Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 05 өдөр                                            Дугаар 2023/ШЦТ/07                                                        Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б,

            Шүүгдэгч А.М-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн А-н М-д холбогдох 2228002730140 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Мнь 2022 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн автозамын 42 дахь километрт Тоёота Приус-20 маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Бгийн биед хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цагаан хаднаас Улаанбаатар хот руу явах гэж зорчигч авсан. Хохирогч Д.Бг Цогтцэций сумаас авсан. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж эргэх гэж байгаад эргэж чадахгүй осол гаргасан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу Цогтцэций сумаас явахаар зар дээрээс шүүгдэгчийн гар утасны дугаарыг олж орой 22 цагийн үед Цогтцэций сумаас гарсан. Удалгүй зам тээврийн осолд орсон. 3,637,248 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь үнэн. Эмнэлгээс гарснаас хойш авсан эм тарианы зардлын баримтуудыг одоо гаргаж өгөх хүсэлтэй байна. Манай гэр био кабинетад байдаг гэмтлийн эмнэлэг рүү нуруу хугархай учраас олон нийтийн унаагаар явж чадахгүй машин хөлсөлж явдаг байсан учраас бензиний зардал болон цалингийн тодорхойлолтоо гаргаж өгөх хүсэлтэй байна. Өнөөдөр би эрүүл байгаа мэт гаднаасаа харагдаж байгаа боловч нураандаа 10 ширхэг хадаастай байгаа. Хэзээ яаж гэмтэл нь сэдрэхийг мэдэхгүй, гэмтлийн эмч баталгаа гаргаж өгөхгүй гэж хэлсэн. Насан туршийн өвчтэй болсон. Нуруу тулгуур эрхтэн гэнэт суумгай болохыг мэдэхгүй тиймээс ирээдүйд гаргах хохирлыг минь бодолцож үзэхийг хүсэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 06-ний өдөр Улаанбаатар хот руу ажлаар явах гээд фэйсбүүкээс Улаанбаатар хот руу хүн авч явна гэсэн зарын дагуу     дугаарын утсаар холбогдсон чинь Улаанбаатар явна гэсэн. Цогтцэций сумаас орой 22 цагийн орчимд хот руу явах унаа ирээд Цогтцэций сумаас гараад уг суусан машин жоохон хурдтай яваад байсан. Цогтцэцийгээс Улаанбаатар хот руу салдаг замын уулзвар дээр ирж байгаа харагдсан тэгээд юу болсныг нь сайн санахгүй байна нэг мэдсэн сандлаасаа босож чадахгүй байсан. Тэгээд Өмнөговь аймгийн төвөөс эмнэлгийн машин ирээд аймаг руу явсан. ...Би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх дүү Яы гэрт очиж амраад 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр буцаад Улаанбаатар хот буцахаар болж Улаанбаатар хот явах унаа фэйсбүүк зар харж үзэж байгаад зарын дагуу нэг эрэгтэй хүнтэй холбогдож Улаанбаатар хот явна гэхээр нь хүлээж байгаад 22 цагийн үед Цогтцэций сумаас гарахаар болж намайг ирж авсан юм. Уг машин саарал өнгийн Тоёота приүс машин байсан. Машинд жолооч гэх 30 орчим насны залуу арын суудалд 25-27 орчим настай эрэгтэй хүн сууж байсан. Бид нар Цогтцэций сумаас гараад 30-40 орчим километр явж байхад эргэлтээр жолооч эргэж чадаагүй бололтой гэнэт машин замаас гарч шороо даваад харайгаад байсан. Их хурдан болж өнгөрсөн болохоор санахгүй байна. Жолооч их цухалдаж уурласан байдалтай их хурдан яваад байсан бөгөөд миний сууж байсан суудлаас хяналтын самбар нээлттэй харагдахгүй байсан. Миний бодлоор 80 км давсан хурдтай явж байсан байх зөрж өнгөрч байгаа машин их хурдтай зөрөөд байсан. Миний биед учирсан гэмтлийг Гэмтэл согог судлалын үндэсний төв “нурууны L1-р нугаламын их биеийн урд хэсэг шахагдсан хугаралтай, баруун талын ламин суваг зөрүүгүй хугаралтай, Уг нугалмын арын хананы бүрэн бүтэн байдал алдагдаж арагш нугасны суваг руу 0.7 см шахаж нарийсган тодорхойлогдоно. АР-0,7 см, бүсэлхийн L2-р нугалмын их биеийн урд дээд хэсэгт шахагдсан хугаралтай гэх онош гарсан. Би уг осол болох үед шоконд ороод юу болсон талаар санахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл шороо даваад үсэрч байхыг санаж байна. Жолооч болон зорчигч хоёр ямар байсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа эмнэлэг ирсэн байсан. Би тухайн шөнө түргэнээр Өмнөговь аймгийн эмнэлэгт ирээд бүртгэлд орж байх шиг байсан. Мөн зураг авхуулж байсныг санаж байна. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу яаралтай хагалгаанд орохоор ирсэн юм. Би хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гаргасан зардлыг тооцож үзээд баримтаар хүргүүлэх болно. ...Би эмчилгээтэй холбоотой баримтаа бүрэн цуглуулж дуусгаагүй байгаа болохоор яг хэдэн төгрөг гэдгийг хэлж мэдэхгүй байна. Миний нэг сарын цалин 1480.000 төгрөг байдаг би уг ослоос болж 4 сарын туршид цалин авч чадаагүй тул 4 сарын цалингаа нэхэмжилж байна. Мөн миний амь нас одоо 10 ширхэг хадаасан дээр тогтож явж байна. Тэр хадааснууд хэзээ хөдлөөд хугарч унахыг би мэдэхгүй. Би зам тээврийн осолд ороогүй бол ийм зүйл болохгүй байсан. Мэ хурдаа тааруулаад уг уулзвараар эргэсэн бол надад ийм зүйл болохгүй байсан. Гэмтлийн мэс ажилбар хийсэн эмч нар надад хийсэн эмчилгээндээ баталгаа өгч чадахгүй байгаа. Ийм учраас би амь насны даатгал хийлгэмээр байна. Амь насны даатгал нь эрсдэлийн үнэлгээнээс хамаараад нэг жилийн 1.200.000 төгрөгөөс эхэлдэг юм билээ. Би одоогоор амь насны эрсдэлээ тодорхойлоод бичиг баримтаа бүрдүүлж байна гэжээ.  /хавтаст хэргийн 19-20, 29-32 дахь тал/,

Хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Гэрээний үүргийн дагуу зээлээ хаалгахыг хүсэж байна гэжээ. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Гэрч Г.Ганбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот явах болоод өдрийн 12 цагийн үед фэйсбүүкээс Улаанбаатар хот явах зарын дагуу       дугаарын утсаар нэг эрэгтэй хүнтэй яриад хамт Улаанбаатар хот явахаар тохирсон. Тэгээд уг хүн цагаан хаднаас ирнэ гэж байсан. Би уг хүнийг хүлээж байгаад 20 цаг 40 минутын үед нүүрс тээврийн автозамын 25 дахь километрээс суусан. Тухайн хүн ганцаараа приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд бид хоёр хамт явж байгаад Цогтцэций сумаас нэг эмэгтэй хүн авсан. Цогтцэций сумаас 22 цагийн үед Улаанбаатар хотын чиглэлд явсан. Тэгээд би Цогтцэций сумаас гарч явж байгаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь миний сууж явсан машин Цогтцэций Даланзадгад сумын автозамын уулзвар дээр ирээд баруун гар тийш эргэх ёстой байсан боловч эргэлгүй шууд чигээрээ яваад тоормос гишгээд замаас гараад замын хажуу талын далан шуудуун дээгүүр тас түс хийгээд үсчүүлж яваад зогссон. Тэгээд машинаас буугаад цагдаа дуудсан гэжээ. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Шүүгдэгч А.Мяллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Бгийн эмчилгээнд гарсан зардлыг төлсөн. Би баримтаар 3.637.248 төгрөг өгсөн. Уг мөнгөний гүйлгээнүүд болохоор зарам нь Бгийн дансанд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь шууд хийсэн. Зарам мөнгөн гүйлгээ нь Бгийн эмчилгээтэй холбоотой зардал мөнгийг мөнгийг шууд тухайн байгууллагын дансанд нь шилжүүлсэн. Уг мөнгөний гүйлгээнүүд болохоор бүгд Бямба-Туяа буюу ээжийн данснаас шилжүүлсэн. Би өөрийнхөө данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн тэр гүйлгээний баримт нь байхгүй байгаа. Бд хохирол төлсөн талаарх баримтаа бүгдийг нь гаргаж өгсөн. Миний эзэмшил ашиглалд байдаг миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2021 оны 10 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр авч байсан. Уг машины эзэмшигчийн талаар лавлагаа гэрчилгээ дээр бол Нэткапитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ нь автомашин худалдан авах гэрээнд заасны дагуу уг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулснаар миний нэр шилжих юм. өөрөөр хэлбэл миний машин барьцаанд байгаа гэсэн үг. Би анх Нэткапитал ХХК-наас машинаа барьцаалж зээл авахдаа нийгмийн даатгалын асуудлаас болоод зээлийн шаардлага хангахгүй байсан учраас эгч Д.Аын нэр дээр гэрээ байгуулж зээл авсан юм. Тийм учраас уг Нэткапитал ХХК-ны зээлийн мэдээлэлд манай эгч Д.Аын мэдээлэл байгаа. Д.А бол өөрийнхөө нэрээр зээл хийж надад машин авч өгсөн хүн байгаа юм. Тэрнээс Д.А ямар нэгэн мөнгө төгрөгийн өгцөө авцаа байхгүй. энэ хэрэгт ямарч хамааралгүй хүн байгаа юм. Би өөрийнхөө нэрээр зээл авах гэсэн нийгмийн даатгалаас болоод зээл гарахгүй байсан болохоор А эгчийг гуйгаад зээл гаргуулаад авчихсан юм. Тэрнээс уг машины зээлийг би өөрөө төлдөг. Би зээлээ цаг хугацаанд нь төлөөд явж байгаа гэжээ. /хавтаст хэргийн 68-69 дэх тал/

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар  сарын 09-ний өдрийн  магадлагаа “Т.Prius маркийн 96-40 УББ улсын дугаартай автомашины жолооч Аюурзана овогтой Мэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Бгийн биед баруун, зүүн тохойд цус хуралт, бүсэлхийн 1, 2-р нугалманд хугарал, нурууны булчинд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн дүгнэлтэд: Тоёота приүс маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60, суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Тоёота приус маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 12.4-д заасныг зөрчсөн байна гэжээ. /хавтаст хэргийн 56 дахь тал/,

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд хүсэлт ирүүлсэн тоёота приүс маркийн 96-40 УББ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6 /шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй/ гэсэн заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ. /хавтаст хэргийн 59 дэх тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 72 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/

Цагдаагийн газрын лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/

Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 75-79 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/

Банк түүний харилцаг нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 81-88 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 89 дэх тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 пугаар сарын 25-ны өдрийн 1598 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ “Нийт дүн 4.016.000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 90-93 дахь тал/

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “А.М- 0.00 хувийн согтолттой” гэжээ. /хавтаст хэргийн 94 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 95 дахь тал/

Өвчний түүх, шинжилгээний хариунууд /хавтаст хэргийн 98-114 дэх тал/

Эд зүйл эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл  “B C D  ангиллын 1281439 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх” /хавтаст хэргийн 122 дахь тал/

Хохирогчийн хохирлын баримт, Таван толгой түлш ХХК-ийн “.” гэжээ.

Хохирогч Д.Бгийн “Хохирогч Д.Б би шүүхээс тогтоосон 335.442 төгрөгийг шүүгдэгч А.М-ээс  дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авсан нь үнэн болно.” Гэх өргөдөл зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.М-дхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.М-ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Шүүгдэгч А.М-ийн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч А.Мнь 2022 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн автозамын 42 дахь километрт Toyota prius-20 маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Бгийн биед хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 29-32 дахь тал/, гэрч Г.Ганбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар  сарын 09-ний өдрийн  магадлагаа “Т.Prius маркийн 96-40 УББ улсын дугаартай автомашины жолооч Аюурзана овогтой М нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн “...Д.Бгийн биед баруун, зүүн тохойд цус хуралт, бүсэлхийн 1, 2-р нугалманд хугарал, нурууны булчинд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн “Toyota prius маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60, суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Toyota prius маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 12.4-д заасныг зөрчсөн байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд хүсэлт ирүүлсэн Toyota prius маркийн 96-40 УББ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6 /шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй/ гэсэн заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 59 дэх тал/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.

Шүүгдэгч А.Мнь тус гэмт хэрэг гарах үед 96-40 УББ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан B C D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь 1281439 дугаартай жолоочийн үнэмлэх,  шүүгдэгч А.М-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон.

Шүүгдэгч А.Мнь 2022 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн автозамын 42 дахь километрт Toyota prius маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Бгийн биед хүндэвтэр хохирол учруулсныг зам тээврийн осол гаргасан гэж үзэхээр байна.

Зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн: Д.Бгийн биед баруун, зүүн тохойд цус хуралт, бүсэлхийн 1, 2-р нугалманд хугарал, нурууны булчинд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн: Toyota prius маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60, суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Toyota prius маркийн 96-40 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Мнь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасныг зөрчсөн байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/-ээр шүүгдэгч А.М-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Мнь тус гэмт хэргийг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “А.М0.00 хувийн согтолттой” /хавтаст хэргийн 94 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

96-40 УББ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч А.Мболох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч А.Мнь хувийн байдлын хувьд:  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.М-ээс гэмт хэргийн улмаас хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бд хүндэвтэр хохирол учирч эмчилгээ хийлгэсэн нь өвчний түүх, шинжилгээтэй холбоотой нотлох баримтуудаар /хавтаст хэргийн 98-114 дэх тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Мхохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бд мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 3.637.248  төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 75-79 дэх тал/-аар тогтоогдож байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б шүүхэд хохирол төлбөртэй холбоотой 335.442 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн ба уг баримтыг үнэлж шүүгдэгч А.М-ээс 335.442 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Мнь 335.442 төгрөгийн хохирлыг гэм буруугийн шүүх хуралдааныг түр завсарлуулан төлсөн нь хохирогч Д.Бгийн “Хохирогч Д.Б би шүүхээс тогтоосон 335.442 төгрөгийг шүүгдэгч А.М-ээс дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авсан нь үнэн болно.” гэх баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Мнь хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 3.972.690 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б эмчилгээ хийлгэсний улмаас ажилгүй байсан 4 сарын цалин болох 5.920.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар “Таван толгой Түлш ХХК-ийн санхүүгийн албаны санхүү бүртгэлийн хэлтсийн нярав Даваасүрэнгийн Б /РД: ШЕ84031566/ нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд сарын 1.480.000 төгрөгийн үндсэн цалин, сар, улирлын урамшуулал авдаг нь үнэн болно.” гэх ажлын тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б нь 4 сарын хугацаанд ажилгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхив.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б “нуруундаа хадаастай, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, миний биеийн байдал ирээдүйд ямар болохыг мэдэхгүй  байгаа тул нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалинг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.М-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч А.Мурьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бд гэмт хэргийн улмаас  учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.М-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч А.М-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байна, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдсэн. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б, шүүгдэгч А.Мнар “хэлэх зүйлгүй” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүх шүүгдэгч А.М-ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д1.000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл,  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.М 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч А.Мторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-дхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан B C D ангиллын 1281439 дугаартай А.М-ийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.М-дбуцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

         

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

1. Шүүгдэгч Т овгийн А-н Мийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.М- хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бд эмчилгээний зардалд 3.972.690 /гурван сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун ер/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн B C D ангиллын 1281439 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.М-д буцаан олгохыг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгасугай.

8. Шүүгдэгч А.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-дхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтээ 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.М--д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ