Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2019/00419

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/00335/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дүгээр баг, ****** дүгээр хороолол, .дугаар байр, ****** тоотод оршин суух, С.Ө /регистрийн дугаар/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг, ****** дүгээр байр, ******тоотод оршин суух, Ж.М /регистрийн дугаар/-т холбогдох

 

“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ө, хариуцагч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“******.Миний бие нь нөхөр Ж.М тай 2007 онд танилцаж, Дархан-Уул  аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд охин М.Ц 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. 2012 оноос нөхөр Ж.М Улаанбаатар хотод ажилд орсон. Ж.М нь сүүлийн хоёр жилд 2-3 удаа гэртээ ирдэг болсон. Энэ хугацаанаас хойш бидний харилцаа хөндийрч ирсэн. 2015 оноос бид тусдаа харилцаагүй амьдарч эхэлсэн. 2015, 2016 онуудад Ж.М охинтойгоо жилд 2-3 удаа уулзсан. 2018 онд огт уулзаагүй, яриагүй болно. Миний бие нь 2017 онд гэр бүлтэй болж хүү төрүүлсэн. Нөхөр Ж.М 2018 онд гэр бүлтэй болж 2019 онд охинтой болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.

 

Хариуцагч Ж.М нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******.Миний бие нь С.Ө гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Ж.М т холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Ө, хариуцагч Ж.М нар нь 2006 онд танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр охин М.Ц төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин М.Цэх С.Ө гийн асрамжид үлдээж, эцэг Ж.Маас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ж.М, эх С.Ө нар нь хүүхэд болох М.Ц хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар С.Ө /регистрийн дугаар/, Ж.М /регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин М.Цэх С.Ө гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин М.Ц 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг Ж.М аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ө гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,965 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М аас улсын тэмдэгтийн хураамж 171,965 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө д олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамж 25,436 төгрөгийг хариуцагч Ж.М аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА