Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр                                Дугаар 2022/ШЦТ/118                           Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

           Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Э.Э,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Э Эд холбогдох 2128002840084 дугаартай эрүүгийн гурван хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

,

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хатан өгөөж” нөхөрлөлийн “Хатан өгөөж” дэлгүүрийн хаалганы цүйг эвдэлж нэвтрэн, бэлнээр 51.000 төгрөг, “Сэрүүн” нэртэй 10 ширхэг пиво, самсунг жи 7 еdgе гар утас, 1 шил виски архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 1.041.800 /нэг сая дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Дээдийн үржих буян” ХХК-ийн “Тансаг” дэлгүүрийн цахилгааны шийдийг унтрааж, цонхны хамгаалалт төмрийг эвдэлж нэвтрэн бэлнээр 300.000 төгрөг, 1 шил виски архи, чихэвч 2 ширхэг, электрон тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 646.000 /зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн нутаг, дэвсгэрт байрлах Баруун сайхны 20-20 тоотод байрлах “Азар говь” ХХК-ийн “Баян богд” дэлгүүрийн цахилгааны шийдийг унтрааж, вакум цонхны түгжээг эвдэж дотогш нэвтэрч бэлнээр 1.640.000 төгрөг, 2 шил виски архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 1.827.000 /нэг сая найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Мазаалайн шанд” ХХК-ийн “Оргил төв” дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг хугалж цонхоор нь нэвтэрч нэг шил “Болор” архи 1 шил, чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Эрдэнэс цог Ж” ХХК-ийн “ЦогЖ-8” дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг эвдэлж нэвтрэн электрон тамхи 1 ширхэг, электрон тамхины хошуу 10 ширхэг, 4 кг мах импексийн хиам зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад бусдад нийт 1.024.800 /нэг сая хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн нутагт, дэвсгэрт байрлах “Норовтүшиг’ ХХК-ийн “Хүрмэн” дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг эвдэлж бэлнээр 120.000 төгрөг, ээмэг, гинжний ком 3 хайрцаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 301.000 /гурван зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Эрдэнэс цогЖ” ХХК-ийн “ЦогЖ-2” дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлнээр 2.221.000 төгрөг, 1 шил виски архи, 1 хроп пиво зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 3.240.090 /гурван сая хоёр зуун дөчин мянга ер/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан- Уулын 11-13 тоотод байх “Алгуй улаан” ХХК-ийн “Амаз” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлнээр 150,000 төгрөг, “Рамона” брэндийн шампунь, “Рамона” брэндийн биеийн шингэн саван, сайн тараг, сайн зөөхий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 177,000 /нэг зуун далан долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхан 10-42 тоотод байрлах “Мөнх таван од” ХХК-ийн “Sunrise” хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг эвдэж нэвтрэн бэлнээр 100,000 төгрөг, “Мобиком” ХХК-ийн 40,000 төгрөгийн нэгжийн карт, Эдэн архи, А30 маркийн гар утас, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 382,000 /гурван зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25- ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхан 13-40 тоотод байрлах “Өнөд бадрах эрдэнэ” ХХК-ийн “Ханбогд” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэж нэвтэрч, бэлнээр 20,000 төгрөг, “Эссе” тамхи, ажлын бээлий зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 60,500/жаран мянга таван зуу/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Эгийн яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Одоо ярих зүйл байхгүй. Энэ хэргээс маш том сургамж авсан. Дахиж ийм хэрэг хийхгүй өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарна гэв.

Хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Мазаалайн шанд ХХК-ний Оргил хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалт төмөр, хаалганы цоож, бариул, зэргийг эвдэлсэн ба тэдгээрийг засахад 80,000 төгрөгийн зардал гарсан гэсэн. Мөн 1 литрийн Болортэй архи 35,000 төгрөг, мөн миний өөрийн цагаан чулуун хөөрөг хүнээс 100,000 төгрөгөөр авсан. Ингээд нийт 215,000 төгрөгний хохирол учирсан. Хулгайд алдсан цагаан чулуун хөөргийг надад хүлээлгэн өгсөн. Харин литрийн болор архи болон хаалга, цонхны түгжээ эвдэлсэн, бариул эвдэлсэн зэргийн хохирлыг би нэхэмжлэхгүй. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Оргил Төв дэлгүүрт байдаг өөрийн комиссын дэлгүүртээ сууж байгаад 16 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хааж дэлгүүрийн хаалгаа цоожлоод явсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчимд дэлгүүртээ суухаар ирэхэд манай Оргил төвийн хаалганы урд талын цонх онгойсон цонхны хамгаалалт төмрийг тастаж салгасан хулгай орсон байдалтай байсан. Би Оргил төв дэлгүүрийн гадна хаалгаар орж өөрийн дэлгүүрийн хаалгыг үзтэл дэлгүүрийн хаалга цоожгүй онгорхой байсан. Тэгээд би дэлгүүртээ орж үзэхэд дэлгүүрийн хаалга нь цоожийг дэлгүүр дотор байх бараан дээр тавьсан байсан ба манай дэлгүүрийг ухаж онгижсон зүйлгүй бүх зүйл байрандаа эмх замбараатай хэвээр байсан. Тэр хулгайч миний бодлоор бэлэн мөнгө хайж байсан байх манай дэлгүүрээс алдагдсан зүйл байхгүй. Би дэлгүүртэй бэлэн мөнгө үлдээгээгүй юм. Харин манай дэлгүүрийн хаалгатай зэрэгцээд байж байдаг Оргил хүнсний дэлгүүрийн хаалганы гаднах цоожийг эвдэж хулгай орсон байсан. Яг юу алдагдсаныг нь би хэлж мэдэхгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал/

Гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Мазаалайн шанд ХХК-ний Оргил төв хүнсний дэлгүүр манай аав Мын нэр дээр бүртгэлтэй байдаг ба уг дэлгүүрт би худалдагчаар ажилладаг юм. 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаачхаад маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний 09 цагийн үед дэлгүүрээ нээхээр ирэхэд манай дэлгүүрийн хаалганы урд талын вакум цонх дотогшоо онгойчихсон, цонхны хамгаалалт зишотик төмрийг хугалж салгаад, цонхны доор байх хашааг налуулж тавьсан байхаар нь дэлгүүрийнхээ хаалгыг нээж ороход манай дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэрсэн байсан. Мөн дэлгүүрийн хаалганы эсрэг талд байх комиссын барааны дэлгүүрийн хаалга нээлттэй байсан. Тэгээд би дэлгүүртээ орж шалгаж үзэхэд архины лангуун дээрээс 1 литрийн болор архи, худалдагчийн ширээн дээр тавьж орхисон байсан чулуун хөөрөг байхгүй байсан. Бусад зүйлүүдээс алдагдсан зүйл байгаагүй. Тэгээд дэлгүүрийнхээ хяналтын камерын камерыг шалгаж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний 03 цаг өнгөрч байхад дэлгүүрийн урд талаас хар алаг өнгийн малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмсөж, маск зүүсэн, гартаа тортой зүйл барьсан эрэгтэй хүн ирж барьж явсан тортой зүйлээ дэлгүүрийн хаалганы хойд хэсэгт тавьж орхиод, ямар нэгэн багаж гаргаж ирээд дэлгүүрийн цонхны хаалтыг оролдож гараараа татаж хугалж эвдэн цонхоор дотогш орсны дараа дотор камерын бичлэгийг үзэхэд уг цонхоор орсон эрэгтэй хүн гэрэл тусган худалдагчийн кассыг үзэж, архины лангуун дээр очиж 1 шил болор архи аваад, дэлгүүрийн заал агуулахаар яваад дэлгүүрээс гарч орж ирсэн цонхоороо гараад дэлгүүрийн гадна хаалганы хойд талд тавьсан тортой
зүйлээ аваад дэлгүүрээс хойш гарч яваа дүрс бичигдсэн байсан. Тэгээд уг болсон зүйлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 1 литрийн Болр нэртэй архи 35,000 төгрөгөөр худалддаг, харин хөөрөгний үнийг би мэдэхгүй байна. Мөн дэлгүүрийн цонхны хамгаалалт төмөр, дотор хаалганы цоож, вакум цонхны бариул, түгжээ зэргийг эвдэлсэн байсан. Вакум цонхны хаалт төмрийг бид өөрсдөө дахин засварласан ба 50,00 төгрөгийн зардал гарсан. Дэлгүүрийн дотор хаалганы голыг шинээр авч, вакум цонх, вакум хаалганы бариулыг бүгдийг нь шинээр худалдаж авсан. Энэ зардал нийт 30,000 төгрөг болсон. Нийт хохирол 115,000 төгрөг болсон. Гэхдээ чулуун хөөрөг
орохгүйгээр гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Хохирогч Ж.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би өглөө 08 цаг 40 минутын үед өөрийн гэрийн урд талд байх Хатан өгөөж дэлгүүр орох гэтэл манай дэлгүүрийн баруун хашаан дотор талд байх хаалганы цүйг эвдэлчихсэн дэлгүүр рүү хулгайч орчихсон юм шиг байсан. Тэгэхээр би дэлгүүр рүү орохгүй шууд цагдаа дуудсан цагдаа нар очоод үзлэг хийгээд мөр хайгаад, камер шүүгээд дууссан дараа юм алга болж уу гэж бүртгэж үзэхэд худалдагчийн касны сейфыг эвдлээд дотор талд нь байсан задгай 51.000 төгрөг алга болсон байсан, мөн хойд талын өрөө рүү ороод 500 грамм Сэрүүн нэршилтэй пивоноос 10 ширхэг пиво алдагдсан байсан 10 ширхгийн 1 ширхэг пивыг 2500 төгрөгөөр бодно нийт 25.000 төгрөг болно дэлгүүрийн зүүн лангуунаас зарж байсан самсунг жи 7 edgе маркийн гар утас байхгүй байсан гар утсыг 350.000 төгрөгөөр зарж байсан тухайн лангуун дотор байсан bluetooth чихэвч 50.000 төгрөгөөр зарж байсан алга болсон байсан, wild gurkley гэсэн 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг байхгүй байсан 98.500 төгрөгөөр манайх зарж байсан, ковар 920 грамм кампот 1 ширхгийг 8000 төгрөгөөр зардаг, мэнтос бохь 1 ширхэг 1200, чупа чупсын иштэй чихэр 2 ширхгийг 1800 зардаг, мини торт 1 ширхэг алга болсон 4500 төгрөгөөр зардаг, гоёын тараг 500 грамм 1 ширхгийг 4250 төгрөг, 900 грамм тараг 2 ширхэг 1 ширхгийг 5400 төгрөг нийт 10800 төгрөг, Улаанбаатар 1 литр майноз 1ширхэг 6500 төгрөг, Гахайн махны 500 грамм сангимсал 1 ширхэг 18.000 төгрөг, мальд
севэн тамхи 3 ширхэг алга болсон 1 ширхэг тамхи 3600 төгрөгөөр зардаг, кастер 3
ширхэг алдсан 4900 төгрөгөөр зардаг, рич 1 ширхэг алдсан үнэ 3500 төгрөг, гаатай
LD 3 ширхэг алдсан 1 ширхэг 2800 төгрөг, улаан LD 4 ширхэг алдсан 1 ширхэг нь
2400 төгрөг, парламент 2 ширхэг алдсан 1 ширхэг 5600, райсон тамхи 7 ширхэг
алдсан 1 ширхэг 3500 төгрөг, нарийн парламент 1 ширхэг 3750 төгрөгийн үнэтэй,
Харибо чихэр 200 грамм 1 ууттай алга болсон үнэ 4600, копе 10 ширхэг алдсан 1
ширхэг 500 төгрөг, Тэрэлж 1.5 литр ундаа 1 ширхэг алдсан үнэ 3000, личо 1 ширхэг
алдсан үнэ 6800 төгрөг, Урбаникын дарсан шилтэй өгурций 1 ширхэр 5900 төгрөг,
дугуй талх 1 ширхэг алдсан 1500 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Манай байгууллагад нийт 1.041.800 төгрөгийн хохирол учирсан байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 63-64, 67-68 дахь тал/

Хохирогч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би өглөө 09 цаг 30 минутад эхнэр Агийн хамт Тансаг нэртэй өөрийн дэлгүүр рүү ороход манай дэлгүүр огт тоггүй байсан. Тэгэхээр нь би дэлгүүрийн зүүн талын хашаа руу ороод цахилгааны шийдээ үзсэн чинь манай дэлгүүрийн тогийг гаднаас нь салгасан байхаар нь би буцаагаад шийдээ нээж тогоо асаасан. Тэгээд дэлгүүр рүү ороход манай эхнэр намайг чи нэг виски авсан уу гээд байсан. Би үгүй аваагүй гэж хэлээд өмнөх өдрийн камераа шүүж үзэхэд тухайн виски байрандаа байсан тэгээд кассын мөнгөний савыг үзэхэд задгай мөнгө ойролцоогоор нийт 300.000 төгрөг орчим байсан алга болчихсон байсан. Дэлгүүрийн хаалгаа бүгдийг шалгаж үзэхэд хаалга үүд бүрэн бүтэн байсан. Манай дэлгүүрийн урд талын жижиг цонхны гадна иршотик төмрийг эвдэлчихсэн байсан. Тэгээд цагдаа ирээд үзлэг хийсэн дараа эд зүйл, бараа материалаа бүртгэж үзэхэд Jack daniels 700 грамм виски 1 ширхэг, ивок 1 литрийн хэмээтэй архи 1 ширхэг, Вэлвит нэртэй 1 литрийн хэмжээтэй архи, 35.000 төгрөгийн 2 чихэвч, 55.000 төгрөгийг электрон тамхи 1 ширхэг, электрон тамхины хошуу 4 ширхэг хулгайд алдагдсан байсан. Бэлэн мөнгө 300.000 төгрөг алдсан. Нийт 546,000 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/

Хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2021 оны 10 сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 7-01 тоотод гэртээ үйл ажиллагаа явуулдаг Дээдийн үржих буян ХХК-ийн Тансаг супер маркет дэлгүүрт хулгай орж бараа болон бэлэн мөнгө алдсан. Тухайн үед хохирогчоор манай нөхөр Д.А мэдүүлэг өгөхдөө алдагдсан эд зүйлийн талаар тодорхой ярьсан байх. Манай дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Нийтдээ 646.000 төгрөгийн хохирол учирсан. Яллагдагч Э.Э манай дэлгүүрт учирсан 646.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй  гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 105-106, 108 дахь тал/

Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 08 цаг өнгөрч байх үед манай нөхөр Батболд дэлгүүрээ нээхээр өөрийн Баян богд дэлгүүртээ ороод удалгүй буцаж гарч ирээд дэлгүүрийн тог тасарсан байна гэж хэлсэн. Тухайн үед дэлгүүрт хулгай орсон байсныг мэдээгүй байсан ба дэлгүүрийн тогийг залгуулахаар Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнд дуудлага өгсөн. Тэгээд би 10 цагийн орчимд дэлгүүрийн кассан дээр сууж гаднаас талх түгээлтийн хүн ирж би талх аваад тооцоог нь хийх гээд кассаа онгойлгох гэтэл цоож нь гацаж байгаад нээгдсэн. Тэгтэл урд өдөр нь буюу 10 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн орчимд би хамгийн сүүлд дэлгүүрээ хааж кассандаа үлдээсэн байсан 20.000, 10.000, 5000-ын дэвсгэртээр тоолж үлдээсэн байсан 1.600.000 төгрөг болон хажууд нь тоололгүй үлдээсэн байсан 1000, 500-ын мөнгөн дэвсгэртүүд алга болсон байсан. Хэдхэн ширхэг 100, 50, 20-ын дэвсгэрт кассанд үлдсэн байсан. Тэгээд би өөрийн нөхөр Батболдоос кассанаас мөнгө авсан эсэхийг асуухад мөнгө аваагүй гэсэн. Тэгээд би дэлгүүрт хулгай орсон байна гэж бодоод нөхөртөө наад цахилгааны шийдийг чинь албаар унтраасан юм биш үү үзээдэх гэж хэлсэн. Батболд цахилгааны шийдийг үзээд шийдийг нь босгоход дэлгүүрт тог цахилгаан ирсэн. Батболд дэлгүүрийн зүүн талд байх цахилгааны шийдийг босгоод дэлгүүрийн зүүн талын 2 ширхэг вакум цонхыг шалгаж түлхэж үзэхэд урд талын вакум цонх дотогшоо онгойсон. Уг цонхны түгжээг эвдэж хулгайч манай дэлгүүрт орсон байсан. Тэгээд дэлгүүрийн барааг бүртгэж үзэхэд архины лангууны вискитэй лангуунаас Jack daniels виски 1 ширхэг, Red label виски 1 ширхэг алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад болсон зүйлийн талаар мэдээлж гомдол гаргасан. Кассанд дотор байсан 1.600.000 төгрөг болон 1000, 500-тын дэвсгэртээр 40.000 гаруй төгрөг байсан мөн 109.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан 1 литрийн Jack daniels  виски 1 ширхэг, 78.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан 1 литрийн шилтэй Red label виски 1 ширхэг эд зүйлс алдагдсан. Өөр бусад бараа эд зүйлс хэвийн байсан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагад учруулсан 1.827.000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр бүрэн төлж барагдуулсан. Манай дэлгүүрээс хулгай хийсэн Э.Э гэх залуугаас нэг ч төгрөг нэхэмжлэхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 133-134, 137-138, 140 дэх тал/

Хохирогч Д.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Дэлгүүрийн кассанд байсан бэлэн мөнгө 120.000 төгрөг шитгээтэй төмөр ээмэг, гинж 1 хайрцганд байдаг. 1 хайрцгийг 25.000 төгрөгөөр зардаг нийт 3 хайрцаг 75.000 төгрөг болно. 5 литрийн бонакао цэвэр ус 4.000 төгрөг, дөрвөлжин цагаан хайрцагтай Носо маркийн спикер 1 ширхэг 40.000 төгрөгөөр худалддаг зүйлүүд алдагдсан. Нийт 301.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 161-162, 165-166 дахь тал/

Хохирогч Ж.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Электрон тамхи 1 ширхэг 59.800 төгрөгөөр зардаг нийт 10 ширхэг 598.000 төгрөгийн эд зүйл, электрон тамхины под 10 ширхэг нийт 260.000 төгрөг, мах ипексийн хиам 1 хил 29.200 төгрөг нийт 4 хил хиам 116.800 төгрөг нийтдээ манай дэлгүүрт 1.024.800 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал/

Хохирогч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 10 цагийн орчимд манай ЦогЖ-2 дэлгүүрийн зохион байгуулагч ажилтай У 99039292 дугаарын утаснаас над руу ярьж дэлгүүрийн баруун талын арын цонхоор хулгай орж эд бараа, бэлэн мөнгө зэргийг авч явсан байна гэж хэлсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод ажлаар явж байсан болохоор яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлээд дэлгүүр бараанд тооллого хийж дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэх талаар үүрэг өгсөн. Хэсэг хугацааны дараа зохион байгуулаг У эргэж над руу утсаар ярьж дэлгүүрээс 1 литрийн Jack daniels виски, дотроо 24 ширхэгтэй 1 хроп, reds пиво болон нягтлангийн өрөөнд байсан сэйфнүүдийг нээж дотроос нь нийт 2.221.000 төгрөг байсныг нь авч 100-ын дэвсгэртээс доош боодолтой мөнгийг авалгүй орхиод явсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өөрөө очиж хохирогчийн мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Манай дэлгүүрт тооллого хийгдэж байгаа одоогийн байдлаар 1 литрийн Jack daniels виски 1 шил, дотроо 24 ширхэгтэй 1 хроп reds пиво, гифел брэндийн хутга 1 ширхэг, 1 литрийн Болор архи 2 шил, хар эссэ тамхи 2 хайрцаг, ченж эссэ тамхи 2 хайрцаг, Батбайгалийн торт 1 ширхэг, 3 хайрцаг ёотон, дээж нэртэй сүү 2 ширхэг, дээж тараг 2 ширхэг, 12 ширхэг алим, гадил жимс 7 ширхэг, хогийн шүүр 1 ширхэг, салиам хиам 3 ширхэг болон нягтлангийн өрөөнд байсан сэйфнээс 20000, 10000, 5000, 1000, 500-ийн дэвсгэртээс бүрдсэн боодолтой мөнгө алдагдсан байсан ба уг мөнгө бүгд нийлээд 2.221000 төгрөг байсан. Эрдэнэс ЦогЖ-8 дэлгүүрийн хохирол 1.024.800 төгрөг, ЦогЖ-2 дэлгүүрт 3.240.090 төгрөгийн хохирол учирсан. Нийт 4.264.890 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дахь тал/

Гэрч Н.Уийн мөрөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагт ЦогЖ-2 дэлгүүр хаалгаа барьж кассаа нэгтгэж Дүгэрээ, Цогтоо захирал болон өрөгч Уртнасан, касс Бямбацэцэг бид нар 23 цагийн орчимд хамгийн сүүлд дэлгүүрээс гарч явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 09:00 цагийн орчимд би ЦогЖ-2 дэлгүүрт ажил дээрээ ирсэн. ЦогЖ-2 дэлгүүр хаалгаа нээж ажилчид, худалдагч нар дэлгүүрийн барааг өрж цэгцэлсэн. Тэр үеэр дэлгүүрийн баруун талын цонх онгорхой байхыг худалдагч Отгонжаргал олж хараад надад дэлгүүрийн цонх онгойсон талаар хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзтэл 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 03:00 цагт манай ЦогЖ-2 супер маркет дэлгүүрийн баруун талын вакум цонхоор алаг өнгийн малгайтай бэлтгэл хувцастай, хар өнгийн саравчтай малгайтай, малгайтай цамцныхаа малгайг өмссөн, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй, хар өнгийн үүргэвчин цүнх үүрсэн, цэнхэр өнгийн маск зүүсэн нэг эрэгтэй хүн орж ирээд дэлгүүрийн кассыг ухаж үзээд түрээслэгч нарын лангуу хавиар эргэлдэж ухаж үзээд бараа өрсөн төв заалаар явсан. Дараа нь төв заалнаас дэлгүүрийн урд хэсэгт байх агуулахын өрөө рүү орж агуулахын өрөөнд байдаг нягтлангийн өрөө рүү орсон дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Намайг хяналтын камер шүүж байхад нягтлан миний өрөөнд байсан цүнх алга болсон байна гэж хэлээд ирсэн. Би нягтланд дэлгүүрт урд шөнө хулгай орсон байна би бичлэгийг нь шүүж үзээд байж байна гэж хэлээд таны ажлын өрөөнд хулгайч орсон байна гэдгийг нь хэлсэн. Нягтлан Энхжаргал өөрийнхөө өрөөг шалгаж үзэхээр ороод урд өдрийн орлогыг хийсэн байсан мөнгөнүүдээс зарим нь алдагдсан байна мөн онгойдоггүй байсан ашиглаж байгаагүй сэйф онгойсон байна гэсэн. Тэгээд болсон зүйлийн талаар дэлгүүрийн захирал Жд утсаар ярьж мэдэгдээд дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дахь тал/

Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Өнөөдөр өглөө буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны 08 цаг өнгөрч байхад Жагай гэх манай Амаз хүнсний дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг эгч байдаг маань над руу утсаар залгаад танай дэлгүүрийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Би босоод гэр доторх камерын дэлгэцийг асаагаад харсан чинь манай дэлгүүр дотор алим уначихсан байсан тэгээд камераа шүүхэд шөнийн 02 цаг 30 минут орчимд хулгайч манай дэлгүүрийн хойд цонхоор ороод кассын мөнгөний хайрцгийг ухаж бэлэн 150.000 төгрөг авсан байсан цаашлаад шампунь, биеийн шингэн саван, хойд хөргөгчнөөс жижиг тараг, зөөхий авсан байсан. Гараад дэлгүүрийн цонхыг үзэхэд төмөр сараалжин төмрийг хана хэсгээс салгаж вакум цонхыг түлхэж орсон байсан тэгээд цагдаа дуудсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй энэ хохирлын мөнгө болон бэлэн байсан 150.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. /2 дугаар хавтаст хэргийн 7-8, 12 дахь тал/

Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн  мэдүүлэгт: Би 1999 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд аав А.Энхмандах, ээж Н.Бямбасүрэн нарын том хүү болон мэндэлсэн ба доороо 2 эрэгтэй дүүтэй. 2003-2005 хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 18-р дугаар цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 2005-2014 он хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 2015-2017 оны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Политехникийн коллежид суралцаж Тусгай дунд боловсрол эзэмшиж, цахилгаанчин мэргэжилтэйгээр төгссөн. 2017-2019 оны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг Ихэр баян говь ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 сар хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Сулин хээрийн хилийн цэргийн 0168 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 2020-2021 оны хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын цэргийн анги буюу хилийн 0166 дугаар ангид гэрээт хилчнээр ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр халагдаж Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирсэн. Ажлаасаа халагдаж ирснээсээ хойш ажилгүй байж байгаад 2022 оны 01 сараас Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн Таван толгой ХХК-ны тэтгэлэгтэй төмөр замын түргэвчилсэн сургалтанд суралцаж 2022 оны 03 сар хүртэл онолын сургалтанд 03 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ийг хүртэл Улаанбаатар хотод төмөр замын дадлагад хийхээр Улаанбаатар хотод оччихсон байхад 2022 оны 04 сарын 21-нд цагдаа нар очиж авч ирсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Гурван сайхан хорооллын 17-30 тоотод байх дүү Эрдэнэзааны гэрээс гарч яваад төв рүү явъя гэж бодоод алхаж байсан чинь замд Амаз дэлгүүр таарсан. Амаз дэлгүүр нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан хаалгатай байсан ба хаалганы хойд талд байх доголтой хэсгийн жижиг цонхны хамгаалалт төмрийг татахад хамгаалалт төмрийг бэхэлсэн хананы тоосго нь сэтэрч, хагараад хамгаалалт төмөр нь нэг талын хананаасаа салчихсан. Тэгэхээр нь сэтэрсэн тал руугаа татаад нөгөө талыг нь сугалаад хамгаалалт төмрийг салгаж авч газар тавиад жижигхэн вакум цонхыг нь авч явсан нарийн хавтгай 20-25 см урттай төмрөөр хөшиж онгойлгоод ороход жимс, хүнсний ногооны лангуу байсан ба дэлгүүр ороод шууд бэлэн мөнгөний касс руу очиход 2 касс байсан 2 касснаас нийлээд 150,000 орчим мянган төгрөг байсныг нь аваад, ариун цэврийн хэрэгслийн лангуун дээр очоод биеийн шингэн /романа/ савангаас нь 2 ширхгийг аваад, хөргүүрийн хэсэгт нь очиж 1 сав тараг аваад, жимсний лангуун дээрээс нэг ширхэг банана жимс аваад дэлгүүрээс гарч яваад Хан уул, Их уул гэр хорооллын дунд байдаг засмал замаар хойшоо алхаад мод үржүүлэх талбайн дундуур алхаад Гурван сайхан хорооллын засмал замын урдаас гарч засмал зам дагуу явган хүний замаар алхаж байгаад хойшоо гарч Гурван сайхан гэр хороолол дундуур алхаад Гурвансайханы 17-30 тоотод байх дүүгийнхээ гэрт очиж унтаж амарчхаад өглөө нь 11 цагийн үед Улаанбаатар хот руу явахдаа шөнө нь Амаз дэлгүүрээс хулгайлсан зүйлээ цүнхтэйгээ үүрээд авч явсан. Тэгээд Улаанбаатар хотод төмөр замын дадлага хийж байхад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагдаа нар очиж намайг Улаанбаатар хотоос авч ирсэн. Би өөрт холбогдох 222800106 дугаартай хэрэгт мэдүүлэг өгөхдөө урьд нь орж хулгай хийсэн дэлгүүрүүд, хулгайлсан зүйлүүдийг хэлсэн байгаа. Би “Хатан өгөөж, Тансаг, Баянбогд, ЦогЖ, Хүрмэн, Оргил, ЦогЖ, Ханбогд, Санрайс, Амаз” гэсэн нийт 10 дэлгүүрт нэвтрэн орж хулгай хийсэн. Нийтдээ 3-4 сая төгрөгний бэлэн мөнгө, бараа, эд зүйлс хулгайлсан байсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 23-25, 148-149 дэх тал/

Хохирогч А.Бийн мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би 08 цаг 30 минутын орчимд дэлгүүрээ нээхээр ороход дэлгүүрийн кассын цонх онгорхой гадна хамгаалалт төмрийг хананаас салгасан байдалтай байсан. Тэгээд би дэлгүүрт хулгай орсныг мэдэж дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байх үед саравчтай малгай өмсөж нүүрэндээ маск зүүсэн, үүргэвч цүнх үүрсэн нэг залуу дэлгүүрийн хойд талын булангаар гарч ирээд дэлгүүрийн камерыг эргүүлж чиглэлийг нь өөрчлөн кассны дэлгүүрийн урд талын цонхны хамгаалалт төмрийг эвдээд уг цонхоор орж дэлгүүрийн касснаас бэлэн мөнгө, нэгжний карт авч дэлгүүр дотор явж эд зүйл бараа аваад дэлгүүрийн хаалгаар гарч явж байгаа видео бичлэг бичигдсэн байсан. Тэгээд би энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дэлгүүрийн хяналтын камерын видео бичлэгийг төв серверээс хуулж авч болохгүй алдаа заагаад байгаа тул мэргэжлийн хүн гуйж хуулбарлаж гаргаж өгнө. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын мөнгө болох 242.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал/

Хохирогч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 13-40 тоотод  Ханбогд дэлгүүрт хулгай орсон. Манай дэлгүүрээс хулгай хийсэн залууг цагдаа нар дагуулж ирээд хаанаас юу хулгайлсныг нь заалгаж байсан. Тэр үед харахад миний хүү шиг л хүүхэд байсан. Их олон дэлгүүрээс хулгай хийсэн юм шиг байсан. Тэр хүүхдэд л ухааруулж ойлгуулах хэрэгтэй. Олон дэлгүүрүүдээс хулгай хийсэн болохоор нэлээдгүй хохирол учирсан байх гэж бодож байна. Өнөд бадрах эрдэнэ ХХК-г төлөөлж байгаагийн хувьд тухайн хулгай хийсэн хүүхдээс нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 391 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Оргил төвөөс алдагдсан зүйл нийт дүн 215.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 767 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Хатан-Өгөөж дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 1.041.800 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 768 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Тансаг дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 346.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 378 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Баян богд дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 187.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 409 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Хүрмэн супер маркет дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 187.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 408 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: ЦогЖ-8 дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 1.024.800 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 192 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 429 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: ЦогЖ-2 дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 1.019.090 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 19-22, 52-53, 87-89, 123-125, 155-156, 181-182, 202-205, 219-250 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-24, 54-59, 90-95, 126-129, 157-158, 183-184, 206-209 дэх тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3616819 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 2131722 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3627314 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3630986 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 143 дэх тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3618498 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/

Эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дэх тал/

 Улсын бүртгэлийн регистрийн дугаар 6186009 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 1-4, 37-38 дэх тал/

Шинжээч Б.Бат-Энхийн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/28 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Амаз дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 27.000 төгрөг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 16 дэх тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3627632 дугаартай гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 666 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Sunrise дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 242.000 төгрөг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/

Видео дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Нэгжний сериал дугаарын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3636984 дугаартай гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 770 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Ханбогд дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 40.500 төгрөг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал/

Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3633454 дугаартай гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 98-119 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 120-138 дахь тал/

Хохирлын жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 155-157 дахь тал/

Өмнөговь аймаг Хүрмэн сумын Хүрмэн багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Энхмандах овогтой Э КЛ99110714 регистрийн дугаар бүхий бичиг баримттай. Ам бүл 4-үүлээ амьдардаг. Хүрмэн сумын Хүрмэн багийн харъяат иргэн. Өмнөговь аймгийн Польтехникийн коллежийн Оюутолгойн тэтгэлэгт төмөр замын сургуульд 2022 оны 01 сараас элсэн суралцаж байгаад хувийн шалтгаанаар 2022 оны 04 сард сургуулиасаа гарсан болохыг тодорхойлов” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 158 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/566 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Э Э /КЛ99110714/-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 162 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 164-168 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Э.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Эгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Э  нь 10 удаагийн үйлдлээр  2021 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Хатан өгөөж” нөхөрлөлийн “Хатан өгөөж” дэлгүүрийн хаалганы цүйг эвдэлж нэвтрэн, бэлнээр 51.000 төгрөг, “Сэрүүн” нэртэй 10 ширхэг пиво, самсунг жи 7 еdgе гар утас, 1 шил виски архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 1.041.800 /нэг сая дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Дээдийн үржих буян” ХХК-ийн “Тансаг” дэлгүүрийн цахилгааны шийдийг унтрааж, цонхны хамгаалалт төмрийг эвдэлж нэвтрэн бэлнээр 300.000 төгрөг, 1 шил виски архи, чихэвч 2 ширхэг, электрон тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 646.000 /зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн нутаг, дэвсгэрт байрлах Баруун сайхны 20-20 тоотод байрлах “Азар говь” ХХК-ийн “Баян богд” дэлгүүрийн цахилгааны шийдийг унтрааж, вакум цонхны түгжээг эвдэж дотогш нэвтэрч бэлнээр 1.640.000 төгрөг, 2 шил виски архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 1.827.000 /нэг сая найман зуун хорин долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан

2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Мазаалайн шанд” ХХК-ийн “Оргил төв” дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг хугалж цонхоор нь нэвтэрч нэг шил “Болор” архи 1 шил, чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Эрдэнэс цог Ж” ХХК-ийн “ЦогЖ-8” дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг эвдэлж нэвтрэн электрон тамхи 1 ширхэг, электрон тамхины хошуу 10 ширхэг, 4 кг мах импексийн хиам зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад бусдад нийт 1.024.800 /нэг сая хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн нутагт, дэвсгэрт байрлах “Норовтүшиг’ ХХК-ийн “Хүрмэн” дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг эвдэлж бэлнээр 120.000 төгрөг, ээмэг, гинжний ком 3 хайрцаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 301.000 /гурван зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багийн нутаг, дэвсгэрт байрлах “Эрдэнэс цогЖ” ХХК-ийн “ЦогЖ-2” дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлнээр 2.221.000 төгрөг, 1 шил виски архи, 1 хроп пиво зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 3.240.090 /гурван сая хоёр зуун дөчин мянга ер/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан- Уулын 11-13 тоотод байх “Алгуй улаан” ХХК-ийн “Амаз” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлнээр 150,000 төгрөг, “Рамона” брэндийн шампунь, “Рамона” брэндийн биеийн шингэн саван, сайн тараг, сайн зөөхий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 177,000 /нэг зуун далан долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхан 10-42 тоотод байрлах “Мөнх таван од” ХХК-ийн “Sunrise” хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг эвдэж нэвтрэн бэлнээр 100,000 төгрөг, “Мобиком” ХХК-ийн 40,000 төгрөгийн нэгжийн карт, Эдэн архи, АЗО маркийн гар утас, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 382,000 /гурван зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25- ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхан 13-40 тоотод байрлах “Өнөд бадрах эрдэнэ” ХХК-ийн “Ханбогд” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэж нэвтэрч, бэлнээр 20,000 төгрөг, “Эссе” тамхи, ажлын бээлий зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бусдад нийт 60,500 /жаран мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/, хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/, хохирогч Ж.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64, 67-68 дахь тал/, хохирогч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/, хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106, 108 дахь тал/, хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133-134, 137-138, 140 дэх тал/, хохирогч Д.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162, 165-166 дахь тал/, хохирогч Ж.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал/, хохирогч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дахь тал/, гэрч Н.Уийн мөрөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дахь тал/, хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-8, 12 дахь тал/, хохирогч А.Бийн мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал/, хохирогч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 19-22, 52-53, 87-89, 123-125, 155-156, 181-182, 202-205, 219-250 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-24, 54-59, 90-95, 126-129, 157-158, 183-184, 206-209 дэх тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 1-4, 37-38 дэх тал/, алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.

Шүүгдэгч Э.Э нь 10 удаагийн үйлдлээр нэр бүхий хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.М, Д.Ц, Ж.А, Д.А, Д.А, Д.Э, Д.Ө, Ц.Ж, Д.Г, А.Б, А.Н нарт нийт 8.064.300 төгрөгийн хохирол учруулсан байна.

Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэдэгт  эд хөрөнгийг байнга, түр хадгалах зориулалттай байшин, бүх төрлийн агуулах зоорь, автомухлаг зэргийг ойлгохоор тодорхойлсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М, Д.Ц, Ж.А, Д.А, Д.А, Д.Э, Д.Ө, Ц.Ж, Д.Г, А.Б, А.Н нарын эзэмшлийн “Хатан өгөөж, “Тансаг”, “Баянбогд”, “ЦогЖ”, “Хүрмэн”, “Оргил”, “ЦогЖ”, “Ханбогд”, “Sunrise”, Амаз” гэх дэлгүүрүүд нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3633454 дугаартай гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 86 дахь тал/, Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3627632 дугаартай гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/, Улсын бүртгэлийн регистрийн дугаар 6186009 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/ Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3616819 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/, Улсын бүртгэлийн регистрийн дугаар 2131722 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/, Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3627314 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/, Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3630986 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 143 дэх тал/, Улсын бүртгэлийн регистрийн дугаар 3618498 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хүнсний дэлгүүрт нэвтрэхдээ цонхны хамгалалтыг хугалж, хаалгыг эвдэх, цахилгааныг салгах зэргээр өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж дүгнэхээр байна.

 Иймд шүүгдэгч Э.Эгийн үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул  шүүгдэгч Э.Эг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

  Шүүгдэгч Э.Э нь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг 10 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.  

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мад “Оргил төв” 215.000 төгрөгийн, хохирогч Д.Ц “комиссын дэлгүүр”, хохирогч Ж.А “Хатан-Өгөөж” дэлгүүрт 1.041.800 төгрөгийн, хохирогч Д.А, Д.А “Тансаг” дэлгүүрт 646.000 төгрөгийн, хохирогч Д.Эд “Баянбогд”  дэлгүүрт 1.827.000 төгрөгийн, хохирогч Д.Өт “Хүрмэн” дэлгүүрт 301.000 төгрөгийн, хохирогч Ц.Жд “ЦогЖ 2, 8” дэлгүүрт 4.264.890 төгрөгийн, Д.Гт “Амаз” дэлгүүрт  177.000 төгрөгийн, А.Бт “Sunrise” дэлгүүрт 342.000 төгрөгийн, А.Нд “Ханбогд” дэлгүүрт 60.500 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 391 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Оргил төв алдагдсан зүйл нийт дүн 215.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 767 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Хатан-Өгөөж дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 1.041.800 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 768 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Тансаг дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 346.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 378 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Баян богд дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 187.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 409 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Хүрмэн супер маркет дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 187.000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 408 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: ЦогЖ-8 дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 1.024.800 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 192 дэх тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 429 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: ЦогЖ-2 дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 1.019.090 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал/, Шинжээч Б.Бат-Энхийн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/28 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Амаз дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 27.000 төгрөг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 666 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Sunrise дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 242.000 төгрөг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 770 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Ханбогд дэлгүүрээс алдагдсан зүйл нийт дүн 40.500 төгрөг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э нь хохирогч /“Оргил төв” дэлгүүр/ Ц.Мад 215.000 төгрөг, Д.Ц /“комиссын дэлгүүр”/, /“Хатан-Өгөөж” дэлгүүр/ Ж.А нарт 1.041.800 төгрөг, /“Тансаг” дэлгүүр/ Д.А, Д.А нарт 646.000 төгрөг, /“Баянбогд” дэлгүүр/ Д.Эд 1.827.000 төгрөг, /“Хүрмэн” дэлгүүр/ Д.Өт 301.000 төгрөг, /“ЦогЖ 2, 8” дэлгүүр/ Ц.Жд 4.264.890 төгрөг тус тус төлсөн болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Эгийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн талаарх баримт, хохирогч нарын хохирол төлбөр авсан гомдол саналгүй гэх өргөдөл, хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3 дугаар хавтаст хэргийн 40-44 дэх тал/ зэргээр тус тус нотлогдож байна.    

Хохирогч Д.Г /“Амаз” дэлгүүр/  177.000 төгрөг, А.Б /“Sunrise”  дэлгүүр/ 342.000 төгрөг, А.Н /“Ханбогд” дэлгүүр/ 60.500 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч Э.Эгаас нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Эг бусдад учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл болно.

Шүүгдэгч Э.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгч Э.Эгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 Шүүх шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Эд хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мөн улсын яллагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус тус үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Эгийн өмсөж явсан гэх тохойвчтой саарал өнгийн цамц, саарал өнгийн 1 хос даавуун бээлий, “QDАР” гэсэн бичигтэй хар алаг өнгийн малгайтай цамц, “nike” гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар өмд зэргийг хэрэглэх боломжтой байх тул  шүүгдэгч Э.Эд буцаан олгохоор,  2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Э Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Эг  1 /нэг/ жил  3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч  Ц.Мад  /“Оргил төв” дэлгүүр/ 215.000 төгрөг, Д.Ц /“комиссын дэлгүүр” / Ж.А  /“Хатан-Өгөөж” дэлгүүр/ нарт 1.041.800 төгрөг, Д.А, Д.А /“Тансаг” дэлгүүр/ нарт 646.000 төгрөг, Д.Эд /“Баянбогд” дэлгүүр/  1.827.000 төгрөг, Д.Өт /“Хүрмэн” дэлгүүр/ 301.000 төгрөг, Ц.Жд /“ЦогЖ 2, 8 дэлгүүр/ 4.264.890 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Эгаас хохирогч, иргэний нэхэмжлэгч  Д.Г /“Амаз” дэлгүүр/ 177.000 төгрөг, А.Б /“Sunrise” дэлгүүр/ 342.000 төгрөг, А.Н /“Ханбогд” дэлгүүр/  60.500  төгрөгийн хохирол төлбөрийг тус тус нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай.

            6. Шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, тохойвчтой саарал өнгийн цамц, саарал өнгийн 1 хос даавуун бээлий, “QDАР” гэсэн бичигтэй хар алаг өнгийн малгайтай цамц, “nike” гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар өмдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч Э.Эд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ