж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 11 дэх тал),
2. Гэрч *****************: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад гараад дэлгүүрээс талх элэгний нухаш аваад ирсэн чинь манай дүү өөрийн нөхөр *************** хамт надтай зөрж гараад дэлгүүрээс хүнсний зүйл авчраад тусдаа хоол хийж идээд байхаар нь “нэг гэрт байж тусдаа хоол хийж иддэг боллоо юу” гээд дүү**************асуухад миний араас том өрөөнд орж ирээд “тусдаа хоол хийж идэж болдоггүй юм уу” гээд уурлаад хэрүүл өдөөд байхаар нь би “тийм бол чи тусдаа амьдрахгүй юу” гээд хэлчихсэн чинь миний араас ирээд намайг шууд үсдэх гээд дайраад байхаар нь би хөлөөрөө гэдэс рүү нь нэг удаа жийсэн чинь **************нөхөр Отгонбаатар ирээд эхнэрээ аваад явсан юм.Тэгсэн чинь ************гал тогоонд ороод ширээн дээр байсан аягыг над руу шидэхэд би бултсан, дахиж манай гэрт байдаг хуванцар ус буцалгагчийг аваад над руу шидэхэд нь би хажуу тийш бултсан чинь миний ард тоглож байсан манай төрсөн дүү *************** зулай хэсэгт нь оноод их цус гарахаар нь би айгаад цагдаа түргэн хоёрыг дуудсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
3. Гэрч ******************н: “...Би өөрийн найз охин **************2019 оны сүүлээр танилцаад үерхэж байгаад одоо хадам аав, ээжийн гэрт хамт амьдардаг бөгөөд манай найз охин *************** 9 сар 10 хоногтой жирэмсэн юм. Тэр өдөр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би найз охин ************хамт гэрээс гарч байх үед ************** дэлгүүрээс орж ирж таарсан. Тэгээд бид хоёр гэрээс гарч дэлгүүр ороод талх өндөг хиам аваад гэрт ороод тусдаа шараад идэж байсан чинь хадам эгч ************* бид хоёрыг “тусдаа хоол иддэг болоо юу, тийм бол тусдаа гарч амьдраач” гэхээр нь манай найз охин ************ гэнэт уурлаад маргалдсан. Тэгээд эгчтэйгээ хэрэлдэж байгаад хоорондоо барилцаж авсан чинь *************** ***********өөрөөсөө холдуулах гээд хөлөөрөө гэдэс рүү нь нэг удаа жийсэн, тэгсэн чинь ********** уурлаад барилцаж авах гэхээр нь би ************ салгаад нөгөө өрөөнд орсон, энэ үед *********** үглээд байхаар нь *********уурлаад ширээн дээр байсан аяга аваад *************** рүү шидсэн чинь *************бултчихсан, тэгээд ********** дахин элдвээр хэлээд байхаар нь Мөнхцэцэг хуванцар ус буцалгагч аваад **********рүү шидсэн чинь онолгүй цаана нь байсан *************й дүү ************толгой дээр оноод цус гарсан чинь ***************** эмнэлэг цагдаа дуудсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
4.2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15675 дугаартай “..************** биед тархи доргилт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
5. Шүүгдэгч *********: “...Надад ярих зүйл байхгүй. Өөрийн гэм буруугаа ойлгож байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас үзвэл, шүүгдэгч ********** нь төрсөн эгч ************* хоолны асуудлаас маргалдаж, улмаар хуванцар ус буцалгагч авч ************ рүү чиглүүлэн шидэх үед ард нь тоглож байсан бага насны хохирогч************* толгойг онож, гэмтэл учруулсан байх ба уул нь шүүгдэгч ********* бага насны хүүхдийг тэнд байгааг харсан, юм шидэх үед оногдох, өртөх боломжтой мэдэж байсан атлаа үл ойшоон уурлаж бухимдсан үедээ өөрийгөө хяналгүй бусад руу чиглүүлэн хатуу биет зүйл шидсэн, уг үйл явдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********, гэрч ************, *************р, шүүгдэгч Г*************нарын хэн аль нь мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч ************* нь хүний биед халдах, аливаа хатуу биет зүйлийг шидэх үйлдлээс шалтгаалан бусдын бие махбодид гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа бусад руу чиглүүлэн аяга авч шидэх, ус буцалгагч авч шидэх зэрэг үйлдлийг хийснээс үүдэн бага насны хүүхэд болох *************** онож, бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч ************* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас бага насны хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************************* нь эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Г.Мөнхцэцэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Г.Мөнхцэцэгт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч ************ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал /бага насны хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 сарын хугацаанд хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ****************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүний урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 (хоёр) сарын хугацаагаар хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ