| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 136/2016/0012/э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2016-12-23 |
| Зүйл хэсэг | 096.1., 098.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, Ж.Жаргалсайхан ,
Иргэдийн төлөөлөгч Т.Үнэнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн .....тоот хэргийн шүүгдэгч
Э.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар,
Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт Э.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Г дарга Бээ чи өрсөлдөх юм уу, гар дээр суниах юм уу гэхэд Б намайг дээлний араас татаж унагаагаад миний дээр гараад толгой руу цохиход хамт явсан хүмүүс нь салгасан. Би босоод Бт хандаж, чи яагаад намайг зүгээр байхад зодож байгаа юм бэ гэхэд намайг тийрч унагаагаад чулуу барьсан гараараа миний дээрээс цохих гээд далайгаад тулаад ирэхээр нь намайг ахиад цохих нь гэж бодоод газар тэмтрээд гарт тааралдсан зүйлийг аваад хаасан. Тухайн үед гарт тааралдсан зүйлийг хутга байна гэдгийг мэдээгүй. Намайг Эын мотоциклийн ар дээр суулгаад явуулсан. Түүнээс хойш сайн санаж мэдсэн зүйлгүй, эмнэлэгт ухаан орсон гэв,
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Б чи надтай муудах юм уу гэхэд би чамтай яасан гэж муудах юм гэхэд Б чи надтай муудчих л даа гээд байсан. Би босоод чи юу яриад байгаа юм гэж хэлээд заамдаад авсан чинь өөдөөс элэг рүү нэг цохихоор нь унагаад толгой руу нь 5, 6 удаа цохисон. Тэр үед хүмүүс бид хоёрыг салгаагүй. Би хорхог хийж байгаа газар луу очиход Б дахиад өөдөөс хүрээд ирэхээр нь тийрээд унагаасан. Бийг газар унахад хажууд нь хутга, чулуу харагдахаар нь хутгалчихаж магадгүй гээд хутгыг нь авах гээд тонгойгоод чулуу автал намайг хутгалчихсан байсан. Би хутгалуулсан гэдгээ мэдээгүй гэв.
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр …. Манай салаан дарга Г, Б, Э нар суугаад үлдсэн. Б манай салаан даргад замынхаа архийг гаргаад ир гэж хэлсэн. Би багадаа барилддаг байсан би чамайг таних юм байна, одоо адуучин тэмцээнд ордог гэж хэлсэн. …. Б хутга бариад над руу дайрсан тэгэхээр нь би Бийн цээж рүү хөлөөрөө жийсэн чинь Б хутгаа алдаад унаад өгсөн. … Б газар байсан хутга аваад миний цээж рүү хутгалсан … Г Бийг “ хүн хутгалчихлаа хүрээд ир” гэхэд зугтаагаад яваад өгсөн. … би мэс засалд орсон, өрц цоорсон, мэдрэлийн судас тасарсан ….. гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ..Б гэрээс гарч надруу чиглэж гүйж ирэхдээ баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан, нударгаа унжуулчихсан ирээд баруун гараараа надруу далайхад нь би өөдөөс нь тийрч өшиглөж унагаасан. Б унахдаа хутгаа алдаж гараараа тулж унасан гэсэн мэдүүлэг / 2-р хх-212/,
Хохирогч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бтэй маргалдаж улмаар миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Бийн амбаарын зүүн талд Гтэй ойр зуурын юм яриад сууж байхад Б гэнэт татаж унагаагаад, миний дээр суугаад толгой руу маань цохиж эхэлсэн. 2 талын шанаа руу ээлжилж цохиод байсан. Тэр миний толгой руу цохих үед би толгойгоо өндийлгөсөн ба түүний цохилтонд миний толгой газарт хавсрагдаж цохигдсон. Ингээд Г, Э нар хориглосон. Б гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Надад учирсан гэмтэл нь зөвхөн Бийн үйлдлээс л болсон…. гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33-34, 240-241/,
Хохирогч Э.Бийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ... Би Б дээр очоод чи намайг яагаад зодчихвоо гэж хэлтэл үгийн солиогүй миний цээжрүү тийрч өшиглөхөд нь ар дагзаараа газар савж маш хүчтэй унасан. Гэтэл Б дахиж надруу чулуу барьж ирээд цохих гэж тонгойсон. Би тэр үед гарт тааралдсан зүйлээрээ хаатал хутгалчихлаа гэж хэлсэн.... гэсэн мэдүүлэг / 2-р хх- 210-211/,
Гэрч Б.Оий мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 10 минутын үед иргэн Б нь цээжний өмнөд хэсэгт хутгалуулчихлаа гэж найзтайгаа ирсэн. … Н эмч ирээд үзлэг хийж, эмчилгээ хийгээд оёдол тавьсан. …гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,
Гэрч Н.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: … Бт үзлэг хийсэн. … хутгалуулчихсан гүн шарханд нь 4 оёдол тавьсан. … намайг оёдол тавьж үзлэг хийж байхад Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. … гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43-44/,
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015.09.01-ний орой 21 цагийн үед Б гэх 26 настай эрэгтэй хүнд зодуулсан гээд ухаангүй ирсэн. … Ингээд тухайн хүний биед үзлэг хийхэд орчиндоо харьцаагүй буюу ухаан алдсан байдалтай байсан, биеийн ил харагдах хэсэгт буюу баруун талын хацар шанаа хэсэгтээ хавдаж улайсан, баруун талын чихний дэлбээний дээд хэсэгт мөн баруун чамархай орчим бага зэрэг шалбарсан хавдсан, баруун чихний ар хэсэгт овойж хавдсан, хүзүү урд доод хэсэгтээ ойролцоогоор 7-8 см орчим улайсан байдалтай байсан. Ингээд холбогдох эмчилгээг хийгээд аймгийн эмнэлэгээс зөвлөгөө авч ажиглалтанд байлгаж байгаад аймгийн төвд буюу дараачийн шатлалын эмнэлэгт хүргэсэн ... гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 69-р хуудас, 2-р хх- 19-20/,
Гэрч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: … Г Бийг миний цэрэг суниачих юм уу, миний цэрэг яах юм тэгээд гэхэд Б юм хэлсэн хэлээгүйг би анзаараагүй. … Тэгтэл Б гэнэт боссоноо Б рүү очоод газар сууж байхад нь гэдрэг нь татаж унагаагаад дээр нь сууснаа 2 гараа зангидаж байгаад ээлжлэн Бийн толгойн тус газар нь 2-3 удаа цохисон. Би босоод Бийн цамцны араас нь баруун гараараа таттал Г дундуур орж ирээд миний гарыг барьж аваад намайг түлхэж холдуулсан. Би Гэд чи согтуу хүмүүс муудалцуулаад чамаас л болж байгаа биз дээ гэж хэлсэн, ингэж хэлэх хооронд Б дахин Бийг 4-5 удаа толгой руу нь цохисон. Г надад энэ хоёр өөрсдөө учраа олог гэж хэлсэн намайг татахад би тэнцвэр алдаад арагш унахаа шахсан. Гэрийн баруун талд зогсож байсан Ц зодолдоод байна ш дээ гэж хашхирсан. Б ч Бийн дээрээс боссон. … хорхог хийгээд байж байсан залуучууд бидэн рүү хүрч ирсэн. Тэд нар хүрч ирээд Бийг дагуулаад хорхог хийж байсан газар руу явсан. Б толгойгоо бариад өндийгөөд сууж байсан. .... Б хорхог хийж байсан газраас зүүн хойшоо 3 орчим метрийн зайд газар хэвтэж байсан. Бь түүн рүү гүйгээд очиход Б өрөөсөн гараараа гэдсээ дараад нөгөө гартаа том чулуу бариад Б рүү дайрч байсан. Тэгэхэд нь Бь ахыгаа газраас босгож авсан. Нөгөө залуучууд буюу Гээс бусад нь Бээ хориод зогсож байсан. Зүүн гартаа том чулуу бариад, баруун гараа цээж орчмоо дараад байсан. Гарын салаагаар цус гарч байсан. Бь ахыгаа над дээр авчраад ахыг аваад явж бай гэсэнХамгийн эхлээд Б Бийг цохиж зодсон. Харин Бийг Б эхлээд цохиж зодсон асуудал үнэхээр байхгүй. Энэ цаг хугацаанд Г бид хоёр тэдний дэргэд байсан. Энэ үйл явдлыг Г бид хоёр хоёулаа харсан. Харин амбаарын урд талд байсан хүмүүс харах боломж байгаагүй, харин Ц хараад зодолдоод байна гэж хашхирсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 62-63, 242-246/,
Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б, Э нар манай гэрт ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ... Ямаа хорхоглох цаг болоод Г, Б, Э, Б нараас бусад нь амбаараас баруун урагш 20 орчим метрийн зайд хорхог хийхээр явсан. Би ч гэсэн тэднийг дагаад явсан. Хүүхдээ унтуулсан байсан болохоор би гэр рүүгээ нэг очоод хорхог хийж байгаа хүмүүсийн дэргэд нэг очоод байсан бөгөөд гэрт унтаж байгаа хүүгээ сэрсэн эсэхийг нь харахаар гэр рүүгээ явж байтал амбаарын зүүн талд Б нь манай хадам ах Бийн дээр нь суучихсан толгой руу нь хэд хэдэн удаа цохиж байхаар нь би зодолдоод байна ш дээ гэж орилсон. Харин Э Бийн араас нь таттал Г наадуул чинь өөрсдөө учраа олог гэж хэлээд Эыг арагш нь татаж байсан. Бийг очихоос нь өмнө Б Бийн дээрээс боссон. … Ингээд би гэр лүүгээ орохоор эргэх үед Б ах Г, Бь, Э нарын зүүн талаар хорхог хийж байсан хүмүүс рүү явж байгаа харагдсан, хүүхэд сэрсэн байсан болохоор би гэрт ойролцоогоор 4-5 орчим минут болоод гарч ирэхэд Б баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай зогсож байсан. Бь очоод газраас ахыгаа босгож байсан. …. Бийн нүүрний баруун тал улайж хавдсан, зүүн чихний хойд талд нь улайж бага зэрэг цус гарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 64-65, 247-250 /,
Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай эхнэр гэрийнхээ баруун талаас зодолдоод байна ш дээ гэж хашгирсан. Би тэдэнтэй хамт амбаарын зүүн талд очиход амбаарын зүүн талд ах толгойгоо бариад тонгойгоод сууж байсан, Б саарал өнгийн цамцаа тайлчихсан мөр сугаараа уяад бидэнтэй зөрөөд хорхог хийж байсан газар руу явсан. ... би Э, Г 2 руу очоод юу болоод байгаа юм бэ гэж асуусан, миний асуултанд ч тэд хариулахгүй Э Гтэй юм яриад чи зүгээр байсан хүмүүсийг шүрүүпдэж муудууллаа гээд байсан. ... манай ах Б рүү Б очоод цээжинд нь тийрч унагаасан, би ах руугаа гүйж очоод газраас босгоод түшээд зогсож байтал Б цээжин дээрээ баруун гараараа дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай, хамт байсан А, Пүрэвдаш, З нар түүний замыг нь хөндөлсөөд зогсож байсан. Харин Бийн баруун гарын салаагаар цус гарсан байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 63-64, 2-р хх-ийн 1-3/,
Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Ц хойно зодолдоод байна гэхээр нь хартал амбаар тээглээд харагдаагүй, З бид 2 гүйгээд очтол Б дөнгөж өндийгөөд тонгойж байснаа дээлээ гүвсэн. Бийг Г хорьсон байдалтай өмнө нь зогсож байсан. Дэргэд нь Г, Э 2 байж байсан. Ямар нэгэн юм ярьсан хүн байгаагүй, биднийг очиход Г Б чи яв гэж хэлсэн. З бид 2 түрүүлээд хорхог байсан газар руу явсан, харин Б бидний хойноос хорхог хийж байсан газар руу явсан. ... Тамир, З, Пүрэвдаш бид 4 хорхогоо хийгээд байж байгаад эргээд хартал Б биднээс зүүн талд 5-6 орчим метрийн зайд цээжээ дарчихсан намайг шаачихлаа ш дээ гэж хэлснээ Б рүү дайраад байсан гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 4-7/,
Гэрч Н.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Б согтож эхэлсэн, би барилддаг байлаа, шал арчдаг ч байлаа, шал арчуулдаг ч байлаа, Далангийн хэсгийн төлөөлөгчийг би бол хашраадаг, Бт чи барилддаг билүү, 2-лаа үзчих үү / би энэ үгийг барилдчих уу гэж хэлж байна гэж ойлгосон/ гэхэд Б ингээд яах юм бэ гэж хэлсэн. Энэ үгийг 2-3 удаа Б хэлсэн. Б тэгэхэд нь чи ер нь юу гээд байнаа гээд газар сууж байгаад босоод ирсэн. Тэгээд тэр залуу руу очоод дээлнийх нь энгэрээс 2 гараараа заамдаад авсан. Тэгээд хавирч унагаагаад тэр залууг газар унахад цээжин дээр нь суугаад толгойн тус газар нь баруун гараараа цохиж эхэлсэн. Яг хэдэн удаа цохьсныг харж амжаагүй. Миний баруун гар талд сууж байсан Э гэдэг найз нь босоод ирсэн Б рүү ухасхийхэд нь би тэр залууг барьж аваад хойш нь болгож наадуул чинь өөрсдөө учраа ололцог гэж хэлсэн. Ингээд Бийг Бийн дээрээс би татаж босгосон. ... Тэгтэл амбаарын урдаас А, З, Пүрэвдаш нар орчихсон хориглоод байгаа бололтой байсан, харин Б баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан, Б рүү далайгаад зогсож байсан. Ингээд би гүйж очоод хартал Бийн цээжээ дарсан гарны завсраар цус гарсан байсан гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 11-14/,
Гэрч Ж.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн: … хорхог хийж байсан газар руу явж байхад хорхог хийж байсан газраас зүүн тийш гэрээс баруун урагш Бийг ганцаараа зогсож байхад Б нь гэрийн өмнөөс Бийг чиглээд гүйсэн, гүйж очоод баруун гараа далайсан, гартаа ямар нэгэн зүйл барьсан үгүйг мэдэхгүй байна. Б арагш ухраад түүний цээж рүү нь тийрээд унагаасан, босч ирээд Б рүү дахиж дайрсан ба Б түүнээс зугатаад байсан ба гэнэт өө наадах чинь намайг шаачихлаа ш дээ хутгалчихлаа ш дээ гэж хашгирсан. Тэр үед Бь бидний дэргэд байсан бөгөөд Б рүү биш Б рүү очсон. Тэгтэл Бийн цээжнээс нь цус гарсан ба тэр баруун гараараа цээжээ дараад зүүн гартаа алганы хэмжээтэй чулуу барьчихсан байсан. Тэгээд Бь, А, Пүрэвдаш бид 4 тэдний дундуур орсон. Б хутгалуулчихаад газраас чулуу авч гартаа барьсан байсан. Мөн Б өө шаачихлаа ш дээ гэж хашгирахад би Б рүү харахад тэр баруун гартаа хутга барьчихсан, түүний дээлний нударганы завсраар хутганы үзүүр харагдаж байсан. Хутгаа газар хаяж байгаа харагдсан, би яг ямар хутга гэдгийг нь сайн анзаараагүй, учир нь Бийн цээжнээс цус гараад би сандарсан юм гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 17-18/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Бийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт, хурц цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл учирчээ.
2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт / хх-ийн 84 /,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Э.Бийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Учирсан гэмтлийн зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, харин тархины эдийн няцрал/ дунд зэрэг/, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн гэжээ / 2-р хх-ийн 48-49 /,
Шинжээч П.Гаваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Э.Бийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүдийн зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, харин тархины эдийн няцрал/ дунд зэрэг/, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал... хамаарах ба харин ухархай ба самалдгийндээд хана дангаараа хугарах, нүүрний яснууд ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын оройн ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй гэсэн заалттай байдаг учраас хүнд зэрэгт оруулаагүй болно. Би гавал тархины тодосгогч бодисгүй КТГ-ийн шинжилгээнд дурдагдсан өөрчлөлтүүдийг өөрийнхөө дүгнэлт хэсэгт бүрэн тусгасан болно... гэсэн мэдүүлэг / 2-р хх-214/,
Гэрч Т.Тамирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бунхишиг намайг харахд би хутгалуулчихлаа гээд нэг гараараа цээжээ дарсан, нөгөө гартаа чулуу барьчихсан зогсож байсан. Б нь Бийн өөдөөс дайрсан. Б Бийг дайрахаар өөдөөс нь өшиглөсөн. Тэгээд Б хойшоогоо ухарсан. Тэгээд би тэрнээс хойш сайн анзаараагүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-224-225/,
Гэрч Э.Пүрэвдашийн мөрдөн байцаалтанд өгсөн: Б Брүү чулуу барьж дайраагүй. Б тэр гартаа барьсан чулууг хутга шаалгасны ар дээр хорхог хийж байсан газрын ойролцооноос авсан. Б сүүлд хутга шаалгасны ар дээр намайг хутгаар шаачихлаа гээд газраас чулуу авч байсан. Би тэрийг бол тухайн үед өөрөө харсан гэсэн мэдүүлэг / 2-р хх-226-227/,
Шүүгдэгч Э.Бийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … тэгээд тэр дарга нь Бт хандаж Бээ миний цэргээ энэ даргынх нь өөдөөс үнэн худал уу гэж яриад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр даргад нь энэ бол чи бид хоёрын дундын яриа шүү, буруу ойлгуулсан бол уучлаарай гээд даргатай нь гар барьсан. Тэгээд би морио уяхаар явлаа гэж хэлсэн чинь тэр дарга нь би ч ямар морь мал мэдэх биш дээ гэж хэлээд би харин цэрэгжилт талдаа гүйж харайж гар дээр сунайх, турник зэргийг бол сайн хийнэ шүү дээ гэхээр нь би даргад нь хандаж гүйж л чадах байхдаа гэж хэлсэн чинь Бээ энэ даргынх нь өөдөөс ингэж ярих хүн мөн үү гэж хэлтэл Б нь босч ирээд намайг татаж унагаагаад миний дээр гарч суугаад миний толгой руу хоёр гараараа хоёр талаас нь цохиж эхэлсэн. Хэд цохисныг нь бол мэдэхгүй байна маш олон удаа цохьсон. Тэгтэл тэнд цуг явж байсан хоёр алба хаагч Бийг болиулсан. Тэгээд би босоод Бт хандаж чи яагаад зүгээр байсан намайг зодчихвоо гэж хэлсэн чинь нөгөө хоёроосоо мултраад дахиж гүйж ирээд миний цээж рүү өшиглөсөн. Өшиглөхөд нь би газар унасан. Газар унаад босох гэтэл Б намайг алнаа гээд надруу дайрсан. Тэгэхээр нь би гарт таарсан зүйлээ аваад өөдөөс нь гараа явуулсан. Тэгтэл нэг нь хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш миний ухаан санаа орж гараад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд сэрсэн. Б надтай гэрийн гадаа муудсан юм. Ийм л зүйл болсон юм. … манай аавын дүүгийн хүүхэд А байсан юм. Тэгээд А манай дүүгийнд ямаа бооно гэж ажлынхаа хүмүүстэй хамт ирсэн байсан. … ямар хутга хаанаас авснаа бол мэдэхгүй байна. Би бол биедээ ямар нэгэн хутга авч явсан зүйл байхгүй. … би Этой холбоо бариагүй удаж байна. Хэрэг болсноос хойш эмнэлэгт байхад нэг удаа бие гайгүй юу гэж асууж байсан. … гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-95/ ,
Шүүгдэгч Б.Бийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … тэгээд Бийн гэрийн хажуу талын амбаарын сүүдэрт би Б, Г бид гурав юм яриад сууж байхад Б манай дарга Гээс замынхаа юмыг гаргаад ир гээд нэхээд байсан. Тэгсэн чинь Б чи надтай муудах юм уу гэсэн тэгэхлээр нь би чамтай яасан гэж муудах юм гэсэн чинь Б муудчих л даа гээд босоод ирсэн тэгэхлээр нь би адилхан босоод чи юу яриад байгаан гэсэн чинь Б миний элэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон тэгэхлээр би Бийг газар унагаад зүүн талын шанааруу нь баруун гараараа 2 удаа цохьсон тэгээд манай салааныхан ирээд боль гээд Г дарга бид хоёрыг салгасан. Б нь согтчихоод намайг зулгаагаад байсан миний цамцыг урсан. Бид хоёр ертөнцийн зүгээр амбаарын зүүн талд зодолдсон юм. Тэгээд би хорхог хийж байсан салааныхан дээрээ очоод байж байхад Б Бийн гэр рүү ороод явчихсан. Тэгээд удалгүй Б гартаа хутга барьчихсан шууд намайг чиглээд надруу дайрсан тэгэхлээр нь цээж рүү нь тийрсэн чинь Б газар унаад өгсөн. Тэгтэл дүү нь Бь миний араас миний нуруу руу гараараа цохиод намайг миний араас тэврээд авсан тэгтэл Б хутгаа аваад миний цээжин тус газарт хутгалсан юм. Тэгтэл А шууд Бийг барьж авсан. Харин Тамир, Пүрэвдаш хоёр намайг түшсэн. Тэгээд Бийг Бь аваад мотоциклоор зугатаасан. Харин Э гэдэг залуу үлдсэн. Тэр залуу огт зодоонд оролцоогүй. Тэгээд би Даланжаргалан сумын эмнэлэгт ирж үзүүлчихээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. … Б өөрөө жолоодоод мотоциклоор ирсэн ирэхдээ согтуу байсан манай салааныхан бүгд харсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-108, 132/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт Э.Бтэй согтуугаар даргатай нь маргалдсан, өөрийг нь өдсөн гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газар удаа дараалан цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бтэй маргалдаж улмаар миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Бийн амбаарын зүүн талд Гтэй ойр зуурын юм яриад сууж байхад Б гэнэт татаж унагаагаад, миний дээр суугаад толгой руу маань цохиж эхэлсэн. Хоёр талын шанаа руу ээлжилж цохиод байсан. Тэр миний толгой руу цохих үед би толгойгоо өндийлгөсөн ба түүний цохилтонд миний толгой газарт хавсрагдаж цохигдсон. Ингээд Г, Э нар хориглосон. Б гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Надад учирсан гэмтэл нь зөвхөн Бийн үйлдлээс л болсон…. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015.09.01-ний орой 21 цагийн үед Б гэх 26 настай эрэгтэй хүнд зодуулсан гээд ухаангүй ирсэн. … Ингээд тухайн хүний биед үзлэг хийхэд орчиндоо харьцаагүй буюу ухаан алдсан байдалтай байсан, биеийн ил харагдах хэсэгт буюу баруун талын хацар шанаа хэсэгтээ хавдаж улайсан, баруун талын чихний дэлбээний дээд хэсэгт мөн баруун чамархай орчим бага зэрэг шалбарсан хавдсан, баруун чихний ар хэсэгт овойж хавдсан, хүзүү урд доод хэсэгтээ ойролцоогоор 7-8 см орчим улайсан байдалтай байсан. Ингээд холбогдох эмчилгээг хийгээд аймгийн эмнэлэгээс зөвлөгөө авч ажиглалтанд байлгаж байгаад аймгийн төвд буюу дараачийн шатлалын эмнэлэгт хүргэсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: … Тэгтэл Б гэнэт боссоноо Б рүү очоод газар сууж байхад нь гэдрэг нь татаж унагаагаад дээр нь сууснаа 2 гараа зангидаж байгаад ээлжлэн Бийн толгойн тус газар нь 2-3 удаа цохьсон. Би Гэд чи согтуу хүмүүс муудалцуулаад чамаас л болж байгаа биз дээ гэж хэлсэн, ингэж хэлэх хооронд Б дахин Бийг 4-5 удаа толгой руу нь цохьсон. … Хамгийн эхлээд Б Бийг цохиж зодсон гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … гэр рүүгээ явж байтал амбаарын зүүн талд Б нь манай хадам ах Бийн дээр нь суучихсан толгой руу нь хэд хэдэн удаа цохиж байхаар нь би зодолдоод байна шүү дээ гэж орилсон. Харин Э Бийн араас нь таттал Г наадуул чинь өөрсдөө учраа олог гэж хэлээд Эыг арагш нь татаж байсан. Бийг очихоос нь өмнө Б Бийн дээрээс боссон. ... Бийн нүүрний баруун тал улайж хавдсан, зүүн чихний хойд талд нь улайж бага зэрэг цус гарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай эхнэр гэрийнхээ баруун талаас зодолдоод байна ш дээ гэж хашгирсан. Би тэдэнтэй хамт амбаарын зүүн талд очиход амбаарын зүүн талд ах толгойгоо бариад тонгойгоод сууж байсан, Б саарал өнгийн цамцаа тайлчихсан мөр сугаараа уяад бидэнтэй зөрөөд хорхог хийж байсан газар руу явсан. ..., харин ах манай машины хойд талын суудал дээр хэвтэж байсан, эхнэр Ц түүний цээжийг нойтон алчуураар арчаад зогсож байсан. Ах ямар ч ухаангүй байдалтай байсан. ... Ингээд би ахыгаа аваад 30 км-т байх Даланжаргалан сумын эмнэлэг рүү очсон гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Ц хойно зодолдоод байна гэхээр нь хартал амбаар тээглээд харагдаагүй, З бид 2 гүйгээд очтол Б дөнгөж өндийгөөд тонгойж байснаа дээлээ гүвсэн. Бийг Г хорьсон байдалтай өмнө нь зогсож байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Би Айраг сумын гал унтраах 23 дугаар ангид салаан захирагчаар ажилладаг. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр . ... Амбаарын дэргэд Б, Б, Э бид 4 үлдсэн. Б согтож эхэлсэн, би барилддаг байлаа, шал арчдаг ч байлаа, шал арчуулдаг ч байлаа, Далангийн хэсгийн төлөөлөгчийг би бол хашраадаг, Бт чи барилддаг билүү, 2-лаа үзчих үү / би энэ үгийг барилдчих уу гэж хэлж байна гэж ойлгосон/ гэхэд Б ингээд яах юм бэ гэж хэлсэн. Энэ үгийг 2-3 удаа Б хэлсэн. Б тэгэхэд нь чи ер нь юу гээд байнаа гээд газар сууж байгаад босоод ирсэн. Тэгээд тэр залуу руу очоод дээлнийх нь энгэрээс 2 гараараа заамдаад авсан. Тэгээд хавирч унагаагаад тэр залууг газар унахад цээжин дээр нь суугаад толгойн тус газар нь баруун гараараа цохиж эхэлсэн. Яг хэдэн удаа цохьсныг харж амжаагүй. Миний баруун гар талд сууж байсан Э гэдэг найз нь босоод Б рүү ухасхийхэд нь би тэр залууг барьж аваад хойш нь болгож наадуул чинь өөрсдөө учраа ололцог гэж хэлсэн. Ингээд Бийг Бийн дээрээс би татаж босгосон. ... Б тэр залууг эхлээд цохиж зодоогүй бол тэр залуу Бийг хутгалахгүй байх байсан гэж би бодож байна... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн: … тэгээд А бид 2 гүйгээд очиход Б Б хоёрын дунд Г зогсчихсон байсан. Б өвдөглөж суугаад дээлээ гүвээд сууж байсан. ... Г дарга Бийг чи одоо яв гэж хэлсэн. А бид 2 Бийг дагуулан хорхог хийж байсан газраа ирээд би буцаж Г рүү очиход Г Этой юм яриад байж байсан, Б муудалцсан гэх газрынхаа дэргэд байж байсан, Гээс би юу болсон юм бэ гэж асуухад тэр энэ залуу Бийг өдөөд байсан юм, үзчихье, үзчихье гээд байн байн хэлээд байсан, тэгээд л муудалцчихлаа гэж байсан юм гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Э.Бийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлийн зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, харин тархины эдийн няцрал/ дунд зэрэг/, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Б.Бийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … тэгээд Бийн гэрийн хажуу талын амбаарын сүүдэрт би Б, Г бид гурав юм яриад сууж байхад Б манай дарга Гээс замынхаа юмыг гаргаад ир гээд нэхээд байсан. Тэгсэн чинь Б чи надтай муудах юм уу гэсэн тэгэхлээр нь би чамтай яасан гэж муудах юм гэсэн чинь Б муудчих л даа гээд босоод ирсэн тэгэхлээр нь би адилхан босоод чи юу яриад байгаа юм гэсэн чинь Б миний элэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон, тэгэхлээр нь би Бийг газар унагаад зүүн талын шанааруу нь баруун гараараа 2 удаа цохьсон, тэгээд манай салааныхан ирээд боль гээд Г дарга бид хоёрыг салгасан. Б нь согтчихоод намайг зулгаагаад байсан, миний цамцыг урсан. Бид хоёр ертөнцийн зүгээр амбаарын зүүн талд зодолдсон юм гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт шүүгдэгч Б.Бтэй харилцан муудалцаж маргалдан улмаар түүнд зодуулсны дараа түүний цээжин тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн байдалтай тохироогүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хохирогч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:. …. Бийг зодсоны дараа миний араас хурдан алхаад ирэхэд нь би цээжинд нь тийрч унагаагаад хажууд нь байсан чулууг авах гэсэн чинь намайг Б хутгалсан байсан. Би чулуу аваад Б рүү далайх үед хутгалагдснаа мэдсэн. Бийн унасан газар хутга, чулуу байхыг би харсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Оий мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 10 минутын үед иргэн Б нь цээжний өмнөд хэсэгт хутгалуулчихлаа гэж найзтайгаа ирсэн. … Н эмч ирээд үзлэг хийж, эмчилгээ хийгээд оёдол тавьсан. …гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: … Бт үзлэг хийсэн. … хутгалуулчихсан гүн шарханд нь 4 оёдол тавьсан. … намайг оёдол тавьж үзлэг хийж байхад Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. … гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: … Тэгээд Бь ирээд юунаас болоод муудалцсан бэ гээд асууж байхад зодолдоод байна шүү дээ гээд хэн нэгэн хүний дуу гарсан. Хэн хэнтэйгээ зодолдоод байгаа юм бол гээд харсан чинь Б хорхог хийж байсан газраас зүүн хойшоо 3 орчим метрийн зайд газар хэвтэж байсан. Бь түүн рүү гүйгээд очиход Б өрөөсөн гараараа гэдсээ дараад нөгөө гартаа том чулуу бариад Б рүү дайрч байсан. Тэгэхэд нь Бь ахыгаа газраас босгож авсан. Нөгөө залуучууд буюу Гээс бусад нь Бээ хориод зогсож байсан. Зүүн гартаа том чулуу бариад, баруун гараа цээж орчмоо дараад байсан. Гарын салаагаар цус гарч байсан. Бь ахыгаа над дээр авчраад ахыг аваад явж бай гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …. Бийг очихоос нь өмнө Б Бийн дээрээс боссон. Дараа нь уухилж аахилсан юм З, Бь нартай зөрөөд хорхог хийж байгаа газрын зүг явсан. …Ингээд би гэр лүүгээ орохоор эргэх үед Б ах Г, Бь, Э нарын зүүн талаар хорхог хийж байсан хүмүүс рүү явж байгаа харагдсан, хүүхэд сэрсэн байсан болохоор би гэрт ойролцоогоор 4-5 орчим минут болоод гарч ирэхэд Б баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай зогсож байсан. Бь очоод газраас ахыгаа босгож байсан. … Бь, Б ахыг өөрийнх нь мотоцикль дээр суулгаад Эоор мотоциклио унуулаад явуулсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Харин би түүний хойноос хартал манай ах Б рүү Б очоод цээжинд нь тийрч унагаасан, би ах руугаа гүйж очоод газраас босгоод түшээд зогсож байтал Б цээжин дээрээ баруун гараараа дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай, хамт байсан А, Пүрэвдаш, З нар түүний замыг нь хөндөлсөөд зогсож байсан. Харин Бийн баруун гарын салаагаар цус гарсан байсан. Манай ах юу ч дуугарахгүй байсан, би түүнийг дагуулан Э өөдөөс ирж явахад нь очоод ахыг аваад явж бай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: … З бид 2 түрүүлээд хорхог байсан газар руу явсан, харин Б бидний хойноос хорхог хийж байсан газар руу явсан. ... Тамир, З, Пүрэвдаш бид 4 хорхогоо хийгээд байж байгаад эргээд хартал Б биднээс зүүн талд 5-6 орчим метрийн зайд цээжээ дарчихсан намайг шаачихлаа ш дээ гэж хэлснээ Б рүү дайраад байсан. Б түүнээс жаахан зайдуу зогсож байсан ба түүн рүү дайрахаар Пүрэвдаш, З бид 3 дундуур нь орж хориглосон. Пүрэвдаш Бийг бариад авсан, гэрийн урд байсан мототцикль руу Бь ах Бийг сугадаад явж байгаа харагдсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгтэл амбаарын урдаас А, З, Пүрэвдаш нар орчихсон хориглоод байгаа бололтой байсан, харин Б баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан, Б рүү далайгаад зогсож байсан. Ингээд би гүйж очоод хартал Бийн цээжээ дарсан гарны завсраар цус гарсан байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн: …. Намайг хорхог хийж байсан газар руу явж байхад хорхог хийж байсан газраас зүүн тийш гэрээс баруун урагш Бийг ганцаараа зогсож байхад Б арагш ухраад түүний цээж рүү нь тийрээд унагаасан, ... гэнэт өө наадах чинь намайг шаачихлаа ш дээ хутгалчихлаа ш дээ гэж хашгирсан. Тэр үед Бь бидний дэргэд байсан бөгөөд Б рүү биш Б рүү очсон. Тэгтэл Бийн цээжнээс нь цус гарсан ба тэр баруун гараараа цээжээ дараад зүүн гартаа алганы хэмжээтэй чулуу барьчихсан байсан. Тэгээд Бь, А, Пүрэвдаш бид 4 тэдний дундуур орсон. Б хутгалуулчихаад газраас чулуу авч гартаа барьсан байсан. Мөн Б өө шаачихлаа ш дээ гэж хашгирахад би Б рүү харахад тэр баруун гартаа хутга барьчихсан, түүний дээлний нударганы завсраар хутганы үзүүр харагдаж байсан. Хутгаа газар хаяж байгаа харагдсан, би яг ямар хутга гэдгийг нь сайн анзаараагүй, учир нь Бийн цээжнээс цус гараад би сандарсан юм гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Бийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт, хурц цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд би босоод Бт хандаж чи яагаад зүгээр байсан намайг зодчихвоо гэж хэлсэн чинь нөгөө хоёроосоо мултраад дахиж гүйж ирээд миний цээж рүү өшиглөсөн. Өшиглөхөд нь би газар унасан. Газар унаад босох гэтэл Б намайг алнаа гээд надруу дайрсан. Тэгэхээр нь би гарт таарсан зүйлээ аваад өөдөөс нь гараа явуулсан. Тэгтэл нэг нь хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш миний ухаан санаа орж гараад байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Тамирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Б намайг харахад би хутгалуулчихлаа гээд нэг гараараа цээжээ дарсан, нөгөө гартаа чулуу барьчихсан зогсож байсан... гэсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрхи нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэхэд Э.Б нь Б.Буянхишгийг хутгалсан гэдгийг нотлож байна. Харин Э.Б нь Б.Бт толгой руугаа хэд хэдэн удаа цохиулж, дараа нь цээж рүүгээ өшиглүүлээд уначихсан байхад Б.Б чулуу авах гээд тонгойх тэр агшинд “...дахиад намайг зодох нь гэж бодоод биеэ хамгаалах зорилгоор гарт таарсан зүйлээ аваад өөдөөс нь явуулсан гэсэн...” Э.Бийн мэдүүлгийг няцаагаагүй, Э.Бийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг өөрийн амь насыг халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагч этгээдэд гэм хор учруулсан гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Э.Б нь Б.Бийн өөр лүүгээ довтолсон довтолгооныг зогсоохын тулд гарт таарсан хутга авч Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын байдалд өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн байна гэж шүүх үзэж шүүгдэгч Э.Бт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Б.Бийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б нь 35 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, 2 ширхэг 0.75 литрийн архины шил, 1 ширхэг 1.25 литрийн ундааны сав, 2 ширхэг 0.5 литрийн газны сав, 1 ширхэг шаазан аяга, 1 ширхэг ногоон асаагуур, 2 ширхэг газны хошуу, 1 ширхэг хуванцар аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бийн бусдад төлбөргүй байдал, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзээд ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Болдбаатарын Бийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуульчийнхан овогт Энхбатын Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 / нэг / жил 6 /зургаа / сар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, 2 ширхэг 0.75 литрийн архины шил, 1 ширхэг 1.25 литрийн ундааны сав, 2 ширхэг 0.5 литрийн газны сав, 1 ширхэг шаазан аяга, 1 ширхэг ногоон асаагуур, 2 ширхэг газны хошуу, 1 ширхэг хуванцар аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Бийн эмчилгээтэй холбоотой баримт бичгийг буцаан олгосугай.
6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б нь 35 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж , хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Д.АДЪЯАСҮРЭН