Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ******* аймаг ******* сум ******* баг ******* хороолол 00000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Дархан-уул аймгаас ******* аймгийн чиглэлийн төв асфальтан зам дээр 00-00 ОРО улсын дугаартай “Тоёота Вил Вэ эс” маркийн суудлын тэргийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим. Тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. Замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Улсын яллагчаас:

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 3-11/,

-Ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12  хуудас/

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13 хуудас/

-2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 838 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/

-Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/

-Хохирогч мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/ зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13 хуудас/,

-2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 838 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/

-Хохирогч гаргасан хүсэлт /хх-ийн 43 хуудас/

-Хохирогч мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/ 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/,

-Яллагдагч  *******гийн өвчний түүх /хх-ийн 67-76  хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Дархан-уул аймгаас ******* аймгийн чиглэлийн төв асфалтан зам дээр 0000 ОРО улсын дугаартай “Тоёота Вил Вэ эс” маркийн суудлын тэргийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1Жолооч хөдөлгөөний эрчим. Тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог. Замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж, замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан түүний нөхөр болох  000000 эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч *******гийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Гэрэлийн хамт Дархан-Уул аймаг руу явсан. Буцаад Эрдэнэт рүү гэр лүүгээ явж байгаад *******ы гүүр дээр шөнө баруун гар талаас адуу орж ирсэн. Нөхөр хажууд хамт явж байсан би машин бариад явж байсан. Тэгээд би мал дайрахгүй гээд адуунаас зайлсхийх гэж замын хажуу руу онхолдсон. Газар дээр нь хүмүүс Хөтөлийн цагдаа, эмнэлэгт хандаж мэдээлэл өгч цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн. Бид хоёрыг Дархан-Уул аймаг руу эмнэлэгт хүргэж өгсөн. Нөхрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Би хүзүүний зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Одоо зүгээр болсон. Би цаг тухайд нь машин тэргээ зогсоож чадаагүй. Мал гарч ирсэн болохоор айлын мал дайрах вий гэж болгоомжлоод замын хажуу руу орсон нь миний буруу. Би нэгэнт жолооны ард байсан тул тийм хэрэг гаргуулахгүй арга хэмжээ авах, жолоочийн самбаачлах хугацааг сандарсандаа хянаж чадаагүй. Нөхөр маань гэмтсэн. Энэ үйлдэл миний буруу гэж хүлээн зөвшөөрч байна...” гэв ,

Мөрдөн байцаалтад:

2.Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 08 сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд ******* аймгаас Дархан-Уул аймаг руу эхнэр гийн хамт 0000 ОРО улсын дугаартай Тоёота Вилвес маркийн машинтай гарсан. Тэгээд оройдоо Дархан орчхоод буцаад ******* аймаг руу явах замдаа Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр ******* голын гүүр гараад өгсөж байтал замын баруун мал гарч ирсэн би тухайн үед бага зэрэг архи уучихсан унтаж явсан ба эхнэр  маань орилохоор нь сэрсэн тэгтэл адуу харагдсан. Манай эхнэр адууг дагуулаад зүүн тийш жолоогоо дараад тэр чигтээ замын зүүн тийш гарч замын ховилд цохигдоод онхолдчихсон. Би ухаан алдсан байсан. Нэг ухаан ороход эмнэлгийн машинаар Дархан-Уул аймаг руу хүргэгдэж байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 19-20-р  хуудас/,

3.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мянганбаярын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 07 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Тоёота “Вил вэ эс” маркийн 9985 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. “Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох зогсоох арга хэмжээ авна” гэсэн Тоёота Вилт маркийн 0000 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

4. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 838 дугаартай ...ДҮГНЭЛТ: “...1. -н биед зүүн уушгины нэвчдэс, бүдүүн гэдэсний урагдал, баруун 3,4,5,11,12-р хавирга, зүүн 4,6-р хавирганы хугарал, сээр нурууны Th9, Th12, Th11-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүдээс зүүн уушгины нэвчдэс нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд, баруун 3,4,5,11,12-р хавирга, зүүн 4, 6-р хавирганы хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар хүнд, бүдүүн гэдэсний урагдал гэмтэл нь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаас гэмтлийн хүнд зэрэг, сээр нурууны Th9, Th12, Th11-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

5. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11-р хуудас/,

6.2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/  зэрэг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос *******г тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган  бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас хохирол хор, уршиг учрах боломжтойг мэдсэн атлаа гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан буюу зам тээврийн ослын улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох түүний нөхөр бие махбодод хүнд, хүндэвтэр зэргийг гэмтэл учирсан байна. Энэ үйл баримт нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлдэг болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн бүхий л шинжийг хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2-т заасан “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зам тээврийн ослын улмаас хохирогч бие махбодод учрах үедээ амь насанд аюултай хэд хэдэн төрлийн хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

-Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зам тээврийн осолд орж биед маань гэмтэл учирсан. Тухайн үед эхнэр *******гийн хамт явсан болно. миний бие /нөхөр/ ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” /хх-ийн 43-р хуудас/ гэх мэдүүлгээр хохирогч “гомдол саналгүй, гаргуулах төлбөр, нэхэмжлэх зүйлгүй” болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: ...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ... “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, биеийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзээч гэсэн хүсэлт гаргаж байна. Шүүгдэгч нь 61 настай. Бамбай булчирхай томорсон, өргөссөн тул эмчийн хяналтад байдаг. Мөн бөөрний өвчтэй нь өвчний түүхээс харагдаж байна. Бамбай булчирхай нь агаарын амьсгалын дутагдалд байнга орж байдаг. Зүрх байнга өвдөнө, сэтгэл санаа маш тогтворгүй, айна, ичнэ, уйлна, гомдох шинж тэмдэгтэй. Өргөсөх ёсгүй, томрох ёсгүй булчирхай өргөссөн байгаа. Энэ байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдож байна. /хх-ийн 60 хуудас/

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал /эрүү мэндийн байдал/ үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

 Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт г жолооч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН