Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 02

 

 

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдаанд: Улсын яллагч  Д.Дэлгэрбаяр,

                               Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                               Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, Ж.Жаргалсайхан ,

                               Иргэдийн төлөөлөгч   Т.Үнэнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 2015 1000 0240 тоот хэргийн шүүгдэгч

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4-р баг Луугар гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй Хуульчийнхан овогт Энхбатын Батпүрэв / ЕВ89111113/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар,

 

 Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 3, Дорноговь аймгийн Айраг сумын 3-р багт оршин суух, Айраг сумын Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 23-р ангид жолооч ажилтай , урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Болдбаатарын Буянхишиг /ЕА89010316/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Батпүрэв нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт Б.Буянхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Буянхишиг нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт Э.Батпүрэвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Э.Батпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Гансүх дарга Буянхишигээ чи өрсөлдөх юм уу, гар дээр суниах юм уу гэхэд Буянхишиг намайг дээлний араас татаж унагаагаад миний дээр гараад толгой руу цохиход хамт явсан хүмүүс нь салгасан. Би босоод Буянхишигт хандаж, чи яагаад намайг зүгээр байхад зодож байгаа юм бэ гэхэд намайг тийрч унагаагаад чулуу барьсан гараараа миний дээрээс цохих гээд далайгаад тулаад ирэхээр нь намайг ахиад цохих нь гэж бодоод газар тэмтрээд гарт тааралдсан зүйлийг аваад хаасан. Тухайн үед гарт тааралдсан зүйлийг хутга байна гэдгийг мэдээгүй. Намайг Эрдэнэболдын мотоциклийн ар дээр суулгаад явуулсан. Түүнээс хойш сайн санаж мэдсэн зүйлгүй, эмнэлэгт ухаан орсон гэв,

Шүүгдэгч Б.Буянхишигийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Батпүрэв чи надтай муудах юм уу гэхэд би чамтай яасан гэж муудах юм гэхэд Батпүрэв чи надтай муудчих л даа гээд байсан. Би босоод чи юу яриад байгаа юм гэж хэлээд заамдаад авсан чинь өөдөөс элэг рүү нэг цохихоор нь унагаад толгой руу нь 5, 6 удаа цохисон. Тэр үед хүмүүс бид хоёрыг салгаагүй. Би хорхог хийж байгаа газар луу очиход Батпүрэв дахиад өөдөөс хүрээд ирэхээр нь тийрээд унагаасан. Батпүрэвийг газар унахад хажууд нь хутга, чулуу харагдахаар нь хутгалчихаж магадгүй гээд хутгыг нь авах гээд тонгойгоод чулуу автал намайг хутгалчихсан байсан. Би хутгалуулсан гэдгээ мэдээгүй гэв.

Хохирогч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр …. Манай салаан дарга Гансүх, Батпүрэв, Эрдэнэболд нар суугаад үлдсэн. Батпүрэв манай салаан даргад замынхаа архийг гаргаад ир гэж хэлсэн. Би багадаа барилддаг байсан би чамайг таних юм байна, одоо адуучин тэмцээнд ордог гэж хэлсэн. …. Батпүрэв  хутга бариад над руу дайрсан тэгэхээр нь би Батпүрэвийн цээж рүү хөлөөрөө жийсэн чинь Батпүрэв хутгаа алдаад унаад өгсөн. … Батпүрэв газар байсан хутга аваад миний цээж рүү хутгалсан … Гансүх Батпүрэвийг “ хүн хутгалчихлаа хүрээд ир” гэхэд зугтаагаад яваад өгсөн. … би мэс засалд орсон, өрц цоорсон, мэдрэлийн судас тасарсан ….. гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Хохирогч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ..Батпүрэв гэрээс гарч надруу чиглэж гүйж ирэхдээ баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан, нударгаа унжуулчихсан ирээд баруун гараараа надруу далайхад нь би өөдөөс нь тийрч өшиглөж унагаасан. Батпүрэв унахдаа хутгаа алдаж гараараа тулж унасан гэсэн мэдүүлэг / 2-р хх-212/,

 Хохирогч Э.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Буянхишигтэй маргалдаж улмаар миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Батсуурийн амбаарын зүүн талд Гансүхтэй ойр зуурын юм яриад сууж байхад Буянхишиг гэнэт татаж унагаагаад, миний дээр суугаад толгой руу маань цохиж эхэлсэн. 2 талын шанаа руу ээлжилж цохиод байсан. Тэр миний толгой руу цохих үед би толгойгоо өндийлгөсөн ба түүний цохилтонд миний толгой газарт хавсрагдаж цохигдсон. Ингээд Гансүх, Эрдэнэболд нар хориглосон. Буянхишиг гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Надад учирсан гэмтэл нь зөвхөн Буянхишигийн үйлдлээс л болсон…. гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33-34, 240-241/,  

Хохирогч Э.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн: ... Би Буянхишиг дээр очоод чи намайг яагаад зодчихвоо гэж хэлтэл үгийн солиогүй миний цээжрүү тийрч өшиглөхөд нь ар дагзаараа газар савж маш хүчтэй унасан. Гэтэл Буянхишиг дахиж надруу чулуу барьж ирээд цохих гэж тонгойсон. Би тэр үед гарт тааралдсан зүйлээрээ хаатал хутгалчихлаа гэж хэлсэн.... гэсэн мэдүүлэг / 2-р хх- 210-211/,

Гэрч Б.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 10 минутын үед иргэн Буянхишиг нь цээжний өмнөд хэсэгт хутгалуулчихлаа гэж  найзтайгаа ирсэн. … Наранцацрал эмч ирээд үзлэг хийж, эмчилгээ хийгээд оёдол тавьсан. …гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,

 

Гэрч Н.Наранцацралын мөрдөн байцаалтанд өгсөн: … Буянхишигт үзлэг хийсэн. … хутгалуулчихсан гүн шарханд нь 4 оёдол тавьсан. … намайг оёдол тавьж үзлэг хийж байхад Буянхишиг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. … гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43-44/,

Гэрч Б.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015.09.01-ний орой 21 цагийн үед Батпүрэв гэх 26 настай эрэгтэй хүнд зодуулсан гээд ухаангүй ирсэн. … Ингээд тухайн хүний биед үзлэг хийхэд орчиндоо харьцаагүй буюу ухаан алдсан байдалтай байсан, биеийн ил харагдах хэсэгт буюу баруун талын хацар шанаа хэсэгтээ хавдаж улайсан, баруун талын чихний дэлбээний дээд хэсэгт мөн баруун чамархай орчим бага зэрэг шалбарсан хавдсан, баруун чихний ар хэсэгт овойж хавдсан, хүзүү урд доод хэсэгтээ ойролцоогоор 7-8 см орчим улайсан байдалтай байсан. Ингээд холбогдох эмчилгээг хийгээд аймгийн эмнэлэгээс зөвлөгөө авч ажиглалтанд байлгаж байгаад аймгийн төвд буюу дараачийн шатлалын эмнэлэгт хүргэсэн  ... гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 69-р хуудас, 2-р хх- 19-20/,

Гэрч Б.Эрдэнэболдын мөрдөн байцаалтанд өгсөн: … Гансүх Буянхишигийг  миний цэрэг суниачих юм уу, миний цэрэг яах юм тэгээд гэхэд Буянхишиг юм хэлсэн хэлээгүйг би анзаараагүй. … Тэгтэл Буянхишиг гэнэт боссоноо Батпүрэв рүү очоод газар сууж байхад нь гэдрэг нь татаж унагаагаад дээр нь сууснаа 2 гараа зангидаж байгаад ээлжлэн Батпүрэвийн толгойн тус газар нь 2-3 удаа цохисон. Би босоод Буянхишигийн цамцны араас нь баруун гараараа таттал Гансүх дундуур орж ирээд миний гарыг барьж аваад намайг түлхэж холдуулсан. Би Гансүхэд чи согтуу хүмүүс муудалцуулаад чамаас л болж байгаа биз дээ гэж хэлсэн, ингэж хэлэх хооронд Буянхишиг дахин Батпүрэвийг 4-5 удаа толгой руу нь цохисон. Гансүх надад энэ хоёр өөрсдөө учраа олог гэж хэлсэн намайг татахад би тэнцвэр алдаад арагш унахаа шахсан. Гэрийн баруун талд зогсож байсан Цолмон зодолдоод байна ш дээ гэж хашхирсан. Буянхишиг ч Батпүрэвийн дээрээс боссон. …  хорхог хийгээд байж байсан залуучууд бидэн рүү хүрч ирсэн. Тэд нар хүрч ирээд Буянхишигийг дагуулаад хорхог хийж байсан газар руу явсан. Батпүрэв толгойгоо бариад өндийгөөд сууж байсан. .... Батпүрэв хорхог хийж байсан газраас зүүн хойшоо 3 орчим метрийн зайд газар хэвтэж байсан. Батсуурь түүн рүү гүйгээд очиход Буянхишиг өрөөсөн гараараа гэдсээ дараад нөгөө гартаа том чулуу бариад Батпүрэв рүү дайрч байсан. Тэгэхэд нь Батсуурь ахыгаа газраас босгож авсан. Нөгөө залуучууд буюу Гансүхээс бусад нь Буянхишигээ хориод зогсож байсан. Зүүн гартаа том чулуу бариад, баруун гараа цээж орчмоо дараад байсан. Гарын салаагаар цус гарч байсан. Батсуурь ахыгаа над дээр авчраад ахыг аваад явж бай гэсэнХамгийн эхлээд Буянхишиг Батпүрэвийг цохиж зодсон. Харин Буянхишигийг Батпүрэв эхлээд цохиж зодсон асуудал үнэхээр байхгүй. Энэ цаг хугацаанд Гансүх бид хоёр тэдний дэргэд байсан. Энэ үйл явдлыг Гансүх бид хоёр хоёулаа харсан. Харин амбаарын урд талд байсан хүмүүс харах боломж байгаагүй, харин Цолмон хараад зодолдоод байна гэж хашхирсан  гэсэн мэдүүлэг, /хх-ийн 62-63, 242-246/,

Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Батпүрэв, Эрдэнэболд нар манай гэрт ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ... Ямаа хорхоглох цаг болоод Гансүх, Буянхишиг, Эрдэнэболд, Батпүрэв нараас бусад нь амбаараас баруун урагш 20 орчим метрийн зайд хорхог хийхээр явсан. Би ч гэсэн тэднийг дагаад явсан. Хүүхдээ унтуулсан байсан болохоор би гэр рүүгээ нэг очоод хорхог хийж байгаа хүмүүсийн дэргэд нэг очоод байсан бөгөөд гэрт унтаж байгаа хүүгээ сэрсэн эсэхийг нь харахаар гэр рүүгээ явж байтал амбаарын зүүн талд Буянхишиг нь манай хадам ах Батпүрэвийн дээр нь суучихсан толгой руу нь хэд хэдэн удаа цохиж байхаар нь би зодолдоод байна ш дээ гэж орилсон. Харин Эрдэнэболд Буянхишигийн араас нь таттал Гансүх наадуул чинь өөрсдөө учраа олог гэж хэлээд Эрдэнэболдыг арагш нь татаж байсан. Батсуурийг очихоос нь өмнө Буянхишиг Батпүрэвийн дээрээс боссон. … Ингээд би гэр лүүгээ орохоор эргэх үед Батпүрэв ах Гансүх, Батсуурь, Эрдэнэболд нарын зүүн талаар  хорхог хийж байсан хүмүүс рүү явж байгаа харагдсан, хүүхэд сэрсэн байсан болохоор би гэрт ойролцоогоор  4-5 орчим минут болоод гарч ирэхэд Буянхишиг баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай зогсож байсан. Батсуурь очоод газраас ахыгаа босгож байсан. …. Батпүрэвийн нүүрний баруун тал улайж хавдсан, зүүн чихний хойд талд нь улайж бага зэрэг цус гарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 64-65, 247-250 /,

Гэрч Э.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай эхнэр гэрийнхээ баруун талаас зодолдоод байна ш дээ гэж хашгирсан. Би тэдэнтэй хамт амбаарын зүүн талд очиход амбаарын зүүн талд ах толгойгоо бариад тонгойгоод сууж байсан, Буянхишиг саарал өнгийн цамцаа тайлчихсан мөр сугаараа уяад бидэнтэй зөрөөд хорхог хийж байсан газар руу явсан. ... би Эрдэнэболд, Гансүх 2 руу очоод юу болоод байгаа юм бэ гэж асуусан, миний асуултанд ч тэд хариулахгүй Эрдэнэболд Гансүхтэй юм яриад чи зүгээр байсан хүмүүсийг шүрүүпдэж муудууллаа гээд байсан. ... манай ах Батпүрэв рүү Буянхишиг очоод цээжинд нь тийрч унагаасан, би ах руугаа гүйж очоод газраас босгоод түшээд зогсож байтал Буянхишиг цээжин дээрээ баруун гараараа дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай, хамт байсан Алтансүх, Пүрэвдаш, Золбоо нар түүний замыг нь хөндөлсөөд зогсож байсан. Харин Буянхишигийн баруун гарын салаагаар цус гарсан байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 63-64, 2-р хх-ийн 1-3/,

Гэрч Э.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Цолмон хойно зодолдоод байна гэхээр нь хартал амбаар тээглээд харагдаагүй, Золбоо бид 2 гүйгээд очтол Батпүрэв дөнгөж өндийгөөд тонгойж байснаа дээлээ гүвсэн. Буянхишигийг Гансүх хорьсон байдалтай өмнө нь зогсож байсан. Дэргэд нь Гансүх, Эрдэнэболд 2 байж байсан. Ямар нэгэн юм ярьсан хүн байгаагүй, биднийг очиход Гансүх Буянхишиг чи яв гэж хэлсэн. Золбоо бид 2 түрүүлээд хорхог байсан газар руу явсан, харин Буянхишиг бидний хойноос хорхог хийж байсан газар руу явсан. ... Тамир, Золбоо, Пүрэвдаш бид 4 хорхогоо хийгээд байж байгаад эргээд хартал Буянхишиг биднээс зүүн талд 5-6 орчим метрийн зайд цээжээ дарчихсан намайг шаачихлаа ш дээ гэж хэлснээ Батпүрэв рүү дайраад байсан гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 4-7/,

Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Батпүрэв согтож эхэлсэн, би барилддаг байлаа, шал арчдаг ч байлаа, шал арчуулдаг ч байлаа, Далангийн хэсгийн төлөөлөгчийг би бол хашраадаг, Буянхишигт чи барилддаг билүү, 2-лаа үзчих үү / би энэ үгийг барилдчих уу гэж хэлж байна гэж ойлгосон/ гэхэд Буянхишиг ингээд яах юм бэ гэж хэлсэн. Энэ үгийг 2-3 удаа Батпүрэв хэлсэн. Буянхишиг тэгэхэд нь чи ер нь юу гээд байнаа гээд газар сууж байгаад босоод ирсэн. Тэгээд тэр залуу руу очоод дээлнийх нь энгэрээс 2 гараараа заамдаад авсан. Тэгээд хавирч унагаагаад тэр залууг газар унахад цээжин дээр нь суугаад толгойн тус газар  нь баруун гараараа цохиж эхэлсэн. Яг хэдэн удаа цохьсныг харж амжаагүй. Миний баруун гар талд сууж байсан Эрдэнэболд гэдэг найз нь босоод ирсэн Буянхишиг рүү ухасхийхэд нь би тэр залууг барьж аваад хойш нь болгож наадуул чинь өөрсдөө учраа ололцог гэж хэлсэн. Ингээд Буянхишигийг Батпүрэвийн дээрээс би татаж босгосон. ... Тэгтэл амбаарын урдаас Алтансүх, Золбоо, Пүрэвдаш нар орчихсон хориглоод байгаа бололтой байсан, харин Буянхишиг баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан, Батпүрэв рүү далайгаад зогсож байсан. Ингээд би гүйж очоод хартал Буянхишигийн цээжээ дарсан гарны завсраар цус гарсан байсан гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 11-14/,

Гэрч Ж.Золбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: … хорхог хийж байсан газар руу явж байхад хорхог хийж байсан газраас зүүн тийш гэрээс баруун урагш Буянхишигийг ганцаараа зогсож байхад Батпүрэв нь гэрийн өмнөөс Буянхишигийг чиглээд гүйсэн, гүйж очоод баруун гараа далайсан, гартаа ямар нэгэн зүйл барьсан үгүйг мэдэхгүй байна. Буянхишиг арагш ухраад түүний цээж рүү нь тийрээд унагаасан, босч ирээд Буянхишиг рүү дахиж дайрсан ба Буянхишиг түүнээс зугатаад байсан ба гэнэт өө наадах чинь намайг шаачихлаа ш дээ хутгалчихлаа ш дээ гэж хашгирсан. Тэр үед Батсуурь бидний дэргэд байсан бөгөөд Буянхишиг рүү биш Батпүрэв рүү очсон. Тэгтэл Буянхишигийн цээжнээс нь цус гарсан ба тэр баруун гараараа цээжээ дараад зүүн гартаа алганы хэмжээтэй чулуу барьчихсан байсан. Тэгээд Батсуурь, Алтансүх, Пүрэвдаш бид 4 тэдний дундуур орсон. Буянхишиг хутгалуулчихаад газраас чулуу авч гартаа барьсан байсан. Мөн Буянхишиг өө шаачихлаа ш дээ гэж хашгирахад би Батпүрэв рүү харахад тэр баруун гартаа хутга барьчихсан, түүний дээлний нударганы завсраар хутганы үзүүр харагдаж байсан. Хутгаа газар хаяж байгаа харагдсан, би яг ямар хутга гэдгийг нь сайн анзаараагүй, учир нь Буянхишигийн цээжнээс цус гараад би сандарсан юм гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 17-18/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015.09.04-ний өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Буянхишигийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт, хурц цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь хурц ир  хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт / хх-ийн 84 /,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015.12.04-ний өдрийн 251 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Э.Батпүрэвийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтлийн зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, харин тархины эдийн няцрал/ дунд зэрэг/, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн ‎ чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн гэжээ / 2-р хх-ийн 48-49 /,

Шинжээч П.Гаваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Э.Батпүрэвийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүдийн зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, харин тархины эдийн няцрал/ дунд зэрэг/, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал... хамаарах ба харин ухархай ба самалдгийндээд хана дангаараа хугарах, нүүрний яснууд ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын оройн ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй гэсэн заалттай байдаг учраас хүнд зэрэгт оруулаагүй болно. Би гавал тархины тодосгогч бодисгүй КТГ-ийн шинжилгээнд дурдагдсан өөрчлөлтүүдийг өөрийнхөө дүгнэлт хэсэгт бүрэн тусгасан болно... гэсэн мэдүүлэг / 2-р хх-214/,

Гэрч Т.Тамирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бунхишиг намайг харахд би хутгалуулчихлаа гээд нэг гараараа цээжээ дарсан, нөгөө гартаа чулуу барьчихсан зогсож байсан. Батпүрэв нь Буянхишигийн өөдөөс дайрсан. Буянхишиг Батпүрэвийг дайрахаар өөдөөс нь өшиглөсөн. Тэгээд Батпүрэв хойшоогоо ухарсан. Тэгээд би тэрнээс хойш сайн анзаараагүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-224-225/,

Гэрч Э.Пүрэвдашийн мөрдөн байцаалтанд өгсөн: Буянхишиг Батпүрэврүү чулуу барьж дайраагүй. Буянхишиг тэр гартаа барьсан чулууг хутга шаалгасны ар дээр хорхог хийж байсан газрын ойролцооноос авсан. Буянхишиг сүүлд хутга шаалгасны ар дээр намайг хутгаар шаачихлаа гээд газраас чулуу авч байсан. Би тэрийг бол тухайн үед өөрөө харсан гэсэн мэдүүлэг / 2-р хх-226-227/,

Шүүгдэгч Э.Батпүрэвийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … тэгээд тэр дарга нь Буянхишигт хандаж Буянхишигээ миний цэргээ энэ даргынх нь өөдөөс үнэн худал уу гэж яриад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр даргад нь энэ бол чи бид хоёрын дундын яриа шүү, буруу ойлгуулсан бол уучлаарай гээд даргатай нь гар барьсан. Тэгээд би морио уяхаар явлаа гэж хэлсэн чинь тэр дарга нь би ч ямар морь мал мэдэх биш дээ гэж хэлээд би харин цэрэгжилт талдаа гүйж харайж гар дээр сунайх, турник зэргийг бол сайн хийнэ шүү дээ гэхээр  нь би даргад нь хандаж гүйж л чадах байхдаа гэж хэлсэн чинь Буянхишигээ энэ даргынх нь өөдөөс ингэж ярих хүн мөн үү гэж хэлтэл Буянхишиг нь босч ирээд намайг татаж унагаагаад миний дээр гарч суугаад миний толгой руу хоёр гараараа хоёр талаас нь цохиж эхэлсэн. Хэд цохисныг нь бол мэдэхгүй байна маш олон удаа цохьсон. Тэгтэл тэнд цуг явж байсан хоёр алба хаагч Буянхишигийг болиулсан. Тэгээд би босоод Буянхишигт хандаж чи яагаад зүгээр байсан намайг зодчихвоо гэж хэлсэн чинь нөгөө хоёроосоо мултраад дахиж гүйж ирээд миний цээж рүү өшиглөсөн. Өшиглөхөд нь би газар унасан. Газар унаад босох гэтэл Буянхишиг намайг алнаа гээд надруу дайрсан. Тэгэхээр нь би гарт таарсан зүйлээ аваад өөдөөс нь гараа явуулсан. Тэгтэл нэг нь хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш миний ухаан санаа орж гараад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд сэрсэн. Буянхишиг надтай гэрийн гадаа муудсан юм. Ийм л зүйл болсон юм. … манай аавын дүүгийн хүүхэд Алтансүх байсан юм. Тэгээд Алтансүх манай дүүгийнд ямаа бооно гэж ажлынхаа хүмүүстэй хамт ирсэн байсан. … ямар хутга хаанаас авснаа бол мэдэхгүй байна. Би бол биедээ ямар нэгэн хутга авч явсан зүйл байхгүй. … би Эрдэнэболдтой холбоо бариагүй удаж байна. Хэрэг болсноос хойш эмнэлэгт байхад нэг удаа бие гайгүй юу гэж асууж байсан. … гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-95/ ,

Шүүгдэгч Б.Буянхишигийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … тэгээд Батсуурийн гэрийн хажуу талын амбаарын сүүдэрт би Батпүрэв, Гансүх бид гурав юм яриад сууж байхад Батпүрэв манай дарга Гансүхээс замынхаа юмыг гаргаад ир гээд нэхээд байсан. Тэгсэн чинь Батпүрэв чи надтай муудах юм уу гэсэн тэгэхлээр нь би чамтай яасан гэж муудах юм гэсэн чинь Батпүрэв муудчих л даа гээд босоод ирсэн тэгэхлээр нь би адилхан босоод чи юу яриад байгаан гэсэн чинь Батпүрэв миний элэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон тэгэхлээр би Батпүрэвийг газар унагаад зүүн талын шанааруу нь баруун гараараа 2 удаа цохьсон тэгээд манай салааныхан ирээд боль гээд Гансүх дарга бид хоёрыг салгасан. Батпүрэв нь согтчихоод намайг зулгаагаад байсан миний цамцыг урсан. Бид хоёр ертөнцийн зүгээр амбаарын зүүн талд зодолдсон юм. Тэгээд би хорхог хийж байсан салааныхан дээрээ очоод байж байхад Батпүрэв Батсуурийн гэр рүү ороод явчихсан. Тэгээд удалгүй Батпүрэв гартаа хутга барьчихсан шууд намайг чиглээд надруу дайрсан тэгэхлээр нь цээж рүү нь тийрсэн чинь Батпүрэв газар унаад өгсөн. Т‎эгтэл дүү нь Батсуурь миний араас миний нуруу руу гараараа цохиод намайг миний араас тэврээд авсан тэгтэл Батпүрэв хутгаа аваад миний цээжин тус газарт хутгалсан юм. Тэгтэл Алтансүх шууд Батпүрэвийг барьж авсан. Харин Тамир, Пүрэвдаш хоёр намайг түшсэн. Тэгээд Батпүрэвийг Батсуурь аваад мотоциклоор зугатаасан. Харин Эрдэнэболд гэдэг залуу үлдсэн. Тэр залуу огт зодоонд оролцоогүй. Тэгээд би Даланжаргалан сумын эмнэлэгт ирж үзүүлчихээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. … Батпүрэв өөрөө жолоодоод мотоциклоор ирсэн ирэхдээ согтуу байсан манай салааныхан бүгд харсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, ‎

Ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-108, 132/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Буянхишиг нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт Э.Батпүрэвтэй согтуугаар даргатай нь маргалдсан, өөрийг нь өдсөн гэх шалтгааны улмаас түүний толгойн тус газар удаа дараалан цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Э.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Буянхишигтэй маргалдаж улмаар миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Батсуурийн амбаарын зүүн талд Гансүхтэй ойр зуурын юм яриад сууж байхад Буянхишиг гэнэт татаж унагаагаад, миний дээр суугаад толгой руу маань цохиж эхэлсэн. Хоёр талын шанаа руу ээлжилж цохиод байсан. Тэр миний толгой руу цохих үед би толгойгоо өндийлгөсөн ба түүний цохилтонд миний толгой газарт хавсрагдаж цохигдсон. Ингээд Гансүх, Эрдэнэболд нар хориглосон. Буянхишиг гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Надад учирсан гэмтэл нь зөвхөн Буянхишигийн үйлдлээс л болсон…. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015.09.01-ний орой 21 цагийн үед Батпүрэв гэх 26 настай эрэгтэй хүнд зодуулсан гээд ухаангүй ирсэн. … Ингээд тухайн хүний биед үзлэг хийхэд орчиндоо харьцаагүй буюу ухаан алдсан байдалтай байсан, биеийн ил харагдах хэсэгт буюу баруун талын хацар шанаа хэсэгтээ хавдаж улайсан, баруун талын чихний дэлбээний дээд хэсэгт мөн баруун чамархай орчим бага зэрэг шалбарсан хавдсан, баруун чихний ар хэсэгт овойж хавдсан, хүзүү урд доод хэсэгтээ ойролцоогоор 7-8 см орчим улайсан байдалтай байсан. Ингээд холбогдох эмчилгээг хийгээд аймгийн эмнэлэгээс зөвлөгөө авч ажиглалтанд байлгаж байгаад аймгийн төвд буюу дараачийн шатлалын эмнэлэгт хүргэсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эрдэнэболдын мөрдөн байцаалтанд өгсөн: … Тэгтэл Буянхишиг гэнэт боссоноо Батпүрэв рүү очоод газар сууж байхад нь гэдрэг нь татаж унагаагаад дээр нь сууснаа 2 гараа зангидаж байгаад ээлжлэн Батпүрэвийн толгойн тус газар нь 2-3 удаа цохьсон. Би Гансүхэд чи согтуу хүмүүс муудалцуулаад чамаас л болж байгаа биз дээ гэж хэлсэн, ингэж хэлэх хооронд Буянхишиг дахин Батпүрэвийг 4-5 удаа толгой руу нь цохьсон. … Хамгийн эхлээд Буянхишиг Батпүрэвийг цохиж зодсон гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … гэр рүүгээ явж байтал амбаарын зүүн талд Буянхишиг нь манай хадам ах Батпүрэвийн дээр нь суучихсан толгой руу нь хэд хэдэн удаа цохиж байхаар нь би зодолдоод байна шүү дээ гэж орилсон. Харин Эрдэнэболд Буянхишигийн араас нь таттал Гансүх наадуул чинь өөрсдөө учраа олог гэж хэлээд Эрдэнэболдыг арагш нь татаж байсан. Батсуурийг очихоос нь өмнө Буянхишиг Батпүрэвийн дээрээс боссон. ... Батпүрэвийн нүүрний баруун тал улайж хавдсан, зүүн чихний хойд талд нь улайж бага зэрэг цус гарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай эхнэр гэрийнхээ баруун талаас зодолдоод байна ш дээ гэж хашгирсан. Би тэдэнтэй хамт амбаарын зүүн талд очиход амбаарын зүүн талд ах толгойгоо бариад тонгойгоод сууж байсан, Буянхишиг саарал өнгийн цамцаа тайлчихсан мөр сугаараа уяад бидэнтэй зөрөөд хорхог хийж байсан газар руу явсан. ..., харин ах манай машины хойд талын суудал дээр хэвтэж байсан, эхнэр Цолмон түүний цээжийг нойтон алчуураар арчаад зогсож байсан. Ах ямар ч ухаангүй байдалтай байсан. ... Ингээд би ахыгаа аваад 30 км-т байх Даланжаргалан сумын эмнэлэг рүү очсон гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Цолмон хойно зодолдоод байна гэхээр нь хартал амбаар тээглээд харагдаагүй, Золбоо бид 2 гүйгээд очтол Батпүрэв дөнгөж өндийгөөд тонгойж байснаа дээлээ гүвсэн. Буянхишигийг Гансүх хорьсон байдалтай өмнө нь зогсож байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Би Айраг сумын гал унтраах 23 дугаар ангид салаан захирагчаар ажилладаг. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр . ... Амбаарын дэргэд Буянхишиг, Батпүрэв, Эрдэнэболд бид 4 үлдсэн. Батпүрэв согтож эхэлсэн, би барилддаг байлаа, шал арчдаг ч байлаа, шал арчуулдаг ч байлаа, Далангийн хэсгийн төлөөлөгчийг би бол хашраадаг, Буянхишигт чи барилддаг билүү, 2-лаа үзчих үү / би энэ үгийг барилдчих уу гэж хэлж байна гэж ойлгосон/ гэхэд Буянхишиг ингээд яах юм бэ гэж хэлсэн. Энэ үгийг 2-3 удаа Батпүрэв хэлсэн. Буянхишиг тэгэхэд нь чи ер нь юу гээд байнаа гээд газар сууж байгаад босоод ирсэн. Тэгээд тэр залуу руу очоод дээлнийх нь энгэрээс 2 гараараа заамдаад авсан. Тэгээд хавирч унагаагаад тэр залууг газар унахад цээжин дээр нь суугаад толгойн тус газар  нь баруун гараараа цохиж эхэлсэн. Яг хэдэн удаа цохьсныг харж амжаагүй. Миний баруун гар талд сууж байсан Эрдэнэболд гэдэг найз нь босоод  Буянхишиг рүү ухасхийхэд нь би тэр залууг барьж аваад хойш нь болгож наадуул чинь өөрсдөө учраа ололцог гэж хэлсэн. Ингээд Буянхишигийг Батпүрэвийн дээрээс би татаж босгосон. ...  Буянхишиг тэр залууг эхлээд цохиж зодоогүй бол тэр залуу Буянхишигийг хутгалахгүй байх байсан гэж би бодож байна... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Золбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: … тэгээд Алтансүх бид 2 гүйгээд очиход Буянхишиг Батпүрэв хоёрын дунд Гансүх зогсчихсон байсан. Батпүрэв өвдөглөж суугаад дээлээ гүвээд сууж байсан. ... Гансүх дарга Буянхишигийг чи одоо яв гэж хэлсэн. Алтансүх бид 2 Буянхишигийг дагуулан хорхог хийж байсан газраа ирээд би буцаж Гансүх рүү очиход Гансүх Эрдэнэболдтой юм яриад байж байсан, Батпүрэв муудалцсан гэх газрынхаа дэргэд байж байсан, Гансүхээс би юу болсон юм бэ гэж асуухад тэр энэ залуу Буянхишигийг өдөөд байсан юм, үзчихье, үзчихье гээд байн байн хэлээд байсан, тэгээд л муудалцчихлаа гэж байсан юм гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 251 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Э.Батпүрэвийн биед тархины эдийн няцрал дунд зэрэг, зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлийн зүүн талд хацар яс бяцарсан хугарал, цууралт нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, харин тархины эдийн няцрал/ дунд зэрэг/, баруун талын хацар, чихний дэлбээнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Б.Буянхишигийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: … тэгээд Батсуурийн гэрийн хажуу талын амбаарын сүүдэрт би Батпүрэв, Гансүх бид гурав юм яриад сууж байхад Батпүрэв манай дарга Гансүхээс замынхаа юмыг гаргаад ир гээд нэхээд байсан. Тэгсэн чинь Батпүрэв чи надтай муудах юм уу гэсэн тэгэхлээр нь би чамтай яасан гэж муудах юм гэсэн чинь Батпүрэв муудчих л даа гээд босоод ирсэн тэгэхлээр нь би адилхан босоод чи юу яриад байгаа юм гэсэн чинь Батпүрэв миний элэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон, тэгэхлээр нь би Батпүрэвийг газар унагаад зүүн талын шанааруу нь баруун гараараа 2 удаа цохьсон, тэгээд манай салааныхан ирээд боль гээд Гансүх дарга бид хоёрыг салгасан. Батпүрэв нь согтчихоод намайг зулгаагаад байсан, миний цамцыг урсан. Бид хоёр ертөнцийн зүгээр амбаарын зүүн талд зодолдсон юм гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Батпүрэв нь согтуугаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчим Даланжаргалан сумын 3-р баг “Луугар” гэх газарт шүүгдэгч Б.Буянхишигтэй харилцан муудалцаж  маргалдан улмаар түүнд зодуулсны дараа  түүний цээжин тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн байдалтай тохироогүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хохирогч Б.Буянхишигийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:. …. Батпүрэвийг зодсоны дараа миний араас хурдан алхаад  ирэхэд нь би цээжинд нь тийрч унагаагаад хажууд нь байсан чулууг  авах гэсэн чинь намайг Батпүрэв хутгалсан байсан. Би чулуу аваад Батпүрэв рүү далайх үед хутгалагдснаа мэдсэн. Батпүрэвийн унасан газар хутга, чулуу байхыг би харсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: … 2015 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 10 минутын үед иргэн Буянхишиг нь цээжний өмнөд хэсэгт хутгалуулчихлаа гэж  найзтайгаа ирсэн. … Наранцацрал эмч ирээд үзлэг хийж, эмчилгээ хийгээд оёдол тавьсан. …гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Наранцацралын мөрдөн байцаалтанд өгсөн: … Буянхишигт үзлэг хийсэн. … хутгалуулчихсан гүн шарханд нь 4 оёдол тавьсан. … намайг оёдол тавьж үзлэг хийж байхад Буянхишиг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. … гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эрдэнэболдын мөрдөн байцаалтанд өгсөн: … Тэгээд Батсуурь ирээд юунаас болоод муудалцсан бэ гээд асууж байхад зодолдоод байна шүү дээ гээд хэн нэгэн  хүний дуу гарсан. Хэн хэнтэйгээ зодолдоод байгаа юм бол гээд  харсан чинь Батпүрэв хорхог хийж байсан газраас зүүн хойшоо 3 орчим метрийн зайд газар хэвтэж байсан. Батсуурь түүн рүү гүйгээд очиход Буянхишиг өрөөсөн гараараа гэдсээ дараад нөгөө гартаа том чулуу бариад Батпүрэв рүү дайрч байсан. Тэгэхэд нь Батсуурь ахыгаа газраас босгож авсан. Нөгөө залуучууд буюу Гансүхээс бусад нь Буянхишигээ хориод зогсож байсан. Зүүн гартаа том чулуу бариад, баруун гараа цээж орчмоо дараад байсан. Гарын салаагаар цус гарч байсан. Батсуурь ахыгаа над дээр авчраад ахыг аваад явж бай гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …. Батсуурийг очихоос нь өмнө Буянхишиг Батпүрэвийн дээрээс боссон. Дараа нь уухилж аахилсан юм Золбоо, Батсуурь нартай зөрөөд хорхог хийж байгаа газрын зүг явсан. …Ингээд би гэр лүүгээ орохоор эргэх үед Батпүрэв ах Гансүх, Батсуурь, Эрдэнэболд нарын зүүн талаар  хорхог хийж байсан хүмүүс рүү явж байгаа харагдсан, хүүхэд сэрсэн байсан болохоор би гэрт ойролцоогоор  4-5 орчим минут болоод гарч ирэхэд Буянхишиг баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай зогсож байсан. Батсуурь очоод газраас ахыгаа босгож байсан. … Батсуурь, Батпүрэв ахыг өөрийнх нь мотоцикль дээр суулгаад Эрдэнэболдоор мотоциклио унуулаад явуулсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Харин би түүний хойноос хартал манай ах Батпүрэв рүү Буянхишиг очоод цээжинд нь тийрч унагаасан, би ах руугаа гүйж очоод газраас босгоод түшээд зогсож байтал Буянхишиг цээжин дээрээ баруун гараараа дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан далайсан байдалтай, хамт байсан Алтансүх, Пүрэвдаш, Золбоо нар түүний замыг нь хөндөлсөөд зогсож байсан. Харин Буянхишигийн баруун гарын салаагаар цус гарсан байсан. Манай ах юу ч дуугарахгүй байсан, би түүнийг дагуулан Эрдэнэболд өөдөөс ирж явахад нь очоод ахыг аваад явж бай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Золбоо бид 2 түрүүлээд хорхог байсан газар руу явсан, харин Буянхишиг бидний хойноос хорхог хийж байсан газар руу явсан. ... Тамир, Золбоо, Пүрэвдаш бид 4 хорхогоо хийгээд байж байгаад эргээд хартал Буянхишиг биднээс зүүн талд 5-6 орчим метрийн зайд цээжээ дарчихсан намайг шаачихлаа ш дээ гэж хэлснээ Батпүрэв рүү дайраад байсан. Батпүрэв түүнээс жаахан зайдуу зогсож байсан ба түүн рүү дайрахаар Пүрэвдаш, Золбоо бид 3 дундуур нь орж хориглосон. Пүрэвдаш Буянхишигийг бариад авсан, гэрийн урд байсан мототцикль руу Батсуурь ах Батпүрэвийг сугадаад явж байгаа харагдсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгтэл амбаарын урдаас Алтансүх, Золбоо, Пүрэвдаш нар орчихсон хориглоод байгаа бололтой байсан, харин Буянхишиг баруун гараараа цээжээ дарчихсан, зүүн гартаа чулуу барьчихсан, Батпүрэв рүү далайгаад зогсож байсан. Ингээд би гүйж очоод хартал Буянхишигийн цээжээ дарсан гарны завсраар цус гарсан байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Золбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: …. Намайг хорхог хийж байсан газар руу явж байхад хорхог хийж байсан газраас зүүн тийш гэрээс баруун урагш Буянхишигийг ганцаараа зогсож байхад Буянхишиг арагш ухраад түүний цээж рүү нь тийрээд унагаасан, ... гэнэт өө наадах чинь намайг шаачихлаа ш дээ хутгалчихлаа ш дээ гэж хашгирсан. Тэр үед Батсуурь бидний дэргэд байсан бөгөөд Буянхишиг рүү биш Батпүрэв рүү очсон. Тэгтэл Буянхишигийн цээжнээс нь цус гарсан ба тэр баруун гараараа цээжээ дараад зүүн гартаа алганы хэмжээтэй чулуу барьчихсан байсан. Тэгээд Батсуурь, Алтансүх, Пүрэвдаш бид 4 тэдний дундуур орсон. Буянхишиг хутгалуулчихаад газраас чулуу авч гартаа барьсан байсан. Мөн Буянхишиг өө шаачихлаа ш дээ гэж хашгирахад би Батпүрэв рүү харахад тэр баруун гартаа хутга барьчихсан, түүний дээлний нударганы завсраар хутганы үзүүр харагдаж байсан. Хутгаа газар хаяж байгаа харагдсан, би яг ямар хутга гэдгийг нь сайн анзаараагүй, учир нь Буянхишигийн цээжнээс цус гараад би сандарсан юм гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Буянхишигийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт, хурц цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл учирчээ.  Учирсан гэмтэл нь хурц ир  хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Э.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд би босоод Буянхишигт хандаж чи яагаад зүгээр байсан намайг зодчихвоо гэж хэлсэн чинь нөгөө хоёроосоо мултраад дахиж гүйж ирээд миний цээж рүү өшиглөсөн. Өшиглөхөд нь би газар унасан. Газар унаад босох гэтэл Буянхишиг намайг алнаа гээд надруу дайрсан. Тэгэхээр нь би гарт таарсан зүйлээ аваад өөдөөс нь гараа явуулсан. Тэгтэл нэг нь хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш миний ухаан санаа орж гараад байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Тамирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Буянхишиг намайг харахад би хутгалуулчихлаа гээд нэг гараараа цээжээ дарсан, нөгөө гартаа чулуу барьчихсан зогсож байсан... гэсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрхи нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэхэд Э.Батпүрэв нь Б.Буянхишгийг хутгалсан гэдгийг нотлож байна. Харин Э.Батпүрэв нь Б.Буянхишигт толгой руугаа хэд хэдэн удаа цохиулж, дараа нь цээж рүүгээ өшиглүүлээд уначихсан байхад Б.Буянхишиг чулуу авах гээд тонгойх тэр агшинд “...дахиад намайг зодох нь гэж бодоод биеэ хамгаалах зорилгоор гарт таарсан зүйлээ аваад өөдөөс нь явуулсан гэсэн...”  Э.Батпүрэвийн мэдүүлгийг няцаагаагүй, Э.Батпүрэвийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг өөрийн амь насыг халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагч этгээдэд гэм хор учруулсан гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Э.Батпүрэв нь Б.Буянхишигийн өөр лүүгээ довтолсон довтолгооныг зогсоохын тулд гарт таарсан хутга авч Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын байдалд өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн байна гэж шүүх үзэж шүүгдэгч Э.Батпүрэвт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Харин шүүгдэгч Б.Буянхишигийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   

     Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

     Шүүгдэгч Буянхишиг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Батпүрэв нь 35 хоног цагдан хоригдсон,  битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, 2 ширхэг 0.75 литрийн архины шил, 1 ширхэг 1.25 литрийн ундааны сав, 2 ширхэг 0.5 литрийн газны сав, 1 ширхэг шаазан аяга, 1 ширхэг ногоон асаагуур, 2 ширхэг газны хошуу, 1 ширхэг хуванцар аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах  нь зүйтэй.

 

     Шүүгдэгч Б.Буянхишигийн бусдад төлбөргүй байдал, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзээд ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.

 

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Сартуул овогт Болдбаатарын Буянхишигийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуульчийнхан овогт Энхбатын Батпүрэвийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянхишигийг 1 / нэг / жил 6 /зургаа / сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянхишигт оногдуулсан 1 жил 6 сар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, 2 ширхэг 0.75 литрийн архины шил, 1 ширхэг 1.25 литрийн ундааны сав, 2 ширхэг 0.5 литрийн газны сав, 1 ширхэг шаазан аяга, 1 ширхэг ногоон асаагуур, 2 ширхэг газны хошуу, 1 ширхэг хуванцар аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Батпүрэвийн эмчилгээтэй холбоотой баримт бичгийг буцаан олгосугай.

 

          6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Буянхишиг нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Батпүрэв нь 35 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

 

          7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянхишигт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж , хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

          8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

           9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

           10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                         Х.ГАНБОЛД

 

                          ШҮҮГЧИД                           Н.АДЪЯА

 

                                                                   Д.АДЪЯАСҮРЭН