Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга *******

          Улсын яллагч *******

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******

         Иргэний нэхэмжлэгч *******

         Гэрч *******, *******

         Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2222000000104 дугаартай хэргийг 2022 оны  08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 2000 оны 04 сарын 10-ны өдөр аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын 5 дугаар баг ын 3-7 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт ийн РД://.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 30 минутын орчимд аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт албаны Huyndai Elantra маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа засмал зам дээр хурд хэтрүүлсний улмаас иргэн ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би аймгийн сумын 7-р багийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойд зам дээр Уугандорж, нартай эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 23 цаг 30 минутад “Нитро” баарыг хаалгах гэж явахад баруун урд талаас хүн гарч ирсэн. Буугаад хартал эмэгтэй хүн байсан. Уугандоржоор түргэн тусламж дуудуулсан. Тэр зам дээр машины нэг гэрэл асахгүй байсан. Маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж байна. Чадах чинээгээрээ хохирлыг барагдуулна. Уучлаарай гэв.

 

         Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор надад нэмж ярих зүйл байхгүй. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа санал нийлж байна. Шинжээч ын гаргасан дүгнэлттэй танилцлаа санал нийлж байна. Мөрдөгчийн магадлагааг уншиж танилцлаа, санал нийлж байна. Шинжээч А.Батбаярын гаргасан дүгнэлттэй танилцлаа, санал нийлж байна. Би болгоомжгүй байдлаасаа ийм гэмт хэрэгт холбогдож, хүний амь насыг хохироосонд үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Миний зүгээс хохирогчийн талд 10.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Гэхдээ цаашид боломжоороо хохирлыг барагдуулах болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 225/

 

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өдөр 2 хүүхэдтэйгээ байхад 02 цагт цагдаа ирээд цагдаагийн газарт ирж уулзаарай гэсэн. Надад ээж чинь дайруулсан гэж хэлсэн, хэргийн газарт очуулаагүй. Дараа нь хэргээс зургийг нь харсан. Би одоо 2 хүүхэдтэйгээ, дүүтэйгээ амьдардаг. Манай дүү тэр үед Японд байсан. Ээжийг нас барахаас нь өмнө 3 хоногийн дараа ирнэ гэж байсан. Манай дүү оюутан, төлбөр, байрны түрээсийн мөнгө нэхэгдэж байгаа. Энэ хүүхэд ажил явдлын үеэр ирж уулзсан. Аав, ээж нар ирж уулзаж байсан. Цаашдаа бидний хохирлыг төлж барагдуулна гэж байгаа учраас дүү шигээ хүүхдэд боломж олгох бодолтой байна. Хохирол 19.400.000 төгрөг төлсөн. Нийт хохирлыг 30.000.000 төгрөг гэж үзээд үлдэгдэл төлбөрийг ажил хийж төлнө надад ийм боломжийг өгөөч гэж хэлсэн. Ээж бүх зүйлийг хариуцдаг байсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаач ээж маань манай хажуу гэрт миний том охинтой хамт амьдардаг байсан. 2022 оны 05 сарын 14-ний өдөр ээж маань Боловсролын яамны сургалттай байсан. Орой 20 цаг 12 минутад ээж маань чатаар оюутан ангийн хүүхдүүдтэйгээ уулзана гэж бичсэн. Тэгээд тэрнээс хойш чат бичээгүй холбоо бариагүй, ээжийг би хаана ямар хүмүүстэй уулзаж явсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан сургалттай сургалтаа тараад найзуудтайгаа уулзана гэж байсан. Өмнө нь эмэгтэйчүүдийн савны хагалгаанд орж байсан, хааяа зүрх нь өвддөг байсан. Өөр эмгэг өвчин байхгүй. Ээж маань хааяа нэг баяр ёслолын үеэр согтууруулах ундааны зүйл өөртөө тааруулж хэрэглэдэг байсан. 1973 оны 12 сарын 28-ны өдөр аймагт айлын бага хүүхэд болон төрсөн дээрээ дөрвөн ах, дөрвөн эгчтэй. аймгийн 1 дүгээр сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөөд, “Багшийн дээд” сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр сурч төгссөн. Төгсөөд 10 гаран жил тавдугаар цэцэрлэгт багшийн ажил хийж байна. Ээж маань 2 хүүхэдтэй, нөхөр нь нас барсан. Би том охин нь миний дор 20 настай эрэгтэй дүү маань байдаг. Японд их сургуульд суралцдаг. Ээж маань сайхан сэтгэлтэй, ааш зангийн хувьд их даруухан, цагаахан сэтгэлтэй, найз нөхөдтэйгөө эвтэй найртай, хамт олондоо нэр хүндтэй хүн байсан. Манай 2 хүүхдэд их түшиг тулгууртай, хүн болгон хүмүүжүүлж байгаа хүн нь байсан юм. Би маш их гомдолтой байна. Эрүүл саруул ээжид минь ийм харамсалтай зүйл тохиолдож уй гашууд автуулж байгаад үнэхээр их гомдож байна. Хэрэг хийсэн хүнд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна. ээс нийт 9.500.000 төгрөгийг би 5465022316 дансаар 3 удаа хувааж авсан ба тус мөнгийг би ээжийнхээ өр зээлэнд өгч барагдуулсан. Мөн одоо гар утсанд нь Нөмөр апликейшнээр дамжуулан 800.000 орчим төгрөгийн зээлийг онлайнаар авсан байсан. Тэгээд тус газраас над руу зээлээ өгөөч гэж залгаж байсан. Хүүтэйгээ нийлээд 1.000.000 гаруй төгрөг болсон талаар хэлсэн. Гар утсыг нь авч байгаад нөмөр аппликэйшнээр хэдэн төгрөг үлдэгдэл байгааг нь харна. Манай төрсөн дүү хамт байдаг, би 2 хүүхэдтэй бөгөөд дүү маань МҮИС-д суралцдаг. 1 жилийн төлбөр дутуу 4 дүгээр курс болохоор тус төлбөрийг төлж чадахгүйд хүрээд байна. Тус төлбөрийг ээр төлүүлмээр байна. Цагдаагийн алба хаагч хурд хэтрүүлж явсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн гудамж талбайд явж байхад гэр рүү нь хүргээд өгдөг байтал амь насыг нь хохироосонд үнэхээр их харамсаж байна. Одоо надаас дүү болон охин маань ээжийг минь нэхээд байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-104/     

Иргэний нэхэмжлэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Албаны авто машиныг хохиролгүй болгох байр суурьтай байна. Өмнө нь засуулах гэж байсан боловч дахин үзлэг хийж магадгүй гээд засвар хийгээгүй байгаа” гэв.

Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед 5 сарын 14-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ийм үйл явдал болсон. Тэр үед ямар хурдтай явсныг мэдээгүй, гэрэлтүүлэг муу байсан. Нитро бааранд 23 цаг 30 минутад очоод сануулдаг. 00 цаг болоход бүх газар хаасан байх ёстой. Осол болсны дараа Уугандорж эмнэлгийн тусламж дуудаад хажууд зогсож байсан. Зорчиж явахдаа жолоочийн анхааралд саад болох зүйл хийгээгүй. Хурдыг мэдэх боломж байгаагүй” гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Амь хохирогч манайд 21 цаг болж байхад ирээд 23 цаг болж байхад гарсан. Гэрээс хойш манай охин, хүү хоёр дөхүүлж өгсөн. Амь хохирогч манайхаас гайгүй гарсан. Манай болон амь хохирогчийн гэр засмал замын урд, хойд талд байдаг” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би иргэний нэхэмжлэгчээр тооцох тогтоол баталгаатай уншиж танилцсан болохоор надад татгалзах зүйл байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЦЕГ-ын даргын тушаалаар 0227 УНҮ улсын дугаартай “Hyandai Elantra” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг хүлээн авсан байдаг. Түүнээс хойш аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгүүлэхээр ажиллуулж эхэлсэн. Мөн тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэчлэхээр аймгийн Авто тээврийн төвд хүсэлтийг өгсөн байсан бөгөөд 2022 оны 5 сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 04-74 ДУН гэсэн улсын дугаараар сольж аймгийн цагдаагийн газрын өмчлөлд шилжсэн байсан. Энэ хугацаанд аймгийн авто тээврийн төвийн алба хаагч нар сумдаар тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо хийхээр ажилчид нь бүгд албан томилолтоор явсан байсан болохлоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь авч чадаагүй. Мөн төмөр дугаар нь хэвлэлтэд захиалга өгсөн боловч гарч амжаагүй байсан тул тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж чадаагүй байсан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аймгийн авто тээврийн алба хаагч нар томилолтын хугацаа нь дуусаж ирсэн бөгөөд тэгэхэд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинээр авсан. Цагдаагийн газраас “Hyandai Elantra” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг хэвийн байдалтай болгуулан авах хүсэлтэй байна. Шууд мөнгө төгрөгийг нь аваад байх шаардлага байхгүй. Цагдаагийн дэд ахлагч ээр тус тээврийн хэрэгслийг засварлуулж, хэвийн ажиллагаатай болгож авмаар байна. Учир нь одоо баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор хөдөлгөөнт эргүүл, үүрэг гүйцэтгэх тээврийн хэрэгсэл байхгүй болоод байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-114/

 

          Иргэний нэхэмжлэгч Т.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ аймгийн сумын 5 дугаар цэцэрлэгт 2007 оноос хойш хамт ажиллаж байна. Намайг ажилд орохоос өмнө талийгаач ажиллаж байсан. Би анх ажилд орохдоо нярваар орсон бөгөөд тус цэцэрлэгийн эд хөрөнгийн бүртгэлийг тогтмол хийж явдаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Боловсрол соёлын газраас үнэ төлбөргүйгээр dell брэндийн l5 үзүүлэлттэй, хар өнгийн зөөврийн компьютер 3 ширэхгийг өгч байсан. Тухайн үед талийгаач т мөн өдөртөө тус шинэ зөөврийн компьютерийг ажилд нь ашиглуулахаар хүлээлгэн өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тухайн жилийн байдлаар эд хариуцагчийн ажиллаж буй эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлд бүртгэж, тооллого хийж гарын үсэг зуруулж байсан. Тус зөөврийн компьютер нь 1.749.500 төгрөгийн үнэлгээтэй. ийн ашиглаж байсан зөөврийн компьютертэй ижил төрлийн компьютерийг нэхэмжилж байна. Учир нь зах зээлийн байдлаас үнэ өндөр болсон болохоор үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа үнэ ч өссөн байх магадлалтай” гэх мэдүүлэг /1 хх-ийн 108-109/

 

Гэрч Н.Уугандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2012 оны 05 сарын 14-ний өдөр 19 цагийн цагаас 2022 оны 05 сарын 14-ний өдрийн 00 цагийн хооронд үндсэн буюу машинт эргүүлээр Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа , нарын хамт үүрэг гүйцэтгэхээр болсон. Тэгээд эргүүлийн үүрэг гүйцэтгээд 23 цаг өнгөрч байх үед бүх чиглэлээ тойрчихоод сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нитро” баарыг хаалгах зорилгоор шүүхийн шийдвэрийн хойгуур явдаг засмал замаар баруунаас зүүн чиглэлтэй сумын 9 дүгээр баг 9 дүгээр гудамжны 4 замын уулзвар өнгөртөл гэнэт урдуур замын урд хэсгээс хойшоо чиглэлтэй явган зорчигч гараад ирсэн. Тэгээд пижгэнээд л урд шил хагарсан. Тухайн үед жолоо барьж явсан огцом тооромзолж зогстол машины урд талд доошоо харсан байдалтай хүн хэвтэж байсан. Машин зогсонгуут би машинаас шууд буугаад харахад хар өнгийн өмдтэй эмэгтэй хүн хэвтэж байсан. Би эмнэлэг дуудаад хамт явж байсан г баруунаас ирэх чиглэлийг хаалгаад өөрөө зүүнээс ирэх чиглэлийг хааж зогссон. Тухайн үед 23 цаг 30 минут болж байсан. Удалгүй түргэн ирээд хиймэл амьсгаа хийж, цээжин дээр нь дарсан. Анх дуудлагаар ирсэн эмч үлдээд түргэн эргэж яваад өөр эмч нарыг авч ирсэн. Сүүлд эмч нар ирээд дусал тариа хийж байх шиг байсан. Тэгээд тэд нар нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед ерөнхий жижүүр рүү залгаж болсон явдлыг хэлсэн. тээврийн хэрэгсэл жолоодож би жолоочийн хажуу суудалд, хойд суудалд сууж явсан. Би анзаараагүй, нэг их хурдтай яваагүй байх гэж бодож байна. Анхаарлыг сарниулсан зүйл болоогүй. Бид нар ямар нэгэн юм яриагүй. Дуу хөгжим тавиагүй чимээгүй явж байсан. Би өөрийнхөө гар утсаар хүн рүү чат биччихээд хартал түс гээд явчихсан. Явган зорчигч хараагүй, гэнэт ороод ирсэн. Тээврийн хэрэгсэл зүгээр байсан. Машины 2 гэрэл асч байсан. Гэхдээ тийм хурц байгаагүй. Машинд хар хайрцаг байдаг эсэх талаар мэдэхгүй, миний хувьд энгэрийн камераа ашиглаж байсан боловч цэнэг нь дууссан тул шүүхийн харуулын байранд цэнэглээд үлдээсэн байсан. Осол болох үед энгэрийн камергүй байсан. Бид гурвыг ёс журмын эргүүл Цэвээнсүрэн 22 цагийн үед шалгаж үүрэг өгчихөөд явсан. ”гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/

            Насанд хүрээгүй гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Амь хохирогч 2012 оны 05 сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Ээж ирэхэд нь гадаа гарч тосч авсан. Талийгаач ээжтэй хамт 750 граммын архи уусан. Ээж талийгаач хоёрын ярианд би анхаарал хандуулаагүй. Тэгээд 23 цагийн үед талийгаач гэртээ харилаа гэтэл ээж гаргаж өг гээд би найз залуутайгаа талийгаачийг гудамжны өнцөг хүртэл дөхүүлж өгсөн. Цаашаа явах гэсэн боловч яах юм бэ, эгч нь ганцаараа явчихна гээд ганцаараа явсан. Тэр үед өөрөө явах чадвартай байсан. Нэг их согтоогүй байх шиг байсан. Гадуураа цэнхэр билүү саарал өнгийн пальтотой, хар өмд гуталтай, хар өнгийн пиджактай. Гадуур нь цагаан өнгийн задгай энгэртэй цамц өмссөн, гартаа нөүтбүүкний цүнх барьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/

 

            Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2012 оны 05 сарын 14-ний өдөр найз Түдэвдоржийнд унтаж байтал 8 цаг өнгөрч байх үед залгаад “хаана байна” гэхээр нь “найзындаа байна” гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгснээ өнөөдөр сургалттай 8.30-аас гэсэн чинь 9.30-аас гэж байна гэж хэлсэн. Тэгээд сургууль дээр очиж утсаа цэнэглэж аваад сургалтандаа сууна гээд явсан. Үдээс хойш 16 цаг өнгөрч байхад юу хийж байна гэж чат бичсэн. Тэгээд хэсэг чаталж байгаад 18 цаг гээд сургалт дуусчихлаа гээд ирсэн. Тэгээд над дээр ирсний дараа пиво уумаар байна гээд өөрөө дэлгүүр ороод нэг том пиво аваад ирсэн. Тэрнээс нь би нэг их уугаагүй, талийгаач ихэнхийг нь уусан. Тэгээд пивоо дуусаад 21 цагийн үед гарч явсан. Гарахаасаа өмнө Цэцэгжаргалтай утсаар яриад очиж пиво уухаар болоод гарсан. Тэрнээс хойш чат бичсэн Цэцэгжаргалынхаас гарах гэж байна, хүү хүргэн хоёроор нь замын үзүүрт хүргүүлээд харилаа гэж чат бичсэн. Удалгүй 23 цаг 28 минутад видео колл хийгээд Ундраа дэлгүүрийн баруун талд явж байна гэж хэлсэн. Тэгээд тасрахаар нь би 23 цаг 31 минутад виде колл /дүрсээ харж ярих/ хийж залгахад зам руу дөхөж байна засмал зам гараад орлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод залгаарай гэж хэлээд тасалсан. Тэгсэн над руу огт залгаагүй. Талийгаач над дээр 18 цагийн үед ирэхдээ эрүүл байсан, надтай байхдаа нэг том пиво уусан. Би тэрнээс бараг уугаагүй. Талийгаач  согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ. Ерөнхийдөө их талдаа. ийн алхаад явж байгаа нь гайгүй л санагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/

            Гэрч Д.Давхарбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М.ийг 2020 оны сүүлээс таньдаг болсон ба тухайн үед манай Цагдаагийн газарт олон нийтийн цагдаагаар ажилд орж байсан юм. нь сумын 5 баг “”-т эхнэрийн хамт амьдардаг эхнэр нь удахгүй төрнө, жирэмсэн байгаа юм. нь ажилдаа сэтгэлээсээ ханддаг, хүнтэй эвтэй, найрсаг, эелдэг, харьцдаг хүмүүстэй харилцаа тогтоодог хүн юм. Архи согтууруулах ундаа уудаггүй, тамхи татдаггүй, хорт зуршилгүй. Гар бөмбөг тоглодог гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй цагдаагийн газарт ажиллаж эхэлснээсээ хойш Цагдаагийн газрын шигшээ багт тоглож багаараа байнга тэмцээн уралдаанд амжилттай оролцдог алба хаагч юм. ийг “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж бодож байна. Саяхан цагдаагийн газраас *******эд албаны машин хүлээлгэж өгсөн юм. Би өчигдөр тэй 2022 оны 05 сарын 14-ний өдрийн 16-17 цагийн үеийн сумын 7 дугаар багт байрлах “Анд” плазагийн гадна таарсан. Би тухайн үед машинд суугаад “Цоглог” плазагийн гадна буусан. Тухайн үед саяхан манайд ажилд орсон дэд ахлагч гийн хамт эргүүлд гарчихсан явж байсан. Тэр үед хэвийн зүгээр байсан, янз бүрийн юм ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/

 

Гэрч С.Түвшиндүүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү нь 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн суманд төрсөн айлын 2 дахь хүү, дээрээ нэг ахтай, дороо 3 дүүтэй. багадаа сумын төвд аав, ээж дээрээ өссөн. сумын цэцэрлэгт Оюундэлгэр багшаар хүмүүжээд сумын ЕБС-д 2008-2015 онд суралцаж төгсөөд аймагт ирээд нэгдүгээр сургуульд ахлах ангиа төгссөн. Ахлах ангидаа Баярмаа гэдэг багшийн ангид сурдаг байсан. Сургуулиа төгссөнөөс хойш Монголын үндэсний их сургуульд 1 жил сураад дахиж сураагүй. Тэрнээс хойш сумын “Төрийн банк”-нд теллерийн ажлыг 3-5 сар хийсэн. Түүнээс хойш ажил хийгээгүй. 2021 оны 04 дүгээр сард аймгийн цагдаагийн газарт шалгалт өгч тэнцээд нөөцөд байж байгаад 2021 оны 11 дүгээр сард хэв журмын цагдаагаар томилогдсон. эхнэрийн хамт аймгийн төвд амьдардаг. Түүний эхнэрийг нь Ундрам гэдэг. Тэр  хоёр 2021 оны 9 сараас хойш нэг гэрт хамт амьдарч байгаа албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. ийн эхнэр Ундрам 2022 оны 6 сард төрнө. Миний хүү даруухан, төлөв зантай, олон үг байхгүй, эелдэг харьцаатай, янз бүрийн зан ааш байхгүй, хамт олон, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, ажилсаг хичээнгүй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Манай хүүхэд архи, тамхи хэрэглэдэггүй, муу зуршилгүй, багаасаа гар бөмбөг тоглосон. Спортын нэгдүгээр зэрэгтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 140/

 

           Гэрч А.Цэвээнсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын ёс журам сахиулах эргүүлээр 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдрийн 15 цаг 30 минутаас 4, 5, 6 дугаар чиглэлд 16 цагаас шөнийн 00 цаг хүртэл эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******, ******* нарт тус цагдаагийн газрын хүлээлгийн танхимд аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, үүрэг чиглэл өгч ажилд гаргасан. Тухайн 2 албан хаагч нарыг тээврийн хэрэгсэл авах талаар эхлээд мэдээгүй. Миний зүгээс тухайн өдөртөө жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Энхзоригтой холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээ авахад “дэд ахлагч ийг зааланд тоглож байгаа гарч ирэхээр нь тань руу яриулъя” гэж мэдэгдсэн. ийн хувьд гар бөмбөг тоглодог бөгөөд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмээн болох гэж байгаатай холбогдуулан манай цагдаагийн газрын баг тамирчид бэлтгэлийг амралтын өдрүүдээр хийж байсан. 19 цаг 30 минутын үед цагдаагийн дэслэгч Энхзориг над руу залгаад заалнаас гараад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа талаар илтгэж танилцуулсан. Миний бие оройн 22 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нарын байгаа чиглэл буюу Боржигон гэр хорооллын төв зам дагуу очиж хяналт шалгалтыг хийж нөхцөл байдалтай танилцахад цагдаагийн дэд ахлагч М., ******* нар нь УНҮ улсын дугаартай Хьюнда Элентра маркийн тээврийн хэрэгслийг авч үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Ингээд орой 23 цаг 30 минут орчимд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Энхзориг над руу залгаж, эргүүлийн машин хүн мөргөчихлөө “яах вэ” гэж танилцуулсан бөгөөд миний зүгээс “дайрсан цагдаа нар нь хаана байгаа юм бэ?” гэж тодруулахад Энхзориг нь “ослын газраа байгаа хөдлөөгүй, яваагүй байна” гэж хэлэхээр нь “хоёулаа шууд ослын газарт очъё” гэж мэдэгдээд осол болсон газрыг тодруулж, шууд явж очсон. Намайг очиход эмнэлгийн машин ирчихсэн 3 эмч харагдаж байсан. Мөргүүлсэн хүнд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлж байсан. Ослын газрыг хамгаалалтад авахуулж жижүүрийн бүрэлдэхүүнийг дууд гэж хэлсэн. Жижүүрийн мөрдөгч Энхзориг “цагдаагийн газрын даргад мэдэгдэх үү” гэхээр нь “газрын даргад шууд мэдэгд” гэж хэлсэн. Тухайн ослын газар осол гарсан газрын замын хөдөлгөөнийг зогсоож, хяналт тавиад зогсож байхаар нь очиж юу болсон талаар тодруулахад “ийг машин барьж явсан, урд талын зорчигчийн суудалд Уугандорж, би арын суудалд утсаар яриад сууж байтал гэнэт юм мөргөөд зогссон, гараад харсан чинь хүн мөргөчихсөн” гэж хэлж байсан. Тухайн үед Замын цагдаагийн зохицуулагч Цагдаагийн дэслэгч Тэгш-Ерөөлт ирчихсэн байсан бөгөөд “цагдаа нараа бүгдийг нь согтуурлын зэргийг нь хурдан шалга, тэгэхгүй бол цаг хугацаа өнгөрсний дараа хэл ам болно шүү” гэдгийг хэлсэн. Ингээд цагдаагийн газар дээр ирэхэд *******, Н.Уугандорж, ******* нар нь ирчихсэн согтуурлыг нь драгер багажаар шалгасан, миний бие мөн байлцаж, утсаар үлээлгэх явцыг бичлэг хийж авсан байгаа. Тус бичлэгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад сидинд хуулбарлаж гаргаж өгч болно. Согтуурлын зэргийг шалгахад гурвуулаа 0,00 хувийг зааж байсан. Согтуурлын зэргийг шалгачихаад эргээд ослын газарт очиход мөргүүлсэн хүний дээгүүр юмаар бүтээчихсэн байсан. Ингээд тэр хүнийг нас барсан гэдгийг мэдсэн. 2022 оны 05 сарын 14-ний өдрийн 19 цагаас шөнийн 00 цаг хүртэл 1,2,3 дугаар чиглэлд Н.Уугандорж, Б.Цэндсүрэн, Г.Далх нар үүрэг гүйцэтгэхээр байсан. 18 цаг 30 минутад Цагдаагийн газар дээр Н.Уугандорж, Г.Далх нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Б.Цэндсүрэн над руу залгаад “гэрт хүүхэд харах хүн байхгүй, эргүүлээс чөлөө авъя” гэж танилцуулсан. Миний хувьд Цэндсүрэнг 5 сартай жирэмсэн гэдгийг мэддэг болохоор тухайн өдрийн эргүүлээс чөлөөлж Н.Уугандорж, Г.Далх нарыг эрүүлд гаргасан. Орой 22 цаг өнгөрч байхад Ундрам төвийн зогсоол дээр шалгахад эргүүлийн үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Осол болсны дараа хэргийн газарт очиход Уугандорж , нартай хамт байсан болохоор нь Н.Уугандоржоос “чи яагаад хамт явж байгаа юм бэ? чиглэл дээрээ байхгүй яасан юм бэ?” гэж асуухад дэд ахлагч Г.Далх нь Өмнөговь аймгаас найз охин нь ирж байгаа болохоор тосох гээд явсан, би энэ хоёртой нийлээд чиглэл дээр нь эргүүлийн үүрэг гүйцэтгэчихээд “Нитро” баарыг хаалгах гээд явж байсан гэж хэлсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/

 

            Гэрч Ц.Бямбадалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сарын 14-ний өдрийн 17 цагаас 05 дугаар сарын 15-ны өглөөний 09 цаг хүртэл хоногийн ээлжинд гарсан дуудлага мэдээлэлд очиж эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлж ажилладаг. Тиймээ, би тухайн ослын дуудлагыг 23 цаг 32 минутад хүлээн авч дуудлагын хуудсыг бөглөөд шууд ослын газарт жолооч Энхбаатарын хамт очиж ажилласан. Тухайн үед дуудлага хэн өгсөнийг мэдэхгүй байна. Ослын газарт очиход цагдаагийн албаны машинд 40 орчим насны эмэгтэй мөргүүлээд 2 метр орчим зайтай газар цээж эх биеэрээ доош харсан байдалтай хэвтэж байсан. Орчинтой харьцах ямар нэгэн ухаан санаа байхгүй, зүрх чагнахад зүрхний цохилт сонсогдохгүй, фульс тодорхойгүй, захын судсанд хүчилтөрөгч тодорхойгүй, амьдын шинжгүй байсан. Тухайн хүн комын байдалтай байсан тул цэнхэр код /яаралтай тусламжийн баг/-ыг дуудаж, жолооч Энхбаатарыг эмнэлэг рүү буцааж явуулсан. Яаралтай тусламжийн багийг ирэх хүртэлх хугацаанд ухаангүй комын байдалтай байгаа хүнд амилуулах суурь тусламжийг үзүүлж байсан. Цэнхэр кодын баг 23 цаг 45 минут орчимд ирсэн шиг санагдаж байна. Цэнхэр кодын багийн гишүүдэд яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч Лувсандагва, сувилагч Нандинцэцэг, жолооч Энхбаатар нар ирсэн. Цэнхэр кодын баг ирснээр тухайн эмэгтэйд амилуулах лавшруулах тусламж /анхан шатны тусламж буюу андерналин тариа 3 минутын зайтай 8-10 удаа хийсэн, амьсгалын зам чөлөөлж, амбуу маскаар 30/2 харьцаатай амьсгалуулсан, мөн цээж шахалтыг үргэлжлүүлэн 1 минутад 100-с дээш удаа хийсэн/-ийг үзүүлсэн. Ингээд тухайн осолд орсон эмэгтэйд амилуулах, лавшруулах тусламжийг 30 минут орчим үзүүлэхэд үр дүнгүй байсан тул тусламжийг зогсоож, нас барсныг тухайн орчимд байсан цагдаа нарт мэдэгдэж, цагдаагийн байгууллагад цогцосыг хүлээлгэн өгсөн. Тухайн үед амь хохирогчийн оношийг тогтоох ямар нэгэн боломжгүй байсан. Дуудлагын хуудсан дээр гэмтлийн шалтгаанаас нас баралт, шок тодорхойгүй гэж тэмдэглэсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145/

 

Гэрч Г.Далхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 30 минутад тус аймгийн Цагдаагийн газрын хүлээлгийн танхимд постын цагдаа нарын хамт аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад ахлагч Н.Уугандоржийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Ёс журмын эргүүл цагдаагийн хошууч А.Цэвээнсүрэн зааварчилгаа өгч ажилд гаргасан. Н.Уугандорж бид  хоёр 1, 2, 3 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэхээр болж чиглэлийнхээ дагуу ажиллахад ямар нэгэн дуудлага, мэдээлэл ирээгүй тайван байсан. 22 цаг өнгөрч байхад хошууч А.Цэвээнсүрэн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ирж шалгасан. Тухайн үеийн эргүүлийн дэвтэр, биед байгаа тусгай хэрэгсэл, бичиг баримт, хувцасны зөрчил зэргийг шалгуулсан. Мөн тухайн эргүүлийн чиглэлд хөл хөдөлгөөн хэр байгаа талаар тодруулсан. 23 цаг 10 минутын орчимд шиг санагдаж байна. Эхнэр Хулан Өмнөговьд гар бөмбөгийн төвийн бүсийн тэмцээнд оролцоод Улаанбаатар хот руу явж байсан автобусанд суучихсан байсан. Тэгээд аймгийн урд талд байрлах Өндөр ээж хоолны газарт байна, ирээд гэрт хүргээд өг гэхээр нь би явж очихоор болсон. Тухайн үед , нарыг ирээд Уугандоржийг аваад цуг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаач гэж хэлээд сумын Мандал, Айраг хоёрын баруун талд байрлалтай урдаас хойш чиглэлтэй засмал зам дагуу Н.Уугандоржийг *******, нарын УНҮ улсын дугаартай Элентра машинд суулгасан. Манай гэр Нарлагт байдаг болохоор би гэрэээсээ машинаа аваад эхнэр рүүгээ явсан.  Би эхнэр Хуланг аваад гэрт хүргэж өгчихөөд эргээд “Ялгуун” дэлгүүр ороод байж байтал Н.Уугандорж над руу залгаад “бид нар хүн мөргөчихлөө танай урд талын засмал дээр” гэж хэлсэн. Тухайн үед би надаар тоглоод байгаа юм уу гэж хэлтэл утсаа салгачихсан. Би эхнэрийн хамт өөрийн гэрийн гадаа очиж зогсоод эхнэрийг машинд үлдээгээд Мандал гэр хорооллын урд байрлах засмал руу гүйгээд очсон чинь түргэн тусламжийн машин ирчихсэн эмч амилуулах буюу цээж шахалтыг мөргүүлсэн эмэгтэй хүнд хийж байсан. Мөргүүлсэн эмэгтэй нь 40 орчим насны хүн харагдаж байсан. Тус хүний толгой ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэсэн, толгойноос цус гарсан байдалтай байсан. УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгалаар явж байгаад тооромзлож явсаар байгаад урсгал сөрөөд, эсрэг урсгалын бордур /замын хашлага/ руу тулаад зогссон харагдаж байсан. Намайг очиход , Уугандорж, нар хэргийн газрыг хамгаалалтад авсан байсан бөгөөд миний бие мөн хамгаалалтад оролцож ажилласан. Би эхнэр рүүгээ явах болоод цагдаагийн дэд ахлагч Н.Уугандоржийг , нартай үүрэг гүйцэтгэж бай гэж машинд нь суулгахад машин барьж байсан. арын суудалд сууж байсан. Жолоо сольсон зүйл байхгүй гэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Замын хоёр талаар гэрэлтүүлэгтэй харагдах орчин чөлөөтэй боловч хоёр гэрэл хоорондын голд осол болсон байсан. Тэр хэсэгт бага зэргийн харанхуй талдаа харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148/

 

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 11236 дугаартай “0227 УНҮ улсын дугаартай Hyundai Elantra” маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн нийт шууд зардлын дүн 1.556. 000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон 1.916.000 төгрөг” гэх авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 157/

 

            аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 33 дугаартай:

         -Амь хохирогч ийн цогцост гол судасны дээд хэсгийн урагдаж тасарсан шарх, шархны түвшин дэх булчин зөөлөн эдэд цус хуралт, цээжний хөндийн дотуур цус алдалт 2000 мл, зүүн шаант, тахилзуурын хоёрлосон битүү хугарал, баруун 2, 3, 4, зүүн 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы шууд бус хурал, хөмсөгний язарсан шарх, дух, тохой, шуу, мөр, хэвлий, ташаан зулгаралт, гуя, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          -Биед үүссэн гэмтэл нь шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

          - Хавирганы хугарал нь нас барсны дараа үүссэн байна. Бусад гэмтлүүд нь амьд байх үед үүссэн шинэ гэмтэл байна.

           -Тухайн гэмтлүүд зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь талийгаачийг босоо байх үед нь зүүн талаас шилбэний түвшинд эхний хүч үйлчилсэн байна.

            -Шүүх химийн шинжилгээний 4334 дугаартай хариунд цусанд 4.0 пиромилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

            -Шүүх биологийн шинжилгээний 4335 дугаартай хариунд цус нь А /ll/ дугаар бүлгийн харьяалалтай байна.

           -Амь хохирогч нь зам тээврийн ослын улмаас биед цээж, мөчдийн хавсарсан битүү гэмтэл үүсч тухайн гэмтлийнхээ улмаас нас барсан байна.

            -Цогцост хийсэн шинжилгээгээр шууд үхэлд хүргэх, архаг хууч өвчин тогтоогдсонгүй”  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 164-167/

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 1898 дугаартай:

              1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал ашиглан хурдыг тогтоох боломжтой байна.

              2.0227 УНҮ улсын дугаартай Hyundai Elentra маркийн тээврийн хэрэгслийн хурд 80.3 км/цаг гарч байна.

             3. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 178-182/

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 2829 дугаартай:

             1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээнд тэнцэнэ.”, “”, “Уугандорж” гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 189-190/

 

              2022 оны 06 сарын 03-ны өдрийн 01 дугаартай:

              Амь хохирогч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

           5.6.  Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.,

             Hyundai Elentra маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

           12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

            12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

            12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 194-197/

 

        Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 01/20 дугаартай: “Dell брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг хуучин 1.200.000, Samsung брэндийн J330 маркийн гар утас 1 ширхэг хуучин 200.000, нийт үнэлгээ 1.400.000” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 202-204/

 

            2021 оны 11 сарын 24-ний өдрийн Б/121 дугаартай аймаг дахь Цагдаагийн газрын даргын “*******ийн албан тушаалд томилж, цагдаагийн цол олгож, цалин хөлс тогтоох тухай” тушаалын болон алба хаах гэрээний хуулбар, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 233-247/

            2021 оны 12 сарын 31-ний өдрийн А/239 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын даргын “Хөрөнгө орлогод авах, шилжүүлэх, шилжүүлэн авах тухай” тушаалын хуулбар /1хх-248-249/

              Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-32/

     Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /51-53/

     Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 53-57/

     Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 58-63/

     2022 оны 06 сарын 30-ны өдрийн 09 дугаартай “******* нь сумын 5 дугаар цэцэрлэгт Dell i-3 маркийн компьтер өгч байгууллагын хохиролыг барагдуулсан тул гомдол саналгүй болно” гэх албан бичиг /2хх-ийн 44/   

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 231/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтууд, мөн шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирол төлбөр төлсөн талаарх дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

     

 Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 30 минутын орчимд аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт албаны Huyndai Elantra маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн ийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

      шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би аймгийн сумын 7-р багийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойд зам дээр Уугандорж, нартай эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 23 цаг 30 минутад “Нитро” баарыг хаалгах гэж явахад баруун урд талаас хүн гарч ирсэн. Буугаад хартал эмэгтэй хүн байсан. Уугандоржоор түргэн тусламж дуудуулсан. Тэр зам дээр машины нэг гэрэл асахгүй байсан. Маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж байна...” гэх,  

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: “Би тэр өдөр 2 хүүхэдтэйгээ байхад 02 цагт цагдаа ирээд цагдаагийн газарт ирж уулзаарай гэсэн. Надад ээж чинь дайруулсан гэж хэлсэн, хэргийн газарт очуулаагүй. Дараа нь хэргээс зургийг нь харсан. ... Аав, ээж нар ирж уулзаж байсан. Цаашдаа бидний хохирлыг төлж барагдуулна гэж байгаа учраас дүү шигээ хүүхдэд боломж олгох бодолтой байна. Хохирол 19.400.000 төгрөг төлсөн. Нийт хохирлыг 30.000.000 төгрөг гэж үзээд үлдэгдэл төлбөрийг ажил хийж төлнө надад ийм боломжийг өгөөч гэж хэлсэн. ...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2022 оны 05 сарын 14-ний өдөр ээж маань Боловсролын яамны сургалттай байсан. Орой 20 цаг 12 минутад ээж маань чатаар оюутан ангийн хүүхдүүдтэйгээ уулзана гэж бичсэн. Тэгээд тэрнээс хойш чат бичээгүй холбоо бариагүй, ээжийг би хаана ямар хүмүүстэй уулзаж явсныг мэдэхгүй байна. ... Цагдаагийн алба хаагч хурд хэтрүүлж явсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн гудамж талбайд явж байхад гэр рүү нь хүргээд өгдөг байтал амь насыг нь хохироосонд үнэхээр их харамсаж байна. ...” гэх,

Иргэний нэхэмжлэгч *******ын: “... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЦЕГ-ын даргын тушаалаар 0227 УНҮ улсын дугаартай “Hyandai Elantra” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг хүлээн авсан байдаг. Түүнээс хойш аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгүүлэхээр ажиллуулж эхэлсэн. ... Цагдаагийн газраас “Hyandai Elantra” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг хэвийн байдалтай болгуулан авах хүсэлтэй байна. ...Цагдаагийн дэд ахлагч ээр тус тээврийн хэрэгслийг засварлуулж, хэвийн ажиллагаатай болгож авмаар байна.” гэх,

гэрч *******гийн: “Тухайн үед 5 сарын 14-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ийм үйл явдал болсон. Тэр үед ямар хурдтай явсныг мэдээгүй, гэрэлтүүлэг муу байсан. Нитро бааранд 23 цаг 30 минутад очоод сануулдаг. 00 цаг болоход бүх газар хаасан байх ёстой. Осол болсны дараа Уугандорж эмнэлгийн тусламж дуудаад хажууд зогсож байсан. Зорчиж явахдаа жолоочийн анхааралд саад болох зүйл хийгээгүй. Хурдыг мэдэх боломж байгаагүй” гэх,

гэрч *******ын: “Амь хохирогч манайд 21 цаг болж байхад ирээд 23 цаг болж байхад гарсан. Гэрээс хойш манай охин, хүү хоёр дөхүүлж өгсөн. Амь хохирогч манайхаас гайгүй гарсан. Манай болон амь хохирогчийн гэр засмал замын урд, хойд талд байдаг” гэх

гэрч Н.Уугандоржийн: “Би 2012 оны 05 сарын 14-ний өдөр 19 цагийн цагаас 2022 оны 05 сарын 14-ний өдрийн 00 цагийн хооронд үндсэн буюу машинт эргүүлээр Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа , нарын хамт үүрэг гүйцэтгэхээр болсон. Тэгээд эргүүлийн үүрэг гүйцэтгээд 23 цаг өнгөрч байх үед бүх чиглэлээ тойрчихоод сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нитро” баарыг хаалгах зорилгоор шүүхийн шийдвэрийн хойгуур явдаг засмал замаар баруунаас зүүн чиглэлтэй сумын 9 дүгээр баг 9 дүгээр гудамжны 4 замын уулзвар өнгөртөл гэнэт урдуур замын урд хэсгээс хойшоо чиглэлтэй явган зорчигч гараад ирсэн. Тэгээд пижгэнээд л урд шил хагарсан. Тухайн үед жолоо барьж явсан огцом тооромзолж зогстол машины урд талд доошоо харсан байдалтай хүн хэвтэж байсан. Машин зогсонгуут би машинаас шууд буугаад харахад хар өнгийн өмдтэй эмэгтэй хүн хэвтэж байсан. Би эмнэлэг дуудаад хамт явж байсан г баруунаас ирэх чиглэлийг хаалгаад өөрөө зүүнээс ирэх чиглэлийг хааж зогссон. Тухайн үед 23 цаг 30 минут болж байсан. Удалгүй түргэн ирээд хиймэл амьсгаа хийж, цээжин дээр нь дарсан. Анх дуудлагаар ирсэн эмч үлдээд түргэн эргэж яваад өөр эмч нарыг авч ирсэн. Сүүлд эмч нар ирээд дусал тариа хийж байх шиг байсан. Тэгээд тэд нар нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед ерөнхий жижүүр рүү залгаж болсон явдлыг хэлсэн. тээврийн хэрэгсэл жолоодож би жолоочийн хажуу суудалд, хойд суудалд сууж явсан.” гэх,

            Насанд хүрээгүй гэрч Ц.гийн: “Амь хохирогч 2012 оны 05 сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Ээж ирэхэд нь гадаа гарч тосч авсан. Талийгаач ээжтэй хамт 750 граммын архи уусан. Ээж талийгаач хоёрын ярианд би анхаарал хандуулаагүй. Тэгээд 23 цагийн үед талийгаач гэртээ харилаа гэтэл ээж гаргаж өг гээд би найз залуутайгаа талийгаачийг гудамжны өнцөг хүртэл дөхүүлж өгсөн. Цаашаа явах гэсэн боловч яах юм бэ, эгч нь ганцаараа явчихна гээд ганцаараа явсан. ...Гадуураа цэнхэр билүү саарал өнгийн пальтотой, хар өмд гуталтай, хар өнгийн пиджактай. Гадуур нь цагаан өнгийн задгай энгэртэй цамц өмссөн, гартаа нөүтбүүкний цүнх барьсан байсан” гэх,

            гэрч : “... Цэцэгжаргалынхаас гарах гэж байна, хүү хүргэн хоёроор нь замын үзүүрт хүргүүлээд харилаа гэж чат бичсэн. Удалгүй 23 цаг 28 минутад видео колл хийгээд Ундраа дэлгүүрийн баруун талд явж байна гэж хэлсэн. Тэгээд тасрахаар нь би 23 цаг 31 минутад виде колл /дүрсээ харж ярих/ хийж залгахад зам руу дөхөж байна засмал зам гараад орлоо шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод залгаарай гэж хэлээд тасалсан. Тэгсэн над руу огт залгаагүй. ...” гэх,

           гэрч А.Цэвээнсүрэнгийн: “2022 оны 05 сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын ёс журам сахиулах эргүүлээр 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдрийн 15 цаг 30 минутаас 4, 5, 6 дугаар чиглэлд 16 цагаас шөнийн 00 цаг хүртэл эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******, ******* нарт тус цагдаагийн газрын хүлээлгийн танхимд аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, үүрэг чиглэл өгч ажилд гаргасан. Тухайн 2 албан хаагч нарыг тээврийн хэрэгсэл авах талаар эхлээд мэдээгүй. ...Миний бие оройн 22 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нарын байгаа чиглэл буюу Боржигон гэр хорооллын төв зам дагуу очиж хяналт шалгалтыг хийж нөхцөл байдалтай танилцахад цагдаагийн дэд ахлагч М., ******* нар нь УНҮ улсын дугаартай Хьюнда Элентра маркийн тээврийн хэрэгслийг авч үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Ингээд орой 23 цаг 30 минут орчимд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Энхзориг над руу залгаж, эргүүлийн машин хүн мөргөчихлөө “яах вэ” гэж танилцуулсан бөгөөд миний зүгээс “дайрсан цагдаа нар нь хаана байгаа юм бэ?” гэж тодруулахад Энхзориг нь “ослын газраа байгаа хөдлөөгүй, яваагүй байна” гэж хэлэхээр нь “хоёулаа шууд ослын газарт очъё” гэж мэдэгдээд осол болсон газрыг тодруулж, шууд явж очсон. Намайг очиход эмнэлгийн машин ирчихсэн 3 эмч харагдаж байсан. Мөргүүлсэн хүнд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлж байсан. Ослын газрыг хамгаалалтад авахуулж жижүүрийн бүрэлдэхүүнийг дууд гэж хэлсэн. Жижүүрийн мөрдөгч Энхзориг “цагдаагийн газрын даргад мэдэгдэх үү” гэхээр нь “газрын даргад шууд мэдэгд” гэж хэлсэн. Тухайн ослын газар осол гарсан газрын замын хөдөлгөөнийг зогсоож, хяналт тавиад зогсож байхаар нь очиж юу болсон талаар тодруулахад “ийг машин барьж явсан, урд талын зорчигчийн суудалд Уугандорж, би арын суудалд утсаар яриад сууж байтал гэнэт юм мөргөөд зогссон, гараад харсан чинь хүн мөргөчихсөн” гэж хэлж байсан. ... эргээд ослын газарт очиход мөргүүлсэн хүний дээгүүр юмаар бүтээчихсэн байсан. Ингээд тэр хүнийг нас барсан гэдгийг мэдсэн. ...”  гэх,

            гэрч Ц.Бямбадалайгийн: “2022 оны 05 сарын 14-ний өдрийн 17 цагаас 05 дугаар сарын 15-ны өглөөний 09 цаг хүртэл хоногийн ээлжинд гарсан дуудлага мэдээлэлд очиж эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлж ажилладаг. Тиймээ, би тухайн ослын дуудлагыг 23 цаг 32 минутад хүлээн авч дуудлагын хуудсыг бөглөөд шууд ослын газарт жолооч Энхбаатарын хамт очиж ажилласан. Тухайн үед дуудлага хэн өгсөнийг мэдэхгүй байна. Ослын газарт очиход цагдаагийн албаны машинд 40 орчим насны эмэгтэй мөргүүлээд 2 метр орчим зайтай газар цээж эх биеэрээ доош харсан байдалтай хэвтэж байсан. Орчинтой харьцах ямар нэгэн ухаан санаа байхгүй, зүрх чагнахад зүрхний цохилт сонсогдохгүй, фульс тодорхойгүй, захын судсанд хүчилтөрөгч тодорхойгүй, амьдын шинжгүй байсан. Тухайн хүн комын байдалтай байсан тул цэнхэр код /яаралтай тусламжийн баг/-ыг дуудаж, жолооч Энхбаатарыг эмнэлэг рүү буцааж явуулсан. Яаралтай тусламжийн багийг ирэх хүртэлх хугацаанд ухаангүй комын байдалтай байгаа хүнд амилуулах суурь тусламжийг үзүүлж байсан. Цэнхэр кодын баг 23 цаг 45 минут орчимд ирсэн шиг санагдаж байна. Цэнхэр кодын багийн гишүүдэд яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч Лувсандагва, сувилагч Нандинцэцэг, жолооч Энхбаатар нар ирсэн. Цэнхэр код баг ирснээр тухайн эмэгтэйд амилуулах лавшруулах тусламж /анхан шатны тусламж буюу андерналин тариа 3 минутын зайтай 8-10 удаа хийсэн, амьсгалын зам чөлөөлж, амбуу маскаар 30/2 харьцаатай амьсгалуулсан,мөн цээж шахалтыг үргэлжлүүлэн 1 минутад 100-с дээш удаа хийсэн/-ийг үзүүлсэн. Ингээд тухайн осолд орсон эмэгтэйд амилуулах, лавшруулах тусламжийг 30 минут орчим үзүүлэхэд үр дүнгүй байсан тул тусламжийг зогсоож, нас барсныг тухайн орчимд байсан цагдаа нарт мэдэгдэж, цагдаагийн байгууллагад цогцосыг хүлээлгэн өгсөн. Тухайн үед амь хохирогчийн оношийг тогтоох ямар нэгэн боломжгүй байсан. Дуудлагын хуудсан дээр гэмтлийн шалтгаанаас нас баралт, шок тодорхойгүй гэж тэмдэглэсэн байгаа” гэх,

гэрч Г.Далхын: “2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 30 минутад тус аймгийн Цагдаагийн газрын хүлээлгийн танхимд постын цагдаа нарын хамт аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад ахлагч Н.Уугандоржийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр болсон. ... 22 цаг өнгөрч байхад хошууч А.Цэвээнсүрэн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ирж шалгасан. Тухайн үеийн эргүүлийн дэвтэр, биед байгаа тусгай хэрэгсэл, бичиг баримт, хувцасны зөрчил зэргийг шалгуулсан. Мөн тухайн эргүүлийн чиглэлд хөл хөдөлгөөн хэр байгаа талаар тодруулсан. 23 цаг 10 минутын орчимд шиг санагдаж байна. Эхнэр Хулан Өмнөговьд гар бөмбөгийн төвийн бүсийн тэмцээнд оролцоод Улаанбаатар хот руу явж байсан автобусанд суучихсан байсан. Тэгээд аймгийн урд талд байрлах Өндөр ээж хоолны газарт байна, ирээд гэрт хүргээд өг гэхээр нь би явж очихоор болсон. Тухайн үед , нарыг ирээд Уугандоржийг аваад цуг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаач гэж хэлээд сумын Мандал, Айраг хоёрын баруун талд байрлалтай урдаас хойш чиглэлтэй засмал зам дагуу Н.Уугандоржийг *******, нарын УНҮ улсын дугаартай Элентра машинд суулгасан. ...  Би эхнэр Хуланг аваад гэрт хүргэж өгчихөөд эргээд “Ялгуун” дэлгүүр ороод байж байтал Н.Уугандорж над руу залгаад “бид нар хүн мөргөчихлөө танай урд талын засмал дээр” гэж хэлсэн. ...Мандал гэр хорооллын урд байрлах засмал руу гүйгээд очсон чинь түргэн тусламжийн машин ирчихсэн эмч амилуулах буюу цээж шахалтыг мөргүүлсэн эмэгтэй хүнд хийж байсан. Мөргүүлсэн эмэгтэй нь 40 орчим насны хүн харагдаж байсан. Тус хүний толгой ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэсэн, толгойноос цус гарсан байдалтай байсан. УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгалаар явж байгаад тооромзлож явсаар байгаад урсгал сөрөөд, эсрэг урсгалын бордур /замын хашлага/ руу тулаад зогссон харагдаж байсан. Намайг очиход , Уугандорж, нар хэргийн газрыг хамгаалалтад авсан байсан бөгөөд миний бие мөн хамгаалалтад оролцож ажилласан. ... цагдаагийн дэд ахлагч Н.Уугандоржийг , нартай үүрэг гүйцэтгэж бай гэж машинд нь суулгахад машин барьж байсан. арын суудалд сууж байсан. Жолоо сольсон зүйл байхгүй гэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...” гэх мэдүүлгүүд болон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “амь хохирогч нь зам тээврийн ослын улмаас биед цээж, мөчдийн хавсарсан битүү гэмтэл үүсч тухайн гэмтлийнхээ улмаас нас барсан”  гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “0227 УНҮ улсын дугаартай Hyundai Elentra маркийн тээврийн хэрэгслийн хурд 80.3 км/цаг гарч байна” гэх шинжээчийн дүгнэлтүүд, Hyundai Elentra маркийн УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

           12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

            12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

            12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх мөрдөгчийн магадлагаагаар нотлогдон тогтоогдлоо.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалтай холбоотой 26.368.350 төгрөг, сэтгэл санааны хохирол 3.649.641 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 19.400.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Хаан банкны дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

         Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд  10.600.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д ажил хийгээд төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

        Мөн иргэний нэхэмжлэгч Т.Мөнхцэцэгт Dell брэндийн зөөврийн компьютерийн үнэ 1.200.000 төгрөгийн хохирол учирсаныг Dell I-3 маркийн компьютер өгч хохирлыг нөхөн төлсөн тухай баримт /2хх-ийн 44 тал/-д,

         хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 100.000 төгрөгийг 2022 оны 06 сарын 24-ны өдөр төлсөн талаарх баримт /2хх-ийн 23 тал/-д тус тус авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхцэцэгт төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

     Харин шүүгдэгч *******ээс  0227 УНҮ улсын дугаартай Hyundai Elantra” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээ болох 1.916.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч ******* / аймаг дахь Цагдаагийн газар/-т олгохоор шийдвэрлэлээ.

 

    Эрүүгийн хариуцлагын талаар:

 

      Шүүх шүүгдэгч *******ийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулах “ дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч өгнө үү”,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Хэдийгээр аавыг минь орлож байсан ээж минь байхгүй ч өөрийн дүү шигээ 21-хэн настай хүү, тэр бяцхан хүүхдийг нь элэг бүтэн байгаасай гэж бодоод тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах нь зайлшгүй, үүнтэй маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн санал тус тус гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөх талаар санал санаачилга гаргаж байгаа /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 19.400.000 төгрөг төлсөн, шүүх хуралдаанд 10.600.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа/, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

            Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******эд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

       Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэх,” дүгнэлтийг гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд хорих ял оногдуулж тэнсэх хуулийн зохицуулалт байхгүй юм. Иймд улсын яллагчийн шүүгдэгчид хорих ял оногдуулж, тэнсэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.        

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа /болгоомжгүй/ гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлэх арга хэмжээ авсан, ...учруулсан хохирлоос 19.400.000 төгрөгийг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдлаа.

 

              Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхцэцэгт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 19.400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч  овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******эд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 12.516.000 /арван хоёр сая таван зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 10.600.000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч ******* / аймаг дахь Цагдаагийн газар/-т 1.916.000 /нэг сая есөн зуун арван жургаан мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилний хагархайн гадна талаас авсан олон тооны үс мэт зүйл, будгийн хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгуулахаар аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 7. Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Т.Мөнхцэцэгт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 19.400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* цаашид гарах хохирлын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.УУГАНБАЯР