Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 215

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ............... овогт Д.Д-ыг Дундговь аймгийн ................. нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор, 1985 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл худгийн моторчиноор 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Дундговь аймгийн Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд 1993 оны 02 сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Дамбын Эрдэнэцогтод олгосон 390446 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Даваагийн Д мөн болохыг тогтоосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х