| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
2023 01 13 2023/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208002790003 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********оны ********* дугаар сарын **********ний өдөр *************аймгийн ************* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *************** газарт туслах гагнуурчин ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт **********дүүргийн ******** дугаар хороо, ************** дүгээр гудамжны ************* тоотод оршин суух, Урьд
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 4 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдэх 5 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан. ************************ (РД:*****************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн үед ************* дүүргийн ********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цолмон” төвийн зочид буудалд тодорхой шалтгаангүйгээр **************** нүүрэн тус газарт өшиглөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй, мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн үед *********** дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цолмон” төвийн зочид буудалд тодорхой шалтгаангүйгээр ************** нүүрэн тус газарт өшиглөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч ************* “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цолмон төвийн зочид буудалд найз ********** ********** нартай хамт халамцуу буудалд орсон ба сүүлд нэрийг нь мэддэг болсон ************ уулзахаар ирсэн ***********гэх залуу намайг орон дээр сууж байхад миний нүүр лүү хөлөөрөө өшиглөж унагаад миний нүүр лүү гараараа цохиод гараад явсан, өөр маргаан зодоон болоогүй. Надаас өөр гэмтсэн бэртсэн хүн байхгүй. Би зодуулсандаа гомдолтой байна. Би толгойны зураг авхуулсан 150.000 төгрөгийн зардал гарсан уг мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
2. Гэрч *****************: “2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй нийтийн караокед дуулж байгаад зүс таньдаг *********** тааралдсан.Тухайн үед *********архи уусан согтуу байсан ба караоке хаах болоод явах болоход *********хаашаа явах гэж байгаа юм гээд араас дагаад байсан. Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цолмон” төвийн зочид буудалд өрөө авсан байгаа, тийшээ явах гэж байна гэхэд дагасаар байгаад хамт буудалд очсон. Миний очсон буудалд манай найз********** уулзахаар өмнө нь хамт сонгуулийн ажилд явж байсан **************эх залуу ирсэн байсан. Тухайн үед ямар нэгэн маргаан болоогүй, **************орон дээр сууж байхад гэнэт л ************* гэх залуу*****өшиглөсөн, тэгээд нэмж нэг удаа гараараа цохисон. *********** босоод ************* гэх залууд хандаж ямар учраас зүгээр байгаа хүнийг цохиж байгаа юм гэхэд юу ч дугараагүй гараад явсан. **************өшиглүүлсний дараа баруун хөмсөгнөөс цус гараад байсан, цусыг нь тогтоож өгсөн, өөр маргаан зодоон болоогүй. *********** цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 892 дугаартай “...*************** биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29 дэх тал),
4. Шүүгдэгч ***********: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз ************* хамт ажлын ахын гэрт очоод ууж байхад надтай сонгуулиар хамт ажиллаж байсан ************ эгч намайг “хүрээд ир” гээд би бааранд очиход******** эгчийн найз ***********гэх эгч бас нэг танихгүй махлаг шар царайтай ах байсан. Тэнд ууж байгаад би маш их согтсон байсан, тэгээд нэг сэрэхэд буудалд байсан. Гаднаас ************эгч нэг танихгүй ахтай чанга, чанга ярьж орж ирсэн ба тэр эрэгтэй намайг босож ирээд архи уу гээд татаж чангаагаад, арчаагүй юм гэх мэтээр хэл амаар доромжлоод гараас татаад байхаар нь би босож ирээд тэр залуутайн маргалдаад заамдалцаад салах гээд цээж рүү нь түлхсэн чинь ор луу унаад дахин босоод ирэхээр нь хөлөөрөө нүүр лүү нь нэг удаа өшиглөөд, нэг удаа гараараа нүүр лүү нь цохиод гараад явсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч *********** нь ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч ************* нүүрэн тус газарт өшиглөх, гараараа цохих зэргээр зодсон болохыг хохирогч *************болон гэрч ************** нар харилцан агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, шүүгдэгч ************* үүнийг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ************* нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч **************** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн 130.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч ************** нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч ************** нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************** нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь ************* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ***************танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч ***********гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал /нийслэлийн хот тохижилтын газар туслах гагнуурчин хийдэг/ зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч **************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч************** нь хохирогч **************** эмчилгээний зардалд 130,000 (нэг зуун гуч мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ****************нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ