| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б
даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч Я.Ди
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш
/цахимаар/, шүүгдэгч Т.У,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, К ургийн овогт Т
ы Ут холбогдох 2213000800213 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байсан, одоо “Баян Цамбагарав” ХХК-нд ахлах нягтлан бодогчоор ажилладаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, К ургийн овгийн Ты У, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар. Яллагдагч Т.У нь “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын БаянӨлгий аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч Б.Б, С.А, С.Ж, К.А, Б.А, Т.С, Т.Х, С.М, Д.Е нарт нийт 37,559,162 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэм буруугийн талаар 1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг: 1.1. Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв. 1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш мэдүүлэхдээ: “Транскапитал ББСБ зээлийг төлж өгнө гэж тайлбарласан байна. Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас гомдол гаргавал яаж шийдвэрлэх талаар мэдэхгүй байна. А.Жтэй 2 холбоотой хэргийн талаар Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан талаар миний бие мэдээгүй.” гэв. 2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213000800213 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2.1. Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын 2022 оны 3 дугаар арын 02-ны өдрийн 22/203 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хавсаргасан материалууд (1 дүгээр хавтаст хэргийн 8-25 дахь тал), 2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын Баян-Өлгий салбарын эрхлэгчээр 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс БК84011010 регистрийн дугаартай Тайран овогт У ажиллаж эхэлсэн. Т.У нь ажиллаж байх хугацаандаа 1. 3ээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг бэлнээр аваад хувьдаа ашигласан, буцааж байгууллага руу шилжүүлээгүй, 2. 3ээл олгохдоо зээлдэгчээс шан харамж авч байсан. Шан харамж өгөхгүй бол зээлдэгчид зээл гаргаж өгөхгүй шантаажилж байсан. З.Барьцаа хөрөнгийг чөлөөлөх хуурамч бичиг баримт бүрдүүлж зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг чөлөөлж өгч явуулсан зэрэг үйлдлүүд нь харилцагчийн гомдлоор болон байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Байгууллагын дотоод хяналт шалгалт явуулсан дүнгээс харахад одоогийн байдлаар мэдэгдэж байгаа нь 10 харилцагчийн 50 гаран сая төгрөгний хохирол учруулаад байна. Цаашид хэд нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох байх. Хохирсон харилцагч нар цаашид гарч ирэх тохиолдолд зээлийн мэдээллийн санд ангилал нь буурсан байгаа. Буурсан харилцагч нар үүгээрээ хохиролтой болж, дахин зээл авч чадахгүйд хүрнэ. Үүнээс шалтгаалж манай байгууллага, зохицуулагч байгууллагуудад гомдол гаргаж манай байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлөх магадлалтай. Үүнээс шалтгаалаад манай байгууллагатай харилцах харилцагчдын тоо буурах сөрөг талтай болоод байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал), 2.3. Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 40 сарын хугацаатайгаар 3,500,000 төгрөгний зээл аваад өөрийнхөө нэр дээрх Өлгий сумын 9 дүгээр багт байрлалтай хашаа байшингаа барьцаалсан. Миний бие дээрх зээлийг авах үед “Транскапитал” ББСБ-ын тус аймаг дахь салбарын эрхлэгч байсан У нь “1,000,000 төгрөгийг зээлээч” гэхээр нь би өөрөө сайн дураараа Ут бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед У надад "чи сар болгон төлөх ёстой 155,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг нь төлж бай, харин би 50,000 төгрөгийг нь төлье" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...Тэгээд саяхан 2022 оны 02 дугаар сарын дундуур “Транскапитал” ББСБ-ын тус аймаг дахь салбарын эдийн засагч Асемгүл гэх хүн намайг дуудаж, надад "таны зээлийн эргэн төлөлт 1 жил гаруй хугацаанд төлөгдөөгүй байна, зээлийн хугацаа хэтэрсэн байна, та зээлээ төлөөрэй" гэж хэлэхээр нь би ломбардаас зээл аваад “Транскапитал” ББСБ-ын данс руу 3,900,000 төгрөг хийсэн санагдаж байна. Ямар ч байсан үлдсэн зээл, зээлийн хүүтэй нь цуг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал), 2.4. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай, “А” бүсийн өөрийнхөө эзэмшилд байгаа 400 м.кв газрыг барьцаалж, “Транскапитал” ББСБ-аас 10,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаагаар аваад улмаар сар болгоны төлөлтөө хугацаанд нь “Транскапитал” ББСБ-ийн данс руу тухай бүр төлж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 03- ны өдөр зээлээ хаахаар Утай уулзаад банк бус дээр биеэрээ очиж, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж аваад улмаар зээл хаах мөнгө болох 10 сая төгрөгийг Уийн данс руу манай эхнэр хийчихдэг байсан. Тэгээд зээлээ хаачихсан гэж бодоод яваад байсан бөгөөд саяхан 2022 оны 02 дугаар сарын үеэр Капитрон банкнаас зээл авахаар хөөцөлдөөд байтал банкнаас надад 10 сая төгрөгний үлдэгдэлтэй зээлтэй гэхээр нь шууд Монгол банкны төв рүү хандсан. Тэгээд Монгол банкнаас "Транскапитал” ББСБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбарт хяналт шалгалт ирлээ гэж сонссон. Дараа нь хаагдаагүй байсан зээлийн үлдэгдлийг хааж өгсөн. Харин зээлийн эргэн төлөлтөө бэлнээр хэн нэгэнд өгч байгаагүй. 2021 оны 11 сарын 03-ны өдөр зээлээ хаагаад барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал), 3 2.5. Хохирогч С.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2019 оны 11 дугаар сарын 04-ний өдөр Өлгий сумын 06 дугаар багт байрлалтай өөрийнхөө байшин болон газрыг барьцаалж, “Транскапитал” ББСБ-аас 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар авсан. Дараа нь сар болгоны төлөлтөө хугацаанд "Транскапитал" ББСБын данс руу тухай бүр төлж байгаад 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдөр миний бие Төрийн банкнаас 40 сая төгрөгний зээл аваад улмаар “Транскапитал” ББСБ-д тухайн өдрийн байдлаар үлдэгдэл зээл хаахаар 12 гаруй сая төгрөгийг хадам дүү Ут бэлнээр ажлын газарт нь аваачиж өгсөн. Тэр үед хадам дүүдээ итгээд үлдэгдэл зээлээ хаачхаарай гэж хэлээд өгсөн ба тухайн үед У таны зээлийг хаачихлаа гэж хэлээд миний барьцаа хөрөнгийг чөлөөлж өгсөн. Сүүлд хадам дүүгийн ажлын газарт дээрээс нь шалгалт ирэх үеэр У надад "таны зээлийг би хаагаагүй, сар болгон төлөөд явж байсан" гэж хэлж байсан. Гэхдээ одоогийн байдлаар У миний үлдэгдэл зээлийг бүрэн төлөөд хааж өгсөн. Одоо "Транскапитал" ББСБ-д миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал), 2.6. Хохирогч К.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай өөрийнхөө байшин болон газрыг барьцаалж, “Транскапитал” ББСБ-аас 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар авсан. Дараа нь сар бүрийн зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь “Транскапитал" ББСБ-ын данс руу тухай бүр төлж байгаад 2020 оны 07 дугаар сарын эхээр миний бие эхнэрийнхээ нэр дээр Хаан банкнаас 50 сая төгрөгний зээл аваад улмаар “Транскапитал” ББСБ-д тухайн өдрийн байдлаар үлдэгдэл зээл хаахаар 10,000,000 төгрөгийг “Транскапитал” ББСБ-ын тус аймаг дахь салбарын эрхлэгч байсан Ут бэлнээр ажлын газарт нь аваачиж өгсөн. Тэр үеэр миний бие хөдөө гадаа явахаар болж, зээлээ төлөхөөр Утэй холбогдож ярихад тэрээр надад “та зээл хаах мөнгөө бэлэн авчраад өгчхөөрэй, би хийж өгье” гэж хэлэхээр нь би түүнд 10 сая төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Харин У надад “таны зээлийг хаачихлаа” гэж хэлээд миний барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөөд чөлөөлөх бичгийг холбогдох байгууллагад хүргүүлж өгсөн. Тэгээд би зээлээ хаачихлаа гээд яваад байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын үеэр “Транскапитал” ББСБ-ын тус аймаг дахь салбарт хяналт шалгалт ирээд намайг дуудаад "таны зээл хаагдаагүй байна, сарын эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлээд төлж байсан байна, яагаад хаагаагүй юм бэ” гэхээр нь би тус салбараас авсан зээл хаагдаагүйг мэдээд Утай уулзсан. Тэр үеэр У надад “таны зээлийг би хаагаагүй, таны мөнгийг үрчхээд сар болгон хийгээд яваад байсан, ойрын өдрүүдэд таны үлдэгдэл зээлийг хааж өгнө” гэж хэлээд хэд хоногийн дараа миний үлдэгдэл зээлийг бүрэн төлөөд хааж өгсөн. Одоо "Транскапитал" ББСБ-д миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал), 2.7. Хохирогч Б. Ахтирекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр, өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан өөрийн нэр дээр байсан Өлгий сумын 03 дугаар багт байрлалтай байшин болон газрыг барьцаалж, “Транскапитал" ББСБ-аас 20.000.000 төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатайгаар авсан. Дараа нь сар бүрийн зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь "Транскапитал” ББСБ-ын данс руу тухай бүр төлж байсан. Дундуур нь 1, 2 удаа эргэн төлөлтийн мөнгийг эрхлэгч Ут бэлнээр өгч байсан. Яг хэзээ өгснөө санахгүй байгаа. Тэгж байгаад 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр дээрх зээлийн үлдэгдлээ хаахаар болоод Утай холбогдоход надад тэр хүн өөрийнхөө дансыг өгөөд “шилжүүлчхээрэй, би зээлийг чинь хаачихна” гэхээр нь тэр хүнд итгээд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 3,500,000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна. ... 2022 оны 02 дугаар сарын үеэр “Транскапитал” ББСБ-ын тус аймаг дахь салбарт хяналт шалгалтаар ирсэн гэх хүмүүс над руу залгаад дуудахаар нь би тухайн үед хувийн ажилтай явж байсан тул тэр хүмүүстэй нь уулзаж чадаагүй. Харин Утай холбогдоод учир байдлыг асуухад У надад "таны зээл хаахаар шилжүүлсэн мөнгийг би хүнд зээлчихсэн байсан юм, таны зээлийг хааж өгөх болно" гэж хариу тайлбар хэлээд үлдэгдэл зээлийг хааж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 113 дахь тал), 2.8. Хохирогч Д.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын эхээр, өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан өөрийн нэр дээр байсан Толбо сумын 05 дугаар багт байрлалтай байшин болон газрыг барьцаалж, “Транскапитал” ББСБ-аас 22.000.000 төгрөгний зээлийг 36 сарын хугацаатайгаар авсан. Дараа нь сар 4 бүрийн зээлийн эргэн төлөлтөө хугацаанд “Транскапитал" ББСБ-ын данс руу тухай бүр төлж байсан. Дундуур нь 2 удаа эргэн төлөлтийн мөнгийг эрхлэгч Ут өгч байсан. Нэг удаад нь түүний Хаан банкны данс руу 2,300,000 орчим төгрөг шилжүүлсэн санагдаж байна. 2020 оны намар л байх, бас зээлийн эргэн төлөлтийн мөнгө гээд Ут бэлнээр 2,600,000 төгрөгийг тус тус өгч байсан. Харин У нь надаас авсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг зээлдээ хийсэн гэж ярьсан боловч надаас авсан мөнгийг хувьдаа зарцуулсан гэдгийг 2022 оны 02 дугаар сард шалгалтын хүмүүс ирж надаас тайлбар авах үед мэдсэн. ...Миний бие Ут бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал), 2.9. Хохирогч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2019 оны 08 дугаар сарын 08-ний өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар Толбо сумын 05 дугаар багт байрлалтай өөрийн нэр дээрх байшин болон газрыг барьцаалж “Транскапитал” ББСБ-аас 4,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатайгаар аваад улмаар сар болгоны төлөлтөө хугацаанд нь "Транскапитал" ББСБ-ын данс руу тухай бүр төлж байгаад 2021 оны 08 дугаар сарын үеэр миний бие Төрийн банкнаас 2 сая төгрөгийн цалингийн зээл аваад улмаар “Транскапитал” ББСБ-д үлдэгдэл 1,800,000 сая төгрөгийг төлөхөөр "Транскапитал" ББСБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгч Ут бэлнээр ажлын газарт нь аваачиж өгсөн. ...2022 оны 02 дугаар сард "Транскапитал" ББСБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбарын нэг ажилтан над руу залгаад “та яагаад зээлээ хугацаа хэтрүүлээд төлөөд байгаа юм бэ" гэхээр нь би тэр хүнд нь "би үлдэгдэл зээлээ хаахаар танай эрхлэгчид бэлнээр өгчихсөн шүү дээ" гэж хариу хэлээд улмаар Утай утсаар холбогдоод учир байдлыг нь тодруулахад тэр хүн надад "би таны зээл хаахаар өгсөн байсан 1,800,000 төгрөгийг мөнгөний хэрэг гараад хувьдаа зарцуулчихсан юмаа, уучлаарай, би таны зээлийг хэд хоногийн дотор төлж, хааж өгөх болно" гэж хэлээд миний үлдэгдэл зээлийг У төлөөд хааж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 119 дэх тал), 2.10. Хохирогч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зээлийн эргэн төлөлт гээд сар бүр 315,000 төгрөгийг "Транскапитал" ББСБ-ын данс руу хийдэг байсан бөгөөд 2021 оны сүүлээр 12 дугаар сарын үеэр аймгийн төв рүү ирээд сум руу буцах болоод зээлийн эргэн төлөлтөө хийх гээд яараад “Транскапитал” ББСБ-ын эрхлэгч Утай уулзахад ажлын цаг дууссан байхаар нь тэр хүнд өрөөнд нь бэлнээр 315,000 төгрөгийг “зээлийн эргэн төлөлтөд минь хаалт хийж өгөөрэй” гэж итгээд өгсөн. " гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/, 2.11. Хохирогч С.Мий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэзээ гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан банканд дугаарлах завгүй болоод миний бие 2 удаа, нөхөр маань 3 удаа сар бүрийн зээлийн эргэн төлөлтийн мөнгө болох 265,000 төгрөгийг Ут бэлнээр өгч байсан юм. Бусад үед нь банк бусын данс руу байнга шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал), 2.12. Гэрч Х.Нурболын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2021 оны 3 дугаар сараас хойш найз Ут удаа мөнгө төгрөг шилжүүлж байсан. Ямар учиртай түүнд удаа дараа мөнгө төгрөг зээлээд байдаг вэ гэхээр анх 2021 оны 3 дугаар сарын үеэр найз У надтай гудамжинд тааралдчихаад “чамд мөнгө байна уу? гэж асуухаар нь би тухайн үед "ямар учиртай хэдэн төгрөг вэ?" гэж асуухад "манай банк бусаас үлдэгдэлтэй зээлтэй иргэд нэмж зээл авахаар ирэхэд өмнөх зээлээ хаах мөнгө олддоггүй, чамд мөнгө байвал хэдэн төгрөг зээлж байгаач, би чиний зээлсэн мөнгөний 1 хувийн хүүг нь нэмж өгөх болно" гэхээр нь би найздаа итгээд анх мөнгө зээлсэн. У нь миний зээлсэн мөнгөнд өдрийн 1 хувийн хүү тооцож буцааж өгсөн. Дараа нь бас У хэд хэдэн удаа над руу залгаад тэдэн сая төгрөг хэрэгтэй байна шилжүүлчих гэхээр нь би боломжоороо өөртөө байгаа мөнгөнөөс эзэлдэг байсан. Заримдаа би сүлжээгүй газар явж байхдаа төрсөн дүү Тансая руу хэлж өгөөд манай дүү Уийн данс руу зээлийн мөнгийг шилжүүлж өгдөг байсан. ... Гэхдээ найз У бид хоёр анхнаасаа хамтарч ажиллахаар хэлэлцэж тохиролцсон асуудал байхгүй..." гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал), 2.13. Гэрч Ц.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Серик А үндсэн зээл 8,439,375 энэ дээр хүү нь 290,734 нийт 8,730,109, Бекболат Ахтирек үндсэн зээл 1,992,711 энэ дээр хүү нь 954,457 нийт 2,847,168, Сетерхан Мүгүлсин үндсэн зээл 478,766 5 энэ дээр хүү нь 157,321 нийт 636,087, Сабихан Ж үндсэн зээл 5,927,373 энэ дээр хүү нь 3,183 нийт 5,930,556, Камелхан Айбек үндсэн зээл 8,526,878 энэ дээр хүү нь 5,120,038, нийт 13,646,916 Ахбас Ж үндсэн зээл 7,627,329 энэ дээр хүү нь 5,829,977 нийт 13,454,916, Төнкерисхан Х үндсэн зээл 1,488,100 энэ дээр хүү нь 15,226 нийт 1,503,326, Дамыс Е үндсэн зээл 1,141,870 энэ дээр хүү нь 1,580,130, нийт 2,200,000, Борбан Б үндсэн зээл 798,133 энэ дээр хүү нь 1,510,867 нийт 1,750,000, Тилеухавыл С үндсэн зээл 138,147 энэ дээр хүү нь 176,854 нийт 315,000 ингээд нийт дүн нь 51,113,468 төгрөг болж байгаа. Энд бодогдсон хүү нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон хүү байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал), 2.14. Яллагдагч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч Б.Б, С.А, С.Ж, К.А, Б.А, Т.С, Т.Х, С.М, Д.Е нарт нийт 37,659,162 төгрөгийн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Гэхдээ гэм буруугийн талаар маргахгүй. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тухайн үеийн хүүгийн хамт 100 хувь төлж барагдуулсан. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Ийм хэрэгт холбогдсонд харамсаж байна, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй байна. ... “Транскапитал” ББСБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 10 харилцагчийн 51,113,468 төгрөгийг завшиж, байгууллагад хохирол учруулсан гэх “Транскапитал” ББСБ-н Дотоод хяналт шалгалтын №08 дугаартай акт гаргасан. Би уг акттай танилцлаа. Миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 197-198 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно. 2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд: 1. Шүүгдэгч Т.Уийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал), 2. Эд хөрөнгө бүтгэлтэй эсэх тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал), 3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “...Тус багийн оршин суугч Тайран овогтой У БК84011010 регистрийн дугаартай. Ам бүл-5, эх, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.” гэсэн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 211 дахь тал), 4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал) хэрэгт цугларсан байна. 2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ. 3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар 3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Б.Б, С.А, 6 С.Ж, К.А, Б.А, Т.С, Т.Х, С.М, Д.Е, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш, гэрч Ц.Мөнхзул, яллагдагч Т.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч “Транскапитал” ББСБ-ын дотоод хяналт шалгалтын акт (2 дугаар хавтаст хэргийн 98, 101, 107, 110, 113, 116, 119, 157, 165-166, 197-198, 3 дугаар хавтаст хэргийн 11, 15 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Т.У нь “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн, мөн зээл хаах зорилгоор шилжүүлсэн мөнгийг бэлнээр болон дансаараа шилжүүлэн авч, 28931353 төгрөгийг хувьдаа зарцуулж хохирогч Б.Б, С.А, С.Ж, К.А, Б.А, Т.С, Т.Х, С.М, Д.Е нарт нийт 37,559,162 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна. 3.3. “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19/032 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар иргэн Т.Уийг тус байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлаар томилж, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. 3.4. Харин шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн А.Жийн 13,454,306 төгрөгийг завшсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч байгууллагын зүгээс А.Жт холбогдлуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан болно. 4. Эрх зүйн дүгнэлт 4.1.Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. 4.2. Транскапитал ББСБ-аас хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь салбарын хөрөнгийг хариуцах үүргийг шүүгдэгч Т.Ут хүлээлгэсэн хугацаанд тэрээр харилцагч нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн, мөн зээл хаах зорилгоор шилжүүлсэн мөнгийг бэлнээр болон дансаараа шилжүүлэн авч, захиран зарцуулж, 37559162 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг өөрт нь байгууллагаас гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж хууль бусаар захиран зарцуулж завшсан гэж үзэх бөгөөд ингэхдээ шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн олгосон салбарын эрхлэгчийн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 4.4. Шүүгдэгч Т.Уийн үйлдсэн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогч нарт нийт 37,559,162 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь “хөрөнгө завших” гэмт хэргийн “энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ. 4.4. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, албан тушаалын байдлаа ашиглаж өөрт нь хариуцуулсан бусдын хөрөнгөд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 4.5. Прокурор шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын нэхэмжилсэн хор уршгийг төлсөн, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн 7 зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон. 4.6.Иймд шүүгдэгч Т.Уийг “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 37,559,162 төгрөгийн хохирол учруулсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар 5.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ. 5.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.У нь хохирогч Б.Б, С.А, С.Ж, К.А, Б.А, Т.С, Т.Х, С.М, Д.Е нарын үндсэн зээл, зээлийн хүүд нийт 37,559,162 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар 2.1. Шүүгдэгч Т.Уийг шүүхээс “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. 2.2. Шүүгдэгч Т.У нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 2.3. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг завшсан үйлдлийг тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “учруулсан хохирлыг төлсөн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай, хохирол, хор уршиг төлөгдсөн,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй” гэсэн агуулгатай дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршгийг төлж барагдуулсан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно. 2.5. Шүүх шүүгдэгч Т.Уийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. 2.6. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв. 2.7. Шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй. 3. Бусад асуудлын талаар: 3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 3.2.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч К ургийн овгийн Т-ы Уийг “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ут 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Т.Ут оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурван) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ут сануулсугай.
5. Шүүгдэгч Т.У нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. 2213000800213 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор 9 эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б