Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
Хэргийн индекс | 169/2022/0158/Э |
Дугаар | 2022/ШЦТ/163 |
Огноо | 2022-12-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2222000000176 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1987 оны 02 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 60-1-86 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо ******* хороолол 759-1-303 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* РД:/*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 27в байрны 01 тоотод иргэн ыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд зодож эрүүл мэндэд “тархи доргилт, ухархайн хугарал, хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* сумын сумаас аймгийн төв дээр ирээд аймгийн төвөөс өвс ачаад буцах замдаа буюу аймгаас баруун хойш “Антен”-ы орчимд миний унаж явсан машин эвдэрсэн. Тэгээд машинаа чирч ирээд аймгийн төвд айлын хашаанд тавиад орой нь сумын найз Түвшинбаяртай утсаар холбогдож Түвшинбаярын гэрт очиж хоносон. Надад аймаг дээр өөрийн гэсэн гэр орон байхгүй учраас Түвшинбаярынд очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Түвшинбаяр бид 2 ярилцаж байгаад “” дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн “Эликс” архи аваад Түвшинбаярын гэрт хоёулаа хувааж уусан. Тэгээд 13 цагийн орчим дахиж гараад “” дэлгүүрээс пиво авах гээд явж байтал Түвшинбаяр дэлгүүрийн орчимд Отгонжаргалтай таараад юм яриад байсан. Тухайн үед Отгонжаргал гэдэг эмэгтэйг анх удаа харсан танихгүй. Тэгээд бид гурав “Мандал” худалдааны төвийн хойд талд байрлах нэрийг нь мэдэхгүй пабад орж суугаад хүн бүр 2 шил пиво уугаад 15 цагийн орчимд гарсан. Гараад шууд Түвшинбаярын гэрт очтол Түвшинбаяр гэрээсээ 0.5 литрийн “Эликс” архи гаргаж ирсэн. Тэр архийг Түвшинбаяр, Отгонжаргал бид 3 хувааж ууж байтал Отгонжаргал гэдэг эмэгтэй шорон орон яриад байхаар нь “чи яасан их шорон ярьдаг юм бэ” гэсэн чинь Отгонжаргал миний баруун шанаа орчимд өшиглөхөөр нь би Отгонжаргалыг түлхээд газар унахаар нь хоолойг нь боож байгаад хацар руу нь хоёр удаа алгадаж байснаа санаж байна. Тэгээд Түвшинбаяр утсаар ярьж байх шиг байсан. Удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Миний хувьд тухайн үед нэлээд согтсон байсан. Зарим зүйлийг санахгүй байгаа, бид гурав, 13 гэдэг тоглоом тоглосон гэсэн. Тэгж тоглосноо би санахгүй байгаа. Одоо бодоход би хэтэрхий согтоод ухаан санаа орж гараад байсан юм байна лээ. Отгонжаргал миний нүүр рүү өшиглөсний улмаас миний биед бага зэрэг хөндүүр орсон. Би шүүхийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Би Отгонжаргалыг танихгүй Отгонжаргалаар бэлэг эрхтнээ хөхүүлэх талаар яриагүй. Порно кино хийнэ гэж яриагүй. Түвшинбаяр бид хоёрыг гар гэхэд нь гарах гэж байхдаа би өмднөөс нь татахад бага зэрэг урагдсан. Ерөнхийдөө муудалцсан гол шалтгаан Отгонжаргал гэдэг эмэгтэй шорон ярьснаас болсон. Намайг эрүүлжүүлэхэд байхад Отгонжаргал ирээд миний хамар хугарсан, хамрын хагалгаанд ороход 3.000.000 төгрөг байдаг юм. 3.000.000 төгрөг өгөөд аятайхан салбал сал гэхээр нь би байсан 650.000 төгрөгөө Түвшинбаярт картаа өгч явуулаад авахуулаад Отгонжаргалд өгсөн. Тэгээд Отгонжаргал одоо гомдолгүй гэж хэлсэн боловч маргааш өдөр нь утсаар яриад мөнгө нэхээд байсан. Отгонжаргал надад хамар хугарсан гэсэн бичиг үзүүлээд чи шоронд явах юм уу, эсвэл мөнгө өгөөд салах юм уу, би ч гэсэн цагдаатай зууралдаад баймааргүй байна гэхээр нь мөнгө өгсөн. Надад Отгонжаргалд мөнгө өгсөн гэх ямар нэгэн бичиг баримт байхгүй, бэлнээр мөнгийг нь өгсөн. Мөнгө өгөх үед Түвшинбаяр байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед би “” дэлгүүрийн гадаа найз Түвшинбаяртай таараад мэнд мэдээд уулзсан. Түвшинбаяр нэг найзтайгаа явж байсан ба хоолонд оръё гэхээр нь би гэрт чинь хоол хийгээд идье гэж хэлтэл зөвшөөрөөд Түвшинбаярын гэр рүү явсан. Тэгээд гурвуулаа нийт 6 лааз пиво авч ороод уусан. Би 2 лааз пиво, айраг уусан. 17 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс нь авах ёстой, би харилаа гэж хэлээд гэрээс гараад явж байтал Түвшинбаярын найз нь гээд танихгүй залуу миний араас гүйж ирээд хоолой боож унагаад миний гар утсыг булааж аваад миний дээр сууж байгаад нүүр рүү цохисон. Тэгээд Түвшинбаярын гэр рүү чирч оруулаад гичий минь чи явах гэлээ жаахан юм яриад суучихгүй хувцсаа тайл одоо порно кино хийнэ гээд өмд татаад зодоод байсан. Миний дээр гишгээд нүүр рүү гараараа цохиод байсан. Түвшинбаяр салгах гэсэн боловч дийлдээгүй. Миний хоолойг боож унагаад миний нүүр ам руу маш их цохисон. Хөл дээр гишгээд байсан. Ер нь биеийн энд тэндгүй цохиж зодсон. Манай найз Түвшинбаяр, түүний найз гэх танихгүй залуу хамт байсан. Түвшинбаяр салгах гээд дийлдэхгүй байсан. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Гэрч Г.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “******* бид 2 ******* сумын хүмүүс байгаа юм. Би *******тэй найз нөхдийн холбоо байхгүй, нэг сумын хүмүүс учраас бие биеийгээ таньдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Цоглог” дэлгүүрийн гадаа *******тэй тараад өвс ачих машин тэрэг эвдэрчихсэн суман дээрээс машин дуудсан танай гэрт хоноё гээд манай гэрт хоносон юм. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ******* нэг шил архи хуваагаад уучихъя гээд байхаар нь би зөвшөөрөөд бид 2 нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад 11-12 цагийн орчим ******* утасны цэнэглэгчгүй байна хамаатны дүү захын хойно байдаг гээд тэдний гэр рүү явахаар болсон. Тэгээд “” дэлгүүрийн үүдэнд Отгонжаргалтай тааралдсан. Отгонжаргалыг би сайн танихгүй хальт таньдаг юм. Отгонжаргал надтай мэнд ус мэдчихээд ажилд явах гэсэн юм ээж явуулахгүй байна хямарчихсан байна гэж хэлэхээр нь бид 3 “” пабад ороод хүн тус бүр 2 пиво уугаад манай гэрт очиж нэг шил архи хувааж ууя гээд Отгонжаргал, ******* хоёр гуйгаад байсан. Тэгээд гэрт очоод би нэг шил архи гаргаад нөгөө архинаас ганц татсан. Хөзрөөр 13 гэдэг тоглоом тоглож байтал Отгонжаргал шоронгийн асуудлын талаар яриад байсан. ******* уурлаад Отгонжаргалыг сууж байхад нь түлхэж унагаагаад 2 талын завж руу нь хуруугаа хийж байгаад хоёр тийш нь татсан. Тэгээд би салгаад та 2 одоо манай гэрээс гар яв гэсэн чинь Отгонжаргал *******гийн нүүр рүү нь өшиглөчихсөн. ******* зөрөөд Отгонжаргал руу дайраад Отгонжаргал хутга шөвөг авна гээд байхаар нь би арай гэж тэр хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгээд хойноос нь гараад очтол *******, Отгонжаргалын хоолойг боочихсон байхаар нь би салгаад байж байтал манай эхнэр над руу залгаж таарахаар нь чи цагдаа дуудаадах сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирээд *******, Отгонжаргал хоёрыг аваад явсан. Отгонжаргалыг шоронд орсон үгүйг мэдэхгүй байна. 3 сар яваад ирсэн гэх мэт сонин зүйл яриад байсан. Отгонжаргалыг би зүс мэддэг мэнд устай л явдаг. Тэрнээс дотно харилцаа холбоо байхгүй. ******* чи яасан их шорон ярьдаг юм бэ? чамаар би юмаа хөхүүлэх үү гэх мэт зүйл ярьж байсан. Гэхдээ Отгонжаргалыг хүчиндэх гэж дайрсан асуудал болоогүй, явуулахгүй гэх зүйл яриагүй. Отгонжаргалын уруул нь бага зэрэг хөхөрсөн, хоолой нь улайчихсан байсан. Өөр ил харагдах шарх сорви мэдэгдээгүй. *******гийн биед гэмтэл учирсан зүйл ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуваарийн дагуу эрүүлжүүлэх, саатуулах байранд 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг өглөө үүрэг хүлээж авахад урьд шөнө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны орой *******ын ******* гэх хүн хэргийн холбогдлоор эрүүлжүүлэгдсэн байсан. Тухайн хүнийг өдөр 12 цагийн орчимд гадаа бие засуулж, салхилуулж байх хооронд Отгонжаргал гэх эмэгтэй уулзсан. Тэгээд удалгүй Түвшинбаяр гэдэг найз нь ирээд ******* гэдэг хүний картаас нь мөнгө аваад Отгонжаргал гэдэг эмэгтэйд 650.000 төгрөгийг миний нүдэн дээр тоолоод өгч байсан. Отгонжаргал нь гомдол санал байхгүй гэж ярьсан. Тэгээд Отгонжаргал нь Түвшинбаярт 10.000 бил үү 20.000 төгрөгийг нь таксиндаа өгөөрэй гэж хэлээд өгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 298 дугаартай:
-ын бие тархи доргилт, ухархайн хугарал, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, ухархайн хугарал гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
-Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Шүүгдэгч Н.******* /2.61%/, хохирогч /2.81%/-ийн согтолттой байсан тухай согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 3/
Хохирогч ын 2022 оны 10 сарын 06-ны өдөр эрүүл мэндийн төвд үзүүлсэн тухай Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19-21/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 39/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим тус аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 27в байрны 01 тоотод бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас ын эрүүл мэндэд бие тархи доргилт, ухархайн хугарал хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч ын эрүүл мэндэд “тархи доргилт, ухархайн хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Н.******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 27в байрны 01 тоотод нүүр рүү нь цохиж /зодож/ учруулсан гэм буруутай болох нь:
шүүгдэгч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... “” дэлгүүрээс пиво авах гээд явж байтал Түвшинбаяр дэлгүүрийн орчимд Отгонжаргалтай таараад юм яриад байсан. Тухайн үед Отгонжаргал гэдэг эмэгтэйг анх удаа харсан танихгүй. Тэгээд бид гурав “Мандал” худалдааны төвийн хойд талд байрлах нэрийг нь мэдэхгүй пабад орж суугаад хүн бүр 2 шил пиво уугаад 15 цагийн орчимд гарсан. Гараад шууд Түвшинбаярын гэрт очтол Түвшинбаяр гэрээсээ 0.5 литрийн “Эликс” архи гаргаж ирсэн. Тэр архийг Түвшинбаяр, Отгонжаргал бид 3 хувааж ууж байтал Отгонжаргал гэдэг эмэгтэй шорон орон яриад байхаар нь “чи яасан их шорон ярьдаг юм бэ” гэсэн чинь Отгонжаргал миний баруун шанаа орчимд өшиглөхөөр нь би Отгонжаргалыг түлхээд газар унахаар нь хоолойг нь боож байгаад хацар руу нь хоёр удаа алгадаж байснаа санаж байна.” Гэх,
хохирогч ын: “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед би “” дэлгүүрийн гадаа найз Түвшинбаяртай таараад мэнд мэдээд уулзсан. Түвшинбаяр нэг найзтайгаа явж байсан ба хоолонд оръё гэхээр нь би гэрт чинь хоол хийгээд идье гэж хэлтэл зөвшөөрөөд Түвшинбаярын гэр рүү явсан. Тэгээд гурвуулаа нийт 6 лааз пиво авч ороод уусан. ...Түвшинбаярын найз нь гээд танихгүй залуу миний араас гүйж ирээд хоолой боож унагаад миний гар утсыг булааж аваад миний дээр сууж байгаад нүүр рүү цохисон. .... Миний дээр гишгээд нүүр рүү гараараа цохиод байсан. Түвшинбаяр салгах гэсэн боловч дийлдээгүй. Миний хоолойг боож унагаад миний нүүр ам руу маш их цохисон. Хөл дээр гишгээд байсан.” Гэх,
гэрч Г.Түвшинбаярын: “... “” дэлгүүрийн үүдэнд Отгонжаргалтай тааралдсан. Отгонжаргалыг би сайн танихгүй хальт таньдаг юм. Отгонжаргал надтай мэнд ус мэдчихээд ажилд явах гэсэн юм ээж явуулахгүй байна хямарчихсан байна гэж хэлэхээр нь бид 3 “” пабад ороод хүн тус бүр 2 пиво уугаад манай гэрт очиж нэг шил архи хувааж ууя гээд Отгонжаргал, ******* хоёр гуйгаад байсан. Тэгээд гэрт очоод би нэг шил архи гаргаад нөгөө архинаас ганц татсан. Хөзрөөр 13 гэдэг тоглоом тоглож байтал Отгонжаргал шоронгийн асуудлын талаар яриад байсан. ******* уурлаад Отгонжаргалыг сууж байхад нь түлхэж унагаагаад 2 талын завж руу нь хуруугаа хийж байгаад хоёр тийш нь татсан. .... *******, Отгонжаргалын хоолойг боочихсон байхаар нь би салгаад байж байтал манай эхнэр над руу залгаж таарахаар нь чи цагдаа дуудаадах сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. ... Отгонжаргалын уруул нь бага зэрэг хөхөрсөн, хоолой нь улайчихсан байсан. Өөр ил харагдах шарх сорви мэдэгдээгүй.” гэх мэдүүлгүүд болон хохирогч ын бие тархи доргилт, ухархайн хугарал бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.
Шүүгдэгч Н.*******гийн хохирогч ыг нүүр рүү цохиж /зодож/ хөнгөн гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нь хохирол төлбөрийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Н.*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учирсан хохирол, түүний ясны архаг өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч д 650.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь энэхүү тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч д 650.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР