Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                             Дугаар 2022/ШЦТ/130                              Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Хохирогч, шүүгдэгч И.Хэ, Ө.О,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Игийн Хэ, З овгийн Өийн О нарт холбогдох 2228000000163 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Монгол улсын иргэн, ,

Монгол улсын иргэн, ,

Шүүгдэгч И.Хэ нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2-р багийн 5-3 тоотын хашааны гадна хардалтын улмаас Ө.Отай маргалдаж, түүний цээж хэсэгт хутгаар зүсэж, биед цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ө.О нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2-р багийн 5-3 тоотын хашааны гадна хардалтын улмаас И.Хэтэй маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж, биед 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Хэ, Ө.О нарын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, шүүгдэгч И.Хэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хохирогч, шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хохирогч Ө.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би И.Хийн гэр Баянгийн 05-03 тоот хашааны гадаа очиход манай хадам ээжийн машин хашааны гадаа зүүн тийшээ харсан байдалтай зогсож байсан би жолоочийн эсрэг талаар нь хажуугаар нь орж зогсоход манай эхнэр Ц, Хэ нар хамт машины голд нэг шил архи тавьчихсан сууж байсан тэгээд би тэр хоёрт хандаж та хоёр ийм дээрээ тулчихсан юм уу гэж хэлээд машинаасаа бууж очоод машины хаалгыг нь онгойлгоод утсаа гаргаж ирээд зураг бичлэг хийх гэсэн боловч, Хэ миний гар утсыг булааж аваад миний цамцны захаар боохоор нь би цамцаа тайлж гарын нь цамцны захнаас мулталж, би машины, арын хаалгаар нь орж суугаад Хийг мангасдаж хоёр хуруугаа нүдрүүн орчуулчихсан зууралдаж байгаад бид хоёр машинаас буусан Хэ машинаас бууж ирээд дээгүүр хувцсаа тайлаад газраас чулуу шүүрч аваад намайг ална гээд дайрч байгаад чулуугаа хаяад Хэ гэр лүүгээ би чамайг буудаж ална гээл гэр лүү гүйж орсон би явах гээд машиндаа ороод суутал Хэ хашаанаасаа гүйж гарч ирээд машины цонхон дээр ирээд жижиг гар буугаар миний, толгой руу тулгахаар нь би айгаад машины цонхоо хаатал Хэ цонх хаахад гараа татаж аваад машины салхи борооны хамгаалалтыг барьж байсан бууны бөгсөөр нь цохиод хагалсан. Би машинаас бууж очоод бууг нь гараас нь булаагаад аваад бид 2 зууралдаж байгаад би Хийг татаж унагаад зууралдаж байсан чинь эхнэр гүйж ирээд бид хоёрыг салгасан чинь Хэ босож ирэхдээ хутга бариад босоод ирсэн. Тэгээд над руу дайрч миний цээж хэсэгт барьж байсан хутгараа зүсэхээр нь би хүн аллаа гээд орилоход Хийн дүү охин нь гэрээсээ гарч ирээд ахыгаа надаас салгаж аваад үлдсэн би тэндээс шууд ажил руугаа явсан юм гэжээ. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Хохирогч И.Хэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр баг Баянгийн 05-03 тоот хашааны гадаа машин дотор Цтай хамт архи ууж байхад О ирээд машины хаалга онгойлгоод утсаараа зураг дарах гэсэн. Би утсыг нь булааж авсан чинь намайг машинаас татаж унагаагаад нүүр лүү олон удаа цохисон. Тэгэхээр нь би гэр лүү гүүж Оыг айлгаж явуулах гээд гэрээсээ тоглоомон буу барьж гарч ирсэн. Тэгэхдээ баруун гартаа гэрийн хутга аваад гараад ирсэн. Тухайн хутгийг Ц булаагаад авсан. ...2022 оны 10 дугаар сарын 27-ны орой хашааны гадаа Цтай машин дотор архи уугаад сууж байхад О машины хаалга нээгээд утсаар бичлэг хийсэн тэгэхээр нь утсын би булааж авсан. Тэгсэн арын хаалга онгойлгож орж ирээд араас д рүү хуруугаа хийж татсан. Тэгсэн Ц бид хоёрыг салгасан. Тэгсэн О машинаас буугаад намайг татаж унагаагаад нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би гэр лүү гүүж ороод Оыг айлгаж явуулах гээд гэрээс дүүгийн тоглоомон буу баруун гардаа бариад, зүүн гартаа хутга бариад гараад ирсэн. Оыг айлгах гэж байгаад Оын машины буруу урд талын хөмсөгийн хагалсан. Тэгсэн О машинаасаа бууж ирээд бид 2 барилцаж авсан. Тухайн үед Оын цээжинд өнгөцхөн зүссэн байх гэжээ. /хавтаст хэргийн 24-25, 30 дахь тал/

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2022 оны оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хүүхдийн эцэг эхийн хуралд суусан. 20 цагийн үед хурал тарсан. Тэгсэн И.Хэ намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаар хүргэж өгөх гэсэн чинь Бор эгчийн дэлгүүрээс И.Хэ юм авна гэхээр дэлгүүрийн гадаа зогссон. Тэгээд Хүдэр- Эрдэнэ дэлгүүрээс 1 жижиг ундаа 0.5л ногоон өнгийн X нэртэй архи аваад ирсэн. Тэгээд И.Хийн гэрийн хашааны гадаа ирсэн. Тэгээд И.Хэ машинд архиа задлаад аягаар 2 удаа уусан. Тэгсэн О бор шар өнгийн хадам ээжийн машинтай ирээд зөв талаар шахаад зогсоод юу хийж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь Би Хийг гэрт хүргэж өгөөд харих гэж байна гэсэн чинь О утсаа гаргаж ирээд зураг дарах гэсэн чинь И.Хүдэрээ утсыг нь доошоо дараад барилцаж авсан. О И.Хэ нүүрийн 1 удаа мангасдан. Тухайн үед харанхуй байсан. Би дамжиж хойшоо ороод энэ 2-ын голоор орсон. Тэгээд Оыг цаашаа түлхсэн. Тэгээд Хүдрээ машинаас буусан. Тэгээд О, Хэ хоёр хувцсаа тайлаад хоорондоо маргаад ноцолдоод байсан. Тэгж байгаад Хэ гэр лүүгээ гүйгээд явсан. Тэгээд О бид 2 машин дотор орж суугаад хөдлөх гэж байсан чинь Хүдрээ гараад ирсэн. Тэгээд Оын машин руу гүйж очоод машины юм хагарах шиг болсон. Тэгээд О машинаас бууж ирсэн. Тэгээд тэр ноцолдоод байсан. Хээгийн гарт нь нэг урт хар юм байсан. Тэгээд тэр хоёр ноцолдоод байсан. Тухайн үед нүүр нүдэнд ил үзэгдэх шарх, цус гарсан зүйл байгаагүй, Баруун нүдний хацар дээр хавдсан байх шиг байсан. Өөр зүйл анзаараагүй ээ. Дараа нь Таарахад И.Хийн 2 нүд хөхөрч хавдсан байсан. Нөхөрт ил үзэгдэх шарх үзэгдээгүй, Бид хоёр маргалдаад явсан. Дараа нь надад И.Хэ хутгаа миний цээж хэсэг зүсэгдсэн гэж ярьсан гэжээ. /хавтаст хэргийн 36 дахь тал/

Шүүгдэгч Ө.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр 2-р баг Баянгийн 05-03 тоот хашааны гадаа 20 цагийн үед Цын ээжийн машин байсан. Тэгээд очоод хаалгын онгойлгоход Хэ Ц хоёр X нэртэй 0,5 литрийн архи уугаад сууж байсан. Тэгээд би зургийн дарах гэсэн боловч миний утсыг булааж авсан. Тэгэхээр нь би арын хаалга онгойлгоод араар ороод Хийн нүд рүү нь хийгээд мангастсан. Тэгсэн эхнэр Ц салгасан. Тэгээд би машинаас буугаад арагшаа гарсан. Тэгсэн Хэ хувцсаа тайлаад чулуу бариад дайрсан. Тэгсэн бид хоёрын голоор Ц ороод салгасан. Тэгсэн Хэ намайг багалзуурдсан. Тэгэхээр нь би Хийг бас багалзуурдсан. Тэгсэн Хэ буудаж ална гэж хэлээд гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгээд Ц бид хоёр явъя гээд машин машин суусан. Тэгсэн Хэ буу гаргаж ирээд цонхоор над руу буугаа чиглүүлсэн. Би машины цонхоо хаасан. Тэгсэн тухайн буугаараа миний машины хөмсөг цохиж хагалсан. Тэгэхээр нь би бууж очоод буугийн булааж аваад зууралдсан. Ноцолдож байх явцад гэнэт хутга гараад ирсэн цээж хэсэгт зүсэгдсэн. Тэгээд би хутгатай байна гээд түлхээд чигчий хурууг нь дараад арагшаа татаж унагаасан. Тэгсэн Ц бариад авсан гэжээ. /хавтаст хэргийн 57 дахь тал/

Шүүгдэгч И.Хийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Миний бие Ханхонгор сумын Засаг даргын тамгын газарт ажил хийж амьдардаг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний бие төрсөн дүү Мичидмаа гэх дүүгийнхээ эцэг эхийн хуралд сууж тараад манай дүүгийн ангид хүүхэд нь хамт сурдаг Цаар гэртээ хүргүүлэх замдаа дэлгүүрээс 0.5 гр нэг шил архи аваад хашааны гадаа хүргүүлээд гэртээ орох гэж байгаад Цын машинд архи аа задлаад би тэр архинаас жижиг цаасан аягаар дундуур хийгээд хоёр удаа уусан байсан тэгээд Цтай юм яриад машинаас нь буух гээд байж байхад Ө.О машины хажуугаар шахаж орж ирж зогсоод машинаасаа бууж ирээд гар утсаараа бичлэг хийж зураг дарах гээд байхаар нь би Оын гар утсыг булааж авсан тэгээд бид 2 маргалдаж эхэлсэн маргалдаж байгаад О машины арын хаалгаад машинд орж суугаад машины урд 2 суудлын голоор орж ирээд миний нүүрийг гараараа базаад миний нүд рүү хуруугаа хийгээд түлхээд намайг машинаас татаж буулгаад миний толгой нүүр хэсэг рүү хэд хэд цохисон тэгээд бид зууралдаж байхад Ц бид хоёрыг салгаж би гэрлүүгээ гүйж ороод Оыг айлгах гээд гэрээсээ хүүхдийн эвдэрсэн тоглоом буу нэг гардаа жижиг төл мөл засдаг засааны хутга барьж гарч ирээд тоглоом нь буугаарай Оын машины цонхон дээр нь очиж цонхоор нь буутай гараа оруулсан чинь О машины цонхоо хаахаар нь би гараа гаргаж аваад машины салхивч борооны усны хамгаалалтыг нь буугаараа цохиод хагалсан тэгсэн О машинаас бууж ирээд бид 2 хоёр машины ард гарч маргалдаж байгаад миний гараас тоглоом нь бууг булааж аваад О намайг татаж унаад бид хоёр газар зууралдаад дээр доороо ороод^байж байсан чинь Ц ирж бид хоёрыг салгасан тэгээд би гэрээс авч гарсан жижиг хутгараа Оын айлгаж явуулах гээд хутгаараа далайгаад зууралдахдаа Оын цээжийг зүсчихсэн байсан миний хувьд Оын цээжийг санаатайгаар зүсээгүй тэгээд О намайг түлхэж өөрөөсөө холдуулаад машиндаа суугаад явсан би гэртээ орсон юм гэжээ. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ө.Оын биед цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “И.Хий биед 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

 Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1129 дугаартай “Борооны хаалт 1 ширхэг 30.000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-94 дэх тал/

Ө.Оын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 64 дэх тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 65-66 дахь тал/

Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 67-76 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/

И.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84-85 дахь тал/

Ө.Оын хүсэлтэд: Ө.О /КК92030419/ миний бие И.Хэтэй харилцан маргалдаж биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. И.Хий биед учирсан гэмтэл, гомдлыг харилцан тохиролцож хохиролгүй болгосон тул уг асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү /хавтаст хэргийн 95 дахь тал/

И.Хий хүсэлтэд: И.Хэ миний бие 2022.10.27-ны өдөр Ханхонгор суманд Отай муудалцаж Цагдаагийн газарт шалгуулж байна. Уг болсон зүйлд Хэ миний бие Оад ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн шүүх хуралд суух боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авна уу. /хавтаст хэргийн 96 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 103-104 дэх тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 105 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

    Шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 103-104 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Хэ, Ө.О нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 103-104 дэх тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч И.Хэ, Ө.О нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан Ө.Оын хүсэлтэд “ Ө.О /КК92030419/ миний бие И.Хэтэй харилцан маргалдаж биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. И.Хий биед учирсан гэмтэл, гомдлыг харилцан тохиролцож хохиролгүй болгосон тул уг асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү /хавтаст хэргийн 95 дахь тал/, И.Хийн хүсэлтэд “ И.Хэ миний бие 2022.10.27-ны өдөр Ханхонгор суманд Отай муудалцаж Цагдаагийн газарт шалгуулж байна. Уг болсон зүйлд Хэ миний бие Оад ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн шүүх хуралд суух боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авна уу. /хавтаст хэргийн 96 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч И.Хэ, Ө.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь Прокуророос санал болгосон ялын санал /хавтаст хэргийн 105 дахь тал/-тай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Хэ нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2-р багийн 5-3 тоотын хашааны гадна хардалтын улмаас Ө.Отай маргалдаж, түүний цээж хэсэгт хутгаар зүсэж, биед цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ө.О нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2-р багийн 5-3 тоотын хашааны гадна хардалтын улмаас И.Хэтэй маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж, биед 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ө.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, хохирогч И.Хэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 30 дахь тал/, гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 527 дугаартай шинжээчийн “Ө.Оын биед цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн “И.Хий биед 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь бие биенийхээ эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч И.Хэ нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2-р багийн 5-3 тоотын хашааны гадна хардалтын улмаас Ө.Отай маргалдаж, түүний цээж хэсэгт хутгаар зүсэж, биед цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ө.О нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр 2-р багийн 5-3 тоотын хашааны гадна хардалтын улмаас И.Хэтэй маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж, биед 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт харилцан тохиролцсон, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж тайлбар гаргаж байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч И.Хэ нь Шүүгдэгч Ө.О нь зэргээр тус тус тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Хэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Оад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь өөрийгөө өмгөөлж хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй байхыг хичээнэ гэх тайлбарыг гаргав.

Шүүх прокурорын гаргасан ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Хэ шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.О шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.   

Хохирогч, шүүгдэгч И.Хэ, Ө.О нар хохирлын талаар харилцан тохиролцож хохирол төлбөргүй болсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, тоглоомон буу  зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст устгуулахаар шилжүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Хэ, Ө.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Игийн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, З овгийн Өийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Хэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Оад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч И.Хэд шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Оад шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор тус тус төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Хэ, Ө.О нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Хэ, Ө.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, тоглоомон буу  зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст устгуулахаар шилжүүлсүгэй.

7. Хохирогч, шүүгдэгч И.Хэ, Ө.О нар хохирлын талаар харилцан тохиролцсон, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Хэ, Ө.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч И.Хэ, Ө.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ