Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

 Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Увс аймаг Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сум 3-р баг Хонгор овоо “*******” гэх газар оршин суух, овогт ******* /*******/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймаг ******* сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                               

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас:

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 721 дугаартай “хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 хуудас/,

-Хохирогч *******  мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,  

-Яллагдагч *******ы мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймаг ******* сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутагт айлын найранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* бие эрх чөлөөнд халдан зодож бие махбодид нь “11 дүгээр шүдний ганхалт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун гуя, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, дух, баруун гуянд 2 тооны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ... Тухайн үед манай нагац найр хийж байсан. Манайх тэднийхтэй ойрхон байдаг. Манай ээжийн төрсөн дүүгийн охин тусдаа гарч хурим, найр хийсэн. ахынх манайхтай ойрхон байдаг. Би өдөр найрт суугаад хонь малаа хариулаагүй. Орой нь найрт ирж суугаад тэр үед ах ахтай болоод өнгөрсөн зүйл ярьсан. ах өөрийн уур хүрсэн юм уу манай ахыг авч гараад би салгах гэж байгаад өөрийн мэдэлгүй хохирол учруулсан. Намайг элдэв янзаар хэлсэн. Тэр үед яагаад ч юм уур хүрээд ахын биед халдсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ахаас уучлалт гуйгаад эрүүл мэнд эмчилгээний зардал гарвал өөрийн зүгээс арга хэмжээ авч эмчилгээний зардлыг хариуцна гэж хэлсэн... гэв.

2. Хохирогч ******* өгсөн: "... 2022 оны 09-р сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутаг 109 дүгээр тоочиг гэх газарт намаржаандаа байхад хажуугийн саахалт айл болох гэх айлын охины хурим найр болсон юм. Тэгээд тэнд айлд өдөржингөө найранд оролцсон юм. Тэгээд орой нар жаргаад харанхуй болсон найр ч тараад цөөхөн хүн үлдсэн юм. Тэгээд найрын дараа би гэр ойрхон учраас ахад хань бараа болж сууж байгаад гарна гээд байж байтал ах над руу манай аавын 1993 онд хийсэн хэргийн тэнд байсан хүмүүсийн хажууд асуугаад байсан юм. Тэгээд тэр хэргийн хохирогч гэж бага хүүхэд үлдсэн байсан нь одоо гэр бүлтэй хүн байдаг түүнийг харж хандах ёстой гэх утгатай зүйл яриад байхаар нь би олон хүн урьчхаад хүүхдийнхээ хурим найрын үед ийм зүйл яриад яах вэ дээ хөдөө хээр малын бэлчээрт ярьж болох байсан шүү дээ гэж хэлсэн чинь намайг гар гээд хөөсөн. Тэгэхээр би хуц гээд хэлчихсэн юм. Тэгээд бид гэрээс гарч учраа олохоор болсон бөгөөд би гэрийн баруун талд сууж байхад ах гэрийн хоймроос над руу чиглээд хүмүүсийн урдуур гүйгээд ирэхээр нь би түрүүлээд босоод хаалга руу алхсан. Тэгтэл намайг та гар гээд заамдаж аваад гэрээс аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа хаалганы орчимд би д хандаж Доголонгийнхон намайг бүлэглэж зодох гэлээ тавь гээд хэлчихсэн чинь хажуугаас ******* // намайг нүд, хацар шанаа руу цохисон. Ер нь бол , *******ы гэр бүлийнхнийг Увсад байхад Доголонгийнхон гэж хочилж дууддаг байсан юм. Тэр үед би тэгээд хэлчихсэн юм. ******* намайг цохисны дараа би заамдсан байж байгаад түлхээд миний хөлийг даваад тээглээд унасан. Бид хоёр зууралдсан чигтээ босож ирсэн бөгөөд намайг цохисон юм. Тухайн гэрээс гарангуут 5 метр хүрэхгүй газар яваад жалгатай байсан бөгөөд тэр жалга руу зууралдаад орж байхад тэр хоёрын ах болох ирээд хэн зодоод байна гээд намайг 2-3 удаа толгойн зүүн тал орчим руу цохисон. Тэгээд тэр гуравт зодуулаад жалганд унаж босоод явж байхад тэнд байсан эмэгтэйчүүд болох манай эхнэр, *******ы ээж, ын эхнэр, эхнэрүүд салгасан юм. Тэр эмэгтэйчүүдийг салгаад эхэлсэн чинь над руу дайрахаа болиод хамт салгаад байсан. Тэгээд салцгаагаад бид хоёр үлдээд ярилцсан. Би т чи хүний ах байж болиулахын оронд нийлж зодлоо гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад гэртээ алхаж харьсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нэлээд халамцуу байсан. Өдрийн талд уусан байсан. Гэхдээ болсон үйл явдлыг сайн санаж байгаа. Би ер архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй юм.... Бүгд хамт найран дээр уусан байсан бөгөөд нэлээд согтуу байсан. Эрүүл байсан бол , ******* нар намайг зодох хүмүүс биш байсан. Тэр хэд 50-аас дээш хувьтай согтуу байсан. Ер нь дандаа гараараа цохисон эд зүйл барьсан хүн байхгүй. миний зүүн нүдний дээд хэсэгт 1 удаа цохисон, тэгсний дараа ******* миний зүүн шанаа, хацар, нүд рүү 2-3 удаа цохисон. Тэгээд зууралдаад жалга руу явж байхад бас толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан, тэгээд жалга дотор би баруун талаараа өрөөлдөж унаад миний толгойн зүүн хэсэг дээшээ харсан, баруун хэсэг нь газар уу харсан байхад толгойн зүүн хэсэг рүү олон удаа цохисон хэн нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний нүд рүү болон шүд рүү ******* цохисон учраас дээрх гэмтлүүд надад учирсан. Би *******д зодуулж гэмтэл авсан. нь миний эрх чөлөөнд халдсан асуудал байгаа. Түүнээс надад гэмтэл учруулаагүй. Би энэ гурвын биед халдаж цохисон асуудал байхгүй. заамдаж зогсож байгаад түлхсэн чинь хөлд тээгэлдээд унасан. Би зодуулж байхдаа мөнгөндөө тааруулж зодоорой гэж хэлсэн. Миний 2 шүд хөдөлсөн, зүүн нүд хөхөрч хавдсан, толгойн зүүн тал хавдсан, баруун гуя 2 хэсэг газар зулгарсан байсан. Тухайн гэмтлүүдээ одоогоор 2 шүд бага зэрэг хөндүүртэй байгаа бусад нь зүгээр хэвийн байдалд орсон. Надад гомдол гээд байх зүйл алга байна. Хохирлыг минь барагдуулсан. Намайг Орхон аймагт эмнэлгээр авч яваад эрүүл мэндийг үзүүлсэн бүх зардлыг төлсөн байгаа. Надад нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас),

3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан №721 дугаартай:

-******* биед 11 дүгээр шүдний ганхалт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун гуя, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, дух, баруун гуянд 2 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

-Эрүүл мэндийг түр хугааагаар сарниулна.

-11-р шүдний ганхалт, нүдний ухархайн хананы хугарал нь тус бүртээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 -Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

4. Гэрч өгсөн мэдүүлэгт ... 2022 оны 09 дүгээр сарын 18-ны ******* аймгийн ******* сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутаг 109 гэх газар гэх айл найр хийсэн юм. Тэнд би өглөө 08 цагийн үед ганцаараа очсон юм. Тухайн өдөр би малдаа давхар явж байсан бөгөөд тухайн айлд тогтвортой удаан суугаагүй гарч ороод мал ахуйдаа яваад байсан юм. Тэгээд орой 20 цагийн үед тухайн айлын найр тарж байхад би тэнд очоод гэрт орох үед ах ах нар хоорондоо маргасан. Тэгтэл ах гадаа гарч учраа олъё гээд ахыг дуудсан юм. Тэгээд гэрээс гарах үед би ах нарын дундуур ороод ахыг буцаагаад ахыг гэрээс аваад гарсан. Тэр үед ах намайг заамдаад би бас хариу заамдаад гарсан юм. Тэгээд гэрийн гадаа гараад үүдэнд намайг заамдаад хавираад унагаасан. Тэгээд бид хоёр барьцалдсан хэвээрээ уначхаад би босож ирээд тавиулах гэсэн чинь тавихгүй боогоод байсан. Тэгээд би уурандаа ын баруун дух орчимд нь нэг удаа цохисон. Тэгтэл ******* хажуугаар ирээд салгаж байхдаа ын зүүн нүд, хацар шанаа орчимд 2-3 удаа цохиод авсан юм. Тэгээд бид гурав зууралдаад жалга руу унаад чирэлдээд өнхрөлдөөд орж байхад ах ирж, мөн тэнд байсан 2-3 эмэгтэйчүүд салгасан. Би нэг удаа ын толгойн баруун хэсэг рүү нь заамдсан гарыг нь тавиулах гэж цохисон. ******* ын зүүн нүд шанаа хацар орчимд 2-3 удаа гараараа цохисон. намайг нэг удаа хавсарч унагаасан. Зууралдсан жалга дотор байхад ******* ын толгой орчимд нь цохиод байх шиг байсан. Ер нь бол их харанхуй байсан. ыг цохисон өөр хүн байхгүй. Бид нар жалга дотор өнхрөлдөөд унаад дээр доороо оролцсон. Тухайн үед ын хөл гарт нь гэмтэл учирсан байх. Тэнд байсан бүх хүмүүс найранд орсон байсан учраас тодорхой хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байсан. Нэг их согтуу ухаанаа алдсан хүн байгаагүй. ыг ах огт цохиогүй. Харин бид нарыг салгасан асуудал байгаа. Бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй, өс хонзон өр авлага байхгүй, нэг нутаг усны сайн танил хүмүүс бөгөөд хоорондоо хэвийн сайн харилцаатай байдаг. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. ******* бид хоёр тухайн өдрийн маргааш нь ахтай уулзаад уучлалт гуйж Орхон аймаг руу эмнэлэгт авч явж үзүүлэн эмчилгээ хийлгэсэн ." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 28-29 дугаар хуудас),

5. Яллагдагч ******* "...2022 оны 09 дүгээр сарын 18-ны ******* аймгийн ******* сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутаг 109 гэх газар гэх айл найр хийсэн. Тэгээд манайх тухайн айлын ойролцоо байдаг учраас тухайн айлд орж гараад яваад байсан юм. Тэгээд орой 20 цагийн үед тэдний гэрийн гадаа байж ах гэрийн эзэн ахтай маргалдаж байхад ах дундуур нь ороод салгаж байсан. Тэр үед ахыг ах заамдаад чирээд гэрээс гарахаар нь араас нь дагаад гарсан юм. Тэгсэн чинь гэрийн гадаа ахыг хавсарч унаган босож ирсний дараа заамдчихаад бид хоёрыг доголонгийнхон гээд удам угсаагаар доромжилж элдэв үг хэлээр хэлээд байхаар нь уурлаад ахын зүүн нүд хацар шанаа хавьд нь хэд хэдэн удаа гараараа цохичихсон юм. Тэгээд бид гурав зууралдаад жалга руу унаад дээр доороо ороод өнхрөлдсөн. Тэгээд жалга дотор орсон хойно ах зуурчхаад тавихгүй. Мөнгөндөө тааруулж зодоорой энэ тэр гээд элдвээр хэлээд байхаар нь толгой орчим руу нь хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Тэгж байхад ах ирж, мөн тэнд байсан 2-3 эмэгтэйчүүд салгасан. Би ын зүүн нуд шанаа хацар орчимд 2-3 удаа толгойн зүүн чихний дээгүүр хэд хэдэн удаа цохисон. Анх удаа хүнд удам угсаагаараа доромжлуулсан болохоор тухайн үед их уурлаад биеэ барьж чадаагүй юм. ын толгой орчим руу нэг цохиж байх шиг байсан. Тэнд гартаа юм барьсан хүн байгаагүй. нэг удаа хавсарч унагаасан. бид хоёр тухайн өдрийн маргааш нь ахтай уулзаад уучлалт гуйж Орхон аймаг руу эмнэлэгт авч явж үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. Мөн хойшид эмнэлгээр явах болон унааны зардал мөнгө гээд хохирол 1,040,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн эмнэлгээр авч явахад 300 гаран мянган төгрөг зарцуулсан. Одоогоор хохирогчийг гомдолгүй болгосон...." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 38 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

******* нь   хохирогч ******* эрүүл мэндийн эсрэг хохирогчийн  зүүн шанаа, хацар, нүд рүү 2-3 удаа гараараа цохиж халдсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр *******ы хууль бус үйлдлийн улмаас хохирогчид “11 дүгээр шүдний ганхалт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун гуя, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, дух, баруун гуянд 2 тооны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээд тогтоогдсон бөгөөд үйлдэл, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Иймд *******ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Ж. нь 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Цагдаагийн байгууллагад  гаргасан өргөдөлдөө “...Г., ******* нар нь миний эмчилгээний төлбөрт 1.040.000 төгрөг төлсөн. Цаашид тэднээс нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй. Миний эрүүл мэндийн байдал дээрдсэн. Бид өөрсдийн сайн дураар эвлэрсэн” гэж дурджээ.

Иймд шүүгдэгч *******ыг бусдад учруулсан гэм хорын хохиролоо төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүхээс шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасаар тогтоогдож байна. /хх-ийн 42 хуудас/

******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж Прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол үйлдсэн байна. /хх-ийн 80 хуудас/

Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлын арга хэмжээ хэрэглэх тухай саналд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар “450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрчээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, хохирол хор уршгийг арилгасан зэргийг харгалзан проку Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.    

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           4.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН