Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Нарийн бичгийн дарга *******

        Улсын яллагч *******

        Хохирогч *******

        Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2*******2000980148 дугаартай хэргийг 20******* оны 10 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар хороо Жалгын 1-2 тоотод оршин суух хаягтай,  Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дүгээр хороо ийн 2-39 тоотод түр оршин суудаг овогт ын РД:/УК013*******500/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 20******* оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 20******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг завшиж, нийт 10.892.401 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “03 сарын 17-ноос 04 сарын 11-ний хугацаанд ажиллахдаа орой бүр тооцоо мөнгөө тушаадаг байсан.” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ыг анх ажилд авахдаа судалсан. Бүрдэд ажиллуулж байсан хүнээс нь асуусан, нөхрийг нь судалсан. Түүний үндсэн дээр гайгүй ажил хийх байх гэж итгээд мөнгө их дутдаг шүү гэж сануулаад ажилд авсан. Тэгээд бараа, мөнгө авч байгааг нь хүнээс сонсож, камераар хараад мэддэг болоод өөр хүнд ажлыг нь өгсөн. Тооллого хийж бүх зүйлийг нь нягтлаад байхад дутаад байсан. Тэгээд шүүх, цагдаа гээд яах вэ өөрөө төл гэхэд нөхөр нь төлье гээд гүйгээд байсан. Хохирлыг барагдуулж өгвөл өөр гомдол санал байхгүй. Бараа, бэлэн мөнгө авч байгаа нь бичлэгээр гарч ирсэн. Амьдрал дээр тооллого тооцоо нарийн байх ёстой. Хувь хүний хариуцлага байна. Сэтгэл гаргасан хүнд сэтгэлээсээ хандана. Иймэрхүү байдлаар хандаж байгаа хүнд нарийн тооцоотой хандана. Залуу хүн гэдгийг ойлгож байна. Боломж гаргаж болно. Өнөөдөр энэ хүний ар гэр амьдрал боломжгүй гэж байна. Гэвч ******* настай хүн өндөр хариуцлагатай байх ёстой. Өнөөдөр ингэж өмгөөлүүлээд болдог гэсэн бодолтой болох вий. Ингээд төлье гээд надтай ярих өчнөөн боломж байсан. Аудитын дүгнэлт гээд зардал их гарсан. Тэр мөнгийг би хохиролд оруулаагүй. Би хохирлоос 1.800.000 төгрөгийг хасаад мухар 9.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Өөрөө хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Бэлэн мөнгөнд ажиллахдаа өөрийгөө болон нөхөр хүүхдээ хохироогоод буруу битгий яваарай гэж хэлье” гэв.

           Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 20******* оны 03 дугаар сарын 17-ноос 20******* оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл “” ХХК-д худалдагчаар ажилласан. Ажиллах хугацаандаа “” ХХК-ийг 10.891.401 төгрөгийн хохиролд оруулсан. Би 2-3 удаа бэлнээр мөнгө авсан үлдэгдэлд нь бараа материал авсан юм. Ойр зуурын гэртээ хэрэгцээтэй зүйл, амттан, архи, пиво зэргийг авдаг байсан. Бага, багаар авсаар байгаад ийм их өрөнд орсон гэдгээ мэдээгүй. Миний хажууд суудаг худалдагч надаас зээлээр бараа материал авдаг байсан. Тэрийг нь бичсэн нийт 500 гаруй мянган төгрөгийн бараа зээлээр авсан байсан. Би нэг бүрчлэн хэдэн төгрөгийн бараа Батням ахад хэлэхгүй авч явсан гэдгээ мэдэхгүй байна. Хяналтын камерын бичлэгийг үзлээ. надаас зээлээр юм аваад гарч байгаа бичлэг байна. Зарим бичлэг нь өөрөө бараа аваад гарч байгаа бичлэг байна. Бараа материалыг гэртээ болон гадуур зарцуулсан пиво, архи зэргийг нь гадуур ууж хэрэглээд зарцуулсан. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 10.891.1401 төгрөгийн дутагдал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

             Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай худалдагч ээлжээ хүлээн авах гэсэн чинь ар гэрийн асуудал гараад ажлаа хийж чадахгүй болсон. Тэгээд фэйсбүүкээр зар байршуулаад гэж хүн ирж уулзаад ажилд орохоор болоод 20******* оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хүлээн аваад 20******* оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манай дэлгүүрт худалдагчаар ажилласан. Ажилд орох үед нь хөдөлмөрийн гэрээ, хариуцлагын гэрээ байгуулаад өөрт нь чи 30.000.000-40.000.000 төгрөгийн бараа хүлээн авсан. Гэр рүүгээ бодолтой тооцоотой зөөхгүй бол их зардал гардаг шүү. Тэгэхдээ хэрэглээгээ тооцоогоо мэдэж авна шүү гэж хэлсэн. Тэгтэл намайг Улаанбаатар хот руу бараанд явах хооронд шөнө хаах үедээ дэлгүүрээс тор дүүрэн бараа болон мөнгө авч явдаг байсныг хяналтын камер шүүж байхдаа мэдсэн. Одоо камерын бичлэг устчихсан гэхдээ гар утсан дээр бичлэгийг бичээд авчихсан. Би ажил дээрээ байх үеийн камерыг шүүлгээгүй, харин Улаанбаатар хот явсан үеийнхээ камерын бичлэгийг шүүсэн. 7-8 өдрийн юм гарч ирсэн байгаа бичлэгийг гар утсан дээрээ хадгалж авсан. , худалдагчид 20******* оны 04 сарын 01-ний өдөр тооцоо хийж ажлаа хүлээлцсэн. 2-3 хоногийн дараа тооцоо хийх гэсэн боловч ханиад хүрсэн халуурч байна гээд тооцоо бодолт хойшлоод байсан. ирээд тооцоо бодоход 10.732.495 төгрөг дутсан ба бодолтоор яг 14.000.000 төгрөг дутсан. Тэгээд сайн тулгалт хийсэн чинь Мандалговь хүнс болон нөгөө ээлжийн худалдагчид өгсөн зээл, өөрийнх нь ажилласан цалин, орлогын баримтаас 2.000.000 төгрөг хасаад 10.732.495 төгрөг болсон. Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. аас ажил хүлээлцэхэд , манай эгч Баттогос, ын дүү нар тоололцсон. Дундговь аймгаас авдаг бараа бүтээгдэхүүнийг худалдагч өөрөө хүлээж авдаг. Харин Улаанбаатар хотоос ирсэн барааг би агуулахад хадгалаад зарлагын баримтаар орлогодож өгдөг. Баримт нь надад байгаа, худалдагчдаа өгсөн барааны баримт дээр гарын үсэг зуруулж нэг хувийг нь өгдөг. Өөрөө тооцооны ажил хийж байсан гэж хэлсэн учраас ажиллуулсан. Дэлгүүрт худалдагч хийх хүн худалдагч гэсэн үнэмлэхтэй эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт хамрагдсан байх ёстой гэдгийг мэднэ. Би д 37.118.005 төгрөгийн 300-500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн. Ажиллаж байх хугацаанд 52.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн. Үүнээс тооллогоор дутсан дүн нь 14.000.000 төгрөг байсан. 14 сая төгрөгөөс дахин дотооддоо тулгалт хийгээд мөн цалинг нь хасаад 10.732.495 төгрөг нэхэмжилсэн юм. Би дэлгүүрт ыг ажиллах хугацаанд мөнгө болон бараа бүтээгдэхүүн завшсан гэж үзэж байна. ын өрийн дэвтэр дээр өөрийнх нь зээл гэж 200-300 төгрөгийн юм бичсэн байсан. Хяналтын камераар үзэхэд намайг эзгүй үед байнга л юм авч явж байгаа бичлэг бичигдсэн байсан. аас өөрөөс нь асуухад би бараа болон авсан мөнгө нийлээд 5.000.000-6.000.000 төгрөгийн бараа авсан гэж хэлсэн. Зарим авсан зүйлээ өрийн дэвтэрт бичээгүй, дэлгүүрээс завших үйлдэл гаргасан байна. Манай дэлгүүрийн худалдагч , хоёроос тооллого хийж хүлээлгэн өгөхөд мөнгө болон бараа дутаад байдаггүй 5000-20000 төгрөг дутах тохиолдол байдаг. Харин гэх хүн илт их дутагдал хийсэн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/

            Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дэлгүүрийн худалдагчаар гэх эмэгтэй 20******* оны 03 сард ажиллаж байсан. Намайг Батням ыг ажиглаж байгаарай гэж даалгасан. Би байнга л хажууд нь байдаг байсан. Тэгэхэд ямар нэгэн юм аваад яваад байгаа харагдаж байгаагүй. Орой бид 2 зэрэгцээд гардаг байсан. Би гэр рүүгээ явчихна. ыг эргээд дэлгүүр рүү ордог байсан эсэх талаар би мэдэхгүй байна. ыг бараа материал мөнгө завшсан талаар сүүлд мэдсэн. ыг дэлгүүрээс юм торлоод гарч байгаа бичлэгийг Батням надад сүүлд үзүүлж байсан. Бичлэгт архины лангуунаас юм авч байгаа нь харагдаж байсан. Өөрөөр бол миний хажууд юм авч байхыг хараагүй. зан араншингийн хувьд гайгүй хүн шиг байдаг, олон хоног ажиллаагүй. Би цэвэрлэгээ хийгээд нааш цааш явдаг байсан. Тэр хооронд юу хийж байсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

            Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ гэх эмэгтэй “Хишиг Өгөөмөр” ХХК-д худалдагчаар ажиллаж байсан. 20******* оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний амрах хугацаа болоод гэх эмэгтэй шинээр ажилд орж би тэр хүнтэй ээлж хүлээлцсэн. Ээлж хүлээлцэхдээ бид 2 бараа материалыг нэг бүрчлэн тоололцоод хүлээлцсэн. Одоо яг хэдэн төгрөгийн бараа материал хүлээлгэж өгч байсан гэдгээ санахгүй байна. Баримт нь “Хишиг өгөөмөр” ХХК-д байгаа. Дараа нь миний амралтын хугацаа дуусаад аас ажлаа хүлээж авсан. Тэгэхэд хүлээлгэж өгсөн бараатайгаа адилхан бараа материал хүлээж авч байсан. Яг хэдэн төгрөгийн бараа материал хүлээж авч байсан гэдгээ мэдэхгүй байна. Хүлээн авсан баримт нь  мөн л “” ХХК-д үлдсэн нь 10.000.000 төгрөгийн бараа материал юм уу мөнгө дутаасан байсан шиг санагдаж байна. Тийм зөрүү гарч ирсэн шиг санаж байна. Батням ах хяналтын камер шүүж байхад уг хяналтын камерын бичлэг дээрээс архи болон бараа цүнхэлж, мөн кассаас мөнгө аваад халаасалж байгааг нь харсан. Би хяналтын камер шүүж байхад нь баримт өгөх гэж орж таарсан юм. Намайг “” ХХК-д байхад ямар нэгэн бараа материал мөнгө төгрөг дутсан асуудал гарч байгаагүй. гэх эмэгтэй ажлаа хүлээлгэж өгөх үед дутагдал гарсан. Хүнсний дэлгүүрийг нь Батням гэх хүн ажиллуулдаг барааны дэлгүүрийг нь өөр хүн ажиллуулдаг ба тус тусдаа өөр өөр эзэнтэй дэлгүүрүүд байгаа юм. гэх эмэгтэй тай ойролцоо ажилд ороод ойролцоо гарсан шиг санагдаж байна. Тийм удаан ажиллаагүй. Нэг удаа ээлжид гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч Т.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би гэх эмэгтэйг таньдаггүй. “” ХХК-д дэлгүүрт ажиллаад таньдаг болсон. хүнсний дэлгүүрт би барааны дэлгүүрт 03 дугаар сард 15 хоногоор ажилласан. Би аас 400.000 төгрөгийн хүнсний бараа зээлсэн ба надаас 500.000 төгрөгийн бараа зээлсэн. Тэгээд ажиллаж байгаа дэлгүүртээ төлөхөөр тохиролцсон. өдөр бүр орой ажлаасаа тарах үедээ архи, пиво, чихэр гэх мэт зүйлсийг авдаг байсан ба торонд хийлцэж өгдөг байсан. Касс дээр нь хэд хэдэн удаа 10-20 минут сууж өгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай:

“1. “” ХХК нь 20******* оны 03 сарын 17-ноос 20******* оны 04 сарын 01-ний өдрийн хоорондох хугацааны худалдагчийг хариуцсан бараа материалд хийсэн тооллогод хамрагдсан “Хишиг” хүнсний дэлгүүрийн тооллогын хуудас, бараа зарлагын баримтууд, бараа материалын тайлан Дониддагва Батнямын Хаан банкны 5450381676, 5466*******0929 тоот дансны хуулга, ын бэлэн мөнгөний орлого тушаасан баримт, “” ХХК-ийн бараа материалын тооцоо бодсон баримтуудыг үндэслэн тооцоолол хийсэн байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Нягтлан бодох бүртгэлийн удирдан зохион байгуулах үүргийг аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэж заасан байдаг. Эдгээр баримтуудыг үндэслэн шинжилгээ хийх боломжтой байна.

2. “” ХХК-д худалдагчаар ажиллаж байсан гэх ******* нь 20******* оны 03 сарын 17-ноос 20******* оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа 50.203.840 төгрөгийн бараа материал хүлээн авсан байна.

3. “” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байсан гэх ******* нь 20******* оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар 10.891.401 төгрөгийн бараа материалын дутагдал гаргасан байна.

4.  20******* оны 04 сарын 01-ний өдрийн бараа материалын тооцоо бодсон баримт дээр эд хариуцагчийн овог нэрийн ард овогтой гэж гарын үсэг зурсан байна.

5. “Саруул Баян-Уул аудит” ХХК-ны  20******* оны 05 сарын 26-ны өдөр гаргасан 25 дугаартай аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-47/

Саруул Баян Уул аудит ХХК-ны 20******* оны 05 сарын 26-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтээр: “Аудитын явцад шалгасан нотлох баримтуудыг үндэслэн “Хишиг өгөөмөр” ХК, худалдагч Б.ын тооцооноос 10.892.400 төгрөг 57 мөнгөний бараа дутагдаж байгааг баталгаажууллаа” гэх дүгнэлт, тооцоо  /хх-ийн 74-184/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 5 хуудас/     

          

            Хохирогч *******ын Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 6/

            Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17/

            ХХК-н хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн -188/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/  зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

         Дээрх баримтуудаар хохирогч *******ын хариуцан ажиллуулдаг “” ХХК-ны хүнсний дэлгүүрээс  20******* оны 03 сарын 17-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн хооронд 10.891.401 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан үйл явдал болсон байна.

 

            Гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар:

 

       Хохирогч *******ын хариуцан ажиллуулдаг “” ХХК-ны хүнсний дэлгүүрээс  20******* оны 03 сарын 17-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн хооронд 10.891.401 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан болох нь хохирогч, шүүгдэгч, нарын мэдүүлэг, аудитын болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

      Хохирогч *******ын хариуцан ажиллуулдаг “” ХХК-ны хүнсний дэлгүүрээс  20******* оны 03 сарын 17-ны өдрөөс 04 сарын 01-ний өдрийн хооронд 10.891.401 төгрөгийн бараа материалын дутагдлыг шүүгдэгч ******* нь тус дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа бэлэн мөнгө болон бараа авах зэргээр гаргасан болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, “Хишиг” хүнсний дэлгүүрийн тооллогын хуудас, бараа материалын тайлан, бэлэн мөнгөний орлого тушаасан жагсаалт, хохирогч *******ын дансны хуулга, аудитын болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

         Хохирогч ******* нь өөрийн хариуцан ажиллуулдаг “” ХХК-ны хүнсний дэлгүүрт *******ыг худалдагчаар ажиллуулахаар харилцан тохиролцож, 37.231.949 төгрөгийн барааг итгэмжлэн хариуцуулж худалдагчаар ажиллуулж байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч *******ын үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

      Тухайлбал шүүгдэгч ******* нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хохирогч *******ын хариуцан ажиллуулдаг / ХХК/ “Хишиг” хүнсний дэлгүүрээс хохирогчид мэдэгдэлгүй, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр 10.892.401 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулж байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

      Иймд шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Хохирол төлбөрийн талаар:

 

        Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******д 10.892.401 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогч шүүх хуралдаанд “би хохирлоос 1.800.000 төгрөгийг хасаад 9.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэж мэдүүлж байна. Иймд шүүгдэгч *******аас 9.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болохоор заасан. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялаас чөлөөлж, тэнсэх боломжтой тул Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг нь хойшлуулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

       Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”,

      Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ..... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч *******д учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

        Түүнчлэн Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасан, шүүгдэгч ******* нь 2 настай хүүхэдтэй болох талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн хэдий ч түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

        Өөрөөр хэлбэл шүүгдэгчид дээрх ялаас сонгон оногдуулах боломжтой байх тул түүний хувийн байдал, хохирогчид учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэв.

           Мөн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг нь хойшлуулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлд “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” тухай ойлголтыг тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд ялыг хойшлуулж хорих ял оногдуулахгүй тэнсэх хуулийн зохицуулалт байхгүй байна.

 

        Бусад асуудлын талаар:

 

      Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч овогт ын д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг  1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 9.000.000 /есөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгосугай.

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР