Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт (******* аймгийн ******* сумын 4-р баг бор толгой 00 гудамж 00 тоотод) ******* хот ******* дүүргийн ******* ******* 00-00 тоотод оршин суух хаягтай, 2 ял шийтгэлтэй, овогт (РД:).

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 ******* нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр “Гар утасны хар зах” гэх групп дээр гар утас зарна гэж зар тавин зарын дагуу иргэн “” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар цахим орчноор харьцаж /чаталж/ “Самсунг” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар цахим орчноор харьцаж /чаталж/ “Самсунг эс8” загварын гар утсыг зарна гэж өөрийн Хаан банкны дугаартай дансаар 240,000 төгрөгийг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бага хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 Улсын яллагчаас:

- цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-2022 оны 01 дүгэр сарын 11-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13 дугаар тал),

- Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга, (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-Хохирогч мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

- Насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-Яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал),

Шүүгдэгчээс:

-Хан банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн “ гэх утгатай” мөнгөн шилжүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр тал),

-Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  дэлгэрэнгүй дансны хуулга (хавтаст хэргийн 91 дүгээр тал) зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.                                                                                          

  1. Гэм буруугийн талаар

******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Гар утасны хар зах” гэх групп дээр гар утас зарна гэж зар тавин зарын дагуу иргэн “” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар цахим орчноор харьцаж /чаталж/ “Самсунг” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар цахим орчноор харьцаж /чаталж/ “Самсунг эс8” загварын гар утсыг зарна гэж өөрийн Хаан банкны дугаартай дансаар 240,000 төгрөгийг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бага хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч *******ын: ”...2021 оны 11 сарын 24-нд өөрийнхөө хуучин нээсэн байсан фейсбүүк хаягаар өөрийнхөө барьж байсан самсунг с8 утсыг зарахаар фейсбүүкийн утасны хар зах гэсэн групп дээр тавьсан. Уянга гэсэн фейсбүүкээс над руу чат бичээд утсанд нь асуудал байна уу? гээд тэгэхээр нь өөрөө барьж байгаа ирээд үзэх юм уу? гэсэн. Тэгсэн чинь би хөдөө байдаг юм аа утсаа таксинд тавиад өгөөч тэгээд мөнгөө шилжүүлээд авчих гээд би тбд андууд дээр очоод таксины жолооч дээр очоод утас тавьж өгөх гэсэн юм аа та энэ хүнтэй яриадхаач гээд яриулсан. Утас ирсэн одоо өгнө гээд тэгж байна гээд одоо атм орж мөнгийг чинь хийгээдэхье гээд 5 минут орчим хүлээгээд байж байтал над руу залгаад мөнгөө шилжүүлчихлээ утсаа өгч явуулаарай гэсэн. Тэгээд таксинд мөнгө нь орж ирээгүй байна больчихсон юм шиг байна гээд утсаа аваад явсан. Тийм л асуудал болсон. ... Мөнгө нь гэнэт орж ирээд тэгж бодсон. Өөрөө утасгүй болчихно гэж бодсон. Утсаа зараад эм авчхаад үлдэгдэл мөнгөөрөө утас авъя гэж бодсон утсаа өгөх гэсэн чинь одоо өөр утас олдохгүй гэсэн бодол төрөөд аваад явсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

2.Хохирогч  өгсөн: “...Манай дунд охин 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр утас худалдаж авна гээд надаас 240.000 төгрөг авсан. Тэгээд өөрөө фэйсбүүкээс зар хараад утас харж байгаад надад нэг хүнээс утас худалдаж авах болсон нөгөө утас зарах хүн маань гар утсаа таксинд өгөөд явуулна тэгээд мөнгөө хийгээрэй гэнэ гэж хэлсэн. Тэгээд би гайгүй байх гэж бодоод охиндоо мөнгийг нь өгчихсөн. Тэгээд нөгөө хүн гар утсаа таксинд тавьчихлаа гээд Хөтөл-******* хоёрын хооронд таксинд явдаг нэг хүнтэй манай охиныг яриулсан байсан тэгээд манай охин утас худалдаж авах гэж байсан 240.000 төгрөгөө Хаан банкны дугаарын гэсэн хүний нэртэй данс руу шилжүүлсэн байсан. Тэрнээс хойш манай охин нөгөө таксины жолооч гэх хүн рүү залгаад хаана явж байгааг нь асуухад таксины жолооч манай охинд нөгөө хүн чинь чамайг мөнгөө өгөөгүй гээд гар утсаа надаас буцаагаад аваад явсан гэж хэлсэн байсан. Тэгээд манай охин надад хэлээд анх утас худалдаж авахаар холбогдсон дугаарлуу залгахад холбогдохгүй байсан би яг хэд гэсэн утасны дугаар байсныг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

3.Насанд хүрээгүй гэрч өгсөн: “...Би ээжээсээ гуйж байгаад утас худалдаж авах болоод 240.000 төгрөг авсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүкийн “Гар утасны хар зах” гэх группээс зар харж байгаад “” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан Самсунг ЭС-8 зарна гэсэн зураг оруулсан зарыг хараад холбогдох гэтэл утасны дугаараа үлдээгээгүй байсан. Тэгээхээр нь чатаар холбогдоод үнийг нь асуухад 250.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би 240.000 төгрөгөнд  өгчих гэтэл тэгье гэж хэлсэн. Тэгээд би унаанд суулгаад өгөөч гэхэд нөгөө хүн болно гэж хэлсэн. Тэгээд би Хөтөл зар фэйсбүүк группээс нэг таксины дугаар олоод нөгөө хүнд чатаар явуулсан одоо хэд гэсэн дугаар байсныг нь санахгүй байна. Тэгээд нөгөө хүн за би таксин дээр очоод чам руу залгая гэхээр нь би өөрийнхөө гэсэн дугаарыг өгсөн. Тэрнээс хойш нөгөө нь 16 цагийн орчимд над руу дугаарын утаснаас залгаад андуудын хажууд таксин дээр ирчихсэн байна би жолоочтой нь ярь гээд надтай яриулсан. Тэгсэн жолооч гэж бүдүүвтэр хоолойтой ах надтай яриад нэг хүн утас өгсөн шүү гэж хэлсэн. Тэгээд утас зарсан хүн нь надтай яриад утсыг чинь таксинд хийчихлээ мөнгөө шилжүүлээрэй гээд Хаан банкны дугаарын гэсэн нэртэй хүний данс өгсөн. Тэгээд би таксины жолоочтой ярьсан болохоор 240.000 төгрөгөө АТМ-дээр очоод шилжүүлсэн. Тэгээд 18 цагийн үед таксины жолооч руу залгасан яг дугаарыг нь санахгүй байна. Шатахуун түгээх газар ажилладаг давхар таксинд явдаг ах байсан. Тэгээд тэр хүн надад нөгөө хүн чинь чамтай ярьж дууссаны дараа мөнгөө өгсөнгүй гээд утсаа буцаагаад аваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд буцаад дугаар руу нь залгахад холбогдохгүй байсан мөн фэйсбүүкээрээ блок хийчихсэн байсан. Сүүлд фэйсбүүкийнхээ нэрийг “ ” болгоод сольчихсон байсан...” мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

4. Гэрч : “...Би шатахуун

мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

5. Яллагдагч *******ын: ... мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал),

6. цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 10 дугаар тал),

7.2022 оны 01 дүгэр сарын 11-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13 дугаар тал),

8. Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга, (хавтаст хэргийн 28 дугаар тал),

9. Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  дэлгэрэнгүй дансны хуулга (хавтаст хэргийн 91 дүгээр тал),

10. Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга, (хавтаст хэргийн 30-33 дугаар тал),

11.Хан банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн “ гэх утгатай” мөнгөн шилжүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр тал),

12.******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 105-106 дугаар тал),

13. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 109-115 дугаар тал),

14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 180 дугаар тал),

15.Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 93-99 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь “” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар иргэн цахим орчноор харьцаж /чаталж/ “Самсунг эс8” загварын гар утсыг зарна гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар Хаан банкны дугаартай дансаар 240,000 төгрөгийг тоот дансаар авсан үйлд баримт нь хэрэгт цугларсан хохирогч мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал), гэрч мэдүүлэг, Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга (хавтаст хэргийн 28 дугаар тал), Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  дэлгэрэнгүй дансны хуулга (хавтаст хэргийн 91 дүгээр тал), Хаан банк дахь *******ын дугаарын дансы 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга, (хавтаст хэргийн 30-33 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа ба залилан мэхлэх гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байна.

Эрүүгийн ******* тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаарх дүгнэлтийн шатанд шүүгдэгч улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч 240.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч  учирсан хохирлыг төлсөн   (Хан банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн “ гэх утгатай” мөнгөн шилжүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр тал) байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: “...*******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн ******* дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 807 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлээгүй үлдсэн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгний торгох ялыг 1 өдрийн 15,000 төгрөгөөр тооцож нэмж нэгтгэн, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Тухайн гэмт хэргийн улмаас 240,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан байна. Шүүгдэгчид 2022 оны 10 сарын 19-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд яллагдагч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь яллагдагчаас 200,000 төгрөгийг нэхэмжилсэн мөнгөн дүнг буцаан төлсөн. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал”-ыг,

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...Гэм буруугаа хүлээж байна. Ахиж ийм гэмт үйлдэл гаргахгүй. Хорихоос бусад ялаар шийтгэж өгөөч...” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлсөн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4.4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар шийтгэхийг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт (РД)-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4.4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар шийтгэхийг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН