| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: ************************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогтой **************** холбогдох эрүүгийн 2227002120157 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр **************аймгийн ************** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ************ аймгийн ********** сумын ************** баг “********************” гэх газар оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй *************** овогтой *********************** /РД:***********************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******************* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *********** аймгийн ******** сумын нутаг *********** баг “***************” гэх газар өөрийн эхнэр *************оройтож ирлээ гэх шалтгааны улмаас уурлаж нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************************ мэдүүлэхдээ:
Тэр өдөр эхнэр бид 2 хүүхдээ авах гээд сумын төв явсан нь үнэн. Тэгээд замд машин халаад явахгүй байхаар нь ойролцоо айлын гадна очоод би гүүгээ саагаад байж байя гээд бууж үлдсэн. Тэгээд тэр айлын хүнээр гэртээ мотоциклоор хүргүүлээд хүн гуйж гүүгээ саалгасан. Тэгээд хойно ************** гээд дүүгийнх хүүхдийн үс авч байсан. Тэнд очиж үсний найранд ороод архи уусан. Тэгээд согтоод юу болсон гэдгийг мэдэхгүй байгаа гэв.
Хохирогч ***********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим ********** аймгийн *************сумын *********** багийн “************” гэх газар байрлах гэртээ байж байгаад сургуулийн 3 хүүхдээ авах гээд *************сумын төв рүү явж байхад манай машин доголдоод байсан учир манай нөхөр машин эвдэрч магадгүй юм шиг байна би үлдээд малаа хараад байж байсан нь дээр юм байна гэж хэлээд ************** гэх айлын гадаа буугаад үлдсэн. Би цаашаа ***************сумын төвд засварчинд машинаа үзүүлсэн чинь тосол нь гоожсон байна гэж хэлээд засварчинд эвдэрсэн эд ангийг нь янзлуулаад сурагчийн дотуур байрнаас ********************охиныг эмээ ************* гэрээс аваад шууд хөдөө гэрлүү явсан тухайн үед 19 цаг өнгөрч байхад над руу манай нөхөр залгаад би дүү ************* гэрт байна шүү ирж аваарай гэж хэлсэн. Би *************н гэрт очоод нөхрийгөө авч явах гэсэн чинь манай нөхөр их согтчихсон чи архи ууж явж байгаад ирсэн үү гэж хэлсэн. Миний уур хүрээд би хүүхдүүдээ аваад ирж байна гэсэн чинь чи архи ууж явж байгаад л ирлээ чи том охиноо авч ирсэнгүй гэж уурлаж миний уруул руу гараараа нэг удаа цохисон цохих үед би машин дотор жолоочийн суудал дээр сууж байсан. Би буугаад тэнэж ирсэн биш хүүхдүүдээ аваад ирлээ том охин тэмцээнтэй учраас үлдсэн гэж хэлсэн чинь намайг түлхэж унагааж байгаад зүүн хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөөд би танайхыг тэжээдэг пизда гэж хараал хэлсэн учраас би гомдоод Хархорин сумын цагдаагийн хэлтэст ирж гомдол гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №648 тоот:
“...1. Үзүүлэгч ************* тархи доргилт, дээд уруулд эдийн няцрал, доод уруул, буйланд шарх, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, цээжний ар хэсэг, бүсэлхий зүүн шилбэ хэсэгт цус хуралт, зүүн мөр хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сумын дундын прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч **************** нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ***********аймгийн **********сумын нутаг *********баг “****************” гэх газар өөрийн эхнэр ******************* оройтож ирлээ гэх шалтгааны улмаас уурлаж нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ****************үйлдсэн болох нь
Хохирогч ******************* мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №648 тоот: “...1. Үзүүлэгч *********************** тархи доргилт, дээд уруулд эдийн няцрал, доод уруул, буйланд шарх, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, цээжний ар хэсэг, бүсэлхий зүүн шилбэ хэсэгт цус хуралт, зүүн мөр хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч**********************нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч, өөрийн эхнэр *****************эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********************дээрх үйлдлийг байнгын шинжгүй боловч хүчирхийллийн шинжийг агуулж байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ****************** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч ******************биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ************** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар **************** цагдан хоригдсон 01 хоногийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 15 000 /арван таван мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 535 /таван зуун гучин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 535 000 /таван зуун гучин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ***********************авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгаж, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************овогтой *********************гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ******************** 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ****************цагдан хоригдсон 01 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 15 000 төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 535 /таван зуун гучин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 535 000 /таван зуун гучин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ****************** нь 535 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 535 000 /таван зуун гучин тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. ******************* авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгасугай.
6. **************** нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА