Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Х банкны Дундговь салбарын нэхэмжлэлийн шаардлага  /үндсэн зээл 12.010.752.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.629.849.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 240.312.41 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 3000 төгрөг, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагааны хураамж 10000 төгрөг/  15.893.914.20 төгрөгийг хариуцагч Х.Х төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237355 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчаас 118.677.5  төгрөг, улсын орлогоос 118.677.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Л.Х