| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2022/0122/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: ******************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овогтой ********************** холбогдох эрүүгийн 2227001890138 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ****************** аймгийн ************ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт ************** аймгийн ************** сумын**************дугаар багийн *************** оршин суух хаягтай боловч одоо ************аймгийн ***************сум,*************дүгээр баг,*********************тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******************* овогтой ******************** /РД:**********************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч *******************нь 2022 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ************ аймгийн ************* сумын ********* дугаар баг “************” гэх газар байрлах “******************” нэртэй жуулчны баазын ресторанаас буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж архи, тамхи, цай, кофе зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч*****************1 021 169 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Өглөө болж 08 цагийн үед***************** эгч бид 2 боссон. ******************эгч би очоод ус буцалгаж байя гээд гарч явсан. Би гал тогооны хаалган дээр очиход онгорхой байсан. Тэгсэн ****************** эгч араас орж ирээд чамд гал тогооны түлхүүр илүү байдаг юм уу яаж орж ирэв гэсэн. Би гайхаад та орж онгорхой орхисон юм биш үү гэхэд үгүй би саун орчихоод ус буцалгая гэж бодоод ирлээ гэж хэлсэн. Тэгэнгүүт нь бид хоёр нөгөө 2 чинь үүдээ дутуу цоожлоод орхисон байна гэж бодоод орхисон. Ажилчид цайгаа ууж дуусаад ресторанаа нээж гаднаас гэрийн эд зүйлсийг оруулж эхэлсэн. Би ресторан руу орж архи дарсаа авч унтдаг гэр рүүгээ очиж хайрцагыг нь солих гэж байгаа юм уу гэж асуусан. Гэрлээ өөдөөс юу гэж солих бэ гэж хэлээд очиж үзтэл архи, дарснаас дутсан байсан. Тэгээд хулгайч орсон байна гэж мэдсэн. Sunset canyon 5 ширхэг, 0.75 литр 250 000 төгрөг, Louis Eschenauer 4 ширхэг 240 000 төгрөг, Eden 2 ширхэг 0.70 литрийн 120 000 төгрөг, Eden 1 ширхэг 0.45 литрийн 54 000 төгрөг, Castillo Varer merlot 3 ширхэг 0.75 литр 150 000 төгрөг, 3 ширхэг ном 90 000 төгрөг, чанадаг кофе 22 ширхэг 110 000 төгрөг, нэг удаагийн дүрдэг цай 41 ширхэг 205 000 төгрөг, marlboro тамхи 9 ширхэг 108 000 төгрөг, Caster 3 ширхэг 30 000 төгрөг, Mevius 3 ширхэг 30 000 төгрөг, Esse 3 ширхэг 30 000 төгрөг, самар 3 ширхэг 18 000 төгрөгөөр үнэлж байна. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-32 дугаар хуудас/,
Гэрч ***************н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би “************************” ресторанд бармен хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 13-нд манай бааз буух байсан учир би өөрийн зарж байсан бараануудаа бүгдийг нь хайрцганд тоолоод хийгээд гадна талд нь тоо ширхэгийг бичээд, менежерт хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн зүйлийнхээ зургийг дараад манай менежер ресторан дотор хураасан. Тэгээд бид нар юмнуудаа хураагаад орой болсон. Маргааш өглөө нь өдрийнхөө хоолны дараа манай менежер ресторанд хураалттай байсан зүйлсээ гэр рүү зөөх гээд очиход хайрцагнуудыг онгойлгочихсон, нэг бүтэн хайрцагтай юм нь байхгүй байсан. Тэгээд хулгай орсоныг мэдээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “************* хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, “******************” ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “***************” ХХК-ийн дүрмийн хуулбар, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-12, 22-27, 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ************ нь 2022 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ****************аймгийн ********* сумын ********** дугаар баг “***************г” гэх газар байрлах “**********” нэртэй жуулчны баазын ресторанаас буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж архи, тамхи, цай, кофе зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч *****************1 021 169 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************** үйлдсэн болох нь
Хохирогч ************** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ************ мэдүүлэг /хх-ийн 27-32, 36 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “**********” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, “**************** ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “******************ХХК-ийн дүрмийн хуулбар, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-12, 22-27, 51 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч ************* нь “***********” нэртэй жуулчны баазын ресторанаас буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж архи, тамхи, цай, кофе зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч************* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *************** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан зэрэг байдлыг харгалзан ял ногдуулах үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч ****************** гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******************* овогтой *************************************** үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар *************** 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ********************оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. *************** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар **************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА