| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/08 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч Г.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М холбогдох эрүүгийн 2102 00297 0301 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Г.М, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, .......газар зохион байгуулагчаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны ....тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ......
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар /төрийн захиргааны/ ажиллаж байх хугацаандаа 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз Н.Б бичиг баримтыг ашиглан түүний нэрээр Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.12 га газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21-в дугаар байранд байрлах ажпын байрандаа бүрдүүлж, улмаар хамгаалалтын захиргаанд хүргүүлэх байдлаар, мөн хяналт шалгалтыг өөрөө хийж гүйцэтгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 797, 798 дугаартай албан бичгээр тухайн газрыг ашиглахыг дэмжсэн саналыг тус өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд 1263 м.кв газрыг ашиглах эрхийг олж авч өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найз Б.Бгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэн байгуулсан “И эн эс” ХХК-ийн бичиг баримтыг ашиглан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 10.000 м.кв газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны ... дугаар байранд байрлах ажлын байрандаа хуурамчаар бүрдүүлэн тус хамгаалалтын захиргаанд хүргүүлэх байдлаар, мөн хяналт шалгалтыг өөрөө хийж гүйцэтгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1840, 1839 дугаартай албан бичгээр тухайн газрыг ашиглахыг дэмжсэн саналыг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлж, улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Хүрэлтогоотын аманд 10.000 м.кв газар ашиглах эрхийг олж авч өөртөө давуу байдал бий болгосон болох нь:
Шүүгдэгч Г.Мгоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Найз Н.Бын нэр дээр авсан гэх газар нь тухайн үед хогтой, дээр нь жорлон барьсан, нийтийн хогийн цэг байсан. Газрын тухай хуульд өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээлт хийж, тус газрыг ашиглаж болно гэсэн зүйл заалт байдаг тул найзтайгаа харилцан ярьж, хогийг цэвэрлэж, жорлонг буулган, газарт нөхөн сэргээлт хийж ашигласан. Гэхдээ өөрийн нэр дээр газар ашиглах эрх авсан нь миний буруу. Нөгөө газрын хувьд тухайн үед хэсэг залуучууд мод таръя гэж төсөл хийхээр ярьж байсан тул тус газрын ашиглах эрхийг авсан нь үнэн боловч огт ашиглаагүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Мгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргийнхээ талаар өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгт бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн болохоор одоо дахин хэлэх зүйл алга байна. Үйлдсэн хэргийнхээ талаар товч ярихад би Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар зохион байгуулагч, газрын бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа найз иргэн Н.Б, “И эн эс” ХХК-ийн захирал Б.Б нарын нэр дээр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар авах ажиллагааг зохион байгуулж “И эн эс” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогтооын аманд 1 га газар, найз иргэн Н.Бын нэр дээр Нүхтийн аманд 1262 м.кв бүхий газрыг авсан. Би өөрөө хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан болохоор өөрийнхөө нэр материал бүрдүүлж авах юм бол ашиг сонирхлын зөрчил үүсэх байсан учраас 2 найзынхаа нэр дээр авсан. Манай найзууд болох Н.Б болон Б.Б нарт газар авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн боловч бичиг баримт бүрдүүлэх, газар ашиглах зөвшөөрөл гаргуулах ажиллагаанд оролцоогүй. Би өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлж, бүрдүүлсэн материалыг нь хянаж газар ашиглах зөвшөөрөл олгуулахад татгалзах зүйлгүй гэсэн санал төслийг хамгаалалтын захиргааны даргад танилцуулсан. Миний авахыг хүссэн 2 газар нь бусдын ашиглалтад байгаа газартай давхцалгүй байгаа талаар өөрөө сайн мэдэж байсан..Манай хамгаалалтын захиргаанд газар зохион байгуулагчаар 2 хүн ажилладаг. Ажлын ачааллаас болоод ирсэн хүсэлтийг ихэвчлэн би шалгаж хариу өгдөг байсан. Ирсэн хүсэлтийг надад цохоод гэж удирдах албан тушаалтан нараас гуйсан асуудал бол байхгүй...Би өмнө нь энэ 1.000 ам долларын талаар худлаа мэдүүлсэн. Яг үнэндээ энэ мөнгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байгаа Ө гэх хүнээс зээлж авсан. Өмнө өгсөн мэдүүлэгтээ хамт ажилладаг хүнээ хэрэгт оруулчих юм болов уу гэж бодоод, мөн тухайн үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан болохоороо Э, М нараас авсан гээд хэлчихсэн юм. Сүүлд нь би худлаа мэдүүлэг өгсөн нь Э, М нарыг хэрэгт гүтгэж байгаагаа ойлгосон. Ө одоо хамгаалалтын захиргаандаа ажиллаж байгаа. Би түүнээс авсан мөнгөө Өт буцааж өгөөгүй байгаа. Би болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэтэл Ж.Ө миний талаар худлаа мэдүүлэг өгсөн байна. Би өөрийнхөө хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчтэйгөө энэ талаар ярилцаж, нүүрэлдэж мэдүүлэг өгөхгүй гэж шийдсэн. Би “Саруул хунан” ХХК-ийн захирал Д.Эд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай хамгаалалтын захиргаанд ирүүлсэн А-01/20 дугаартай албан бичигт дурдагдсан мэдээллийг архивын материалаас харж М руу явуулсан. Манай хамгаалалтын захиргаанд хамаарч газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ мэт мэдээллийг утсаар явуулах тохиолдол байдаг. Түүнээс би өөрөө “Хүрхрээ тур" ХХК болон “Саруул хунан” ХХК-ийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, өөрөө тайлбар хүсэлтийг нь бичиж өгсөн асуудал байхгүй. . .Байгаль орчны яамнаас энэ мэдэгдлийн мөрөөр хариу тайлбар гаргуулах, сонсох ажиллагаа явуулах албан мэдэгдлийг хүргүүлсэн байсан. Гэхдээ бүх иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх хуудас хүргүүлээгүй байсан. Манай хамгаалалтын захиргаанаас зарим иргэн хуулийн этгээдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, хариу тайлбарыг нь авч байсан. “Саруул хунан” ХХК болон “Хүрхрээ тур” ХХК-ийн зүгээс хариу тайлбараа манай газарт болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгсөн байсан. Энэ 2 компанийн хувьд газрын төлбөрөө төлсөн болон гэрээ байгуулах талаар хүсэлтээ холбогдох газарт нь хуулийн хугацаанд гаргаж байсан болохоор зөрчилтэй гэж үзэж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлгүй байсан.” гэсэн мэдүүлэг /4хх-51-53, 5хх-188-189/,
Гэрч Н.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний нэр дээр бүртгэлтэй газар байдаг. Гэхдээ би тэрхүү газарт очиж үзээгүй. Хаана байрлалтай, ямар хэмжээтэй газар байдаг талаар би сайн мэдэхгүй. Би энэ талаар тайлбар хийх хэрэгтэй байх. Миний багын найз Г.М Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар хариуцсан мэргэжилтэн ажилтай. Энэ найз маань намайг “бичиг баримтаа өгч бай, газар авах гэсэн юм” гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг 2020 оны дундуур авсан юм. Энэ газрыг авах бичиг баримтыг бүгдийг нь М бүрдүүлсэн. Бичиг баримтаа бүрдүүлж дуусаад намайг “Байгаль орчны яам руу хамт явах хэрэгтэй байна” гэхээр нь нэг удаа хамт явж бүрдүүлсэн материалыг нь өгч байсан. 2020 ондоо Байгаль орчны яамнаас таны газар ашиглах гэрчилгээ гарсан ирж аваарай гэж хэлсэн. Газрын гэрчилгээг би очиж аваагүй. Би энэ төслийн талаар анх удаа сонсож байна. Миний нэр дээр Дархан цаазат газарт газар авахдаа Мы бүрдүүлсэн материал юм шиг байна. Би Мы авсан газар дээр ямар ч мөнгө тушаагаагүй. Надад тийм орлогын чадамж ч байхгүй. Надад газрын төлбөр төлөөрэй гэсэн мэдээлэл ирж байсан. Би Мд ийм мэдээлэл ирлээ гэхэд тэрээр “газрын төлбөрийг удахгүй төлчихнө, миний нэр дээр авсан газраа удахгүй өөрийнхөө ээж Б.Эгийнхаа нэр дээр шилжүүлээд авна” гэж хэлсэн. М ирээдүйд лагерийн газар хэрэгтэй болохоор газар авмаар байна л гэж хэлж байсан. Би Мд газар авах санал тавьж байгаагүй. Хэрэв шаардлагатай бол миний нэр дээр байгаа газрыг цуцлуулах саналаа бичиж өгнө..” гэсэн мэдүүлэг /2хх-100-102/,
Гэрч Г.Ггаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би “Төгрөг баян хангай” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани анх 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх үндсэн чиглэлтэйгээр миний нөхөр Мын Эын 100 хувийн гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. 2019 онд байгаль орчны үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээгээ авснаас хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани үндсэн 3 ажилтан, гэрээт 5 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Би өөрөө газрын мэдээллийн системийн инженер, газар зүйч мэргэжилтэй болохоор үнэлгээний ажлын тайлангаа бүгдийг нь хянаж баталгаажуулдаг. Манай компани 2020 онд Богдхан уулын дархан цаазат газарт 5-6 орчим хуулийн этгээдийн газарт төлөв байдлын үнэлгээ хийсэн санагдаж байна. Би өөрөө хийсэн бүх үнэлгээний тайлангаа хянаж баталгаажуулдаг. 2020 онд иргэн Н.Б нь Богдхан уулын дархан цаазат газарт “Гейст хаус” бичил төсөл хэрэгжүүлэхдээ төлөв байдлын үнэлгээ хийлгэж байгаагүй. Надад үзүүлсэн үнэлгээний тайлан бол манай компанийн хийсэн үнэлгээний тайлан биш байна. Үнэлгээний тайлангийн гадна нүүр хэсэг болон лого мөн байна. Дотор нүүр манай загвар биш байна. Мөн гадна нүүрний дээд хэсэгт зурагдсан захирал Эын гарын үсэг биш байна. Манай нөхөр Э нь солгой гартай болохоор гарын үсгээ нарийхан таталж зурдаг. Мөн үнэлгээний тайлангийн цаг уурын бүлгийн агаарын температурын хэсэг нь манай бичвэр, загвар биш байна. Энэ манай үнэлгээний тайлан биш байна. Манай загвар дээр өөрчлөлт, засвар оруулж хийсэн байна. “Гейст хаус” бичил төслийг би огт харж байгаагүй төсөл байна. Би Мг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн гэдгээр нь одоогоос 2 жилийн өмнөөс зүс танина. Би уулзаж байгаагүй. Миний төгссөн Монгол Улсын И х сургуулийн багш Үын шавь гэдгийг нь сонсож байсан. Г.М нь надаас хувийн болон албаны шугамаар надтай холбогдож гуйж байгаагүй. Харин манай багш Ү 2019 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны өөрсДийнх нь Яармагт байдаг газар дээр нь газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийж өгөхийг гуйсан. Ү багш хэлэхдээ манай шавь М гуйсан юм гэж хэлж байсан. Энэ ажлыг нь “Баянхангай....” ХХК-ийн нэрээр хийж өгч байсан. Өөр ажил хийж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг/2-р хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/,
Гэрч М.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би “Төгрөг баян хангай” ХХК-ийг анх 2018 оны 04 дүгээр сард үүсгэн байгуулсан. Манай компани 1 хүний гишүүнчлэлтэй бөгөөд аялал жуулчлал, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оны 02 дугаар сард байгаль орчны үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээгээ авсан. Манай компани Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах эрхтэй болохоор ажил хэргийн шугамаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар орж гардаг. Түүнээс яг нэрийг мэддэг, ажил хэргийн харилцаатай байдаг болон төрөл садны холбоотой хүн хамгаалалтын захиргаанд байхгүй. Манай компани иргэн Н.Бын захиалгын дагуу Богдхан уулын дархан цаазат газарт “Гейст хаус” бичил төсөл хэрэгжүүлэх талбайд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж байгаагүй. Миний эхнэр Г нь манай компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд өөрөө газар зохион байгуулагч мэргэжилтэй болохоор үнэлгээний ажлаа яг өөрөө хариуцаж хийдэг. Эхнэр Г танай газарт ирж үнэлгээний тайлантай холбоотой мэдүүлэг өгсөн. Н.Б гэдэг хүн төлөв байдлын үнэлгээний тайлан гаргуулахаар ирж уулзаж байгаагүй. Энэ үнэлгээний тайлангийн нүүр хэсэгт захирал М.Э гэсний өмнө зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг биш байна. Миний гарын үсэг өөрөөр зурагддаг. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний бүр гаднах хэсэг нь бол манай компанийн нүүр хэсэг мөн байна. Харин үнэлгээний тайлангийн хэсэг нь манай комцанийн нүүр хэсэг биш байна. Тайлангийн дотор талд хийсэн толгой хэсгийн бичвэр нь манай компанийн бичвэр биш байна. Тайлантай холбоотой бичвэр, болон тайлангийн агуулгын талаар мэргэжлийн хүн биш болохоор би сайн мэдэхгүй байна. Үүнийг Г сайн мэдэж байгаа. Манай компани энэ тайланг хийгээгүй..” гэсэн мэдүүлэг/2хх-110-112/,
Гэрч С.Ггаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 онд юм шиг санагдаж байна, М, Оюут нар над руу утсаар яриад “бид нар Бага тэнгэрийн аманд газар ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуй нэгжүүдийн газар дээр шалгалт хийж байна, танай компани хэмжилт хийх лүү” гэж ярьсан. Үүний дагуу би хоёр инженерээ явуулж хамтран ажилласан. Миний одоо санаж байгаагаар нэг аж ахуй нэгжийн нэлээд том хэмжээтэй газар дээр 20-40 орчим хаус барьсан газар дээр хэмжилт хийлгэсэн. Уг хэмжилтийг манай компани 2.000.000 төгрөгеөр хийсэн. Хэмжилтийн төлбөрийг хяналтын хэмжилт хийлгэж байгаа компани төлсөн. Тэр үед М надад хэлэхдээ уг компани хэмжилтийн зардал гэж 2.500.000 төгрөг нэхэмжлээд, 1.000.000 төгрөгийг нь авна шүү гэж хэлсэн. Тэрийг нь би зөвшөөрөөд тухайн үед хэмжилт хийсэн компаниасаа төлбөрөө авч чадаагүй. Тэгээд 2021 оны 01 дүгээр сард уг компани руу дахин нэхэмжлэл явуулахад 2.500.000 төгрөгийг манай компанийн “Голомт” банкны 1415127259 тоот данс руу хийсэн. Уг мөнгөнөөс Мтой тохирсон ёсоор мөнгө шилжиж орсон өдрийн маргааш өдөр нь 1.000.000 төгрөгийг бэлнээр зарлагадаж аваад түүний ажил дээр бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-114-115/,
Гэрч Д.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Хүрхрээ тур” ХХК- ийн нэр дээр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Баянзүрх дүүргийн Залаатын аманд байрлалтай 5 орчим га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа. Уг компанийн 50 хувийг М гэх хүн эзэмшиж байгаа. Мөн “Саруул ....” ХХК- ийн нэр дээр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Баянзүрх дүүргийн Залаатын аманд 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа. Энэ компанийн хувьцааг би 100 хувь эзэмшиж байгаа. “Энхлов” ХХК-ийн нэр дээр мөн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Баянзүрх дүүргийн Залаатын аманд зам дагуу 2 орчим га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа. Уг кбмпанийн 50 хувийг М гэх хүн эзэмшиж байгаа. Миний нэр дээр Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлалтай 1.5 га газар байгаа. ...”Саруул..." ХХК болон “Хүрхрээ ....” ХХК-нд олгосон газар дээр аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 2 компанид олгосон газар нь хил залгаа байдаг. Аялагчид хүлээн авах зорилгоор Монгол гэр барьж зочид хүлээн авдаг. Барилга байгууламж бариагүй байгаа. Тухайн гэр амралтын газрын байгуулахдаа “Сет....” ХХК болон компанийн өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. “Хүрхрээ...” ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр 10 гаран жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. ...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас газар ашиглагч иргэн хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж зөрчилтэй газар ашиглагчийн жагсаалтад “Саруул хунан” ХХК болон “Хүрхрээ тур” ХХК- иудын ашиглаж байгаа газар орсон. Яг ямар үндэслэлээр энэ жагсаалтад орсон талаар би сайн ойлгоогүй бөгөөд бүх шаардлагатай бичиг баримт байсаар байхад энэ жагсаалтад оруулсан үндэслэлийг нь ойлгохгүй байсан болохоор Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан. Уг гомдлын хариу нь “үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж болно” гэсэн хариу 2021 оны 01 дүгээр сард ирсэн санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-226-228/,
Гэрч Т.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...“Саруул хунан” болон “Хүрхрээ тур” ХХК-иуд нь манай манай захирлын нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээд гэдгээр нь мэднэ...Байгал орчин аялал жуулчлалын яамнаас 2020 оны сүүлээр дээрх компаниудын нэр дээрх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Залаатын аманд байгаа 2 газрыг цуцлах тухай мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийн мөрөөр мэргэжилтэн Мтой уулзаж, бичгээр тайлбар гаргаж холбогдох материалын хамт өгч байсан..” гэсэн мэдүүлэг /2хх-233-235/,
Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “..."Хүрхрээ тур”, “Саруул хунан”, “Энхлов” ХХК-иуд нь Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглаж байгаа. Энэ 3 компанийн маш олон хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж байсан. ...Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас ихэвчлэн газар ашиглагч нарын үйл ажиллагааг дэмжсэн бичиг гардаг. Тэр бичгүүдийн нэг л байх гэж бодож байна. ...Г.М нэг удаа эмнэлэг хайж байгаа гээд манай компанийн байраар орж ирсэн. Би түүнд эмнэлэг зааж өгөөд гаргасан. ...Г.М нь намайг дуудаж байна гэхээр нь би үүдэнд гарч ирээд түүнд хайж байсан эмнэлэг нь 4 дүгээр давхарт байрлаж байгаа талаар хэлж зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /5хх-13-14/,
Гэрч Б.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний хүү Ганпүрэвийн М нь ганц хүү маань байгаа юм. 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн. Бага насаа эцэг, эхийнхээ гар дээр өнгөрүүлсэн. Миний нөхөр 1999 онд нас барсан. Би хүүгээ ганцаараа өгсөж хүмүүжүүлсэн. 1999 онд 1 дүгээр ангид орж 2007 онд бүрэн дунд сургуулиа төгсөж, Монгол Улсын Их сургуулийн Газар зүйн сургуулийн газар эдийн засгийн кадастрын ангид 2007-2013 оны хооронд суралцаж төгссөн..2017 оноос Богд-хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байсан. 2021 оны 03 дугаар сараас Авлигатай тэмцэх газарт хэрэгт шалгагдаж ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний хүү эхнэр 3 хүүхдийнхээ хамт Хан-Уул дүүгийн 20 дугаар хороо, 84-98 тоотод амьдарч байгаа. ..Миний хүү Г.М нь нь архи, тамхи хэрэглэдэггүй байсан. Цэргийн алба биечилж хаагаагүй, дүйцүүлэх албаар цэргийн алба хаасан. Миний хүү уян зөөлөн хүнд итгэмтгий, шударга, үг дуу цөөтэй, дотогшоо сэтгэлтэй, мэргэжлээ сайн эзэмшсэн болохоор албан ажлаа сайн хийдэг гэж боддог..Миний хүү Г.М надад хадгалж байгаарай манай байгууллагын шинэ жилийн баярын бэлгэний мөнгө гэж 1.500.000 төгрөг өгч байсан. Түүнийг нь өөрт байсан 580.000 орчим төгрөгийн хамт тагтан дээр байсан чомдань дотор хийгээд хадгалж байсан. Манай гэрт орон нутгаас 2 хүүхэд суралцахаар сууж байгаа болохоор цоожтой далд хадгалах зорилгоор тагтан дээр хадгалж байсан. Тухайн үед нэгжлэг хийж байсан хүмүүс хурааж авах үед ямар учиртай мөнгө болох талаар очиж байгаад тайлбар хэлнэ гээд хэлээгүй..” гэсэн мэдүүлэг /4хх-29-33/,
Гэрч Б.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:. “...М бид хоёр 10 жилийн найзууд байгаад Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуульд нэг ангид суралцаж байсан...Би “И эн эс" ХХК-ийг 2 жилийн өмнө буюу 2019 онд хувиараа аплекейшн хөгжүүлэх санаатайгаар 1 хүний эзэмшилтэй үүсгэн байгуулсан..М надад хэлэхдээ “тусгай хамгаалалттай Богдхан уулын Хүрэлтогоотын аманд газар ашиглах зөвшөөрлийн гэрчилгээ авах гэсэн юм, компанийн нэр дээр авах хэрэгтэй, чамд компани байгаа юу, хэрвээ компанитай бол компанийнхаа дүрэмд өөрчлөлт оруулах буюу үйл ажиллагааны чиглэл дээр нь аялал жуулчлалын чиглэл нэмүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. М надад газрыг хэрхэн авч байгаа, уг газар дээр ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа зэрэг нарийн мэдээлэл өгөөгүй. Би компанийнхаа чиглэлд аялал жуулчлалын чиглэл нэмүүлээд Мд компанийн гэрчилгээ, шинээр батлагдсан компанийн дүрмийг өгсөн. Цаашаа компанийн гэрчилгээг хэрхэн ашигласныг М ярих байх. Тэр цаг хугацаанаас хойш авах гэж байгаа газартайгаа холбоотойгоор М идэвхтэй үйл явдал, яриа гаргаагүй. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр М нь утсаар яриад бид хоёр уулзсан. Бид манай гэрийн гадаа уулзсан бөгөөд тэрээр хэлэхдээ “компани дээр чинь газар ашиглах зөвшөөрөл гарч байгаа, гэрчилгээгээ авахын тулд тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж хэлээд надад 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2.160.000 төгрөг, 100 долларын дэвсгэртээр 1000 доллар өгөөд “тэмдэгтийн хураамж төлөөрэй” гэж хэлсэн...Маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс дээр очоод “Хүрэлтогоотын аманд авч байгаа газар 5.000.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө” гэж хэлтэл татварын байцаагч нь нэг цаасан дээр 5.000.000 төгрөг, “И эн эс” ХХК гэж бичээд доор нь нэг код бичээд “Голомт" банкинд тушаа гэж хэлсэн. Тэгээд би “Тэнгис” кино театрын урд байх “Голомт” банк орж 1.000 долларыг солиулаад 2.844.000 төгрөг болгож, улмаар бэлэн өгсөн төгрөгийг нь нэмээд 5.000.000 төгрөгийг “гэрчилгээний төлбөр, И эн эс” гэсэн утгаар тушаасан. Би мөнгөө тушаагаад Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд төлбөрийн баримтаа барьж очоод нэг цэгийн үйлчилгээнээс “И ... эс” ХХК дээр гарсан Хүрэлтогоотын аманд 1 га газар ашиглах зөвшөөрөл олгосон гэрчилгээг авсан. Гэрчилгээгээ аваад М руу залгаж гэрчилгээ авсан талаар хэлэхэд тэрээр “зав гараад хоёулаа уулзана шүү” гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /1хх-234-235/,
Гэрч Б.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би болсон асуудлын талаар бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Миний хэлсэн бүх баримт надад байгаа болохоор гаргаж өгч байна. Моос 1.000 ам долларыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ажлын цаг тарсны дараа, орой манай гэрийн гадаа Хан-Уул дүүргийн 11 дүрээр хороо 6 дугаар хэсэг 51 дүгээр байрны гадна өөрийнхөө машинтай ганцаараа ирж өгсөн. Мөн 1.000 доллартой /100 долларын 10 ширхэг/ хамт бэлнээр орчим төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр өгсөн. Түүнийг нь би тэмдэгтийн хураамжид төлсөн. Мөн гэрчилгээний үнэ болох 70.000 төгрөгийг тушаахдаа 1.000 доллар солиулсан 2.844.000 төгрөгөөс илүү гарсан 44.000 төгрөг дээр би өөрөөсөө 30.000 төгрөг гаргаж тушаасан...Миний компанийн гэрчилгээ болон компанийн дүрэм Мд байсан Надад компанийн тамга байсан. М надаас хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад компанийн тамга даруулж авч байсан. Тэр цаасан дээр энэ хүсэлтүүдийг бичсэн гэж бодож байна...Тухайн газар авахаар Мтой ярилцаж компанийн нэр дээр тусгай хамгаалалттай газарт газар авч ашиглах талаар ярилцсанаас хойш ямар ямар бичиг баримт бүрдүүлж тухайн газрыг манай компанийн нэр дээр 1 га буюу 10000 м.кв газар авсан талаар би мэдэхгүй. Энэ бүгдийг М бүгдийг нь зохион байгуулж байсан. Компанийн нэр дээр газар ашиглах эрх гарч иртэл М бүгдийг хийсэн. Тухайн газарт ямар төсөл хэрэгжүүлэх байсан болон ямар төсөл хийсэн, хийлгэсэн талаар би мэдэхгүй. Тухайн газар дээр миний зүгээс бол ямар нэг үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө төсөл байгаагүй. М анх надад хэлэхдээ “И ...эс” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээ гараад ирэхээр нь өөр хүнд компанийг газартай нь хамт шилжүүлж өгнө гэж хэлсэн. Гэхдээ ямар хүнд шилжүүлэх талаар хэлээгүй. Хэрхэн өөр хүний дээр шилжүүлэх байсан талаар М сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-235-236/,
Гэрч Б.Сээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би “Дүүрэн ногоон экологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани анх 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цэцэрлэгжүүлэлт, газар тариалан, хүнсний бөөний худалдаа эрхлэх үндсэн чиглэлтэйгээр 2 хүний гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Компанийн хувьцааны 50 хувийг миний бие, 50 хувийг О.Одгэрэл эзэмшиж байгаа. Манай компанийн нэр дээр 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ олгогдсон. Энэ гэрчилгээгээр одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа. Миний бие компанийн гүйцэтгэх захирлын хувьд бүх үйл ажиллагаа хариуцаж Улаанбаатар хотод байрлан үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч О.Одгэрэл одоо Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа. Хувьцаа эзэмшигч О.Одгэрэл нь байгаль орчны чиглэлийн мэргэжилгүй болохоор ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан гаргах ажиллагаанд оролцдоггүй. Хуульч мэргэжилтэй болохоор гэрээ байгуулах, маргаан гаргахад оролцдог. Байгаль орчны чиглэлийн ажлаа би хийдэг гэсэн үг юм. Манай компани “И эн эс” ХХК-нд Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий төлөв байдлын үнэлгээний тайланг гаргаж өгсөн. Тухайн компани нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрэлтогоотын аманд 1.0 га газар ашиглахаар төлөвлөсөн байсан. Тухайн компанийн газар дээр би очиж ажилласан. “И эн эс” ХХК-ийн хүмүүс тухайн газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явах төсөлтэй байсан. ,..“И эн эс” ХХК-иас яг ямар хүн ирж уулзаж байсан талаар одоо сайн санахгүй байна. Манай компани шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж байсан болохоор тухайн үед хийлгэсэн ажлыг бүгдийг нь бичиж авч байсан гар тэмдэглэл байгаа. Гар тэмдэглэлээс “И эн эс” ХХК-ийн төлөв байдлын үнэлгээг 700.000 төгрөгөөр 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хийхээр тэмдэглэсэн байна. Мөн тухайн компанитай холбогдох утас нь 88642188 гэж тэмдэглэсэн байна. Энэ хүнтэй холбогдож мэдээлэл авч байсан байх. Байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээ гаргахад тухайн хуулийн этгээдээс улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгжүүлэх төсөл, кадастрын зэрдг ззрэг материал шаардлагатай. Газар дээр очиж ажиллахад компанийн хүмүүс байх шаардлага байхгүй. Манай компанийн хүмүүс газар дээр нь очиж ажиллагаа хийгээд тайлангаа өгдөг. Энэ компани тайлангаа хийлгээд төлбөрөө миний хувийн 5091184063 гэсэн хаан банкны дансаар төлсөн байх. Яагаад хувийн дансаар төлбөр авах болсон бэ гэвэл тухайн үед нөгөө хувьцаа эзэмшигч маань Эрдэнэт хотод байсан ба би Улаанбаатар хот байсан болохоор компанийн дүрмээ батлуулж чадахгүй байсан болохоор шинээр данс нээлгэж чадаагүй байсан. Одоо үйл ажиллагаа компанийн дансаар явж байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-31-33/,
Гэрч Р.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай “Хүрхрээ тур” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Залаатын зүүн богинын аманд 13 га орчим талбайтай газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг...Би “Х.... тур” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2018 оноос хойш эзэмшиж байгаа. Дуламсүрэнгийн Э нь энэ компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. Одоо гүйцэтгэх захирлаар ажилладаг. Д.Этай ямар нэг төрөл садны холбоо байхгүй, бизнесийн хамтрагч байгаа юм...Би Эг ийм асуудалд холбогдсон талаар өөрийн охин Тунгалагаас сонсож байсан. Би Эг ийм асуудалд оролцох, бусдад 1.000 ам.долларын хахууль өгөх ёс зүйтэй бизнесмен биш гэж дүгнэдэг. Э бол эмэгтэй хүн гэхэд маш өдөр зохион байгуулалттай, ажил хэрэгч эмэгтэй бөгөөд олон сая долларын өртөг бүхий төслийг чадварлаг авч явж байгаа эмэгтэй гэж боддог. Би Эг хахууль өгсөн гэж бодохгүй байна. Манай “Хүрхрээ тур” ХХК нь газрын ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлөөд, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хэн нэгэн хүнд хахууль өгөх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-59-61/,
Гэрч Ж.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Богд-хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн ажилтай. Энэ албан тушаалд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна..Би Г.Мыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Богд-хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллах үесээ эхлэн танина. Г.Мтой нэг газар хамт ажиллаж байсан болохоор ажил хэргийн шугамаар холбоотой байсан. Ямар нэг төрөл садны холбоо байхгүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажилд орохоосоо өмнө бол танихгүй. ..Г.М бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би түүнд мөнгө зээлж байгаагүй. ...Яагаад ингэж худал мэдүүлэг өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Би Мтой 2020 оны 02 дугаар сарын орчим ажилд ороод удаагүй байхдаа хамт архи уугаад маргалдаж миний хөл хугарсан асуудал байдаг. Энэ маргааны асуудлаас болж миний талаар худал мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Түүнээс би энэ хүнд ямар ч мөнгө зээлж байгаагүй, ямар ч мөнгө авч байгаагүй..” гэсэн мэдүүлэг /4хх-64-66/,
Гэрч Ж.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас Г.Мтой нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /5хх-16/,
Гэрч Г.Паас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Богдхан уулын дархан цаазат газраас ирүүлсэн саналыг үндэслэн аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны үнэлгээг хариуцан ажиллах болсон үеэс эхлэн Г.Мыг таних болсон. Тэр үед Г.М нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан. Г.Мтой ажил хэргийн шугамаар харилцаж танилцсан, найз нөхөд болон садан төрлийн холбоо байхгүй. Би Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг үндэслэн газар ашиглах хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээдийн төсөл хэрэгжүүлэх газрын ерөнхий үнэлгээг хийдэг байсан. ... Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “СР-114” дугаартай ерөнхий үнэлгээг хийж гүйцэтгэсэн байна. Энэ ерөнхий үнэлгээ нь иргэн Н.Бын хэрэгжүүлэх төсөлд хийгдсэн байна. Миний хийсэн дүгнэлт мөн, миний гарын үсэг мөн байна...” гэсэн мэдүүлэг/4хх-68-71/,
Гэрч Д.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ...2019-2021 оны 09 дүгээр сарын хүртэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан. ...Би ирсэн бичгийг харлаа, бүртгэлд бичигдсэн бичвэр, гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. Энэ материалд шалгалт явуулахыг мэргэжилтэн Г.Мд цохолт хийсэн байна. Тийм болохоор шалгалтын ажиллагааг мэргэжилтэн М явуулсан байна. ...Иргэн Б.Бтой холбоотой бичгийг мэргэжилтэн Г.М бэлтгэж, төлөвлөж оруулж ирсэн байна. Дээрх 2 бичигт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. Би тухайн үед хугацааг нь хараагүй байна. Энэ бичгийг гаргаж өгөх талаар надаас гуйсан болон нөлөөлсөн хүн байхгүй. ...Би Н.Б гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Хамгаалалтын захиргаанд маш олон гэрээ ирдэг учраас гэрээ байгуулж байгаа хүнтэй уулздаггүй. Гурвалсан гэрээ 4 хувь хийгдэж, 1 хувь нь яаманд, 1 хувь нь хамгаалалтын захиргаанд, 1 хувь нь иргэн хуулийн этгээдэд, 1 хувь тухайн дүүргийн Засаг даргад байдаг. Гэрээ байгуулсны дараа жил болгонд гэрээ дүгнэсэн акт үйиддэг...Хүсэлт хүлээн авсан бүртгэлд бичигдсэн бичвэр болон гарын үсэг минийх мөн байна. Энэ хүсэлтийг хүлээн аваад мэргэжилтэн Г.Мд хяналт, шалгалт хийхээр цохсон байна. Тэрээр хяналт, шалгалт хийж газар ашиглахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг төлөвлөж оруулж ирж, би гарын үсэг зурсан байна. Түүнтэй хамт ажиллаж байхад тэрээр надаас ийм зүйл гуйж байгаагүй. ...Би Н.Б болон “И эн эс” ХХК-ийн хүмүүстэй уулзаж байгаагүй. ...Энэ хоёр газрыг ашиглах талаар мэргэжилтэн Г.М надтай уулзаж байгаагүй. Тухайн үед хамгаалалтын захиргаанд 2 мэргэжилтэн байсан болохоор ирсэн хүсэлтийг хуваагаад цохолт хийж байсан. ...Хяналт шалгалтын ажиллагаа явуулдаг мэргэжилтэн нь өөрөө материал бүрдүүлж, өөрөө хянаж, өөрөө дэмжсэн бичиг төлөвлөж батлуулан газар ашиглах эрх олж авах нь Ашиг сонирхлын тухай хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ бол хууль бус үйлдэл юм...” гэсэн мэдүүлэг, /5хх- 9-11/,
Гэрч Ч.Аоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Мтой харилцаж байснаа санаж байна. Би түүний хэлсэн ёсоор нэхэмжлэхээ 2 янзаар гаргаж өгсөн. Түүний дагуу “Нью тур” ХХК-аас төгрөг орж ирсэн. Түүнд хэдэн төгрөг өгснөө сайн санахгүй байна. Би ямар ч байсан Мтой уулзаж өгснөө санахгүй байна. Энэ ажлыг 2019 онд хийсэн боловч тус компани нь ажлын хөлсөө өгөхгүй 1 жил гаран болсон...” гэсэн мэдүүлэг /5хх-22-24/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мы албан өрөө, орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-8-12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Мгийн ажлын өрөөнөөс нэгжлэгээр хураан авсан процессорт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-15-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Мгийн ажлын өрөөнөөс нэгжпэгээр хураан авсан эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-32-35/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд иргэн Н.Б-оос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гэх хүсэлт, хүсэлтийн хамт ирүүлсэн баримт/1хх-41, 209-212 дугаар хуудас/,
Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, холбогдох хавсралтын хамт /1хх-42-44/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 798 дугаартай “...Иргэн Н.Б нь Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1262.72 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлээд байна. Тус иргэн нь хүсэлт гаргасан ...солбицол бүхий газартаа “Төгрөг баян хангай” ХХК- иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд тус иргэний байгаль орчны төлөв байдлын тайлантай танилцсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргад хаягласан санал хүргүүлэх тухай албан бичиг, газрын байршлыг харуулсан зураг /1хх-45-46, 75-77, 2хх-118- 119/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 797 дугаартай “...Н.Бын хүсэлт гаргасан солбилцол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгаа тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т тус тус заасны дагуу түүний газар эзэмших хүсэлтийг дэмжиж буйг мэдэгдэж байна...” гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хаягласан санал хүргүүлэх тухай албан бичиг, газрын байршлыг харуулсан зураг /1хх-47-48, 2хх-120-121 /,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрх олгох тухай” тушаал, хавсралтын хамт, өргөдлийн бүртгэл хяналтын карт, иргэн Н.Бт 5 жилийн хугацаагаар газар ашиглуулах тухай 0201563 дугаартай гэрчилгээний хуулбар /1хх-55, 64-67, 213-221, 2хх-125-128/,
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 0201563 дугаартай гэрчилгээ, хавсралтын хамт /1хх-56-57/,
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2020/249 дугаартай гэрээ /1хх- 58-63, 2хх-122-124/,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээчээс Нүхтийн амны 1262 м.кв газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу хийсэн ерөнхий үнэлгээний хүсэлт, баримт бичиг хүлээн авах маягт, ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас /1хх-68-72, 2хх- 138-146/,
Төслийн үйл ажиллагаа эхлүүлэх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/35 дугаартай “...төсөл эхлүүлэх зөвшөөрөл олгосон Г.М гэх гарын үсэг бүхий...” зөвшөерөл /1хх- 73-74/,
Иргэн Н.Бын “бичил аялал жуулчлалын төсөл” гэх загвар зураг бүхий баримтууд /1хх-78-129/,
Иргэн Н.Бын эзэмшил газрын байр зүйн дэвсгэр зураг гэх 1 ширхэг “СД” /СО/ /1хх-130/,
Иргэн Н.Боос Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын захиргаанд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлт, хүсэлтийн хамт ирүүлсэн баримтууд /1хх-222-232/,
Гэрч Б.Сээс гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэр дээрх гар бичмэл бүхий хуудастай хуулбар, “Дүүрэн ногоон экологи” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ /2хх-35-39/,
“Дүүрэн ногоон экологи” ХХК-иас гаргасан “И эн эс” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрэлтогоотын аманд “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төслийн “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-ний тайлан /2хх-40-97/,
Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /2хх-133-134/,
Иргэн Н.Бын Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутагт Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд хэрэгжүүлэх “Бичил аялал жуулчлал Гэйст хаус”-ын төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Бичил аялал жуулчлалын “Гэйст хаус” нэртэй төсөл /2хх-147-221/,
“Саруул хунан”, “Хүрхрээ тур” ХХК-иудын бүртгэлтэй холбоотой болон газар ашиглахтай холбоотой баримтын хуулбарууд /3-р хавтаст хэргийн 1-126 дугаар хуудас, 4- р хавтаст хэргийн 74-97 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Мгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /3хх-182-202, 206-239, 207-239 /,
Шүүгдэгч Г.Мгийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн”- ээр ажиллаж байх хугацааны ажлын байрны тодорхойлолт /3хх- 203-205/,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга П.Б, Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Цогтжаргал, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баянмөнх нарын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт/4хх-7-9/,
Иргэн Н.Б болон “И эн эс” ХХК-ийн газар ашиглахтай холбоотой баримтууд /4хх-10-26/,
“И эн эс” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт /1хх-132/,
“И эн эс” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм /1хх-133-137, 140-114, 155-158, 167-17, 2хх-4-8/,
“И эн эс” ХХК-ийн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, нэгж талбарын зураг /1хх-138-139, 2хх-2-3/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1840 дугаартай “...“И эн эс” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалын бүсэд 10.000 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлээд байна. Тус компани нь ...солбилцол бүхий газартаа “Дүүрэн ногоон экологи” ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд тус тайлантай танилцсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргад хаягласан санал хүргүүлэх тухай албан бичиг, газрын байршлыг харуулсан зураг, үйлчилгээний хураамж тушаасан баримт /1хх-145, 172-174, 2хх-11-12/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1839 дугаартай “...“И... эс” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалын бүсэд 10.000 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлээд байна. Тус компанийн хүсэлт гаргасан ...солбицол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгаа тул тус компанийн газар ашиглах хүсэлтийг дэмжиж саналыг уламжилж байна. Иймд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу тус компанид газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хаягласан санал хүргүүлэх тухай албан бичиг, газрын байршлыг харуулсан зураг /1хх-146, 2хх-9-10/,
Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, холбогдох хавсралтын хамт/1хх-50-151/,
“И эн эс” ХХК-ийн “Голомт” банктай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “харилцах дансны үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ", холбогдох баримтын хамт /1хх-159-166/,
Шүүгдэгч Г.Мгийн төрсөн эх Б.Эгийн эзэмшлийн орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-188-190/,
Нэгжлэгээр хураан авсан баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-191-192/,
Эд мөрийн баримтаар тооцсон 82 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртийн сериал дугаар бүхий баримт/1хх-195-196/,
Будын Эгийн “Хаан" банкинд эзэмшдэг 5114337882 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-202-206/,
Гэрч Б.Бгээс гаргаж өгсөн 1.000 долларыг 2.844.000 төгрөгөөр солиулсан тухай кассын орлогын баримт, 70.000 төгрөг, 5.000.000 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн тухай банкны орлогын баримт /1хх-239-241/,
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0211813 гэрчилгээний хуулбар, уг гэрчилгээний хавсралт, газрын төлбөр тушаасан тухай баримт /1-р хавтаст хэргийн 243- 245 дугаар хуудас/, И эн эс” ХХК-иас Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “...манай байгууллагын хүсэлтэд гаргасан байршил 1.0 газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, зохих журмын дагуу ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү...” гэх хүсэлт /2хх-1х/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б-14 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар /4хх-100/, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А-1 дугаартай “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар, өөрөөр хэлбэл Г.Мг Газар зохион байгуулалт, газрын бүртгэл хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал /4хх-101/,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, "Г.Мг чөлөөлсөн” /4хх-102/,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаал, хавсралтын хамт /4хх-105-111, 160-166/,
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгааныг арилгуулах зорилгоор Авлигатай тэмцэх газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад хандсан “мөрдөгчийн мэдэгдэл” /4хх-113-115/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 01 дүгээр сарвш 14-ний өдрийн А/09 дугаартай “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай тушаал “...Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу “И ... эс” ХХК-нд олгосон 1.0 га газар ашиглах зрхийн гзрчилгзэг хүчингүй болгосон” /5хх-18/,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/10 дугаартай “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай тушаал “...Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу иргэн Н.Бт олгосон 0.12 га газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” /5хх-19/,
Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ бүхий, аялал жуулчлалын газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан /5хх-93, 94-131/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1866 дугаартай дүгнэлтэд: “...1. “Байгаль орчин төлөв байдлын үнэлгээний тайлан” гэсэн баримтын баруун дээд хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардсыг өнгөт хэвлэгчээр хэвлэсэн байна, 2. “Байгаль орчин төлөв байдлын үнэлгээний тайлан" гэсэн баримтын зүүн дээд хэсэгт “Батлав: Захирал М.Э” гэсний ард “М.Э” гэсний урд хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Мгийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирно, 3. Дээрх шинжилж буй гарын үсэг нь М.Эын гэх гарын үсгийн /уншигдах тайлал/ загваруудтай тохирохгүй...” гэх дүгнэлт, холбогдох хавсралт баримтуудын хамт, мөн шүүгдэгч Г.М, гэрч М.Э нараас бичгийн хэв загвар авсан тухай баримтууд /5хх-192-2070, 214-237/, шүүгдэгч Г.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-208/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-56/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.М нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар /төрийн захиргааны/ ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз Н.Б бичиг баримтыг ашиглан түүний нэрээр Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.12 га газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21-в дугаар байранд байрлах ажпын байрандаа бүрдүүлж, улмаар хамгаалалтын захиргаанд хүргүүлэх байдлаар, мөн хяналт шалгалтыг өөрөө хийж гүйцэтгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 797, 798 дугаартай албан бичгээр тухайн газрыг ашиглахыг дэмжсэн саналыг тус өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд 1263 м.кв газрыг ашиглах эрхийг олж авч өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найз Б.Бгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэн байгуулсан “И ... эс” ХХК-ийн бичиг баримтыг ашиглан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 10.000 м.кв газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21-в дугаар байранд байрлах ажлын байрандаа хуурамчаар бүрдүүлэн тус хамгаалалтын захиргаанд хүргүүлэх байдлаар, мөн хяналт шалгалтыг өөрөө хийж гүйцэтгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1840, 1839 дугаартай албан бичгээр тухайн газрыг ашиглахыг дэмжсэн саналыг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлж, улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Хүрэлтогоотын аманд 10.000 м.кв газар ашиглах эрхийг олж авч өөртөө давуу байдал бий болгосон гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна.
Прокуророос шүүгдэгч Г.Мг дээрхи гэмт хэргийг үйлдэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “..шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн..” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэж заасныг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэлүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мгоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлагийн талаарх прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Мд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Мгийн гэрт нэгжлэг хийх явцад 2.380.000 төгрөгийг хураан авсан байна. Уг мөнгө нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох нь тогтоогдоогүй тул буцаан өгөх нь зүйтэй гэж улсын яллагчаас санал гаргасан тул эд мөрийн баримтаар тооцогдож, хураагдсан 2.380.000 төгрөгийг шүүгдэгч Г.Мд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, “Ашид тэмүүлэх оргил” ХХК-ийн дүрэм 4 хуудас, “Ашид тэмүүлэх оргил” ХХК-иас “Голомт” банканд хандсан данс нээлгэх тухай албан бичиг 1 хуудас, “Голомт” банкны анкет бүхий 2 хуудас материал, “Дүүрэн .. экологи” ХХК-ийн “И эн эс” ХХК-нд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийсэн тухай тайлан 2 хувь, /тус бүр 56 хуудастай болно, өөрөөр хэлбэл нүүр болон эхний хуудсыг алгасаж зөвхөн тайланг дугаарлажээ/, “Дүүрэн ногоон экологи” ХХК-ийн “Ашид тэмүүлэх оргил” ХХК-нд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийсэн тухай тайлан 63 хуудас, 18 хуудастай төслийн хамт, нийт 81 хуудас, Иргэн Н.Бын Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд хэрэгжүүлэх “Бичил аялал жуулчлал-Гэйст хаус”-ын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийсэн тайлан 58 хуудас, 15 хуудас төсөл, нийт 73 хуудас, мөн хэрэгт хураагдсан 1 ширхэг Сиди, нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, мөн магадлагааны 9 дүгээр хуудсанд 1 ширхэг Сиди зэргийг тус тус хэрэгт хавсарган үлдээх, “Ашид тэмүүлэх оргил” ХХК-ийн тамга /6659748 УБТТ4788/,-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 сая төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 2.380.000 төгрөгийг шүүгдэгч Г.Мд буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, “Ашид тэмүүлэх оргил” ХХК-ийн дүрэм 4 хуудас, “Ашид тэмүүлэх оргил” ХХК-иас “Голомт” банканд хандсан данс нээлгэх тухай албан бичиг 1 хуудас, “Голомт” банкны анкет бүхий 2 хуудас материал, “Дүүрэн ногоон экологи” ХХК-ийн “И эн эс” ХХК-нд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийсэн тухай тайлан 2 хувь, /тус бүр 56 хуудастай болно, өөрөөр хэлбэл нүүр болон эхний хуудсыг алгасаж зөвхөн тайланг дугаарлажээ/, “Дүүрэн ... экологи” ХХК-ийн “Ашид тэмүүлэх .....” ХХК-нд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийсэн тухай тайлан 63 хуудас, 18 хуудастай төслийн хамт, нийт 81 хуудас, Иргэн Н.Бын Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд хэрэгжүүлэх “Бичил аялал жуулчлал-.... хаус”-ын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийсэн тайлан 58 хуудас, 15 хуудас төсөл, нийт 73 хуудас, мөн хэрэгт хураагдсан 1 ширхэг Сиди, нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, мөн магадлагааны 9 дүгээр хуудсанд 1 ширхэг Сиди зэргийг тус тус хэрэгт хавсарган үлдээх, “Ашид тэмүүлэх оргил” ХХК-ийн тамга /... УБТТ4788/,-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР