Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга *******

          Улсын яллагч *******

          Хохирогч *******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000000173 дугаартай  хэргийг 2022 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1970 оны 03 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эж байгаагүй, ******* овогт ******* ******* РД://.

 

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.******* нь Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-15 цагийн орчимд өөрийн гэртээ маргалдаж иргэн Ш.Маныдаарийгийн нүүрэнд 2-3 удаа цохиж нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Асуусан асуултад хариулна” гэв.

           Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг малыг нь хөөхгүй байхад манай төрсөн дүү 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдүүдээ сургуулиас нь очиж авахдаа ээж аавд худлаа хэлсэн байсан. Тэр талаар гэрт ирэхэд нь т хэлсэн юм. Тэгтэл манай бэр Мааныдаарий нар орилж хашгираад босоод ирсэн. Тэгээд ыг манай хүргэн тэврээд авсан. Манай хийж өгсөн хултай айргийг над руу шидсэн. Тэгээд аяга онолгүй газар унаад хагарсан. Дахиад шидээд миний дээгүүр даваад явчихсан. Тэгээд Мааныдаарийг ор руу түлхсэн чинь суугаагаараа ойчоод босч ирээд над руу дайрч миний нүүрийг маажихаар нь би Мааныдаарийгийн зүүн шанаа орчимд нэг удаа гараараа цохисон. Тэгээд Мааныдаарийг гар зайл гэсэн Мааныдаарий 2 гадаа гараад хэсэг хугацаанд хэрэлдэж байгаад явсан. Би ын адуу малыг хөөсөн асуудал огт байхгүй. Би малыг нь машин тэрэгэнд дайруулчих вий замаас зүүн тийш гаргаж бай гэж хэлж байснаас өөрөөр хөөж туугаагүй. бид 2 хороо бууцны маргаан байдаг юм. Уг хороо бууц ын нэр дээр байдаг боловч манай аав, манай хүүг өмчилж ав гэж хэлсэн. Тэр хороонд Мааныдаарийгийн аав нь хэсэг бууж байсан юм. Тэгээд хашаа хороогоо аваад нүүгээд явж байсан. Сая муудалцахдаа Мааныдаарий тэр хороогоо аваарай гэж хэлж байна лээ. Тэрнээс өөр бидэнд ямар нэгэн маргаан байхгүй. бид 2 төрсөн ах дүү хүмүүс Мааныдаарийгийн ятгалганд ороод л миний дүү надтай тэрсэлдээд байх шиг байна. аав ээжид худал хов зөөгөөд хүргэн ын буулгасан айлыг хөөлөө гэж сонсоод ах миний буулгасан айлыг хөөлөө гэж надад уурлаад манайд ирсэн. Тэгээд тэр айлаас асуу гэхэд ах буусан айл руу очсон. Би араас нь очиход тэр айл мал хөөгөөгүй гэж хэлсэн. Айлд Мааныдаарийгийн хамт байсан. Айлд маргалдаад яах вэ? гээд манайд оч гэж хэлсэн. ыг битгий худал хов зөөгөөд бай гэж хэлэх гэж дуудсан юм. Мааныдаарий хоёр тухайн үед согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

  Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Айлд очсон байж байхад манай нөхрийн ах эхнэртэйгээ ирсэн. Тэгээд би явахгүй гэсэн чинь заавал намайг авч ир гэсэн гээд эргэж ирж намайг авсан. Тэгээд очоод хоол идэж айраг уугаад сууж байтал худлаа үнэн хов зөөдөг гээд байхаар нь чимээгүй байсан. Тэгсэн манай нөхөр явъя гээд боссон. Би уурлаж, хашгирч боссон зүйл байхгүй. Тэгээд чи юутай ирсэн юм гээд цохихоор нь би хултай айраг өөдөөс нь шидсэн. Тэгсэн 2-3 удаа цохиод орон дээр унагасан. Би уйлаад гарсан. Намайг зайл гээд байсан. Утсаар ярих гэтэл нөхрийн хүргэн ах утсаар ярьж яах гээд байгаа юм гээд байсан. Би эгчийнхээ охин руу яриад намайг ирж авсан. Би хашгирч босоогүй, гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өнөөдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14-15 цагийн орчимд манай нөхөр бид 2 хадам ах *******ын гэрт очсон. ******* ахын гэр нь манай гэрээс баруун урагш 1 километр хүрэхгүй газарт байдаг. Ингээд нөхөр бид 2 тэдний гэрт очоод айраг хийж өгөхөөр нь дөнгөж амсчихаад сууж байсан чинь тухайн үед манай нөхөр ахтайгаа бууц хорооны талаар ярьж байхаар нь би хадам ах *******ыг та манай хүнийг энэ муу пизда гэж хэлсэн байна лээ. Дүүгээ тэгж хэлж болдог юм уу гэж хэлсэн. Одоогоос 2 хоногийн өмнө буюу 09 сарын 29-ний өдөр намайг худаг дээр байхад хадам ах ******* манай нөхрийг энэ муу пизда л айл буулгаа биз гэж байсан. Тэгээд би ******* ахад та манай нөхрийг тэгж хэлсэн биз дээ гэж өнөөдөр хэлтэл ******* ах уурлаж босч ирээд чи юутай ирсэн юм гээд бид 2 маргалдсан. Тэгтэл ******* ах миний зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ууж байсан хултай айргаа ******* ах руу шидээд нүүрнийх нь орчимд оносон. ******* ах дахиад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би уйлаад гэрээс гараад явсан. ******* ах манай нөхрийг пизда гэж хэлсэн болохоор би дүүгээ тэгж хэлж болдог юм уу гэж хэлсэн. Тэрнээс болоод уурласан. Намайг зодох сүйдтэй шалтгаан байгаагүй боловч зодчихсон, намайг юу ч үгүй ирсэн өнчин өрөөсөн болохоор өмөөрөх хүнгүй гээд дээрэлхэж байгаа юм болов уу гэж бодож байна. ******* ахтай өмнө нь маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй, би хүндэг. Тухайн үед ******* ахын гэрт ******* ах би мөн *******ын эхнэр , хүү Балгансүрэн нар байсан. Манай нөхөр хүргэн ахтайгаа гадаа байсан. Миний зүүн нүдний орчимд хавдаж хөхөрсөн эрүү зүүн шанаа орчим мөн дагзны хэсэг хөндүүрлээд байгаа. ******* ах руу хул шидэх үед хамар хацрынх нь орчимд бага зэрэг шалбарсан, хул аяга нь газар унахдаа хагарсан. ******* ахын эхнэр нь чи түрүүлж зодсон биз дээ гэж хэлсэн. Миний хувьд ******* ахыг түрүүлж зодож цохисон асуудал байхгүй. Юу гэж би эрэгтэй хүнийг зодох билээ. Би ерөнхийдөө ******* ахыг дахиад цохиод авах вий гэж айсандаа л хулаа шидсэн. Би цагдаагийн байгууллагад гомдлоо гаргах гээд хүний машин хөлсөлж ирсэн. Машины бензин, тосны зардлыг гаргуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

         

            Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ******* сумын 2 дугаар баг Цантын 6-9 тоотод хадам аав, ээж хоёрын хамт нэг хашаанд амьдардаг юм. Би Сайхан-Овоо сумаас нүүдлийн хүн авч ирээд ын бууцанд тай ярьж тохиролцоод буулгасан. Гэтэл өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг гэрт байж байхад манай хадам ээж надад утсаар ярьж байна. ******* танай буулгасан айлын малыг хөөж туугаад байлгахгүй байна гэхээр нь би 11 цагийн орчимд *******ын гэр рүү нь яваад очсон. Намайг очиход ******* байгаагүй. Тэгээд би Сайхан-Овоогийн айл руу яваад очтол эхнэр Мааныдаарийгийн хамт сууж байсан. Тэгтэл удаагүй миний араас ******* эхнэрийнхээ хамт ороод ирсэн. Тэгэхээр нь би *******ыг чи яагаад айлын мал хөөгөөд байгаа юм. Би та нарт хэлсэн биз дээ гэж хэлсэн. Тэгтэл ******* хөөж туусан асуудал байхгүй гэсэн. Тэгээд би аа чи одоо байж байна. Нүүр нүүрээ хараад та нар учир зүйгээ олцгоо гээд бид нар тэр айлаас гараад *******ын гэр лүү явсан. Хойноос эхнэртэйгээ хамт *******ын гэрт ирсэн. Ингээд *******ын гэрт ороод айраг цагаа хийж өгсөн. Тэгээд ******* хов зөөлөө чамаас л болдог гэж Мааныдаарийд хэлтэл Мааныдаарий, 2 уурлаад босоод ирсэн. Тэгэхээр нь би ыг хориглосон чинь Мааныдаарий ууж байсан айргаа ******* руу цацаад шидчихсэн. Хул нь хагарсан. Тэгээд дахиад шидэхэд ******* Мааныдаарийг ор руу түлхсэн. Тэгээд би ыг хорьж байгаад эргээд харахад *******ын нүүр нь цус болчихсон байсан. ******* Мааныдаарийг нэг удаа цохиод авсан. Учир нь би ыг яг хориод баганатай нийлүүлээд тэвэрчихсэн байсан юм. Тэгээд Мааныдаарийг чи ч гэсэн намайг адилхан зодоо биз дээ гэж ******* хэлсэн. Тэгээд хэрэлдэж байгаад гайгүй болоод гадаа гараад Мааныдаарий хашгирч байгаад нөхрийнхөө хамтаар явсан. Би ч гэсэн мордсон. Тэгээд *******ын гэрээс хөдлөөд ын гэр рүү явсан. Мааныдаарий аймаг руу цагдаа явна гэхээр нь ах дүү хүмүүс та нар ингэж болохгүй, аятайхан учир зүйгээ олохгүй юу гэж хэлэхэд уг нь гайгүй байсан. Тэгээд уурандаа  цагдаа руу ирсэн байх. Мааныдаарий уурлаад гүйгээд явж л байдаг. Манай эхнэр ын төрсөн эгч нь болохоор Мааныдаарийг загнаж байгаа харагддаг л юм. Нөгөөх нь уйлаад гүйгээд явж байгаа л харагддаг. Ерөнхийдөө миний харснаар бага зэрэг ууртай хөнгөн хүн. Тэрнээс бол манай эхнэр бид 2 энэ хүмүүсийн амьдралд оролцоод байдаггүй. *******ын хувьд томоотой хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд байдаггүй, дуу муутай хүн. Нутгийн хүмүүс бүгд мэднэ. Би хүргэн болж очсоноос хойш *******тай амь мурийсан түүх байхгүй. Ажил төрөлд сайн хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

           Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хагас сайн өдөр байсан бөгөөд амралтын өдөр байсан тул Сайхан-Овоо сумын нүүдлийн айл болох ийнх “айраг уу” гэхээр нь эхнэр хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд айлд айраг уугаад сууж байтал гаднаас хүргэн ах орж ирсэн. ахын хойноос манай төрсөн ах *******, бэр эгч тэй хамт ирсэн. Тэгээд айраг уучихаад айлын гэрт олон хүн байсан учраас бид нар тэдний гэрээс гараад ******* ах манайд очъё гэж хэлсэн. Ингээд би эхнэр Мааныдаарийг айлд айраг уугаад сууж бай гэж үлдээчихээд хөдөлтөл ******* ах Мааныдаарийг ав гэж хэлсэн. Тэгээд би Мааныдаарий болон хүүхдүүдээ аваад ******* ахын гэрт очиход ах чи явж хонь харчихаад ир гэж хэлсэн. Тэгээд би эргээд ******* ахынд очсон. Тэгээд ******* ахын гэрт орж айраг уугаад хоол идээд сууж байтал ******* ах бууцан дээр айл буулгадаг. Чиний буруу гэх мэт юм ярьсан. ******* ахын гэр манай гэртэй ойрхон байдаг бөгөөд би өөрийнхөө бууцан дээр Сайхан-Овоо сумын нэг айл буулгах гэж байтал хүргэн ах одоо байгаа гэдэг айлыг буулгуулсан юм. Гэтэл ******* ах ер нь чиний буруу гэх мэт зүйл яриад байхаар нь би уурлаад миний нэртэй бууц ямар айл буулгахаа би өөрөө мэднэ гээд идэж байсан хоолоо ширээн дээр нь тавьчихаад гараад явах гэхэд ах намайг тэврээд авсан. Тэгтэл манай эхнэр Мааныдаарий та ч гэсэн дүүгээ ингэж болохгүй, худаг дээр хүртэл пиздаа айл буулгалаа гэх мэт зүйл яриа биз дээ гэхэд ******* ах “чи дуугүй бай” гээд Мааныдаарийг цааш нь ор руу түлхэхэд манай эхнэр ор руу суугаад хултай айргаа бариад босч ирэхдээ ******* ахыг цохичих шиг болсон. Би тухайн үед тэр хоёрын эсрэг зүг рүү харчихсан ах намайг тэвэрчихсэн байсан учраас хөдлөх боломжгүй байсан юм. Тэгээд арайхийж нэг эргээд харахад манай эхнэрийн зүүн талын нүдний орчимд хавдаад булуу болчихсон байсан. Бид нар гэрээс гараад ******* ах элдвээр хэлсэн тэр асуудлыг би энд яриад яах вэ. Ингээд би эхнэрийгээ аваад гэр рүү харьсан. Араас ах ирээд явсан. Тэгээд Мааныдаарий эрүү хугарчихсан юм шиг байна, чих рүү хатгаж өвдөөд болохгүй байна гээд аймаг руу явсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би сумын төв орсон. Тухайн үед би сумын төв дээр байдаг ээж, аавдаа ******* ах манай адууг хөөж туугаад байж байна гэж хэлсэн. Учир нь би адуугаа баруун хойшоо таана идэг гээд засмал зам гаргаад бэлчээрлүүлдэг юм. Тэгтэл энэ маргаан болохоос 5-7 хоногийн өмнө байх баруун хойшоо адуугаа бэлчээрлүүлж байтал ******* ах засмал замаас зүүн тийш хөөсөн байсан. Түүнээс нэг хоногийн дараа би адуугаа дурандаад байж байтал тоос манараад манай адууг хөөж байсан. Тухайн үед би хэн байсныг мэдээгүй. ******* ах юм уу, хүү Балгансүрэн хоёрын аль нэг нь байгаа. Сүүлд мөн адуугаа дурандаад байж байтал Балгансүрэн манай адууг хөөж байхаар нь би давхиж очоод Балгансүрэнг загнасан. Би ******* ахыг аав ээжид манай адууг хөөж байгаа гэж хэлсэн. ******* ахыг нэг харахад хацар болон нүднийх нь доод хэсгээс цус гарч байсан. Хултай айргийг би ******* ах Мааныдаарийг ор руу суулгаад босч ирэхэд нь цохиод алдаад хагалчихсан юм байх гэж бодсон. Хул шидсэн эсэхийг мэдэхгүй. ******* ах бид 2 өмнө нь маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. ******* ах дээрэлхэж, дарамталдаг асуудал байхгүй. ******* ах зан байдлын хувьд төлөв томоотой, урьд өмнө нь хүнтэй маргалдаж, зодоон цохион хийж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл тааруулж хэрэглэдэг. Сайн хүн, сая л уур уцаар нь хүрээд ийм асуудал боллоо. Мааныдаарийгийн хувьд түргэн зантай, түргэн ууртай. Гэхдээ уур омог нь хурдан гарчихдаг хүнд хэлье гэснээ хэлчихдэг шударга зан чанартай хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

           Гэрч Ш.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд манай нөхөр хүү 2 малдаа явчихсан байхад хүргэн ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь мэдэхгүй байна ганцаараа ирсэн. Тэгээд айлын мал хөөгөөд байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд ахыг явах гэж байхад манай нөхөр ******* ирээд уулзсан. Миний ойлгосноор манай нөхрийн дүү хадам аав, ээжид нүүж ирсэн айл манай малыг хөөгөөд байна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд би ******* бид хоёр т хэлье гээд хонио дарчихаад нүүж ирсэн айл руу очсон. Тэгээд бид 2 ороход эхнэр хүүхдүүдийнхээ хамт, хүргэн ах Эрдэнэбаатар нар тэр айлд хүмүүс ирчихсэн байсан. Тэр айлаас бид нар бөөндөө гараад ах манай гэр рүү яваад өгсөн. ******* бид 2 ын хойноос Мааныдаарий бид 2-ыг дагаад манай гэрт очсон. Тэгээд гэрт ирсэн хүмүүст айраг хийж өгсөн. Сүйдтэй асуудал болоогүй. Мааныдаарий *******ыг “чи дүүгээ пизда гэлээ” гэх мэтчилэн хоорондоо маргалдаад *******  “ыг чи анхнаасаа аль буулгана гэж ярьснаас болоод ах айл буулгасан гэх мэт зүйл ярьтал” Мааныдаарий 2 учиргүй уурлаад босоод ирсэн. Тэгээд ыг ах бариад Мааныдаарий хултай айраг шидээд ******* Мааныдаарийг түлхэх шиг болсон. Тэгээд *******ын нүүрийг урчихсан байсан. Тэгээд гарцгаа гээд гэрээс гараад хоорондоо хэрэлдэж байгаад Мааныдаарий, 2 явсан. Удалгүй ах ч явсан. ******* Мааныдаарийг цохисон асуудал байхгүй. ******* нүүрээ самардуулчихаад байж байхдаа Мааныдаарийг нэг түлхэж байгаа харагдсан. Харин Мааныдаарийг цохиж зодоод байсныг нь би хараагүй. Мааныдаарий цагдаа дуудна гээд хашгираад байсан. ******* барагтай дуугардаггүй хүн байгаа юм. Би *******ыг хүүхдээ түлхэж байхыг ч хараагүй, ерөнхийдөө маш их тэвчээртэй хүн. Манай хүн нэг удаа хүн амьтантай маргалдаж агсам согтуу тавьж байгаагүй. Би нөхрийгөө уурлаж уцаарлаж байхыг 30 жил ханилахдаа харж байгаагүй. Бага зэрэг уурлах асуудал бий. Гэхдээ учиргүй уурлаж уцаарлаад байдаггүй. ******* өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг байнга хэрэглээд байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

       Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 275 дугаартай:

“1.*******гийн биед нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24/

 

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

        Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/

        *******ын иргэний үнэмлэх болох оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 41-/

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

        Хохирогч *******гаас ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 51-58/

        Шүүгдэгч *******аас хохирогч *******нд хохиролд 278.700 төгрөг төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 61/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Хохирогч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-15 цагийн орчимд бусдад зодуулж эрүүл мэндэд нь “нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий /гэмтэл/ хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий /гэмтэл/ хохиролыг шүүгдэгч ******* 2022 оны 10 сарын 01-ний өдрийн 14-15 цагийн орчимд түүний нүүр хэсэгт гараараа цохиж учруулсан болох нь:

      шүүгдэгч *******ын: “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг малыг нь хөөхгүй байхад манай төрсөн дүү 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдүүдээ сургуулиас нь очиж авахдаа ээж аавд худлаа хэлсэн байсан. Тэр талаар гэрт ирэхэд нь т хэлсэн юм. Тэгтэл манай бэр Мааныдаарий нар орилж хашгираад босоод ирсэн. ....Тэгээд Мааныдаарийг ор руу түлхсэн чинь суугаагаараа ойчоод босч ирээд над руу дайрч миний нүүрийг маажихаар нь би Мааныдаарийгийн зүүн шанаа орчимд нэг удаа гараараа цохисон.” Гэх,

Хохирогч *******гийн: “Өнөөдөр буюу 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14-15 цагийн орчимд манай нөхөр бид 2 хадам ах *******ын гэрт очсон. ...Ингээд нөхөр бид 2 тэдний гэрт очоод айраг хийж өгөхөөр нь дөнгөж амсчихаад сууж байсан чинь тухайн үед манай нөхөр ахтайгаа бууц хорооны талаар ярьж байхаар нь би хадам ах *******ыг та манай хүнийг энэ муу пизда гэж хэлсэн байна лээ. Дүүгээ тэгж хэлж болдог юм уу гэж хэлсэн. .... би ******* ахад та манай нөхрийг тэгж хэлсэн биз дээ гэж өнөөдөр хэлтэл ******* ах уурлаж босч ирээд чи юутай ирсэн юм гээд бид 2 маргалдсан. Тэгтэл ******* ах миний зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ууж байсан хултай айргаа ******* ах руу шидээд нүүрнийх нь орчимд оносон. ******* ах дахиад миний нүүр рүү 2-3 удаа цохисон.” Гэх,     

            гэрч Л.ын: “...******* хов зөөлөө чамаас л болдог гэж Мааныдаарийд хэлтэл Мааныдаарий, 2 уурлаад босоод ирсэн. Тэгэхээр нь би ыг хориглосон чинь Мааныдаарий ууж байсан айргаа ******* руу цацаад шидчихсэн. Хул нь хагарсан. Тэгээд дахиад шидэхэд ******* Мааныдаарийг ор руу түлхсэн. Тэгээд би ыг хорьж байгаад эргээд харахад *******ын нүүр нь цус болчихсон байсан. ******* Мааныдаарийг нэг удаа цохиод авсан.” гэх,

           гэрч Н.ын: “... ******* ах манайд очъё гэж хэлсэн. Ингээд би эхнэр Мааныдаарийг айлд айраг уугаад сууж бай гэж үлдээчихээд хөдөлтөл ******* ах Мааныдаарийг ав гэж хэлсэн. Тэгээд би Мааныдаарий болон хүүхдүүдээ аваад ******* ахын гэрт очиход,  ... ******* ах бууцан дээр айл буулгадаг. Чиний буруу гэх мэт юм ярьсан. ... би уурлаад миний нэртэй бууц ямар айл буулгахаа би өөрөө мэднэ гээд идэж байсан хоолоо ширээн дээр нь тавьчихаад гараад явах гэхэд ах намайг тэврээд авсан. Тэгтэл манай эхнэр Мааныдаарий та ч гэсэн дүүгээ ингэж болохгүй, худаг дээр хүртэл пиздаа айл буулгалаа гэх мэт зүйл яриа биз дээ гэхэд ******* ах “чи дуугүй бай” гээд Мааныдаарийг цааш нь ор руу түлхэхэд манай эхнэр ор руу суугаад хултай айргаа бариад босч ирэхдээ ******* ахыг цохичих шиг болсон. .... Тэгээд арайхийж нэг эргээд харахад манай эхнэрийн зүүн талын нүдний орчимд хавдаад булуу болчихсон байсан.” гэх,

           гэрч Ш.гийн: “...Мааныдаарий *******ыг “чи дүүгээ пизда гэлээ” гэх мэтчилэн хоорондоо маргалдаад ******* “ыг чи анхнаасаа аль буулгана гэж ярьснаас болоод ах айл буулгасан гэх мэт зүйл ярьтал” Мааныдаарий 2 учиргүй уурлаад босоод ирсэн. Тэгээд ыг ах бариад Мааныдаарий хултай айраг шидээд ******* Мааныдаарийг түлхэх шиг болсон. Тэгээд *******ын нүүрийг урчихсан байсан. .... ******* нүүрээ самардуулчихаад байж байхдаа Мааныдаарийг нэг түлхэж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлгүүд болон  хохирогч *******гийн биед нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсснийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

          Шүүгдэгч *******ын хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь “нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

          Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт Улаанбаатар хот руу зорчсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх 278.700 төгөргийн үнийн дүн бүхий хохиролын баримт ирүүлжээ.

Шүүгдэгч *******аас  2022 оны 10 сарын 20-ны өдөр хохирогч *******гийн Хаан банк дахь дансаар 278.700 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 61/  хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгч Н.Болбаатар нь хохирогч *******гийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

 Харин хохирогч шүүх хуралдаанд “Унаа хөлсөлж ирсэн, наашаа цаашаа зөндөө явсан боловч баримт байхгүй байна” гэж мэдүүлж байх тул цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдлаа.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасантай нийцэж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сар хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид 278.700 төгрөгийн хохирол төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь  энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид учрах хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР