Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2019/00430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/00371/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байр, ******тоотод оршин суух, Б.С/регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, П.О /регистрийн дугаар/-д холбогдох

 

“Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“******.Анх бид хоёр 1992 онд танилцаж, 1994 онд гэр бүл болж, бидний дундаас охин О.Н 1994 онд төрж, охин О.А 2006 онд төрсөн. Эхний жилүүдэд бид бусдын адил сайхан амьдарч байсан. П.О надтай амьдарч байх хугацаандаа  хэрэлдэж, муудалцаж улмаар бие махбодид минь гэмтэл учруулдаг болсон. Бид хоорондоо олон жил таарамж муутай амьдардаг байсан. Сүүлдээ О Төмөрлөгийн уурхайд ажилд орсноосоо хойш өөр эмэгтэйтэй танилцаж улмаар түүнтэйгээ хамтран амьдардаг болоод гэрээсээ 2013 онд явсан. Бид 6 жилийн турш тусдаа амьдарч байна. Би 2018 оны 6 сард гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлээ өгч байсан боловч хариуцагч ирнэ гэсэн хугацаандаа ирээгүй, утас нь холбогдохгүй болсон, оршин суух хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Одоо энэ хүнтэй холбогдоод 4 сар гараад ирэхээр тохирсон. Иймд би насанд хүрээгүй охин О.А-Д тэтгэлэг тогтоолгох, П.О-гаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч П.О нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******.Б.С ийн ярьсан үнэн. Миний зүгээс өөр хүнтэй болж тусдаа амьдарч байгаа учраас гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч П.О д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.С, хариуцагч П.О нар нь 1992 онд танилцаж,  1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  охин О.Н, 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин О.А-г төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан сумын ****** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь 2013 оноос тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй ба охин Б.Н нь хуульд заасан насанд хүрсэн байх тул насанд хүрээгүй хүүхэд болох охин О.А амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эх Б.С ийн асрамжид үлдээж, эцэг П.О гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг П.О, эх Б.С нар нь хүүхэд болох О.А-г хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.С /регистрийн дугаар/, П.О /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин О.А-г эх Б.Сийн асрамжинд үлдээсүгэй.

  

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин О.А-г 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг П.О гаас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О гаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С т олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамж 50,873.2 төгрөгийг хариуцагч П.О гаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА