Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч *******  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2022000330095 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1966 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 3-р баг ******* тойруу гудамж 208 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот ******* дүүрэг 12 дугаар хороо Дундхын 21-8 тоотод орших суух, урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 840 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 840.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт ийн РД://.

 

Шүүгдэгч ******* нь  Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Нүдэнгийн хүрэн өндөр толгой” гэх газраас баруун урагш 1км, Нүдэнгийн худгаас зүүн хойш 500 метр зайд байрлах газарт 2019 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөнхзул, гэх мэдүүлэг өгсөн хүмүүс одоогийн ухсан нөхөн сэргээлтийг ашигласан гэх талбайгаас 10-аад км газарт Засгийн газрын 151 дугаар тогтоолын дагуу бичил уурхай эрхлэх зөвшөөрлөөр манай гэр бүлийн хүн нөхөрлөлийн гишүүн байж байгаад дарга нь болсон. Тогтоолын дагуу 2 нөхөрлөл байгуулагдсан байсан. Хүмүүс тэр газрыг хулгайгаар ухаад байсан учраас энэ хүмүүс оператор компаниа буулгасан байсан. Тэгээд тогтоол хэрэгжихийг хүлээж байх хугацаандаа тэнд байсан хүмүүс хуучин уурхай байдаг мал унаж үхдэг гэж сонсоод Мөнхзул түүнийг нөхөн сэргээвэл яасан юм гэж надад санал тавьсан. Би даргатай уулзаж та асуугаад өгөх боломж байна уу? гэхэд “судалж өгнө, уулзаж өгнө та орон нутгийн иргэдээс саналыг нь аваад авч ирж өгч бай би тэр хүмүүстэй холбогдъё” гэж хэлсэн. Түүний дагуу тэр хавийн 4 өвөлжөөний айлаас нөхөн сэргээх шаардлагатай гэсэн өргөдөл бичүүлж аваад, даргыг хүлээж байх хооронд Мөнхзулын хүмүүс очоод нөхөн сэргээх ажлыг миний зөвшөөрөлгүй эхэлсэн. Би тэнд байгаагүй, би ухаагүй, ашиглаагүй, олборлуулаагүй. Би тэр хэдийг ух гэсэн шаардлага тавиагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. гэх хүн шигтгээ ХХК-ийн төлөөлөгч биш, өмнө нь Гурвансайхан суманд байсан миний 51 хувь эзэмшдэг уурхайгаас 49 хувь эзэмшдэг мөртлөө хулгайгаар олборлож Мэргэжлийн хяналт очоод зогсоож байсан юм. Тэр хүн очиж надтай хувийн өс хонзонгоороо тэр компаний нэрийн өмнөөс гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Хуучин хөөгдөж байсан өсөөрөө надаас өшөө авах гэж ых гэж холбогдуулсныг би зөвшөөрдөггүй. Би хөөцөлдөж явж байсан, нөхөн сэргээж болох эсэхийг даргаас асууж иргэдээс өргөдөл авснаас би олборлолт хийгээгүй, ухуулаагүй, авч ашиглаагүй” гэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “******* сумын нутагт 2019 оны 12 дугаар сарын үед хууль бусаар газар ухаж жонш олборлож байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн тамгын газраас холбогдох мэргэжлийн хүмүүс очиж шалгалт хийсэн юм билээ. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаад гэм буруутай эсэхийг тогтоох гэж байна. Тухайн “ ” гэх компаний газарт тай холбогдон жонш олборлосон гэсний үндсэн дээр явж байгаа. “ ” ХХК нүүрсний ашиглалтын зөвшөөрөлтэй газар байсан. Анх аймгийн тамгын газрын мэргэжилтэн Очирбат газар дээр нь очиж шалгалт хийсэн. 2019 оны эвдэгдсэн талбай байгаль орчны яамнаас ирүүлсэн судалгаанд тухайн газар орсон. Тэгээд орон нутгийн удирдлага нөхөн сэргээлт хийхээр компанид хандан нөхөн сэргээлт хийх гэрээ контракт хийгдээгүй 08 сараас хойш их, бага хэмжээгээр хууль бусаар ухаж жонш олборлосон асуудал гарч шалгагдсан. Шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хууль бусаар газар олборлосон 1.900.000 төгрөгийн үнэлгээг орон нутагт төвлөрүүлж, тухайн эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлгэх хүсэлтэй байгаа” гэв.

- Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сард Мөнхзулыг өөрийнх нь техникүүдтэй хамт Дундговь аймгийн ******* сумаас 32 километр зайд байрлах бичил уурхайд жоншны олборлолт хийх зорилгоор аваачиж буулгасан. Тухайн үед олборлолт хийх гэж байсан газрын ойролцоо хуучин олборлолт хийж эвдэрсэн газар байсан. Мөнхзул надад тухайн газар нөхөн сэргээлт хийгээд мөнгө олж болох юм байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн асуудлыг хариуцаж хийхээр болоод сумын засаг дарга Л.тай очиж уулзаж тухайн газрыг нөхөн сэргээх мөнгө жонш олборлох талаар санал тавьсан. Засаг дарга нь орон нутгийн иргэдийн хүсэлтээр хийнэ гэж хэлсэн. Тэгээд би орон нутгийн  иргэдтэй биечлэн уулзаж тухайн газарт нөхөн сэргээлт хийх тухайн газарт нөхөн сэргээлт хийх талаар санал хүсэлтийг нь сонсож иргэдийн хүсэлтийг бичгээр авсан. Иргэдийн хүсэлтийг ******* сумын засаг даргын тамгын газарт уламжилж өгсөн. Зөвшөөрөл гараагүй байхад тухайн ухсан газрыг нөхөн сэргээж шорооноос жонш олборлож эхэлсэн. Тэгтэл Засаг дарга зөвшөөрөл гаргаж өгөхгүй гэж хэлсэн. Яагаад зөвшөөрөл өгөхгүй байгаа талаар асуухад лицензийн эзэн нь бид өөрсдөө нөхөн сэргээлт хийнэ гэж хэлсэн. Тийм учраас та нараар хийлгэхгүй гэж хэлсэн. Лиценз эзэмшигчийн зөвшөөрөл нь тухайн үед цуцлагдсан байсан. Энэ талаар засаг даргад хэлэхэд наад хүмүүс чинь буцаагаад авчихна. Коронотой холбоотой төлбөрөө төлөөгүй учраас цуцлагдсан юм билээ гэж хэлсэн. Тэгээд лиценз эзэмшигч нартай Засаг дарга гэрээ байгуулсан талаар сонссон. Би тухайн газрын гаргачихсан байсан шорооноос 30 тонн орчим жонш олборлосон. Харин нүх ухаж жонш олборлосон зүйл байхгүй. Тухайн газарт би 2019 оны намар очоод өвөл жонш олборлож эхэлсэн. Миний санаж байгаар 1 сар орчим ажилласан. Би Засаг дарга болон тухайн лицензийг эзэмшиж байсан гэх хүнтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй. Би тухайн газраас 30 тонн жонш олборлосон. 1 тонн жоншийг 200.000 төгрөгөөр худалдан борлуулсан ба 30 тонн жонш 6.000.000 төгрөг болсон. Мөнхзулд тухайн жоншийг худалдан борлуулж олсон орлогоос 5.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-129-130/

- Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай “ ” ХХК нь  Дундговь аймгийн ******* сумын нутаг “ Өвдөг ” гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Би ******* сумын “Өвдөг ” гэх газарт 2019 оны 12 сард 2 удаа очиход шигшүүр, экскаватор, ковш, ачааны  машин байхаар нь “тэнд байсан хүмүүсээс хэний эзэмшлийн техникүүд болох талаар асуухад /сахал Жагай/ гэдэг хүн нөхөн сэргээлт хийлгэж байгаа юм” гээд тэр газрыг ухаж байсан. Тэгэхээр нь би “манай компаний эзэмшлийн зөвшөөрөлтэй талбай байгаа юм ухаж байгаа үйл ажиллагаа зогсоо” гэж хэлээд орхиж явсан. Тэгээд дараа нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* сумын “Худаг Өндөр” гэх газарт очиход өмнө үйл ажиллагаа  явуулж байсан техник хэрэгслүүд нь байсан газраа бүр том болгосон байдалтай байж байсан. Тэгэхээр нь хэний зөвшөөрлөөр ухаж байгаа талаар асуухад гэдэг хүн ухуулж байгаа  талаар хэлсэн. Ер нь бол тэр газрыг манай компаний зүгээс мэдсэн нь нэг сар гарын өмнөөс мэдсэн юм. Харин хүмүүсээс сонсоход нөхөн сэргээлт хийж байгаа гээд ухсан гэж байсан. Намайг тэр газарт эхлээд 2019 оны 12 сард очиход шар өнгийн экскаватор, шар өнгийн ковш, улаан өнгийн Хово маркийн машин байсан. Дараа нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр очиход шар өнгийн экскаватор, шар өнгийн ковш, улаан өнгийн Хово маркийн машин, ачааны цагаан өнгийн машин, саарал өнгийн 08-11 УНХ улсын дугаартай Старекс маркийн машин, УБР улсын дугаартай трайллер байсан. Тэнд гэдэг хүнийг байгаа юу? гэж асуухад байхгүй ирнэ гэж хэлсэн. Би тэр газарт байсан хүмүүсийг танихгүй. Намайг 2019 оны 12 сард 2 удаа очиход байсан хүмүүс тэр газар гэдэг хүн ухуулж байгаа талаар хэлсэн. 2019 оны 03 сард намайг тэр газарт очиход бүүр өмнө ухсан газар гээд ухчихсан газар байсан. 2019 оны 12 сард очиход өөр эрүүл газарт нүх ухсан байсан.  ******* сумын “ Өвдөг ” гэх газарт буюу манай тусгай зөвшөөрөлтэй талбайн жонш илэрцтэй газар байгаа юм. Тэр газарт 2019 оны 12 сард очиход ухсан нүхнийхээ хажуу талд жонш гаргаад тавьчихсан байсан.Тэгээд би 2020 оны 01 сарын 06-ны өдөр тус газарт дахин очиход ялгасан байсан жонш алга байсан. Тэгэхээр жоншийг тэр хүмүүсээс тээвэрлэсэн байх боломжтой. Манай компаний тусгай зөвшөөрөлтэй газарт эрүүл байсан газрыг ухсан удаа дараа боль гээд байсан болихгүй үйл ажиллагаа явуулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-58-59/

    - Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “ Манай “ Эрдэнэс” ХХК-ийн эзэмшлийн Дундговь аймгийн ******* сумын нутагт байршилтай 20662 дугаартай нүүрсний ашиглалтын тусгай  зөвшөөрөлтэй 12.764 га талбайд хамаарах Нүдэн гэх газарт 2017 онд жонш илэрсэн. Жоншны судалтай болохыг Дундговь аймгийн ******* сумын иргэн нь мэдээд одоогоос  2 жилийн өмнө нутгийн ард иргэдийн хамтаар гар аргаар жонш олборлож эхэлсэн. Тухайн үед нь манай компаний ажилтан Э.Цэндбаатар нь д таньдаг хүнээр нь дамжуулж  “та манай компаний тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байна, үйл ажиллагаагаа даруй зогсоо, хэрвээ зогсоохгүй бол хууль шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх болно” гэж анхааруулсан. Тэгэхэд нь тэр даруй үйл ажиллагаагаа зогсоосон. Биднийг д анхааруулах үед жонш олборлож байсан газраас нь ус нэвчин гарч гар аргаар олборлох боломжгүй болсон юм билээ. 2019 оны 12 дугаар сард нутгийн иргэдээс манай компанид хандаж танай талбайд уул уурхайн тоног төхөөрөмж авч ирсэн, гэр барьсан, жонш шигших шигшүүр болоод жонш олборлох ажилчдын хамт Адъяа гэх хүн ирсэн өмнө нь ухсан газраас зүүн хойд талд шинээр газар ухаж олборлолт хийж байна гэж хэлсэн. Тэр мэдээллийн дагуу 2019 оны 12 сарын 25-ны өдөр манай компаний туслах ажилтан тухайн газарт очиход газар дээр нь  ковш,  Экскаватор,  Норд бенз,  Хово  маркийн машинууд байсан  гэсэн. Дараа нь 2020 оны 01 сарын 03-ны өдөр би өөрөө Улаанбаатар хотоос гарч, манай компаний ажилчид болох , Галт нар Дундговь аймгийн төвөөс гарсан. Галт хоёрыг очиход тухайн газарт ковш, шигшүүр, портер машин, суудлын авто машин байсан. Ухагдсан нүхэнд экскаваторын шанага, молдок зэрэг байсан. Гэрт ороод хүмүүстэй уулзаад та нар ямар учраас манай компаний эзэмшлийн талбайд бидний зөвшөөрөлгүйгээр хууль бус  олборлолт хийгээд байгаа юм бэ? гэж асуухад тэднийг ахалж байсан Адъяа гэх хүн бид энэ талбайд нөхөн сэргээлт хийж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад манай компаний зөвшөөрөлгүйгээр нөхөн сэргээлт хийж байгаа юм, хэн та нарт ийм зөвшөөрөл олгосон юм гэж асуухад хэн ч дугараагүй. Тэгэхээр нь та нар илт худлаа ярьж байна, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд тухайн газарт байсан машин техникийг зураг, видео бичлэгээр баталгаажуулаад буцсан. Уг газар нь манай компаний тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах учир зохих байгууллагаас шалгалт хийхэд манай компани буруудаж, уг газарт өөрсдөө нөхөн сэргээлт хийх торгууль төлөх болоод байна. Иймд , Адъяа болон бусад хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, тухайн газарт учирсан хохирлын хэмжээг тогтоолгож нөхөн олговор гаргуулж авах хүсэлтэй байна. Уг нөхөн олговроор тухайн газрыг нөхөн сэргээх болно. , Галт нар тухайн нутгийн иргэдээс хэн ухаж байгааг тодруулахад гэх хүн дахин ирж ухаж байгаа тухай хэлсэн байсан. Манай компаний ажилчид видео бичлэг хийж байхад ******* сумын хэсгийн төлөөлөгч чинь хаана байна гэж асууж байгаа нь бичигдсэн байсан. Мөн ******* сумын засаг дарга тай нь өөрийн биеэр уулзаж тухайн жоншны талбайд нөхөн сэргээлт хийе гэхэд нь энэ газар надад хамаагүй, компаний хүмүүстэй нь уулз гэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

- Гэрч У.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Эрдэнэс ХХК нь ******* сумын 1 дүгээр багийн нутаг Нүдэн гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ компаний эзэмшдэг газар нь анхандаа Чойр нэртэй 1 талбай байсан юм. Одоо тэр талбай нь  3 хэсэг хуваагдаж өөр, өөр эзэнтэй болсон. Би Эрдэнэс ХХК-ний захирал тай утсаар холбогдож “******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч байна сум орны удирдлагатай уулзах шаардлагатай байна” гэхэд уулзана гэж хэлсэн боловч уулзаагүй. Тэдний компаний зөвшөөрөлтэй газар дээр компанийнх нь төлөөлөл болсон хүн байгаагүй. 2019 оны сүүлээр Нүдэн гэх газраас жонш олборлож байна гэсэн дуудлага ирсний дагуу тухайн газарт очиход Эрдэнэс ХХК-ний  геологич байна гэсэн 3 хүн таарсан боловч бичиг баримтаа үзүүлээгүй. Эрдэнэс ХХК-ний тусгай зөвшөөрөл нь хүрэн нүүрс олборлох эрхтэй өөр ямар нэгэн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл биш. Эрдэнэс ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбайд жоншны илэрц байдаг, хамгийн анх 2012 онд шиг санаж байна тухайн газарт хар яриагаар Нинжа нар буюу Говьсүмбэр аймгийн хүмүүс ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр гар аргаар жонш олборлож эхэлсэн. Тухайн үед хүн дарагдаж нас барсан тохиолдол гарч үйл ажиллагаа нь зогссон. Уг асуудал нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Тухайн үед тэнд 2 хэсэг нүх үлдсэн байсан. Тэрнээс хойш хэн нэгэн тухайн газрыг ухаагүй байсан. 2017 онд Нүдэн гэх газарт жонш ухах гэж байна гэсэн дуудлага ирсний дагуу очиход гэр барьчихсан манаач, тогооч гэсэн 2-3 хүн, нэг эвсковатор ирчихсэн байсан. Хэний зөвшөөрлөөр юу хийж байгааг нь асуухад жонш олборлоё гэж ирсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь болохгүй гэж хэлэхэд “за тэгвэл яах вэ дээ” гэж хэлээд тэр дороо машин, техник гэр орноо авч явсан. Тухайн үед жонш олборлоогүй, нүхний хэмжээ хэвээрээ шинээр судал ухсан зүйл байгаагүй. Тухайн үйл ажиллагаа хэн зохион байгуулж, удирдаж байгаа талаар мэдээгүй. Дуудлагын дагуу очиж үйл ажиллагааг нь зогсоож, нүүлгэсэн. 2018 онд аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого хийгдсэн. Тэр тооллогоор Нүдэн гэх газар 1 га талбайд эвдрэлтэй гэж гарсан, уг материал нь аймгийн байгаль орчны газарт байгаа. Эвдэрсэн газрыг тухайн компаниар юм уу, ямар нэгэн хөрөнгө төсөвлөж нөхөн сэргээх  шаардлагатай гэсэн чиглэлийг амаар өгч байсан. Би Эрдэнэс ХХК-ний хүмүүстэй холбогдох гээд чадаагүй, уулз гэхэд ирж уулзаагүй. Ингээд байж байтал 2019 оны 12 сарын эхээр гэх хүн танай сумын Нүдэн гэх газрыг би өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж өгье, гэхдээ би доошоо ухахгүй, ил байгаа шороог нь шигшиж зардлаа нөхье, нүхийг бүрэн булна гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би тэгж болно гэхдээ сумын засаг даргатай албан ёсны гэрээ байгуулсны дараа нөхөн сэргээх ажлаа эхэлнэ, тэрнээс наана ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд “тэгье” гэж хэлээд гарсан. нь засаг даргатай уулзсан, албан ёсны баримт бичгээ бүрдүүлбэл болно гэж хэлсэн тухай надад ярьсан. Дараа нь надтай утсаар яриад Нүдэн гэх газар гэр бариад техник хэрэгсэл авааччихсан байгаа, гэхдээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа гэхэд нь би ямар ч байсан үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Нүдэн гэх газар жонш олборлож байна гэсэн дуудлага ирсэн. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч Амарзаяа,  багийн засаг дарга Мөнхбат нартай хамт очиход 4 хүн байсан. ХХК-ний геологич гэх 3 хүн байсан, тэнд байсан хүмүүс нь ирээд 2 хонож байна ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэхээр нь одоо эндээс яв энд үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлэхэд тэр дороо нүүсэн. Биднийг очиход тэнд старекс маркийн машин, ковш байсан. Өөр техник байгаагүй. Тухайн газарт шинээр нүх ухаагүй, хуучин нүхнүүд нь байсан. 10 гаруй хоногийн өмнө цас орсон, нүхнүүд цасанд дарагдсан, ухагдсан шинжгүй байсан. тухайн үед өөрөө байгаагүй, олборлолт хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

- Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Мөнхзул нь гэх хүнтэй ярьж тохироод Дундговь аймгийн ******* сумын нутагт жонш олборлох болсон. ах бүх юм болчихлоо хүрээд ир гэхээр нь Мөнхзул бид хоёр нэг ковш, трайллер, 1 сонсмол, 2 экскаватор, 3 гэр авч 2019 оны 08 дугаар сард очсон. Оччихоод байж байтал ах бичиг баримт нь болохгүй байна, хүлээж бай гэж хэлсээр өдийг хүрч байна. 2019 оны 12 дугаар сарын дундуур ах бидэн дээр та хэд ажилгүй байж байхаар Дундговь аймгийн ******* сумын Нүдэн гэх газарт нөхөн сэргээлт хийнгээ гаргасан шороог шигшээд жоншийг нь түүж аваад шороогоор нь нөхөн сэргээлт хий гэж хэлсэн. Бид тухайн газарт очиход 2 том нүх жижиг нүхнүүд байсан, бид жижиг нүхнүүдийг нь булаад том нүхний баруун урд талаас ковшоор түрж нүхийг булж эхэлсэн. Тухайн үед манай эхнэр төрөх гээд би Улаанбаатар хот руу явсан. Тэрнээс хойш ирэлгүй байж байгаад одоогоос хэд хонгийн өмнө ирсэн. 2020 оны 02 сарын 01-ний өдөр Нүдэн гэх газарт орхисон шигшүүр, экскаваторын шанагаа авахаар очоод албаны хүмүүстэй тааралдсан. Намайг байхад 2 том нүхний урд талын том нүхний зүүн хойд ханыг Мөнхзул ухаж үзсэн боловч жонш гараагүй, сул шороо нурж орж ирээд байсан. Намайг явсны дараа хойд талын жижиг нүхийг ухаж байгаад экскаваторын шанага соёо нь хугарсан гэж сонссон. Тэрнээс хойш ухаагүй гэсэн. ах Нүдэн гэх газарт нөхөн сэргээлт хийе сум орон нутагтай нь ярьчихсан болно гэсэн болохоор нь нөхөн сэргээлт хийсэн. ах шорооноос нь жоншийг нь ялгаж нүхэнд нь судал байвал ухаж болно гэсэн бусдаар бол бид тэр нүх рүү орохгүй байсан. ******* суманд таних хүн байхгүй. Хюьндай 2900 маркийн экскаватор, XGMA маркийн ковш, сонсмол нь манай дүү Мөнхзулын эзэмшлийнх байгаа юм. Экскаватороор сул шороог сонсмолд ачсан, нүх рүү шороо хийсэн, нүхэн дотроос жоншны судал хайсан, Ковшоор шороо шигшсэн нүх рүү шороо түрж хийсэн ойр орчмынх нь талбайг түрж тэгшилж янзалсан, сонсмолоор шороо зөөж нүх рүү хийсэн. ах анх хэлэхдээ яриад тохирчихсон нөхөн сэргээлт хийнэ, хийх явцдаа гарсан зардлаа хуучин шорооноос жоншийг нь шигшиж түүнэ, судал байвал олборлолт хийнэ гэж хэлсэн. Бид нөхөн сэргээлт хийх зардлаа нөхөн зорилготой байсан. Тухайн газрыг ХХК-ийн эзэмшлийн газар гэдгийг огт мэдээгүй. ах өмнө нь ухаж байсан юм гэж байсан, хэзээ ухаж байсныг нь мэдэхгүй. Сүүлд нь Эрдэнэс ХХК-ний хүмүүс ирсэн гэж сонссон. Бид ахыг өмнө нь ухаж байсан гэсэн болохоор нь өөрийнх нь мэдлийн юм байна, өөрийнхөө ухсан газрыг нөхөн сэргээе гэсэн бодолтой байгаа юм байна гэж л бодож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

-Гэрч Б.ын 2021 оны 02 сарын 20-ны өдөр өгсөн: “Би 2018 онд дүү Мөнхзулын хамт Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажиллаж байхад овогтой гэх хүн ирээд танилцаж байсан. Тухайн үед би та нарыг сайн ажилладаг талаар сонссон. Ажил гарвал та нарыг ажиллуулж байж болох уу? гэхээр нь бид нар ямар нэгэн бичиг баримтын зөвшөөрөл асуудалгүй бол ажиллахад асуудал байхгүй гэж танилцаж байсан. Би 2019 оны 8 сард гэж хүний нөхөрлөлийн газар дээр ажил хийхээр Дундговь аймгийн ******* сумын төвөөс хойш 40 гаруй километр зайтай газарт дүү Мөнхзулын хамт Кемп байгуулаад техник хэрэгслээ авч ирсэн байсан. Тэгээд газрын зөвшөөрөл нь болохгүй байна гэж хэлж байсан ба ямар ч байсан зөвшөөрөл болтол бүгдээрээ нөхөн сэргээлтийн ажил хийж байя гээд бид нарын байсан кемпээс зүүн урд зүгт 10 орчим километр зайтай газарт нөхөн сэргээлтийн ажил 2019 оны өвөл 12 дугаар сарын дундаас эхлүүлсэн. Манай эхнэр төрөх гэж байсан болохоор 12 дугаар сарын 17-ны өдөр ******* сумаас Улаанбаатар хот руу түрүүлээд явчихсан юм. Намайг явсны дараагаас уг ажил түр зогссон. Тухайн нөхөн сэргээлтийн ажилд бид нар ажилласан хугацаандаа том нүхэнд 200 гаруй машин шороо асгаж тэгшилж байсан. Уг ажлыг шинэ жилийн дараа үргэлжлүүлэх гэхэд маргаантай хууль бус газар гэдгийг мэдээд дуусгалгүй орхисон. гэж хүний төрсөн дүү нь ******* сумын байгаль орчны байцаагч гэж байсан. Тэр хүнтэй манай дүү Мөнхзул очиж уулзаад ажлаа эхлүүлж болох юм уу? гэж асуухад “танай юм болчихсон эхэл, эхэл та хэд” гэж хэлсэн болохоор ажлаа эхлүүлсэн. Төлбөр тооцооны асуудлыг манай дүү Мөнхзул хариуцаж байсан. зөвшөөрөл гарахаас өмнө нөхөн сэргээлтийн ажил хийчихье гэж гуйхаар нь бид нар ажилласан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн77/

- Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 онд овогтой гэх хүнтэй Дундговь аймгийн Баянжаргалан суманд танилцаж байсан. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. ******* надад Дундговь аймгийн *******  суманд ажил байна хийгээд өгөөч гэж хэлэхээр нь тэр ажлыг хийж байтал нөгөө нөхөн сэргээлтийн ажил нь өөр байгууллагын өмч болоод маргаан үүсэхээр нь би тухайн ажлыг дуусгалгүй орхиж байсан. Би 2019 оны 08 дугаар сард   гэж хүний нөхөрлөлийн газар дээр нь ажил хийхээр Дундговь аймгийн ******* сумын нутагт сумын төвөөс хойш 40 гаруй км зайтай газарт Кемп байгуулаад техник хэрэгслээ авч ирсэн байсан юм. Тэгээд   газрын зөвшөөрөл нь болохгүй байна гэж хэлж байсан ба ямар ч байсан зөвшөөрөл болтол бүгдээрээ  нөхөн сэргээлтийн ажил хийж байя гээд бид нарын байсан кемпээс зүүн урд 10 орчим км зайтай газарт нөхөн сэргээлтийн ажил 2019 оны өвөл 12 дугаар сарын дундаас 12 сарын сүүлээр 14-20 орчим хоногийн хугацаанд хийгээд шинэ жил болоод түр зогссон. Тухайн нөхөн сэргээлтийн ажилд  бид нар ажилласан хугацаандаа тэр том нүхэнд 200 гаруй машин шороо асгаж өгч тэгшилж байсан. Тэгээд уг ажлыг шинэ жилийн дараа үргэлжлүүлэх гэхэд маргаантай хууль бус газар гэдгийг мэдээд би уг ажлыг дуусгалгүй орхисон. гэж хүн намайг гуйсан болохоор нь би уг нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тэгээд хууль бус гэдгийг нь мэдээд шууд больсон. Бид нарын Дундговь аймгийн ******* суманд байгуулсан Кемп дээр 2019 оны 12 сард өөрөө ирж надтай уулзаад манай нөхөрлөлийн ажлын зөвшөөрөл бүтэхгүй байна. Бүттэл бүгдээрээ нөхөн сэргээлтийн ажил хийж байя. Уг нөхөн сэргээлтийн ажлыг бид гүйцэтгэчихвэл сум орон нутгийн удирдлага бид нарт нааштай хандаж зөвшөөрлийн асуудал бүтчихнэ гэж хэлэхээр нь бид нар гол нь гэж хүний нөхөрлөлийн газарт ажил хийхээр ирсэн байсан болохоор тэр ажлыг нь хийгээд өгчихвөл бид нарын ажил эхлэх юм байна гэж ойлгоод нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Тухайн үед ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зүйл байхгүй, хөлс мөнгө тохирсон зүйл байгаагүй. Нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд ашигласан техник хэрэгслүүдийн түлшийг хийж өгч байсан ба 5.000.000 төгрөг нэг удаа өгсөн. Миний хувьд гэх хүнээс төлбөр тооцооны асуудал байхгүй. Уг ажилд Өсөхбаяр гэх хүний нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийн 23-81 УБП улсын дугаартай улаан өнгийн самсмол, миний өөрийн эзэмшлийн шар өнгийн самсунг-292 маркийн экскаватор 2 ажилласан. Одоо миний самсмол Баянтал сумын 1-р багт байрлах Ган бөмбөлгийн үйлдвэрийн хашаанд байгаа, экскаватор нь ******* сумын төвд ы гэрийн   хашаанд байгаа.” гэх мэдүүлэг /хх-67/

- Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Манай хадам дүү Мөнхзул над руу утасдаад ах гэр рүүгээ явах боллоо та хүрч ирээд ковш бариад өгөөч бид нар Дундговь аймгийн ******* суманд нөхөн сэргээлт хийж байна гэж хэлсэн. Би 2019 оны 12 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын Нүдэн гэх газарт очсон. Намайг тэнд очиход Мөнхзул, , бас өөр хүмүүс байсан. Тэр газарт  том нүх байсан, бас жижиг нүх байсан. Тэд  нүхний урд талын нүхийг баруун талаас нь булж, урд нүхний урд байсан шороог шигшиж жоншийг нь ялгаж авч байсан. Намайг очиход явж, би ковш жолоодсон. Ковшоор жонш шигшсэн, нүх булсан, овоолсон шороонуудыг нэг газарт бөөгнүүлж овоолсон. Өөр юм хийгээгүй. Намайг очсоноос хойш хойд талд нь байсан жижиг нүхний хойд ханыг Мөнхзул нь өөрийнхөө Хьюндай 2900 маркийн экскаватороор ухсан тэндээс жонш гарсан. Хэдий хэр хэмжээний жонш гарсан талаар сайн мэдэхгүй байна. гэх хүний зөвшөөрлөөр л уг ажлыг хийсэн гэж хэлж байсан. Тэр газраас нэг машин жонш л ачуулсан. 2019 оны 12 сарын 27, 28-ны өдрүүдэд цасаар шуураад байсан. Шинэ жилийн баяр ойртсон байсан болохоор бүгд бууж тухайн газраас машин техникээ аваад явсан. Эргэж очоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 68/

- Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2019 онд намайг засаг даргаар ажиллаж байхад гэх хүн ирж уулзаад та ХХК-тай холбогдоод Өвдөг гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх талаас нь судлаад асуугаад өгөөч, хэрэв нөхөн сэргээлт хийе гэвэл би хариуцаад нөхөн сэргээлтийг нь хийе гэж ирж уулзаад явсан. ХХК-ийн талбайд зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн албан бичиг хийлгэж авсан. Сумын засаг дарга нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл өгдөггүй юм. Тухайн талбайг эзэмшдэг компани нөхөн сэргээлт хийх компани болон сумын засаг дарга гурвын гурвалсан гэрээ байгуулж байж нөхөн сэргээлт хийдэг. Тухайн үед гурвалсан гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй. Тухайн компаний ашиглалтын лиценз эзэмшдэг талбай нь Өвдөг худгийн хүрэн нүүрсний орд газар гэдэг юм.  Тухайн Өвдөг худгийн орд газарт олон компани хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг юм. ХХК тухайн газарт огт олборлолт хийж байгаагүй. ХХК нь лицензийн төлбөрөө бүрэн гүйцэт төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар лиценз эзэмших зөвшөөрлийг нь 2020 онд түдгэлзүүлсэн байсан. Одоо эзэмшиж байгаа, үгүйг нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-81-83/

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тай 1986 онд гэр бүл болж байсан, бид дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Хуучин нэгдэл гэж байхад нэгдлийн дарга байж байгаад, сүүлд хоршоо болоод хоршооны дарга хийж байгаад “Цолбо” гэх хувийн компани байгуулаад шатахуун зарах, мал бэлтгэлийн ажил, ноос ноолуурын ажил хийж байсан. Одоо хувиараа ажиллаж байгаа. Зан аашны хувьд зөөлөн, дөлгөөхөн хүнд тусархуу хүн байгаа юм. Би “Нүдэн байгалийн хишиг” нөхөрлөлийн гишүүн байж байгаад нөхөрлөлийн дарга болсон. Манай нөхөр нөхөрлөлтэй ямар нэгэн холбоо байхгүй, гишүүнээр байдаггүй. Нүдэн гэх газрын ойролцоо, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч магадгүй гээд Мөнхзул гэдэг хүний техник хэрэгсэл байрласан байсан. Мөнхзул Дундговь аймгийн Баянжаргалан суманд хийж байсан ажлаа дуусаад ирчихсэн байсан. Мөнхзултай “Нүдэн” гэх газарт ажиллуулна гэж дуудаад авч ирсэн юм байхгүй. Нөхөрлөл ажиллаж магадгүй гээд газрын ойролцоо ирчихсэн байсан юм. Манай нөхөрлөл сумын ажилгүй иргэдийг ажилтай болгох,  Засгийн газрын 150 дугаар тогтоолын дагуу эвдрэлтэй газарт бичил уурхай ажиллуулах талаар ярилцаад хэрэв үйл ажиллагаа явуулах боломжтой бол техник хэрэгсэл түрээслэх шаардлагатай гэж үзээд Мөнхзул гэх хүнтэй хамтран ажиллах талаар ярилцсан байсан. Мөнхзул 2 хоорондоо хэрхэн ярилцсан талаар мэдэхгүй байна. Би гэр бүлийн хүний хувьд ******* суманд жоншны үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсэн. Харин Нүдэн байгалийн хишиг нөхөрлөл маань ы хийж байгаа үйл ажиллагаанд огт оролцоогүй. хувь хүнийхээ зүгээс Өвдөг гэх газарт нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулсан.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 60-61/

энверон ХХК-ийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 04/20 дугаартай:

“Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 1.959.318,44 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-105/

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-40/

           - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-54/

          - Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 29 дугаартай: “30тн жонш 6.000.000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ хийсэн акт /хх-ийн 110-111/

        - Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2021 оны 06 сарын 14-ний өдрийн: “ Самсунг экскаватор 24.000.000, Faw ca 3250 өөрөө буулгагч Howo 18.000.000” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 114-115/

          - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай лавлагаа /хх-ийн 145/

          - дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 24-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 164-169/

          -Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 2/129 дугаартай: “N45 25 46.1 E108 0 10.4 солбицолд орших цэг нь Дундговь аймгийн ******* сумын “Цог” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Нүдэнгийн хүрэн өндөр толгой” хэмээх газраас баруун урагш 1 км, “Нүдэнгийн ” хэмээх худгаас зүүн хойш 0.5 км зайд байрлаж байна” гэх албан бичиг, зураг /2хх-ийн 64-65/

        - Нүдэн байгалийн хишиг нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 77/

         -Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /2хх-ийн 78/

         -Нүдэн байгалийн хишиг ЗБ нөхөрлөлийн хурлын тогтоол /2хх-ийн 79/

         - Нүдэн байгалийн хишиг ЗБ нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл /2хх-ийн 80/

         -“Нүдэн байгалийн хишиг” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ /2хх-ийн 81-82/

           -Нүдэн байгалийн хишиг ЗБ нөхөрлөл үүсгэн байгуулах хурлын тогтоол, тэмдэглэл  /2хх-ийн 83-85/

            -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 90-91/

           - Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4/120 дугаартай: “ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт /Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./ гэж,

          Ашигт малтмал олборлох ашиглах үйл ажиллагааг “Ашигт малтмалын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад /”ашигт малтмал ашиглах гэж” газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг/ хэлнэ гэж заасан байдаг. Иймд хүдрийн овоолгоос хайлуур жонш түүж ялган авах үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад тусгагдсан ашигт малтмал ашигласан үйл ажиллагаа юм” гэх мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /2хх-ийн 93/ зэрэг хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2019 оны 12 дугаар сард шүүгдэгч Д. нь Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Нүдэнгийн хүрэн толгой” хэмээх газраас баруун урагш 1 километр, “Нүдэнгийн ” хэмээх худгаас 0.5 километр зайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 гэрч Д.ын: “...Манай “ ” ХХК нь  Дундговь аймгийн ******* сумын нутаг “Өвдөг ” гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Би ******* сумын “Өвдөг ” гэх газарт 2019 оны 12 сард 2 удаа очиход шигшүүр, экскаватор, ковш, ачааны  машин байхаар нь “тэнд байсан хүмүүсээс хэний эзэмшлийн техникүүд болох талаар асуухад / сахал Жагай/ гэдэг хүн нөхөн сэргээлт хийлгэж байгаа юм” гээд тэр газрыг ухаж байсан. Тэгэхээр нь би “ манай компаний эзэмшлийн зөвшөөрөлтэй талбай байгаа юм ухаж байгаа үйл ажиллагаа зогсоо” гэж хэлээд орхиж явсан. Тэгээд дараа нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* сумын “Худаг Өндөр” гэх газарт очиход өмнө үйл ажиллагаа  явуулж байсан техник хэрэгслүүд нь байсан газраа бүр том болгосон байдалтай байж байсан. Тэгэхээр нь хэний зөвшөөрлөөр ухаж байгаа талаар асуухад гэдэг хүн ухуулж байгаа  талаар хэлсэн. ...Намайг тэр газарт эхлээд 2019 оны 12 сард очиход шар өнгийн экскаватор, шар өнгийн ковш, улаан өнгийн Хово маркийн машин байсан. Дараа нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр очиход шар өнгийн экскаватор, шар өнгийн ковш, улаан өнгийн Хово маркийн машин, ачааны цагаан өнгийн машин, саарал өнгийн 08-11 УНХ улсын дугаартай Старекс маркийн машин, УБР улсын дугаартай трайллер байсан. ...Намайг 2019 оны 12 сард 2 удаа очиход байсан хүмүүс тэр газар гэдэг хүн ухуулж байгаа талаар хэлсэн. 2019 оны 03 сард намайг тэр газарт очиход бүүр өмнө ухсан газар гээд ухчихсан газар байсан. 2019 оны 12 сард очиход өөр эрүүл газарт нүх ухсан байсан.  ******* сумын “ Өвдөг ” гэх газар буюу манай тусгай зөвшөөрөлтэй талбайн жонш илэрцтэй газар байгаа юм. Тэр газарт 2019 оны 12 сард очиход ухсан нүхнийхээ хажуу талд жонш гаргаад тавьчихсан байсан.Тэгээд би 2020 оны 01 сарын 06-ны өдөр тус газарт дахин очиход ялгасан байсан жонш алга байсан. Тэгэхээр жоншийг тэр хүмүүсээс тээвэрлэсэн байх боломжтой.” гэх,

      гэрч Б.ын:  “ Манай “ Эрдэнэс” ХХК-ийн эзэмшлийн Дундговь аймгийн ******* сумын нутагт байршилтай 20662 дугаартай нүүрсний ашиглалтын тусгай  зөвшөөрөлтэй 12.764 га талбайд хамаарах Нүдэн гэх газарт 2017 онд жонш илэрсэн. Жоншны судалтай болохыг Дундговь аймгийн ******* сумын иргэн нь мэдээд одоогоос 2 жилийн өмнө нутгийн ард иргэдийн хамтаар гар аргаар жонш олборлож эхэлсэн. Тухайн үед нь манай компаний ажилтан Э.Цэндбаатар д таньдаг хүнээр нь дамжуулж  “та манай компаний тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байна, үйл ажиллагаагаа даруй зогсоо, хэрвээ зогсоохгүй бол хууль шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх болно” гэж анхааруулсан. Тэгэхэд нь тэр даруй үйл ажиллагаагаа зогсоосон. ... 2019 оны 12 сарын 25-ны өдөр манай компаний туслах ажилтан тухайн газарт очиход газар дээр нь  ковш,  Экскаватор,  Норд бенз,  Хово  маркийн машинууд байсан  гэсэн. ... Галт, хоёрыг очиход тухайн газарт ковш, шигшүүр, портер машин, суудлын авто машин байсан. Ухагдсан нүхэнд экскаваторын шанага, молдок зэрэг байсан. ..., Галт нар тухайн нутгийн иргэдээс хэн ухаж байгааг тодруулахад гэх хүн дахин ирж ухаж байгаа тухай хэлсэн байсан. ... Мөн ******* сумын засаг дарга тай нь өөрийн биеэр уулзаж тухайн жоншны талбайд нөхөн сэргээлт хийе гэхэд нь энэ газар надад хамаагүй, компаний хүмүүстэй нь уулз гэсэн байсан.” гэх,

гэрч У.ийн: “ Эрдэнэс ХХК нь ******* сумын 1 дүгээр багийн нутаг Нүдэн гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ компаний эзэмшдэг газар нь анхандаа Чойр нэртэй 1 талбай байсан юм. Одоо тэр талбай нь  3 хэсэг хуваагдаж өөр, өөр эзэнтэй болсон. ... 2019 оны сүүлээр Нүдэн гэх газраас жонш олборлож байна гэсэн дуудлага ирсний дагуу тухайн газарт очиход Эрдэнэс ХХК-ний  геологич байна гэсэн 3 хүн таарсан боловч бичиг баримтаа үзүүлээгүй. ... Эрдэнэс ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбайд жоншны илэрц байдаг, хамгийн анх 2012 онд шиг санаж байна тухайн газарт хар яриагаар Нинжа нар буюу Говьсүмбэр аймгийн хүмүүс ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр гар аргаар жонш олборлож эхэлсэн. ...2019 оны 12 сарын эхээр гэх хүн танай сумын Нүдэн гэх газрыг би өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж өгье, гэхдээ би доошоо ухахгүй, ил байгаа шороог нь шигшиж зардлаа нөхье, нүхийг бүрэн булна гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би тэгж болно гэхдээ сумын засаг даргатай албан ёсны гэрээ байгуулсны дараа нөхөн сэргээх ажлаа эхэлнэ, тэрнээс наана ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд “тэгье” гэж хэлээд гарсан. нь засаг даргатай уулзсан, албан ёсны баримт бичгээ бүрдүүлбэл болно гэж хэлсэн тухай надад ярьсан. Дараа нь надтай утсаар яриад Нүдэн гэх газар гэр бариад техник хэрэгсэл авааччихсан байгаа, гэхдээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа гэхэд нь би ямар ч байсан үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэж хэлсэн...” гэх,

 гэрч Б.ын: “...Манай дүү Мөнхзул нь гэх хүнтэй ярьж тохироод Дундговь аймгийн ******* сумын нутагт жонш олборлох болсон. ах бүх юм болчихлоо хүрээд ир гэхээр нь Мөнхзул бид хоёр нэг ковш, трайллер, 1 сонсмол, 2 экскаватор, 3 гэр авч 2019 оны 08 дугаар сард очсон. ... 2019 оны 12 дугаар сарын дундуур ах бидэн дээр та хэд ажилгүй байж байхаар Дундговь аймгийн ******* сумын Нүдэн гэх газарт нөхөн сэргээлт хийнгээ гаргасан шороог шигшээд жоншийг нь түүж аваад шороогоор нь нөхөн сэргээлт хий гэж хэлсэн. .... 2020 оны 02 сарын 01-ний өдөр Нүдэн гэх газарт орхисон шигшүүр, экскаваторын шанагаа авахаар очоод албаны хүмүүстэй тааралдсан. Намайг байхад 2 том нүхний урд талын том нүхний зүүн хойд ханыг Мөнхзул ухаж үзсэн боловч жонш гараагүй, сул шороо нурж орж ирээд байсан. Намайг явсны дараа хойд талын жижиг нүхийг ухаж байгаад экскаваторын шанага соёо нь хугарсан гэж сонссон. ... ах Нүдэн гэх газарт нөхөн сэргээлт хийе сум орон нутагтай нь ярьчихсан болно гэсэн болохоор нь нөхөн сэргээлт хийсэн. ах шорооноос нь жоншийг нь ялгаж нүхэнд нь судал байвал ухаж болно гэсэн бусдаар бол бид тэр нүх рүү орохгүй байсан. ... ах анх хэлэхдээ яриад тохирчихсон нөхөн сэргээлт хийнэ, хийх явцдаа гарсан зардлаа хуучин шорооноос жоншийг нь шигшиж түүнэ, судал байвал олборлолт хийнэ гэж хэлсэн. ... Сүүлд нь Эрдэнэс ХХК-ний хүмүүс ирсэн гэж сонссон. Бид ахыг өмнө нь ухаж байсан гэсэн болохоор нь өөрийнх нь мэдлийн юм байна, өөрийнхөө ухсан газрыг нөхөн сэргээе гэсэн бодолтой байгаа юм байна гэж л бодож байсан.” гэх,

гэрч Б.Мөнхзулын: “Би 2018 онд овогтой гэх хүнтэй Дундговь аймгийн Баянжаргалан суманд танилцаж байсан. ...******* надад Дундговь аймгийн *******  суманд ажил байна хийгээд өгөөч гэж хэлэхээр нь тэр ажлыг хийж байтал нөгөө нөхөн сэргээлтийн ажил нь өөр байгууллагын өмч болоод маргаан үүсэхээр нь би тухайн ажлыг дуусгалгүй орхиж байсан. Би 2019 оны 08 дугаар сард гэж хүний нөхөрлөлийн газар дээр нь ажил хийхээр Дундговь аймгийн ******* сумын нутагт сумын төвөөс хойш 40 гаруй км зайтай газарт Кемп байгуулаад техник хэрэгслээ авч ирсэн байсан юм. Тэгээд   газрын зөвшөөрөл нь болохгүй байна гэж хэлж байсан ба ямар ч байсан зөвшөөрөл болтол бүгдээрээ  нөхөн сэргээлтийн ажил хийж байя гээд бид нарын байсан кемпээс зүүн урд 10 орчим км зайтай газарт нөхөн сэргээлтийн ажил 2019 оны өвөл 12 дугаар сарын дундаас 12 дугаар сарын сүүлээр 14-20 орчим хоногийн хугацаанд хийгээд шинэ жил болоод түр зогссон. ... гэж хүн намайг гуйсан болохоор нь би уг нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. ...Нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд ашигласан техник хэрэгслүүдийн түлшийг хийж өгч байсан ба 5.000.000 төгрөг нэг удаа өгсөн.” гэх,

 гэрч О.гийн:  “...Манай хадам дүү Мөнхзул над руу утасдаад ах гэр рүүгээ явах боллоо та хүрч ирээд ковш бариад өгөөч бид  нар Дундговь аймгийн ******* суманд нөхөн сэргээлт хийж байна гэж хэлсэн. Би 2019 оны 12 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын Нүдэн гэх газарт очсон. Намайг тэнд очиход Мөнхзул, , бас өөр хүмүүс байсан. Тэр газарт  том нүх байсан, бас жижиг нүх байсан. Тэд  нүхний урд талын нүхийг баруун талаас нь булж, урд нүхний урд байсан шороог шигшиж жоншийг нь ялгаж авч байсан. Намайг очиход явж, би ковш жолоодсон. Ковшоор жонш шигшсэн, нүх булсан, овоолсон шороонуудыг нэг газарт бөөгнүүлж овоолсон. Өөр юм хийгээгүй. Намайг очсоноос хойш хойд талд нь байсан жижиг нүхний хойд ханыг Мөнхзул нь өөрийнхөө Хьюндай 2900 маркийн экскаватороор ухсан тэндээс жонш гарсан. Хэдий хэр хэмжээний жонш гарсан талаар сайн мэдэхгүй байна. гэх хүний зөвшөөрлөөр л уг ажлыг хийсэн гэж хэлж байсан. Тэр газраас нэг машин жонш л ачуулсан.” гэх,

- гэрч Л.ын: “ 2019 онд намайг засаг даргаар ажиллаж байхад гэх хүн ирж уулзаад та ХХК-тай холбогдоод Өвдөг гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх талаас нь судлаад асуугаад өгөөч, хэрэв нөхөн сэргээлт хийе гэвэл би хариуцаад нөхөн сэргээлтийг нь хийе гэж ирж уулзаад явсан. ... Сумын засаг дарга нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл өгдөггүй юм. Тухайн талбайг эзэмшдэг компаний нөхөн сэргээлт хийх компаний болон сумын засаг дарга гурвын гурвалсан гэрээ байгуулж байж нөхөн сэргээлт хийдэг. Тухайн үед гурвалсан гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй.” гэх,

гэрч Д.ийн: “... Би “Нүдэн байгалийн хишиг” нөхөрлөлийн гишүүн байж байгаад нөхөрлөлийн дарга болсон. Манай нөхөр нөхөрлөлтэй ямар нэгэн холбоо байхгүй, гишүүнээр байдаггүй. Нүдэн гэх газрын ойролцоо, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч магадгүй гээд Мөнхзул гэдэг хүний техник хэрэгсэл байрласан байсан. ... Засгийн газрын 150 дугаар тогтоолын дагуу эвдрэлтэй газарт бичил уурхай ажиллуулах талаар ярилцаад хэрэв үйл ажиллагаа явуулах боломжтой бол техник хэрэгсэл түрээслэх шаардлагатай гэж үзээд Мөнхзул гэх хүнтэй хамтран ажиллах талаар ярилцсан байсан. Мөнхзул 2 хоорондоо хэрхэн ярилцсан талаар мэдэхгүй байна. Би гэр бүлийн хүний хувьд ******* суманд жоншны үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсэн. Харин Нүдэн байгалийн хишиг нөхөрлөл маань ы хийж байгаа үйл ажиллагаанд огт оролцоогүй. хувь хүнийхээ зүгээс Өвдөг гэх газарт нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулсан.” гэх мэдүүлгүүд болон  “Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 1.959.318,44 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “ Б.ы хувьд ухсан, олборлосон зүйл байхгүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Хэзээ хэн хэрхэн үйлдсэн, хохирол хор уршгийн хэмжээ тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоогоогүй байна хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гаргаж  мэтгэлцэж байна.

       Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Д.ын: “...Манай “ ” ХХК нь  Дундговь аймгийн ******* сумын нутаг “Өвдөг ” гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Би ******* сумын “Өвдөг ” гэх газарт 2019 оны 12 сард 2 удаа очиход шигшүүр, экскаватор, ковш, ачааны  машин байхаар нь “тэнд байсан хүмүүсээс хэний эзэмшлийн техникүүд болох талаар асуухад /сахал Жагай/ гэдэг хүн нөхөн сэргээлт хийлгэж байгаа юм” гээд тэр газрыг ухаж байсан. ... дараа нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* сумын “Худаг Өндөр” гэх газарт очиход өмнө үйл ажиллагаа  явуулж байсан техник хэрэгслүүд нь байсан газраа бүр том болгосон байдалтай байж байсан. Тэгэхээр нь хэний зөвшөөрлөөр ухаж байгаа талаар асуухад гэдэг хүн ухуулж байгаа  талаар хэлсэн. ... 2019 оны 03 сард намайг тэр газарт очиход бүр өмнө ухсан газар гээд ухчихсан газар байсан. 2019 оны 12 сард очиход өөр эрүүл газарт нүх ухсан байсан...” гэх,

      гэрч Б.ын:  “... 2019 оны 12 сарын 25-ны өдөр манай компаний туслах ажилтан тухайн газарт очиход газар дээр нь  ковш,  экскаватор,  Норд бенз, Хово  маркийн машинууд байсан  гэсэн. ... Галт, хоёрыг очиход тухайн газарт ковш, шигшүүр, портер машин, суудлын авто машин байсан. Ухагдсан нүхэнд экскаваторын шанага, молдок зэрэг байсан. ..., Галт нар тухайн нутгийн иргэдээс хэн ухаж байгааг тодруулахад гэх хүн дахин ирж ухаж байгаа тухай хэлсэн байсан.” гэх,

     гэрч У.ийн: “...2019 оны 12 сарын эхээр гэх хүн танай сумын Нүдэн гэх газрыг би өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж өгье, гэхдээ би доошоо ухахгүй, ил байгаа шороог нь шигшиж зардлаа нөхье, нүхийг бүрэн булна гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би тэгж болно гэхдээ сумын засаг даргатай албан ёсны гэрээ байгуулсны дараа нөхөн сэргээх ажлаа эхэлнэ, тэрнээс наана ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн. ...Дараа нь надтай утсаар яриад Нүдэн гэх газар гэр бариад техник хэрэгсэл авааччихсан байгаа, гэхдээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа гэхэд нь би ямар ч байсан үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэж хэлсэн...” гэх,

 гэрч Б.ын: “...Манай дүү Мөнхзул нь гэх хүнтэй ярьж тохироод Дундговь аймгийн ******* сумын нутагт жонш олборлох болсон. ах бүх юм болчихлоо хүрээд ир гэхээр нь Мөнхзул бид хоёр нэг ковш, трайллер, 1 сонсмол, 2 экскаватор, 3 гэр авч 2019 оны 08 дугаар сард очсон. ... 2019 оны 12 дугаар сарын дундуур ах бидэн дээр та хэд ажилгүй байж байхаар Дундговь аймгийн ******* сумын Нүдэн гэх газарт нөхөн сэргээлт хийнгээ гаргасан шороог шигшээд жоншийг нь түүж аваад шороогоор нь нөхөн сэргээлт хий гэж хэлсэн. ... ах шорооноос нь жоншийг нь ялгаж нүхэнд нь судал байвал ухаж болно гэсэн бусдаар бол бид тэр нүх рүү орохгүй байсан. ... Бид ахыг өмнө нь ухаж байсан гэсэн болохоор нь өөрийнх нь мэдлийн юм байна, өөрийнхөө ухсан газрыг нөхөн сэргээе гэсэн бодолтой байгаа юм байна гэж л бодож байсан.” гэх,

гэрч Б.Мөнхзулын: “Би 2018 онд овогтой гэх хүнтэй Дундговь аймгийн Баянжаргалан суманд танилцаж байсан. ...******* надад Дундговь аймгийн *******  суманд ажил байна хийгээд өгөөч гэж хэлэхээр нь тэр ажлыг хийж байтал нөгөө нөхөн сэргээлтийн ажил нь өөр байгууллагын өмч болоод маргаан үүсэхээр нь би тухайн ажлыг дуусгалгүй орхиж байсан. Би 2019 оны 08 дугаар сард гэж хүний нөхөрлөлийн газар дээр нь ажил хийхээр Дундговь аймгийн ******* сумын нутагт сумын төвөөс хойш 40 гаруй км зайтай газарт Кемп байгуулаад техник хэрэгслээ авч ирсэн байсан юм. ... 2019 оны өвөл 12 дугаар сарын дундаас 12 сарын сүүлээр 14-20 орчим хоногийн хугацаанд хийгээд шинэ жил болоод түр зогссон. ... гэж хүн намайг гуйсан болохоор нь би уг нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. ...Нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд ашигласан техник хэрэгслүүдийн түлшийг хийж өгч байсан ба 5.000.000 төгрөг нэг удаа өгсөн.” гэх,

     гэрч О.гийн:  “...Би 2019 оны 12 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын Нүдэн гэх газарт очсон. Намайг тэнд очиход Мөнхзул, , бас өөр хүмүүс байсан. ... Намайг очиход явж, би ковш жолоодсон. Ковшоор жонш шигшсэн, нүх булсан, овоолсон шороонуудыг нэг газарт бөөгнүүлж овоолсон. ...Намайг очсоноос хойш хойд талд нь байсан жижиг нүхний хойд ханыг Мөнхзул нь өөрийнхөө Хьюндай 2900 маркийн экскаватороор ухсан тэндээс жонш гарсан. .... гэх хүний зөвшөөрлөөр л уг ажлыг хийсэн гэж хэлж байсан. Тэр газраас нэг машин жонш л ачуулсан.” гэх,

     гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сумын засаг дарга нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл өгдөггүй юм. Тухайн талбайг эзэмшдэг компаний нөхөн сэргээлт хийх компаний болон сумын засаг дарга гурвын гурвалсан гэрээ байгуулж байж нөхөн сэргээлт хийдэг. Тухайн үед гурвалсан гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй.” гэх,

          гэрч Д.ийн: “... Би “Нүдэн байгалийн хишиг” нөхөрлөлийн гишүүн байж байгаад нөхөрлөлийн дарга болсон. Манай нөхөр нөхөрлөлтэй ямар нэгэн холбоо байхгүй, гишүүнээр байдаггүй. ... Засгийн газрын 150 дугаар тогтоолын дагуу эвдрэлтэй газарт бичил уурхай ажиллуулах талаар ярилцаад хэрэв үйл ажиллагаа явуулах боломжтой бол техник хэрэгсэл түрээслэх шаардлагатай гэж үзээд Мөнхзул гэх хүнтэй хамтран ажиллах талаар ярилцсан байсан. Мөнхзул 2 хоорондоо хэрхэн ярилцсан талаар мэдэхгүй байна. Би гэр бүлийн хүний хувьд ******* суманд жоншны үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсэн.” гэх мэдүүлэг болон шүүгдэгч *******ы Б.Мөнхзул, Б. нарт зөвшөөрөл өгч нөхөн сэргээлт хийх нэрийн дор шорооноос жонш түүж, тухайн газар, газрын хэвлийд халдаж буй үйл явдал болсон газар нь N45 25 46.1 E108 0 1064 солбицолд орших цэг нь Дундговь аймгийн ******* сумын “Цог” 1 дүгээр багийн нутаг  дэвсгэрт “Нүдэнгийн хүрэн толгой” хэмээх газраас баруун урагш 1 километр, “Нүдэнгийн ” хэмээх аас 0.5 километр зайд байрлаж байна гэх Дундговь аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 2/129 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Тухайн газарт би 2019 оны намар очоод өвөл жонш олборлож эхэлсэн. Миний санаж байгаар 1 сар орчим ажилласан. Би Засаг дарга болон тухайн лицензийг эзэмшиж байсан гэх хүнтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй. Би тухайн газраас 30 тонн жонш олборлосон. 1 тонн жоншийг 200.000 төгрөгөөр худалдан борлуулсан ба 30 тонн жонш 6.000.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг нь дээрх баримтуудаар давхар нотлогдож байна.

      Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан боловч шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас байгаль орчинд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж эхэлснээр гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.

      Иймд өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

       Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ы эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 2019 оны 12 дугаар сард Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Нүдэнгийн хүрэн толгой” хэмээх газраас баруун урагш 1 километр, “Нүдэнгийн ” хэмээх худгаас 0.5 километр зайд байрлах газарт газар, газрын хэвлийд халдсан, 30 тонн жонш олборлосон зэрэг үйлдэл нь ашигт малтмалын ашиглалт явуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

        Шүүгдэгч *******ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

      Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

       

       Хохирол, хор уршигийн талаар:

        Энвайрон ХХК-ийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 04/20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас 1.959.318,44 төгрөгийн хохирол хүрээлэн буй орчинд учирсан болох нь тогтоогдож байна.

        Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5  дахь заалтад “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцно гэж заажээ.

     Иймд шүүгдэгч *******аас /1.959.318,44х3=5.878.086/ 5.878.086 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн банкны 100900013040 дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.   

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүх шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

       Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

      шүүгдэгчийн өмгөөлөгч Л.аас: “Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах”, өмгөөлөгч *******гээс “Үйлчлүүлэгчийн нас, хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээнд ойрхноор шийдвэрлэж өгнө үү” гэх санал дүгнэлтүүдийг тус тус гаргаж байна.

     Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлөөгүй, урьд ял шийтгэл эдэлж байсан  хувийн байдалд дүгнэлт хийж, 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          

            Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

           Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,  3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч ******* нь 30 тн жонш олборлож 1 тонныг нь 200.000 төгрөгөөр зарж борлуулан 6.000.000 төгрөгийн орлого олсон болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээгээр /хх-ийн111 тал/ тогтоогдож байна.

        Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

       Харин улсын яллагчаас шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох  Самсунг Экскаватар /24.000.000 төгрөг/, Fawca ca 3250 өөрөө буулгагч Хово маркийн  /18.000.000 төгрөг/ нийт 42.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах дүгнэлтийг гаргаж байх боловч мөрдөн байцаалтын шатанд дээрх тээврийн хэрэгслүүд нь хэний өмчлөлийн тээврийн хэрэгсэл болохыг нь тогтоох ажиллагаагүй хийгээгүй мөн прокурорын 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 89 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй талаар дурджээ.

      Иймд улсын яллагчийн 42.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн д 7400 /долоон мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар 5.878.086 /таван сая найман зуун далан найман мянга наян зургаа/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн банкны 100900013040 дансанд төлүүлсүгэй.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас жонш худалдан борлуулсан орлого болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан түүний хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсныг улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.УУГАНБАЯР