Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,  

                                          Хохирогч Б.А,                              

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:  

 

         Д.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14-15 цагийн үед Дэлгэрэх сумын 4 дүгээр баг Байшинтын 1-1 тоотод оршин суух иргэн Ш.Энхтүвшингийн гэрт иргэн З.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хоноцын шээс" гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Д.Ц нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16-17 цагийн үед Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын гадаа ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрч иргэн Б.Аийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Энхтүвшин гэдэг хүний найрандБ дарга нилээн согтолттой сууж байсан. БиБ даргыг цохиогүй. Б дарга надтай зууралдаж аваад сандалтайгаа хойшоо ойчсон. Би Аыг цохиж унагаасан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Ц түлхүүрээ алга болгочихлоо, яваад өгөөч гэтэл Отгоо эгч чадахгүй гэсэн. Цг Отгоо эгчтэй муудалцаад байхаар нь салгах гээд очтол намайг цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

          Шүүгдэгч Д.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016.09.06-ны өдөр Энхтүвшин гэх хүний найран дээр ороходБ засаг дарга сууж байсан. ...Б дарга манай найзуудтай сууж байхдаа надтай хамаатан гээд ярьж байснаа над руу хараад “чамайг би бол мэднэ чи бол хоноцын шээс” гэж хэлээд чам шиг бацааныг би зүүн гараараа нам цохино гэснээБ дарга нам ярьж байснаа “чи бол Ардын намын хүн би бол Ардчилсан намын хүн” гээд Монгол ардын намын хүмүүс яг чам шиг байдаг юм” гэхээр нь би та ч жаахан юм уучихаад их томорч байна даа, энд олон хүн байна, хамаагүй ингэж ярьж болохгүй дээ гэж хэлсэн чинь “чи байтугай чамаас цаадах нь миний үгийг хорьдоггүй юм шүү” гэж хэлснээ чам шиг шалдан банди намайг амжихгүй шүү” гээд миний шилэн хүзүү рүү алгадахаар нь би баруун гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон. ...Тухайн үедБ засаг дарга нилээн согтолттой байсан. ...ТэгсэнБ засаг дарга сандалтайгааа хойшоо унаад өгсөн. Тэгээд би хажууд нь яваад очтол З, Х хоёр салгасан. ...Б засаг дарга бид хоёр хамаатан садангууд байгаа юм. ... Би Атай муудалцсан зүйл бол байхгүй. Би харин Отэй хэрэлдэж хэл амаар муудалцаад авто машины хаалгыг савсан. Тэгсэн А бууж ирээд чи одоо болиоч гэж хэлсэн. Тэгээд О мөн авто машинаасаа бууж ирсэн. ...Би тэгэхээр нь би чамтай юм ярьсан хүн байхгүй биздээ гэж хэлээд Аийг хавсарахад А унаагүй. Тэгээд А бид хоёр зууралдсан. ...Би Аийг нүүрэн тус газар нь цохисон байх. А бид хоёр салсны дараа хамраас нь цус гарчихсан байсан.  Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-62, 65-66/,

         Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016.09.06-ны өдөр 17 цагийн орчим ...би Цтэй маргалдаж муудсан зүйл бол байхгүй. ... Ц нь “би түлхүүрээ алга болгочихлоо зүүн урагш авто машинтайгаа яваад өгөөч” гэж О эгчид хэлсэн. Тэгсэн О эгч “чадахгүй” гэж хэлсэн. Ц “жийп уначихаад томорлоо” гээд авто машиных нь толийг нь цохих шиг болсон. Ц нь тэр өдөр надтай хамт явсан О эгчтэй маргалдаж О эгчийг Ц баруун гараараа цохитол хий цохисон би тэгэхээр нь Цг баруун бугуйн дээрээс нь татаад авто машин руу түлхсэн. Тэгсэн намайг Ц баруун нүдний хэсэг рүү гараараа цохисон тэгтэл би газар унасан. Ц тухайн үед ямар нэгэн юм хэлэлгүй намайг цохиж унагасан. Тэгээд би газар унатал миний цээж хэсэг рүү мөн мөр хэсэг рүү өшиглөсөн. Би тухайн үед хэдэн удаа өшиглөсөн талаар нь бол мэдэхгүй байна. ... Тэгээд намайг Дэлгэрэх сумын Шатахуун түгээх станцын түгээгч ажилтай хүн ирж Цг салгаж болиулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17/,

          Хохирогч З.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би Ц гэх хүнтэй муудалцсан шалтгаан бол байхгүй. Би 2016.09.06-ны өдөр Энхтүвшин гэх хүний найран дээр очиж найр дуусч байгаа учир хүмүүс гаргаж өгөх гээд очсон. ...манай хамаатны Ц гэх залуу тэр найран дээр ирсэн. ...хүмүүстэй юм яриад сууж байхад намайг шууд цохиод авсан. ...намайг дээрээс цохиод байх шиг байсан. ...Би тухайн үед нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд нэг мэдсэн Цтэй муудалцаад ингэж болохгүй ш дээ гэж хэлж байснаа санаж байгаа юм. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23/,

          Гэрч У.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ц ирээд “би түлхүүрээ хаячихлаа та яваад өг” гэж хэлсэн би “чадахгүй” гэж хэлсэн чинь дахиад “яваад өг” гэж хэлсэн би чадахгүй гэсэн Ц надаа шууд салаавч өгөөд “та нарын үе дууссан шүү” гэж элдвээр доромжлон нөхөрБийг чинь шалны алчуур хийчихээд ирлээ гэснээ ...Аийг чи юундаа маасаагаад байгаа юм гэсэн. ...Ц намайг цохих гэтэл А Цг түлхтэл намайг онолгүй толгой дээгүүр гарсан. ...А Ц 2 зодолдож эхэлсэн. ...Аийн хамраас нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх- ийн 24-25/,

          Гэрч М.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ц Отгоо эгчийн машин дээр очоод би түлхүүрээ хаячихлаа та яваад өг гэж хэлсэн тэгсэн чинь Отгоо эгч үгүй гэсэн чинь та нарын үе дууссан шүү гээд Ц Отгоо эгчид салаавч өгсөн. ...тэгээд би ажлынхаа өрөөнд ороод гараад иртэл Аийн хамраас цус гарч байсан. ...Тэгээд би Цг ажил дээр хэрүүл маргаан үүсгээд байх юм чи одоо болил доо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

          Гэрч Б.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ах Энхтүвшингийн алтан гадасны найран дээр үйлчлэгч хийж байсан. ...би тухайн үед гэрт хоол цай хийж байгаад найрны гэрт орж ирэхэд ЦБ даргатай маргалдаад дээр нь гарчихсан, харинБ дарга доор нь орчихсон хэвтэж байсан. Би очоод тэр 2-ыг салгаадБ даргыг гаргаж машинд суулгаж гэрт нь хүргүүлсэн. ...муудалцаж маргалдсан зүйл болоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

          Гэрч Э.Зын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Б дарга Б, Ц нарын бацаанууд гээд үгээр идээд байсан. ...тэгсэн Ц босч ирээд би танайд ирээгүй шүү, найзынхаа найран дээр ирсэн шүү гэж хэлээд босч ирээдБийн нүүрэн тус газар нь цохисон, тэр үедБ дарга сандал дээрээсээ газар унасан Ц дээр нь гараад суусан. Би тэгэхээр нь Э эгчтэй очоод салгасан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

           Гэрч Б.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...найрны гэрт орох үедБ даргын хамраас цус-гарчихсан доошоо тонгойгоод байж байсан. ...Тэгээд би юу болсон бэ гэж асуухад ЦБ дарга 2 муудалцаж Ц цохисон гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

           Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016.09.06-ны өдөр Дорноговь Дэлгэрэх сум 4-р багийн нутаг дэвсгэрт манай ангийн хүүхэд Э.Зын аймгийн алдарт уяач мөн Зын аав Энхтүвшингийн Алтангадас одонгийн мялаалга болсон. ...Ц бид хоёр тэр найран дээр үлдсэн. Тэгээд гэрийн зүүн хойд талд Ц бид хоёр сууж байсан. Тэгээд тэр найран дээрБ дарга тухайн үед Ц бид хоёр руу заагаад муу бацаанууд гээд байсан. ...ТэгээдБ дарга Цг хоноцын шээс гэж хэлээд байх шиг байсан. ...Б дарга Цг хэл амаар өдөж доромжилсноос болж муудалцсан. ...нэг харсан чиньБ дарга газар хэвтчихсэн Ц хажууд нь зогсчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний  өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Б.Аийн биед тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт, няцралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 47/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны  өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...З.Бийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 51/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-67 / зэрэг болно.  

 

           Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14-15 цагийн үед Дэлгэрэх сумын 4 дүгээр баг Байшинтын 1-1 тоотод оршин суух иргэн Ш.Энхтүвшингийн гэрт иргэн З.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хоноцын шээс" гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016.09.06-ны өдөр Энхтүвшин гэх хүний найр нь дээр ороходБ засаг дарга сууж байсан. ...Б дарга манай найзуудтай сууж байхдаа надтай хамаатан гээд ярьж байснаа над руу хараад “чамайг би бол мэднэ чи бол хоноцын шээс” гэж хэлээд чам шиг бацааныг би зүүн гараараа нам цохино гэснээБ дарга нам ярьж байснаа “чи бол Ардын намын хүн би бол Ардчилсан намын хүн” гээд Монгол ардын намын хүмүүс яг чам шиг байдаг юм” гэхээр нь би та ч жаахан юм уучихаад их томорч байна даа, энд олон хүн байна, хамаагүй ингэж ярьж болохгүй дээ гэж хэлсэн чинь “чи байтугай чамаас цаадах нь миний үгийг хорьдоггүй юм шүү” гэж хэлснээ чам шиг шалдан банди намайг амжихгүй шүү” гээд миний шилэн хүзүү рүү алгадахаар нь би баруун гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон. ...Тухайн үедБ засаг дарга нилээн согтолттой байсан. ...ТэгсэнБ засаг дарга сандалтайгааа хойшоо унаад өгсөн. Тэгээд би хажууд нь яваад очтол З, Х хоёр салгасан. ...Б засаг дарга бид хоёр хамаатан садангууд байгаа юм. Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Хохирогч З.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...манай хамаатны Ц гэх залуу тэр найран дээр ирсэн. ...хүмүүстэй юм яриад сууж байхад намайг шууд цохиод авсан. ... намайг дээрээс цохиод байх шиг байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: ...би тухайн үед гэрт хоол цай хийж байгаад найрны гэрт орж ирэхэд ЦБ даргатай маргалдаад дээр нь гарчихсан, харинБ дарга доор нь орчихсон хэвтэж байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Зын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Б дарга Б, Ц нарыг бацаанууд гээд үгээр идээд байсан. ...тэгсэн Ц босч ирээд би танайд ирээгүй шүү, найзынхаа найран дээр ирсэн шүү гэж хэлээдБийн нүүрэн тус газар нь цохисон, тэр үедБ дарга сандал дээрээсээ газар унасан Ц дээр нь гараад суусан. … гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...найрны гэрт орох үедБ даргын хамраас цус-гарчихсан доошоо тонгойгоод байж байсан. ...Тэгээд би юу болсон бэ гэж асуухад ЦБ дарга 2 муудалцаж Ц цохисон гэж байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... гэрийн зүүн хойд талд Ц бид хоёр сууж байсан. Тэгээд тэр найран дээрБ дарга тухайн үед Ц бид хоёр руу заагаад муу бацаанууд гээд байсан. ...ТэгээдБ дарга Цг хоноцын шээс гэж хэлээд байх шиг байсан. ...Б дарга Цг хэл амаар өдөж доромжилсноос болж муудалцсан. ... нэг харсан чиньБ дарга газар хэвтчихсэн Ц хажууд нь зогсчихсон байсан...гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны  өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...З.Бийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар,

 

            Шүүгдэгч Д.Ц нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16-17 цагийн үед Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын гадаа ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрч иргэн Б.Аийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Атай муудалцсан зүйл бол байхгүй. Би харин Отэй хэрэлдэж хэл амаар муудалцаад авто машины хаалгыг савсан. Тэгсэн А бууж ирээд чи одоо болиоч гэж хэлсэн. Тэгээд О мөн авто машинаасаа бууж ирсэн. ...Би тэгэхээр нь чамтай юм ярьсан хүн байхгүй биздээ гэж хэлээд Аийг хавсарахад А унаагүй. Тэгээд А бид хоёр зууралдсан. ...Би Аийг нүүрэн тус газар нь цохисон байх. А бид хоёр салсны дараа хамраас нь цус гарчихсан байсан.  Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016.09.06-ны өдөр 17 цагийн орчим ...би Цтэй маргалдаж муудсан зүйл бол байхгүй. ...Ц нь “би түлхүүрээ алга болгочихлоо зүүн урагш авто машинтайгаа яваад өгөөч” гэж О эгчид хэлсэн. Тэгсэн О эгч “чадахгүй” гэж хэлсэн. Ц “жийп уначихаад томорлоо” гээд авто машиных нь толийг нь цохих шиг болсон. Ц нь тэр өдөр надтай хамт явсан О эгчтэй маргалдаж О эгчийг Ц баруун гараараа цохитол хий цохисон би тэгэхээр нь Цг баруун бугуйн дээрээс нь татаад авто машин руу түлхсэн. Тэгсэн намайг Ц баруун нүдний хэсэг рүү гараараа цохисон тэгтэл би газар унасан. Ц тухайн үед ямар нэгэн юм хэлэлгүй намайг цохиж унагасан. Тэгээд би газар унатал миний цээж хэсэг рүү мөн мөр хэсэг рүү өшиглөсөн. Би тухайн үед хэдэн удаа өшиглөсөн талаар нь бол мэдэхгүй байна. ... Тэгээд намайг Дэлгэрэх сумын Шатахуун түгээх станцын түгээгч ажилтай хүн ирж Цг салгаж болиулсан гэсэн мэдүүлэг, Гэрч У.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ц ирээд “би түлхүүрээ хаячихлаа та яваад өг” гэж хэлсэн би “чадахгүй” гэж хэлсэн чинь дахиад “яваад өг” гэж хэлсэн би чадахгүй гэсэн Ц надаа шууд салаавч өгөөд “та нарын үе дууссан шүү” гэж элдвээр доромжлон нөхөрБийг чинь шалны алчуур хийчихээд ирлээ гэснээ ...Аийг чи юундаа маасаагаад байгаа юм гэсэн. ...Ц намайг цохих гэтэл А Цг түлхтэл намайг онолгүй толгой дээгүүр гарсан. ...А Ц 2 зодолдож эхэлсэн. ...Аийн хамраас нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг, Гэрч М.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ц Отгоо эгчийн машин дээр очоод би түлхүүрээ хаячихлаа та яваад өг гэж хэлсэн тэгсэн чинь Отгоо эгч үгүй гэсэн чинь та нарын үе дууссан шүү гээд Ц Отгоо эгчид салаавч өгсөн. ...тэгээд би ажлынхаа өрөөнд ороод гараад иртэл Аийн хамраас цус гарч байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний  өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Б.Аийн биед тархи доргилт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт, няцралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

                           

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчБ нь мөрдөн байцаалтанд нэхэмжлэх зүйлгүй, 500 000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьсан хэдий ч хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн байх хуулийн шаардлагыг хангасан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

           Иймд шүүгдэгч Боржигон гарам овогтой Дорждэрэмийн Цг бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, түүний ар гэрийн болон хувийн байдал, хохирогч нарын мөрдөн байцаалтанд өгсөн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч З.Б нь тухайн үед Сумын Засаг даргын ажлыг хийж байсан, төрийн удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй авир гаргаж олон хүн цугларсан найр болж байхад “...бацаанууд...”хоноцын шээс...” гэх мэт зохисгүй үг хэлсэнээс гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан болно гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Д.Цг бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Цд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар  хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сараар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 3 жил 1 сар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 3 жил 1 сар  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА