Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Н.Д

Хохирогч Б.Л/онлайн/

Хохирогчийн өмгөөлөгч Н.М

Шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д  холбогдох эрүүгийн 2225000000361 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.А  нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Л-г  өмнөх зээлээ хаагаад дахин зээл аваад буцааж өгнө гэж хуурч өөрийн Капитрон банкны 3007064631 дугаартай дансаар 2022 оны 05 дугаар_сарын 22-ны өдөр 420 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 480 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 650 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 900 00, төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1 550 000 гөгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 050 000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2 600 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 700 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2 700 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1 700 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 12 удаагийн гүйлгээгээр 16 750 000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ёОрхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-г   хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Л мэдүүлэхдээ Миний бие 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр анх Б.А-д  мөнгө зээлдүүлсэн. Өөртөө байсан мөнгө болон охиныхоо эмчилгээнд хадгалж байсан мөнгийг Б.А-д  өгч дуугсаад, охиныхоо хадгаламжийг барьцаалж 2 600 000 төгрөгийн зээл авч өгсөн. Сүүлд нь 3 хүнээс хүүтэй мөнгө зээлж өгсөн. Б.А  надаас анх мөнгө гуйхдаа чи ямар ч хамаагүй хүнээс мөнгө зээлээд өгөөч би 7 хоногийн хүү гээд 500 000 төгрөг өгье гэсэн. 2 000 000 төгрөг, 1 700 000 төгрөг нийт 3 700 000 төгрөгийг 3 хүнээс зээлж авч өгсөн. Би тэр 3 хүнд одоо өөрөө хүү төлж хохирч байна. Би хүүхдээ эмчлүүлмээр байна, хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан гэхээр Б.А  чи явж бай би араас чинь мөнгө хийе гэж хэлдэг боловч мөнгө өгдөггүй. Хэрвээ Б.А  надад мөнгө өгөхгүй, мөнгө маань бүтэхгүй байна гэсэн бол би охиноо аваад хот руу явахгүй байсан. Би нийт 4 удаа хот руу Б.Аззаяагаас болж хий дэмий явсан, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн ба 3 өдрийн ажлын хөлсөө нэхэмжилсэн. Ажил доголдуулсан төлбөр, хот явсан шатахууны зардлын төлбөр зэргийг нэхэмжилж байгаа гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч Б.Л-н    цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            2. Гүйлгээ амжилттай 110679623 дугаартай Б.Л-н    дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

3. Хохирогч Б.Л болон Б.А  нарын харилцсан гэх зурвасуудын гэрэл зургууд /хавтаст хэргийн 8-18 дахь тал/

            4. Б.Л-н    Хаан банкны 5094307038 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

            5. Хохирогч Б.Л-н    “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний танил А  над руу ********   дугаарын утсаар холбогдож уулзаад би зээл авах гэж байгаа юм зээл авахын тулд өмнөх лизэнгээ төлөх шаардлагатай юм байна гэж надад хэлээд надаас 420 000 мянган төгрөг 10 хонгийн хугацаатай зээлсэн. Маргааш нь ахиж холбогдоод линзэнгээ дархад ахиад мөнгө дуудаад байна гэж хэлээд А  надаас 480 000 төгрөг өөрийн 3007064631 гэх Капитрон банкны дансаар авсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой ахиж надтай холбогдоод линзэн төлөхөд 650 000 мянган төгрөг дутаад байна гэж хэлээд мөн Капитрон банкныхаа дансаар шилжүүлүүлж авсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А  надтай утсаар холбогдож зээл авах гэхэд линзэгээ төлж дуусга гээд байна ахиад 900 000 мянган төгрөг дутаад байна зээлээч гэж хэлээд А  өөрийн капитрон банкны дансаар авсан. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А  нь мөн ижилхэн шалтаг хэлж надаас 1 000 000 төгрөг зээлээч гэхээр нь надад одоо мөнгө байхгүй өмнөх авсан мөнгөө өгсний чинь дараа би чамд мөнгө зээлж болно гэхэд А  чи надад 1 000 000 төгрөг зээлэхгүй бол би өмнөх мөнгийг чинь өгч чадахгүй байна гэхээр нь би итгэж А-н    капитрон банкны данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А  надтай холбогдоод зээл авах гэсэн чинь гар утасныхаа лизэнгийг дарах хэрэгтэй юм байна чи надад 1 050 000 төгрөг зээлээч гэж хэлээд А  өөрийн капитрон банкны дансаар надаас авсан. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А  нь надаас 3,000,000 төгрөг олоод өгчхөөч би зээл 2 хонгийн дараа бүтнэ би авсан бүх мөнгөө хүүтэй нь өгнө гэж хэлэхээр нь би уурлаж өмнөх мөнгөө нэхэхэд чи надад мөнгө зээлэхгүй бол миний зээл бүтэхгүй байна би одоо мөнгөнийхөө хүүнд 500,000 мянган төгрөг өгье гэж хэлэхээр нь би өөрийн хадгаламжаа барьцаалж зээл аваад А-н    капитрон банкны данс руу 2,600,000 мянган төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А  над руу холбогдоод маргааш миний зээл гарчихна чи хүнээс өндөр хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч гэхээр нь би хүнээс 1,000,000 төгрөг зээлж А-н    капитрон банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А  над руу залгаад би чам руу 30,000,000 сая төгрөг шилжүүлчихлээ 5,000,000 төгрөгөөс дээш хэмжээгээр болохоор 1 хонож гүйлгээ хийгддэг юм байна гэж хэлээд над руу дансны хуулга явуулсан. Тэгчхээд А  над руу холбогдоод надаа яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 5,700,000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр А  нь өөрийн капитрон банкны данс руу авсан. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр А  над руу холбогдоод мөнгийн хэрэг гараад байна гэж хэлээд 1,700,000 мянган төгрөг зээлсэж авсан. Тэрнээс хойш А-тай   холбогдоод мөнгөө авья гэхэд маргааш өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл надад ямар нэг мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

            6. Гэрч Б.Ж-н  “...Би 1хбэт бооцооны сайтад борлуулалтын менежер хийдэг юм. Би энэ ажпыг 2020 оноос хийж эхэлсэн ба миний өөрийн Хаан банкны 5465052421 тоот дансанд хүмүүс мөнгийг шилжүүлдэг юм. Ийм учраас тухайн гүйлгээнүүдийг манай сайтаар үйлчлүүлэх мурий тавих зорилгоор шилжүүлсэн байх гэж бодож байна....ер нь мурий тавьж аз сорьдог гэх юм уу цахимаар л холбогдож ажиллагаа явуулдаг....мөрий тавих гэж байгаа хүмүүс миний данс руу мөнгөө хийдэг. Би 100 төгрөгийн ч шимтгэл авахгүйгээр цэнэглэлт хийж өгдөг буцаан таталтыг нь ч гэсэн ямар нэгэн шимтгэлгүйгээр татаж өгдөг....А  гэх хэрэглэгч Капитрон банкны 3007064631 даснаас болон тус данс руу таталтаа хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 38 дахь тал/,

7. Гэрч Б.Ж-н  “...Би 2021 оны 03 дугаар сараас хойш ОХУ-аас албан ёсны эрхийг авсан 1хвет сайтын цэнэглэлт болон буюу орлого хийх нөхцөл боломжоор хангадаг Монгол данс хоорондын гүйлгээ хийдэг агент хийж байна. Миний эзэмшлийн Хаан банкны 5466022053 дугаартай дансыг болон мөн 5302535529 дугаарын данснуудыг ажил хэрэгтээ буюу агент хийхдээ ашигладаг. Дансны нэг өдрийн гүйлгээний лимит нь 20.000.000 сая төгрөг байдаг. Энэ дансны эзэмшигчийг би мэддэг, миний найз Жамъяндорж бид хоёр хамтаар үйл ажиллагаа явуулдаг. Пуна1, 1хВет гэх пэйжид холбогдож тогтмол цэнэглэлт таталт хийдэг үйлчлүүлэгч байсан. Түүнтэй уулзаж байгаагүй, үйлчилгээ үзүүлэх журмаар л түүнтэй холбогдож байсан. Тухайн үйлчлүүлэгчийн фейсбүүк хаяг Б.А  гэх эмэгтэй хүний зурагтай хаяг байсан, манайхаар 1 жилийн турш үйлчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

8. Сэжигтэн Б.А-н    “.... Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Л луу фейсбүүк чатаар холбогдож 400,000 төгрөг 10 хонгийн хугацаатай зээлж авсан. Тэрнээс хойш 7-8 удаа хэзээ хэзээ гэдгийн сайн мэдэхгүй байна тасалж 16,750,000 мянган төгрөг Л-с  өөрийн капитрон банкны 3007064631 тоот дансаар зээлж авсан. Би Л-с  зээлсэн мөнгөө Бэльги улсын Брюссель хотод байрлах Япон улсын компанид хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө ашгийг авахын тулд ханшийн зөрүүнд өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

9. Б.А-н    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/,

10. Яллагдагч Б.А-н    Капитрон банкны 3007064631 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-71, 72-82 дахь тал/

11. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

12. Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /87-91 дэх тал/

13. Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 92-102 дахь тал/

14. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

15. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 11/740 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдсэн тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д  дүгнэлтдээ “Б.А  нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Б.Л-с  өмнөх зээлээ хааж байж дахин зээл авах гэсэн юм мөнгө зээлээч гэдэг байдлаар хуурч нийтдээ 12 удаагийн үйлдлээр 16 750 000 төгрөгийг өөрийн Капитрон банкны дансаар шилжүүлэн авсан хэрэгт холбогдсон. Б.А  нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл бүхий хангалттай баримтууд авагдсан гэж үзэж байна. Б.А  нь хохирогч Б.Л-с  авсан бүх мөнгөө бооцоот тоглоомын данс руу шилжүүлж, цахим хэлбэрээр мөрийтэй тоглоомонд оролцдог болох нь гэрч Жамъяандорж, гэрч Жавхлан нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэрэгт Б.А  нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг гэж мэдүүлэг өгдөг боловч уг мэдүүлэг үндэслэлгүй бөгөөд One xbeat гэх цахим тоглоомын сайтад мөнгө оруулж, татан авалт хийдэг бөгөөд ихэнхдээ хожигддог байдлаас шалтгаалж өр зээлэнд орсон байдлууд тогтоогдсон. Хэрэг шалгах явцад шүүхийн шатанд эвлэрүүлэн зуучлагч дээр очиж эвлэрлийн гэрээ байгуулсан, эвлэрлийн гэрээн дээр ямар нэгэн байдлаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнээгүй, Б.А-н    Б.Л-т  өгөх ёстой 16 750 000 төгрөгийг өгөх нь үнэн гэх байдлаар дүгнэж гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогддог. Б.Лхагва-Очир, Б.А  нар нь цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар мэдэгдэлгүйгээр улмаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж шүүгдэгчээс хохирогчид 16 750 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн нөхцөл байдал тогтоогддог. Залилах гэмт хэрэг нь бусдыг зориудаар хуурч зохиомол байдлыг зориудааар бий болгосон шинжийг агуулдаг ба тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.А  нь хохирогч Б.Л-т  өмнөх зээлээ төлье гэх байдлаар удаа дараа хуурч, үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.А-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн нэхэмжилсэн 1 944 852 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шатахууны зардал 112 000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.М  дүгнэлтдээ “Хохирогчийн зүгээс гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой 2 712 000 төгрөгийн нэхэмэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Учир нь шүүгдэгч Б.А-н    шууд үйлдлээс хамааралтай уг хохирлууд гарсан. Хохирогч Б.Л-с  хүүхдээ эмчлүүлэх төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжлээгүй. Хохирогч Б.Л-т  шүүгдэгч Б.А  мөнгөө өгнө гэж хэлснээс болж хүүхдээ эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явж зайлшгүй зардал гарч байгаа. Уг нэхэмжлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа учраас хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн хүнээс хүүтэй мөнгө зээлсэн асуудлын хувьд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр иргэний журмаар жич нэхэмжлэх байр суурьтай байгаа учраас иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж өгнө үү. Шүүдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа нь харагдаж тул нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Л-н    цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гүйлгээ амжилттай 110679623 дугаартай Б.Л-н    дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт, хохирогч Б.Лболон Б.А  нарын харилцсан гэх зурвасуудын гэрэл зургууд, Б.Л-н    Хаан банкны 5094307038 дугаартай дансны хуулга, хохирогч Б.Л-н    “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний танил А  над руу ********   дугаарын утсаар холбогдож уулзаад би зээл авах гэж байгаа юм зээл авахын тулд өмнөх лизэнгээ төлөх шаардлагатай юм байна гэж надад хэлээд надаас 420 000 мянган төгрөг 10 хонгийн хугацаатай зээлсэн. Маргааш нь ахиж холбогдоод линзэнгээ дархад ахиад мөнгө дуудаад байна гэж хэлээд А  надаас 480 000 төгрөг өөрийн 3007064631 гэх Капитрон банкны дансаар авсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой ахиж надтай холбогдоод линзэн төлөхөд 650 000 мянган төгрөг дутаад байна гэж хэлээд мөн Капитрон банкныхаа дансаар шилжүүлүүлж авсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А  надтай утсаар холбогдож зээл авах гэхэд линзэгээ төлж дуусга гээд байна ахиад 900 000 мянган төгрөг дутаад байна зээлээч гэж хэлээд А  өөрийн капитрон банкны дансаар авсан. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А  нь мөн ижилхэн шалтаг хэлж надаас 1 000 000 төгрөг зээлээч гэхээр нь надад одоо мөнгө байхгүй өмнөх авсан мөнгөө өгсний чинь дараа би чамд мөнгө зээлж болно гэхэд А  чи надад 1 000 000 төгрөг зээлэхгүй бол би өмнөх мөнгийг чинь өгч чадахгүй байна гэхээр нь би итгэж А-н    капитрон банкны данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А  надтай холбогдоод зээл авах гэсэн чинь гар утасныхаа лизэнгийг дарах хэрэгтэй юм байна чи надад 1 050 000 төгрөг зээлээч гэж хэлээд А  өөрийн капитрон банкны дансаар надаас авсан. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А  нь надаас 3,000,000 төгрөг олоод өгчхөөч би зээл 2 хонгийн дараа бүтнэ би авсан бүх мөнгөө хүүтэй нь өгнө гэж хэлэхээр нь би уурлаж өмнөх мөнгөө нэхэхэд чи надад мөнгө зээлэхгүй бол миний зээл бүтэхгүй байна би одоо мөнгөнийхөө хүүнд 500,000 мянган төгрөг өгье гэж хэлэхээр нь би өөрийн хадгаламжаа барьцаалж зээл аваад А-н    капитрон банкны данс руу 2,600,000 мянган төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А  над руу холбогдоод маргааш миний зээл гарчихна чи хүнээс өндөр хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч гэхээр нь би хүнээс 1,000,000 төгрөг зээлж А-н    капитрон банкны данс руу шилжүүлсэн. Тэгчихээд А  над руу холбогдоод надаа яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 5,700,000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр А  нь өөрийн капитрон банкны данс руу авсан. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр А  над руу холбогдоод мөнгийн хэрэг гараад байна гэж хэлээд 1,700,000 мянган төгрөг зээлсэж авсан. Тэрнээс хойш А-тай   холбогдоод мөнгөө авья гэхэд маргааш өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл надад ямар нэг мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-н  “...А  гэх хэрэглэгч Капитрон банкны 3007064631 даснаас болон тус данс руу таталтаа хийдэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-н  “...Пуна1, 1хВет гэх пэйжид холбогдож тогтмол цэнэглэлт таталт хийдэг үйлчлүүлэгч байсан. Түүнтэй уулзаж байгаагүй, үйлчилгээ үзүүлэх журмаар л түүнтэй холбогдож байсан. Тухайн үйлчлүүлэгчийн фейсбүүк хаяг Б.А  гэх эмэгтэй хүний зурагтай хаяг байсан, манайхаар 1 жилийн турш үйлчлүүлсэн...” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.А-н    “.... Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Л луу фейсбүүк чатаар холбогдож 400,000 төгрөг 10 хоногийн хугацаатай зээлж авсан. Тэрнээс хойш 7-8 удаа хэзээ хэзээ гэдгийн сайн мэдэхгүй байна тасалж 16,750,000 мянган төгрөг Л-с  өөрийн капитрон банкны 3007064631 тоот дансаар зээлж авсан...” гэх мэдүүлэг, Б.А-н    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, яллагдагч Б.А-н    Капитрон банкны 3007064631 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар, цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжийн хуулбар, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 11/740 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдсэн тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х Б.А  нь иргэн Б.Л-г  өмнөх зээлээ хаагаад дахин зээл аваад буцааж өгнө гэж өөрийн Капитрон банкны 3007064631 дугаартай дансаар 2022 оны 05 дугаар_сарын 22-ны өдөр 420 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 480 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 650 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 900 00, төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1 550 000 гөгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 050 000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2 600 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 700 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2 700 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1 700 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 12 удаагийн гүйлгээгээр 16 750 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

            Мөн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай эвлэрлийн гэрээгээр Б.А  нь 16 800 000 төгрөгийг Б.Л-т  төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжаар уг гэрээг баталж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 2022 оны 10 сарын 26-ны өдөр 16 000 000 төгрөгийг Х.А-с   гаргуулан Б.Л-т  төлж барагдуулжээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33 дахь хэсэгт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан бичиг баримтуудыг шүүхийн шийдвэрт хамааруулахаар заажээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамж нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.5 дугаар зүйлд заасныг шүүхийн шийдвэрт хамаарч байна.

 

            Х.А  нь иргэн Б.Л-с  16 сая төгрөгийг авсан гэх үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2202 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжаар баталгаажуулж, уг захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлсэн байх тул шүүх Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д  холбогдох “Х.А  нь иргэн Б.Л-г  хуурч 16 сая төгрөгийг залилан мэхэлж авсан” гэх эрүүгийн 2225000000361 дугаартай хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Б.А-д  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй.

 

            Шүүх хуралдаанд оролцсон прокурор санал дүгнэлтдээ “Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай эвлэрлийн гэрээ, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамж зэрэг нь үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгээгүй, зөвхөн 16 сая төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрснийг баталсан эрх зүйн бичиг баримт учир шүүх Х.А-н    үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж мэтгэлцсэн боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр биш гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

 

            2. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Л-н    нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Б-ын А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-г   цагаатгасугай.

2. Б.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Л-н    нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А