Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/064

 

О.Ут холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Яллагдагч О.У

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/655 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот эсэргүүцлээр О.Ут холбогдох эрүүгийн 1814006860175 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, О.У, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй,

О.У нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянговь сумын “Хэлтгий булаг” 1 дүгээр багийн нутагт Ц.Шыг цээжин тус газар нь буудаж алахыг завдсан гэмт хэрэгт холбоджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нь хавтаст хэргийн 199 дүгээр хуудаснаас хойш танилцаагүй, хавтаст хэрэгтэй 2019 оны 5 дугаар сард танилцахад хохирогч Ц.Ш нь А.*******г өөрийгөө хамгаалах зорилгоор урдаа барьж байгаад хутгаар нүүрэн тус газар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх дүгнэлт гарсан байсан бөгөөд Ц.Шыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байсан гэтэл сүүлд нь нөхөж уг тогтоолыг хийж Ц.Шт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна гэж тайлбарласан бөгөөд хавтаст хэргийг судлахад 1 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар талд авагдсан хавтаст хэргийн материалыг танилцуулсан тухай тэмдэглэлийн өдрийг нь “11-ний өдөр” гэж бичсэн боловч уг тэмдэглэл дотор “1-246 хүртэл дугаартай 1 хавтаст хэргийн материалыг яллагдагч О.Ут танилцуулах ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 10 минутад эхлүүлж 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 10 минутад дуусгаж тэмдэглэл үйлдэв” гэж гараар бичиж засварласан байх бөгөөд мөн хавтаст хэргийн 244 дүгээр талд хохирогч Ц.Ш, өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарт хэргийн материалыг “1-246 хүртэл дугаартай 1 хавтаст хэргийн материалыг хохирогч Ц.Шт танилцуулах ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 10 минутад эхлүүлж 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 10 минутад дуусгаж тэмдэглэл үйлдэв” гэж гараар бичиж засварласан нь уг хэргийг 4 өдөр хохирогч болон яллагдагч нарт нэгэн зэрэг танилцуулсан мэт харагдаж байгаа бөгөөд доторх нь засвартай байх ба хохирогч Ц.Шыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөн өдөр яллагдагчаар Ц.Шаас мэдүүлэг авсан байна. Гэтэл хавтаст хэргийн материалыг танилцуулж байх үед Ц.Шыг яллагдагчаар татсан болох нь хавтаст хэргээс харагдаж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна гэж үзэхээр байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 1814006860175 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Ц.Шт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон бөгөөд прокурорын тогтоолд А.*******гийн нүүрэн тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан боловч уг хохирлыг Ц.Ш санаатай учруулаагүй буюу өөрийн амь насыг хамгаалах, аюулыг зайлуулах үүднээс хохирогчийн өөрийнхөө өмнөөс холдуулах байх гарцаагүй байдлын улмаас хутга гаргаж хэрэглэн А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ нь хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан Ц.Шын гэрчээр өгсөн “...У станцаар *******г Сэртэнгийн оройд гараад ир гэж дуудсан тэгээд хамт явья гэхээр нь хамт явсан. Сэртэнгийн оройд гартал У буутай зогсож байсан. Хажууд нь очоод зогсонгуут үнэг буудчихлаа, алдчихлаа гэж хэлээд шууд буудсан би *******гийн араар нуугдсан чинь холд би наадахыг чинь гүйцээнэ гэж дайраад *******аа холд давхар буудах гээд байна гэхээр нь түрийнд байсан жижиг эвхдэг хутгаа гаргаж ирээд буудвал *******г хутгалана шүү гэж хэлсэн чинь ******* айгаад ахаа дүрвэл яах юм бэ гэж хэлсэн...” гэж мэдүүлснээс үзэхэд прокурорын “өөрийн амь насыг хамгаалах, аюулыг зайлуулах үүднээс хохирогчийг өөрийнхөө өмнөөс холдуулах байх гарцаагүй байдлын улмаас хутга гаргаж хэрэглэн А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл бусдын биеэр халхавчлан бусдын амь насыг эрсдэлд оруулж өөрийн амь насыг хамгаалсан үйлдлийг аюулыг зайлуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхад гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй, Ц.Шийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байгаа эсэхийг шалгалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 207 дугаар талд Рэндориг овогт Мөнх-Оргилын Болдхуягийг А.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тогтоосон байх бөгөөд уг хавтаст хэргийн 206 дугаар талд байгаа М.Болдхуягийн иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаар М.Болдхуяг нь “2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн” гэж бичигдсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар 16 нас 11 сар 23 хоногтой буюу 17 нас хүрэхэд 7 хоног дутуу байсан бөгөөд 17 нас хүрээгүй хүүхдийг 2001 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар 17 нас 9 сартай А.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно” гэсэн заалтыг зөрчиж арван найман нас хүрээгүй М.Болдхуягийг мөн арван найман нас хүрээгүй А.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, А.*******гаас мэдүүлэг авахад байлцуулжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн гэж үзэх тул нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Яллагдагч О.Ут 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд түүнд уг тогтоолыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулж, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа эрхийг тайлбарлана” мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “мөрдөгч яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 161 дүгээр хуудсанд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр О.Уаас яллагдагчаар мэдүүлэг авсаны дараа буюу хавтаст хэргийн 04 дүгээр хуудсанд байгаа тогтоолыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулсан гэж харагдаж байна. Мөн хавтаст хэргийн 168 дугаар талд байгаа прокурорын 398 дугаар тогтоолд тэмдэг дараагүй байгаа нь түүнийг албан ёсны гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд байгаа яллагдагч О.Уын гэрчээр өгсөн мэдүүлэгт “миний санаж байгаагаар Ц.Ш 4 удаа цохиж байгалзуурдаж байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сард орж ирэхдээ хоолойд хутга тулгаж байсан”, “2018 оны 7 дугаар сард буу үүрсэн орж ирээд Монхорыг зодоод байсан, танай эхнэр янхан, банзал гэж надаас хэрүүл гуйж байсан”, хавтаст хэргийн 56 дугаар талд гэрч ******* мэдүүлэхдээ “2018 оны 5 дугаар сард Ц.Ш ирээд манай нөхрөөс хэрүүл гуйгаад байхаар нь би гарцгаа гэхэд хаалгаар гарах гэж байгаад унь унагаагаад хоёулаа гараад явсан удалгүй гэрийн гадаа пид пад чимээ гарахаар нь гэрээс гарахад хоёулаа зогсож байсан Ц.Ш намайг хавсраад шидчихлээ гэж хэлэхээр нь би уйлаад шороо цацаад зайл гэсэн”, “2017 оны 9 дүгээр сард Ц.Ш гаднаас орж ирээд Түвшнээтэй зодолдоод байсан, О.У салгаад Ц.Штай хэрүүл хийгээд байсан, 2018 оны 8 дугаар сарын үед байх манай хөдөө гэрт Ц.Ш, Монхор нар манай гэрийн гадаа зодолдоод байсан манай нөхөр салгаад явуулсан” гэх мэдүүлэг өгсөн тул дээрх үйлдлүүд болсон эсэх талаар шалгаж тогтоох,

Уг хэрэгт хохирогч Ц.Ш, О.Отгончимэг нар хувийн харьцаатай талаар дэлгэрэнгүй мэдүүлгийг О.Отгончимэг болон яллагдагч О.Уын том охин гэх хүүхдийг сурган хүмүүжүүлэгч байлцуулан, Ц.Шын үйлдлийн талаар гэрээс нь айлгаж гаргадаг байсан эсэх болон бусад байдлаар дэлгэрэнгүй мэдүүлэг авах,

Хавтаст хэргийн 115 дугаар талд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийн 2 дугаар заалтад “...тухайн хэрэг болох үед сэтгэл гутрал, айдас түгшүүр нь гэнэт тэсэрч түр зуурын ойгүйдэлд оруулсан байх магадлалтай”, мөн дүгнэлтийн 3 дугаар заалтад “...цаашид сэтгэл гутрал гүнзгийрч үүнээс үүдэлтэй амь насанд аюултай үйлдэл хийхийг үгүйсгэхгүй учир УБ СЭМҮТөвд онош баталгаажуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэсэн бөгөөд түр зуурын ойгүйдлийн үед хийж байгаа үйлдлээ мэдсэн, мэдэх боломжтой байсан, цаашид эмчилгээ хийлгэх ямар эмчилгээ хийлгэх, албадан эмчилгээнд хамруулах эсэх, хэрэв хамруулах бол ямар хугацаагаар, дэглэм зэргийг тогтоолгохоор нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорны газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бичсэн 28 тоот эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд уг захирамжийн заалтуудаас хэргийн материал нь танилцуулж байх цаг хугацаанд Ц.Шыг яллагдагчаар татаж байцаалт авч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Ц.Ш нь бусдын биеэр халхавчлан бусдын амь насыг эрсдэлд оруулж өөрийн амь насыг хамгаалсан үйлдлийг аюулыг зайлуулсан гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж дүгнэн Ц.Шт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна, насанд хүрээгүй хохирогч А.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр 18 насанд хүрээгүй *******ыг тогтоосон нь хууль зөрчсөн, О.Уын гэрчээр өгсөн мэдүүлэгт дурьдагдсан Ц.Ш нь өмнө нь намайг 4 удаа цохиж зодож байсан. 2018 оны 5 дугаар сард хутга тулгаж байсан, 2018 оны 7 дугаар сард буу үүрч орж ирээд Монхорыг зодоод, танай эхнэр янхан гэж надаас хэрүүл гуйж хэрэлдэж байсан гэсэн мэдүүлэгт болон гэрч *******гийн мэдүүлэгт дурдагдсан зүйлүүдийг шалгаж тогтоох, мөн ******* болон О.Уын том охин нарыг гэрчээр байцааж Ц.Ш болон ******* нар нь хувийн харьцаатай эсэх талаар болон Ц.Ш нь О.Уыг гэрээс нь айлгаж гаргадаг эсэх талаар тодруулан байцаалт авах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

Учир нь: Уг хэрэгт Ц.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган хэргийн оролцогч нарт 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэргийн материалыг танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж ирүүлсэнийг прокурор хүлээн авч хянаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн зүйл байхгүй болно.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт зэргээр хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байх боловч уг хохирлыг Ц.Ш нь санаатай учруулаагүй буюу өөрийнхөө амь насыг хамгаалах, аюулыг зайлуулах үүднээс хохирогчийг өөрийнхөө өмнөөс холдуулахгүй байх гарцаагүй байдлын улмаас хутга гаргаж хэрэглэн А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарч уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байсан тул Ц.Шыг Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Насанд хүрээгүй хохирогч А.*******гийн хууль ёсны төлөөлөгчөөр 18 насанд хүрээгүй *******ыг тогтоосон нь хууль зөрчсөн байх боловч Ц.Шын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй, Ц.Шт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээрх зөрчил нь О.Ут холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.

О.У, Ц.Ш нар өмнө нь хэрүүл маргаан хийж байсан талаар О.У, Ц.Ш, ******* нар нь хэрэгт гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүддээ тодорхой мэдүүлсэн бөгөөд Ц.Шын О.Уаас өөр хүмүүстэй хэрүүл маргаан хийж байсан талаарх байдлыг шалгаж тогтоох шаардлага энэ нь хэрэгт хамааралгүй зүйл болно. О.Уын эхнэр *******, хохирогч Ц.Ш нар нь хувийн дотно харьцаатай талаар О.У, Ц.Ш, ******* болон бусад гэрчүүд мэдүүлсэн тул энэ талаар дахин *******гаас гэрчээр мэдүүлэг авах шаардлага. Мөн гэрчүүд энэ талаар мэдүүлсэн байхад насанд хүрээгүй хүүхдээс энэ талаар гэрчээр мэдүүлэг авах нь зохимжгүй юм. Иймд шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтыг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Яллагдагч О.Уын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч О.Ут холбогдох эрүүгийн 1814006860175 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаж үзвэл анхан шатны шүүхээс О.Ут холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг бүрэн гүйцэд танилцуулаагүй, хэргийн материал танилцуулсан гэх баримтуудыг гараар засварласан, Ц.Шт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй болсон, Ц.Шт холбогдох хэргийн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мөн насанд хүрээгүй этгээдийг тогтоосон нь буруу, О.Уыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан атлаа түүнд уг тогтоолыг нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулж, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хэрэгт авагдсан прокурорын 398 тоот тогтоолд тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй, О.Уыг Ц.Ш нь 4 удаа зодож байсан эсэхийг болон Ц.Штай О.Уын эхнэр хувийн харьцаатай талаар холбогдох гэрчүүдийг асуух, О.Уын сэтгэцийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорны газарт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэргийн 1-р хавтасны 248 дугаар талд авагдсан “...Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай...” Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоолоор О.У, Ц.Ш нарт холбогдох эрүүгийн 1814006860175 дугаар хэргээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч Ц.Шт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүнийг яллагдагчаар татсан прокурорын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгохгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4, 32.5 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл прокуророос Ц.Шт холбогдох бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болголгүй орхигдуулсан нь түүнд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн ялыг сонсгох эсэх, эсхүл уг яллагдагчаар татсан тогтоолыг цаашид хэрхэн шийдвэрлэхээр хүчинтэй үлдээсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан Ц.Шт холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон гэх дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд энэ нь цаашид ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан үндэслэлд ч хамаарч болохыг үгүйсгэхээргүй байна.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар бичигдсэн прокурорын эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлүүд нь дээр дурдагдсан зөрчлөөр болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тул эсэргүүцлийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсгийг гараар засварласан байгаа нь яллагдагчид гардуулсан яллах дүгнэлттэй тохирч байгаа эсэх нь эргэлзээтэй байх тул О.Ут холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/655 тоот захирамжийг хэвээр үлдээж, О.Ут холбогдох эрүүгийн 1814006860175 тоот хэрэгт энэ магадлал болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж, хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн 2019 оны 28 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                    ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                 М.МӨНХДАВАА