Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Г.Батмөнх, З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Иргэдийн төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн  2222000000150 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1980 оны 07 сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн сумын 3 дугаар баг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд  Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын РД://.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газарт өөрийн төрсөн ах той маргалдаж, улмаар хайчаар зүрхэн тус газарт нь дүрж түүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би адуу услаад ирэхдээ айлд буугаад юм уусан. Ах загнаад, ахдаа зодуулаад хайч хаанаас авснаа мэдэхгүй байна. Тэгээд тийм зүйл болсон байсан, сайн санахгүй байна” гэв.

           - Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруутай гэж үзэж байна” гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Болдоогийнх зээ охиныхоо даахины найрыг хийсэн. Талийгаач урьд нь хотоор яваад ирсэн байсан болохоор тэр өдөр адуу малаа усалж, гүүгээ тавиад гэртээ байгаагүй, архи уугаагүй завгүй явж байгаад ирсэн. Орой хол, ойрынхон цуглаад найр болтол гаднаас саахалтын эгч дүү 2 ирээд дүү нь халамцуу орж ирээд ууж идсэн. Тэгтэл эгч нь төрсөн дүүгээ архи уугаад байна гээд цохиод босч ирсэн. Тэгсэн “миний найзыг чи цохиж зоддог юу юм” гээд босохоор нь том ах нь чирээд аваад гарсан. Тэгээд араас нь хүн гараагүй, 2 шааж аваад гэрт нь оруулаад ирлээ гээд орж ирсэн. Талийгаач үхтэл нь зодоогүй, тийм удаан хугацаа ч болоогүй. Талийгаач орж ирээд дээлээ тайлаад сууж байтал хадам ээжийг “чи хүүхдүүдээрээ намайг зодуулна гэнээ танай хүүхдүүдийг ална” гэж хашгирхаар нь талийгаач ухас хийгээд “яасан даварсан юм” гээд ээжийгээ өмөөрч гарсан. Бидний хэн нь ч гараагүй. Тэгсэн ын эхнэр “наадах чинь хайчтай яваа” гэхээр нь хадам ах, ын ээж бид 3 гартал малын хашааны тэнд ойчих шиг болохоор нь гүйгээд очтол талийгаач газар ойчсон байсан. Толгойг нь дээшлүүлтэл ямар ч хариу байхгүй, шөнө болохоор хаанаас нь цус гарсан нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд ээж, ах 2 руу нь хашгиртал гүйгээд ирсэн. Үг хэлэхгүй, толгой нь сул, миний гар цус болсон байсан. Тэгээд ах нь өргөтөл өмд нь цус болсон байсан. Бид хэд дааж ядан машинд оруулаад явсан. Талийгаач гараа хөдөлгөөд байхаар нь зогсоод цонх нээтэл “юм ууя” гэж гараараа дохихоор нь ус өгөөд дахиад гараараа дохихоор нь яваад эмнэлэг орсон. Эм тариа хийгээч гэсэн чинь энэ хүн нас барсан байна гэж хэлсэн. Замдаа би өнгөрсөн гэдгийг нь мэдээгүй, эмнэлэгт очоод зүгээр болно гэж бодсон. Би арай ч ахыгаа ална гэж бодоогүй, хүн хайч бариад мал руу ч тэгж явдаггүй биз дээ. Талийгаач энэ хүнийг яаж хүнээс өмөөрч хайрладаг билээ, хэлэх үг олдохгүй байна. Би 3 хүүхдийнх нь өмнөөс насаараа гомдолтой гэж хэлье. Хүүхдүүд нь 21, 18, 6 настай. 6 настай хүүхэд нь цаг минут бүр надаас аавыгаа хэзээ ирэх юм, аав эмнэлэгт байгаа биз дээ гэж нэхэж байна.” гэв.

 

             Гэрч  ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 сарын 22-ны 21 цаг 40 минутын үед ганцаараа илүү гэрт унтсан. Тэгээд унтаж байтал 2022 оны 08 сарын 23-ны 01 цаг 30 минутын үед манайхаас зүүн тийш 4-5 километрт байдаг   ах гэр дотор ирчихсэн гараа боогоод сууж байсан. Гэр гэрэлгүй байсан болохоор аль гараа боосныг мэдэхгүй байна. Тэгээд “яасан юм” гэж асуухад “ах нь мотоциклоос ойчихлоо” гэж хэлээд нүүр ам нь нил цус болчихсон байсан. Тэгээд ах нь гараа боож чадахгүй байна гээд би боолтыг нь барьж өгсөн. Гар нь яг яасан гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэгээд ах тамхи татаад ах нь 2 ахтайгаа муудалцаад ирлээ. 2 ахыгаа хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд архи үнэртэж байсан, согтуу нь гайгүй байсан. Тэгээд гараа боогоод тамхи татаад унтлаа гээд унтчихсан. Өглөө 5 цаг өнгөрөөгөөд би адуундаа явсан. Араас ах гарч байсан. Эргээд харахад зүүн тийшээ гэр рүүгээ чиглэлтэй явж байгаа харагдсан. Би унтахад нь “эмнэлэг дуудах уу” гэсэн чинь ах нь зүгээрээ гээд унтчихсан. Зодоон цохион болсон гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудаагүй. Би гэх хүнтэй нэг удаа уулзаж байсан. Тэгэхэд танилцаад өнгөрч байсан. Зүүн хөмсөг нь задарчихсан, зүүн гар нь урагдчихсан байсан. Аль гарынх нь тохой гэдгийг нь мэдэхгүй байна. Тохой нь цус болчихсон байсан, өөр ямар шархтай байсан гэдгийг мэдэхгүй байна. Би энд отроор ирээд 7-8 хонож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

 

            -Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2022 оны 08 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ажлынхаа хажууд байж байсан чинь 01 цаг 18 минутад жижүүр сувилагчаас хүлээн авахад цус алдсан хүн ирлээ гэж хэлсэн. Тэгээд ажил дээр ирээд тухайн хүнийг үзэхэд амьсгал байхгүй, зүрхний цохилт байхгүй, захын судасны лугшилтгүй, хүүхэн харааны эвэрлэгийн рефлекс байхгүй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, ам хагас ангайлттай, уруул ам хөхөрсөн байдалтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд оройтсон байсан. Талийгаачийн бие нь хөшөөгүй бүлээн цээжний зүүн талд 5,6 дугаар хавирганы завсраар хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шархтай байсан. Шархнаас их хэмжээний цус алдсан байдалтай, хэвлийн зүүн доод хэсэг, зүүн ташаан толгой орчимд их хэмжээний хөхрөлт, няцралттай байсан. Тэгээд талийгаачийн цогцсыг даавуугаар бүтээгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тусламж үзүүлээгүй учраас яаралтай тусламжийн хуудас нээгээгүй. Талийгаачийн эхнэр болон төрсөн ах, дүү, ээж нар нь ирсэн байсан. Найр болоод ах дүү 2 зодолдоод, ийм байдалтай болчихсон гэж хэлсэн. Би Эрүүл мэндийн төвдөө 3 жил ажиллаж байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар эмнэлэгт ирж үзүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/

 

-Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өчигдөр орой 18 цаг өнгөрч байхад ахтай таарсан. Тэгээд Дугар гэдэг айлд очоод тэр айлын хүү Очирхуягтай хамт бид 3 нэг шил архи хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед байх ахын гэрт нь  очиход хүүхдийн даахины найр болж байсан. Тэгээд нэг юм задалчихсан байсан. Би нэлээд больчихсон байсан болохоор зүүн гэр рүү нь ороод унтаад өгсөн. ах тийм их согтоогүй байсан. Тэгээд унтаж байтал цагдаа ирээд намайг сэрээсэн. Шөнө юу болсон талаар би мэдээгүй. ахын эхнэрээс нь ах өөрийнхөө төрсөн ах Ариунболдыг алсан гэдгийг нь сонссон. аашны хувьд гайгүй хүн байгаа юм. Би нэг их олон удаа архи хувааж ууж байгаагүй. Өчигдөр нэг удаа 3-уулаа архи хувааж ууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Талийгаач нийтэч, илүү дутуу зангүй хүн байсан. Ямар шалтгааны улмаас ийм зүйл болсон гэдгийг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

 

            -Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр зээ охиныхоо дахийг авсан юм. Тэгээд бараг дуусч байх үед гаднаас согтуу ирсэн. Тэр үед манай цугласан хүмүүс тараад явсан.  Тухайн үед 22-23 цаг болж байсан. Би голын гэрээс гараад жижиг гэр рүү орж унтсан. Шөнө Ариунболдыг хутгалчихлаа гэж хэлэх үед нь сэрсэн. Тэгээд манай нөхөр , Ариунболдыг аваад сумын төв рүү явсан. Ариунболдын эхнэр *******, хадам ээж нар хамт явсан. Би Ариунболд, 2 хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй. Өнөөдөр өглөө босоод голын гэрийн урд талд байсан хайчийг харсан чинь өчигдөр миний гурил задлаад ын гэрт нь үлдээсэн хайч байсан. Хар иштэй манай гэрийн хайч мөн. Тэр хайчийг би ын гэрийн зуухны баруун талд мартаад гараад явчихсан байна лээ. ын муухай дуу зантай, архи уусан үедээ агсраад байдаг. Архи тийм их уугаад байдаггүй хүн байгаа юм. Талийгаач муухай ааш зан гаргадаггүй, олонтой сайхан ааштай хүн байсан. Архи дарс, заримдаа уудаг, өчигдөр бараг архи уугаагүй эрүүл байсан. Би унтчихсан байсан учраас яагаад зодоон маргаан болсон талаар мэдэхгүй байна. Манай гэрийнхэн болон , Ариунболд нар эхнэртэйгээ бас Бат-Эрдэнэ байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

 

            -Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр ынх зээгийнхээ даахийг үргээсэн юм. Тэр үед нь манай нөхөр байхгүй байсан, надад айлд оччихоод ирье гэж хэлсэн. Тэгээд найр дуусаад хүмүүс явж байх үеэр манай нөхөр ирсэн. Тэгснээ гэнэт агсраад эхэлсэн. Нэг их архи уугаагүй байсан ба би гэртээ байж байгаад гэрээс гарч ирээд харахад манай нөхөр Ариунболдтой ноцолдоод зогсож байсан, тэгснээ больсон. Тэгээд манай нөхөр гэр рүүгээ ороод тамхи татчихаад, гараад, үүдэн дээр зогсож байсан. Тэр үедээ баруун гартаа хайч барьчихсан байх шиг байсан. Хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд үүдэн дээр Ариунболд ахтай ярилцаад зогсож байснаа дахиад барилцаад авсан. Тэгээд ноцолдоод байсан. Би бараг эрүүл юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодоод гэрт орсон. Тэгснээ тэр хоёр, хоёулаа зүүн хойшоо гүйгээд яваад өгсөн. Тэгээд ах очсон чинь буцаж гүйж ирээд мотоциклоо унаад баруун урагш хөдөлсөн. Талийгаачийг ах аваад явсан. Би гэртээ үлдсэн. Зан аашны хувьд төлөв даруу зантай хамт амьдраад 5 жил болж байна. Нэг их архи дарс уугаад байдаггүй, архи уусан үедээ гэртээ орж ирээд унтдаг, илүү дутуу зангүй хүн байгаа юм. Манай гэрийнхэн байсан. Гэхдээ тэр 2-ыг зодолдож, хайчаар талийгаачийг дүрснийг мэдээгүй байсан. Тэр хайч манай хайч биш. эгч манайх руу оруулчихсан байсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

 

            - Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр би өөрийнхөө зээ охины даахийг 22-оос 23 цагийн хооронд үргээсэн юм. Тэгээд байж байтал манай дүү адуугаа услах гээд явчихаад согтуу ирээд гэрт сууж байсан, ямар ч шалтгаангүйгээр агсан тавиад эхэлсэн. Архи уучихаараа агсан тавиад байдаг юм. Тэгэхээр нь би гэрээс гарахдаа ыг “яах гээд байгаа юм бэ” гээд 1-2 удаа алгадсан. Тэгээд гайгүй болчихоод буцаж гэрт орж ирсэн. Тэгээд талийгаач Ариунболд буюу төрсөн ах руугаа агсарч эхэлсэн. Ариунболд дагуулж гараад ыг зодсон. Тэгээд би Ариунболдыг ыг зодохыг нь болиулаад гэр рүү орсон. Тэгээд гадаа үлдсэн. Ариунболд гэрт сууж байтал Ариунболдыг ална гэж заналхийлсэн чинь Ариунболд шууд гүйгээд гарсан. Тэгээд би араас нь нэлээн удаж байгаад гарсан чинь гэрийн зүүн талд байх хашааны хойно хэрэлдэж, муудалцах дуу гарсан. Тэгээд би гүйгээд очсон чинь Ариунболд завилаад суучихсан, өмд, цамц нь цус болчихсон байж байсан. хашаан дотор байсан, талийгаач чи ахыгаа ийм болгосон байна, чамайг зодно гэж хэлсэн. Тэр үед хашаа даваад гэр рүү гүйсэн. Би Ариунболдын амийг нь аврах гээд машин авч ирээд сумын төв рүү  авч явах замд нас барчихсан. Надтай сумын төв рүү талийгаачийн эхнэр Амарсайхан, манай ээж нар хамт явсан. ыг хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед би нэлээн сандарсан байсан. Өглөө харсан чинь гэрийн урд хар иштэй хайч байсан. Тэр хайчаар талийгаачийг дүрчихсэн байх. эрүүлдээ бол ааш сайтай, архи дарс уусан үедээ агсан согтуу тавиад байдаг. Өчигдөр юунаас болж агсан тавьсан гэдгийг нь мэдэхгүй байгаа. Манай гэрт байсан хүмүүс ыг ирэх үед нь явчихсан. Тэгээд , Ариунболд 2 хоорондоо зодолдох үед гэр дотор би болон манай эхнэр, манай ээж, танил Бат-Эрдэнэ, Ариунболдын эхнэр Амарсайхан, ын эхнэр нар байсан. Гэрийн гадаа байсан хар өнгийн иштэй хайч манай хайч байгаа юм. Манай эхнэр гурилын ам онгойлгох гэж ын гэр рүү оруулаад тэндээ үлдээсэн байсныг гэрээс гарахдаа аваад гарсан гэж Адьяа хэлсэн. гэдэг айлд хоноод өглөө эрт гэрээс нь явсан гэж сонссон. Одоо хаана юу хийж яваа талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

 

        -Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаач болон нарын ээж нь байгаа юм. 2022 оны 08 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай том хүү ынх ач хүүгийнхээ даахийг авсан. Тэр үед талийгаач архи уугаагүй, согтуу ирсэн. гэнэт босч ирэх шиг болсон, юунаас болж гэдгийг нь мэдэхгүй байгаа. Тэгээд , талийгаач, 3 гараад явсан. Дараа нь талийгаач 2 гэр рүү ороод ирсэн. ын эхнэр нь “ээж ээ наадах чинь хайчтай яваа шүү” гэж хашгираад би гарсан чинь уурлаад “наад пизда чинь намайг зоддог хэн бэ” гэсэн. Гэтэл миний хажуугаар талийгаач улаан гүйхээрээ руу гэрийн урд байхад нь гүйгээд очсон. Тэгээд барилцаж аваад тэр үед талийгаачийг хайчаараа хатгачихсан байх гэж бодож байгаа. Тэгээд тэр 2 гэрийн зүүн хойшоо гүйгээд явсан. эхлээд зугтаагаад гүйсэн. Араас нь талийгаач гүйгээд явсан. Би араас нь гэрэл тусгаад очсон чинь талийгаач завилж суугаад хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд юм дуугарахгүй байсан. Машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан. Талийгаач ямар нэгэн хутга мэсний зүйл барьж руу дайрсан зүйл байхгүй. Гарт нь юм харагдахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47/

 

          - Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 54 дугаартай:

1. Амь хохирогч Ариунболдын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний зүүн талд, суганы урд шугамаар  5,6 дугаар хавирганы завсраар дээш хатгаж, цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний урд, ханын оройн хэсгээр зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвтэрч, зүрхний ар, ханын хөхлөг булчинг гэмтээж төгссөн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт 1500 мл дал, ташаан толгой хэсгийг хатгагдаж, зүсэгдсэн шарх, ташаан толгой, нуруунд хатгагдсан шарх, чихний язарсан шарх, хэвлийн зүүн хажууд хүйсний түвшинд 14х8.5 см, зүүн гуяны гадна дээд хэсэг, хонгоны булчин орчим 15х5см, 14.5х6 см, зүүн гуяны урд дээд хэсэгт 6х5.5 см, урд дунд хэсэгт 12.5 х 8.5см, гадна доод 1/2 дунд хэсэгт 8х3.5см талбайд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт баруун мөрний дээд хэсэгт 3.5х3см, хэвлийн баруун хажуу хэсэгт 8.5х6.3 см, баруун гуяны гадна хэсэгт 3х2.5 см, урд дээд хэсэгт 9.5x3.3см, зүүн гуяны дотор хэсэгт 2.2 см 3х0.5см хөхөлбөр шар, ногоон өнгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна.

- Цээжний зүүн талд, суганы урд шугамаар 5,6 дугаар хавирганы завсраар дээш хатгаж, цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний урд, ханын оройн хэсгээр зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвтэрч, зүрхний ар, ханын хөхлөг булчинг гэмтээж төгссөн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт 1500 мл дал, ташаан толгой хэсгийг хатгагдаж, зүсэгдсэн шарх, ташаан толгой, нуруунд хатгагдсан шарх, чихний язарсан шарх, хэвлийн, зүүн хажууд хүйсний түвшинд 14х8.5 см, зүүн гуяны гадна дээд хэсэг, хонгоны булчин орчим 15х5см, 14.5х6 см, зүүн гуяны урд дээд хэсэгт 6х5.5 см, урд дунд хэсэгт 12.5 х 8.5см, гадна доод 1/2 дунд хэсэгт 8х3.5см талбайд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт баруун мөрний дээд хэсэгт 3.5х3см, хэвлийн баруун хажуу хэсэгт 8.5х6.3 см, баруун гуяны гадна хэсэгт 3х2.5 см, урд дээд хэсэгт 9.5x3.3см, зүүн гуяны дотор хэсэгт 2.2 см 3х0.5см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. 

- Баруун мөрний урд хэсэгт 35х3 см, хэвлийн баруун хажуу хэсэгт 8.5х6.3 см, баруун гуяны гадна хэсэгт 3х2.5 см, урд дээд хэсэгт 5.3 см, урд доод хэсэг 9.5х3.3см, зүүн гуяны дотор хэсэгт 2х2 см, 3х0.5см хөхөлбөр шар ногоон өнгийн цус хуралт гэмтэл нь нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл байна.

- Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, бусад биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд хүргэхгүй.

2. Биед үүссэн шарх, гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Бусад биед үүссэн гэмтлүүд нь хязгаарлагдмал, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх биологийн шинжилгээний 7056 дугаартай хариунд цус нь В III дугаар бүлгийн харьяалалтай байна.

3. Шүүх химийн шинжилгээний 7055 дугаартай хариунд цусанд 1.7 промилли, спиртийн зүйл илрэв гэжээ. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.      

4. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх, архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрх хатгагдсан шархны улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/

 

-Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 253 дугаартай:

“1.ын биед шуу, сарвуу, зовхинд шарх, 2 нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн хөх нурууны зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шуунд үүссэн шарх нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь хязгаарлагдмал, хатуу гадаргуутай зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

4.Шуу сарвуу, зовхинд шарх, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний эвэрлэг, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөх нурууны зулгаралт, нуруунд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтлүүд нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80/

 

-Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын

            “******* одоогоор сэтгэцийн өвчин эмгэггүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй. Хэрэг үйлдэгдэх үед болон одоо нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай. ******* нь болсон явдлыг зөв тусган авч, зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 125-126/

            - Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2539 дугаартай:

“1.Шинжилгээнд ирүүлсэн цамцны урд талд 24х25мм, 5мм,  ар талд 11мм, 6 мм, хөх өнгийн өмдний урд талд 7мм, 16мм, хөх өнгийн дотуур өмдний урд талд 10мм, 13 мм, тэлээнд 8мм, 17мм, дотоожны урд талд 7мм, 10мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Өндгөвч, даавуунд гэмтэл үүсээгүй.

2.Хувцаснуудад үүссэн дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн цамц, дотоож, өмднүүд нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Ямар зүйлээр бохирлогдсон, ямар хэлбэр, хэмжээ чиглэлтэй эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тодорхойлох боломжгүй байна.

4.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/

 

-Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2538 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд үүссэн 150мм, 500мм, 600х120мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 3х3мм, 5х4мм, 10х5мм  хэмжээтэй гэмтлүүд нь дулаан илчээр тус бүр нэг удаа үйлчлэх үед үүссэн түлэгдэлт, 7х5 хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт байна.        

2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд үүссэн ханзралтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамц бүхэлдээ норж, бор өнгийн зүйлээр бохирлогдсон байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд үүссэн гэмтлүүдийн хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн эсэх, цамцанд үүссэн бохирдлыг ямар чиглэлд ямар зүйлээр бохирлогдсон эсэх, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тул тодорхойлох боломжгүй байна.

5. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97/

 

-Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4249 дугаартай:

“ Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дээл шаргал өнгийн бүс, хөх өнгийн өмд дээр цус байхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-103/

-Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 4247 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх төмөр лоом хар өнгийн иштэй хайч, арчдасны дээжин дээрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. Саарал өнгийн цамц нь биологийн шинжилгээнд тэнцэхгүй.

2. Хар өнгийн иштэй хайчин дээрээс илэрсэн цус нь В /III/ дугаар бүлгийн харьяалалтай байна. Төмөр лоом, арчдасны дээжин дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 106-108/

 

-Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4248 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан гэх хүрэн өнгийн цамц, хөх өнгийн дотоож, хөх өнгийн дотуур өмд, хөх өнгийн өмд, хүрэн өнгийн тэлээн дээр цус илэрсэн, цагаан өнгийн бинт, цэнхэр хар өнгийн өвдгөвч дээр цус илрээгүй. Илэрсэн цус нь хүний цус мөн байна.

2. Амь хохирогчийн өмсөж байсан гэх хүрэн өнгийн цамц, хөх өнгийн дотоож, хөх өнгийн дотуур өмд, хөх өнгийн өмд, хүрэн өнгийн тэлэн дээр илэрсэн цусны бүлэг нь АВО системээр В /III/ дугаар бүлгийн харьяалалтай байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112-113/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаартай:

“1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч ын гарын хээний дардас, шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд 1 удаа бүртгэгдсэн байна.

3. Гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-118/

          - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 2-6/

          - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 77/

          - Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 40 тооны малыг хүлээлгэн өгөх тухай болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

         

              1.Үйл баримтын талаар:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар амь хохирогч нь 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын Эрүүл мэндийн төвд цээжний хөндий рүү хатгагдсан шархтай, нас барсан байдалтай хүргэгдэж ирсэн үйл баримт тогтоогдож байна.

        Амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрх хатгагдсан шархны улмаас нас барсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

      Амь хохирогч ын биед үүссэн цээжний хөндий рүү нэвтэрч зүрх хатгагдсан шархыг шүүгдэгч ******* хайчаар хатгах үйлдлээр учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч Н., Ц., Д. нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

             2. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

       Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч *******ыг “Гэм буруутай гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэсэн, үндэслэл бүхий дүгнэлт байх тул шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэлээ.

 

        Шүүгдэгч *******ын амь хохирогч ын цээж хэсэгт нь хайчаар хатгасны улмаас хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч, зүрх хатгагдсан шархны улмаас нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******од холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

       Иймд шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2 ах намайг зодоод байсан. Лоом бариад туулгаад байсан, би айлгах гэтэл хатгасан байсан” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Тухайлбал: Гэрч “ ******* мотоциклоос ойчоод нүүр ам нь цус болчихсон гараа боож байсан” талаар мэдүүлсэн бөгөөд бусад гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч шүүгдэгч *******ыг лоом барьж туулгасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

           3. Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн гэх үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дурдаж байна. Шүүх эдгээр нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзлээ.

 

        Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн, хохирол нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан хэдий ч шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д хохирол төлбөр төлөөгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд  40 тооны мал шилжүүлэхээ илэрхийлсэн учраас шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч нөхөж баршгүй хор хохирол учирсан. Хүний амь нас эрсдсэнээс үүдээд талийгаачийг оршуулах зан үйлтэй холбоотой мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж, гэм хорын асуудал зэрэг олон хор уршиг яригддаг. Эдгээрээс нөхөн төлөгдсөн талаар хэрэгт баримт авагдаагүй учир хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

        Мөн шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч нь шүүгдэгчийг зодсон гэх үйл баримт хэрэгт авагдсан. Энэ нь хохирогчийн илт хууль бус ажиллагаа байсан гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гаргасан ах дүү, төрөл төрөгсдийн хоорондын харилцааны хэм хэмжээ, эх хүүхдийн хоорондын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн, архидан согтуурсан буюу агсам тавьсан хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогчийн идэвхитэй үйлдэл байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

 

         Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдаанд оролцсон прокурорын санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 28 минутаас өнөөдрийг хүртэл нийт 87 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй.

 

            4. Хохирол төлбөрийн талаар:

 

       Шүүгдэгч *******оос шүүх хуралдаанд өөрийн нэр дээрх хөрөнгө болох малаасаа  40 тооны бог мал буюу 20 толгой хонь, 20 толгой ямааг ахынхаа ар гэрт хүлээлгэн өгөхөө бичгээр илэрхийлж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заалаа.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

          Бусад асуудлын талаар:

 

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн эмжээртэй хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан өнгийн бинт 1 ширхэг, цэнхэр хар өнгийн өвдгөвч 1 ширхэг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, шаргал өнгийн бүс 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, төмөр лоом 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн иштэй хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын од 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. од оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хассугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 40 тооны бог мал буюу 20 толгой хонь, 20 толгой ямааг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн эмжээртэй хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан өнгийн бинт 1 ширхэг, цэнхэр хар өнгийн өвдгөвч 1 ширхэг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, шаргал өнгийн бүс 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, төмөр лоом 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн иштэй хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

       8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ   

 

                ШҮҮГЧИД                             Г.БАТМӨНХ   

  

          З.УУГАНБАЯР