Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 54

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.А-д, хариуцагч Б.С-э нарын 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.4, 129.5, 129.6-д зааснаар хариуцагч Б.С-н эзэмшилд байгаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Ч.А-д гүү 2 буюу 1.000.000 төгрөг, морь 2 буюу 1.200.000 төгрөг, шүдлэн эм адуу 1 буюу 350.000 төгрөг, шүдлэн эр адуу 1 буюу 350.000 төгрөг, даага эм 1 буюу 200.000 төгрөг, даага эр 1 буюу 200.000 төгрөг, унага эр 2 буюу 200.000 төгрөг, үнээ 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эр үхэр 1 буюу 400.000 төгрөг, шүдлэн эм үхэр 1 буюу 400.000 төгрөг, бяруу эр 1 буюу 300.000 төгрөг, бяруу эм 1 буюу 300.000 төгрөг, эр хонь 12 буюу 1.440.000 төгрөг, эм хонь 30 буюу 3.000.000 төгрөг, төлөг 10 буюу 700.000 төгрөг, хурга 10 буюу 300.000 төгрөг /хүйс тодорхойгүй/, эм ямаа 5 буюу 250.000 төгрөг нийт 11.190.000 төгрөгийн мал дээр жижиг 5 ханатай гэр 1.000.000 төгрөг, хангал хивс 1 ш 50.000 төгрөг, цагаан ор 1 ш 25.000 төгрөг, өргөн ор 1 ширхэг 50.000 төгрөг, хөргөгч 1 ком буюу 300.000 төгрөг, 500.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг дагалдах хэрэгслийн хамт, жижиг авдар 20.000 төгрөг, оёдлын машин 20.000 төгрөг, хувцасны шкаф 1 ш, гал тогооны хэрэгсэл, эмээл 1, хазаар 1, аяга таваг, бидон, түмпэн сав, хувцас зэрэг нийт 1.965.000 төгрөгийн эд хөрөнгө бүгд 13.155.000 төгрөгийн эд хөрөнгийг, нэхэмжлэгч С.Ш--д гүү 2 буюу 1.000.000 төгрөг, морь 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эм адуу 2 буюу 700.000 төгрөг, шүдлэн эр адуу 2 буюу 700.000 төгрөг, даага эр 1 буюу 200.000 төгрөг, даага эм 1 буюу 200.000 төгрөг, унага эр 1 буюу 100.000 төгрөг, шүдлэн охин үхэр 1 буюу 400.000 төгрөг, эр хонь 5 буюу 600.000 төгрөг, эм хонь 10 буюу 1.000.000 төгрөг, төлөг 5 буюу 350.000, хурга 10 буюу 300.000 төгрөг, эр ямаа 1 буюу 80.000 төгрөг, эм ямаа 3 буюу 150.000, борлон 2 буюу 60.000 төгрөг, мотоцикл 1 буюу 600.000 төгрөгийн нийт 7.040.000 төгрөгийн хөрөнгийг, нэхэмжлэгч С.Э-д гүү 1 буюу 500.000 төгрөг, морь 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эр адуу 1 буюу 350.000 төгрөг, шүдлэн эм адуу 350.000 төгрөг, шүдлэн эм үхэр 1 буюу 400.000 төгрөг, эм хонь 30 буюу 3.000.000 төгрөг, эр хонь 5 буюу 600.000 төгрөг, төлөг 5 буюу 350.000 төгрөг, хурга 10 буюу 300.000 төгрөг, эр ямаа 1 буюу 80.000 төгрөг, борлон 2 буюу 60.000 төгрөг, ишиг 4 буюу 80.000 төгрөг нийт 6.670.000 төгрөгийн эд хөрөнгийг хувааж олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад тусгасан нэхэмжлэгч С.Ш-д хувааж олгосон гүү 2 буюу 1.000.000 төгрөг, морь 1 буюу 600.000 төгрөг, шүдлэн эм адуу 2 буюу 700.000 төгрөг, шүдлэн эр адуу 2 буюу 700.000 төгрөг, даага эр 1 буюу 200.000 төгрөг, даага эм 1 буюу 200.000 төгрөг, унага эр 1 буюу 100.000 төгрөг, шүдлэн охин үхэр 1 буюу 400.000 төгрөг, эр хонь 5 буюу 600.000 төгрөг, эм хонь 10 буюу 1.000.000 төгрөг, төлөг 5 буюу 350.000, хурга 10 буюу 300.000 төгрөг, эр ямаа 1 буюу 80.000 төгрөг, эм ямаа 3 буюу 150.000 төгрөг, борлон 2 буюу 60.000 төгрөг зэрэг 6.440.000 төгрөгийн малыг хүү С.Ш-г гэр бүлтэй болох хүртэл хугацаанд эцэг Б.С-э маллаж, гэр бүл болсон тохиолдолд дээр нь С.Ш-д зүсэлсэн бяруутай үнээ 1-ийг, өргөө хивсний хамт нэмж өгнө гэснийг шүүхийн шийдвэрт дурдсугай.

4.Нэхэмжлэгч Ч.А-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.272.500 төгрөгийг, нэхэмжлэгч С.Ш-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.387.500 төгрөгийг, нэхэмжлэгч С.Э-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.757.500 төгрөгийн хөрөнгийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдөрт багтаан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг /гэрлэлт цуцлах шаардлагад холбогдох/,15.427.500 төгрөгт оногдох 235.087 төгрөг, нэхэмжлэгч С.Ш-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.087 төгрөг, нэхэмжлэгч С.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.087 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Соёл-Эрдэнээс гэрлэлт цуцалсан нэхэмжлэлийн шаардлагад оногдох 70.200 төгрөг, нэхэмжлэгч Ч.А-н нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 13.155.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 223.725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А-д, нэхэмжлэгч С.Ш-н нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 7.040.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 127.590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ш-д, нэхэмжлэгч С.Э-н нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 6.670.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 121.670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д тус тус олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэххэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА