| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0090/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/125 |
| Огноо | 2022-08-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/125
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч
Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн
холбооны гишүүн, өмгөөлөгч А.С, шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,
өмгөөлөгч Я.С, Б.Б, шүүгдэгч Ш.Аын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,
өмгөөлөгч Х.Б, Г.Г, шүүгдэгч Б.Еын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,
өмгөөлөгч Д.А, Т.Б, Х.З, шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,
өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч С.Б, Ш.А, Б.Е, Х.М нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч
Н овогт Сын Б, Ш овогт Шн А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С овогт Бы Еад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3
дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С овогт Хн Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2113000750064 дугаартай хэргийг хэлэлцэв
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн
Цэнгэл суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын **** дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, С овогт Бы Е, РД:******.
2. Монгол Улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Шгийн А, РД:*****.
3. Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ тус аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч ажилтай байсан, одоо тус сумын Засаг даргын Тамгын газарт ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ** дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Сын Б, РД:******.
4. Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийнЦэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ тус аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, С овогт Хгийн М, РД:**********.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Б, туссумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, ахлах нягтлан бодогч Ш.А нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, Засаг дарга Х.Мийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгож, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд нийт 19.427.968 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2018 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.600.000 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.Жтэй байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас иргэн М.Жийн Х банкан дахь ******** дугаартай дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3.320.800 төгрөгөөс 1.820.800 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргаБ.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2019 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.171.300 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Етай байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас иргэн М.Егийн Т банкан дахь ********* дугаартай дансанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.940.000 төгрөгөөс 3.900.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2020 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хогийн цэгийн манаач М.Етай байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас иргэн М.Егийн Т банкан дахь ********* дугаартай дансанд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.850.000 төгрөгөөс 3.635.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
5. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”ийн материалыг шалгаруулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар, өөртөө давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
6. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргаБ.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 1 дүгээр давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”ийн материалыг шалгаруулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн
22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
7. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөөаж ахуйн тасгийн дарга Х.М нь “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон” гэх хэрэгт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Етай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож, бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргаж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
8. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө
аж ахуйн тасгийн дарга Х.М нь “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 1 дүгээр давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон” гэх хэрэгт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Етай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2018 онд тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргаж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
9. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөөаж ахуйн тасгийн дарга Х.М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа, үнэлгээний хороог хуралдуулж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр өөрийн хүү М.Нийн “Малчин бүлэг”-ийг сонгон шалгаруулсан мэтээр баримт бүрдүүлж, “Малчин бүлэг”-тэй гэрээ байгуулах зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргад хүргүүлж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Б.Е мэдүүлэхдээ: “Болсон үйл явдлын талаар улсын яллагчийн зүгээс уншиж танилцуулсан. М даргад цалин олгосон асуудлын талаар ярьж байна. 2018 оны 11 дүгээр сард М дарга тархинд цус харваж хүнд байдалд орсон. Тэрнээс хойш 2018, 2019 онуудад цалин олгосон нь буруу гэж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайн үед хүнд нөхцөл байдалтай байсан. Нас барах шахуу, хэзээ өнгөрчих бол гэсэн байдалтай 6 сар өнгөрсөн. Ар гэр нь мөнгөний боломж байхгүй. Улаанбаатар хот, Солонгос улсад эмчлүүлэх нөхцөл байдалтай байхад нь хамт олонд хүндээр тусаж цалин олгох байтугай хүн чанарын хувьд өөр яаж туслах бол гэсэн бодолтой байсан. Сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учир Засаг даргын тамгын газрын даргын хувьд цалинг нь зогсоох, олгохгүй байх асуудал хүнд байсан. Аймгийн Засаг даргад хандаж нөхцөл байдлыг танилцуулахад байлгаж бай, цалинг нь олгож бай гэж хэлж байсан. Тухайн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Тэгээд 2019 он гарахаар нь энэ асуудлын хүрээнд эрх зүйн акт бүрдүүлье, хууль эрх зүйн ямар орчин байгааг судалсан. Орлогч дарга Б, нягтлан бодогч А, Засаг даргын дэргэдэх зөвлөл хоорондоо ярилцаж, 2019 он гараад тэмдэглэл хөтөлж, байгууллагын дотоод журам, хууль эрх зүйн орчныг судалсан. Байгууллагын дотоод журамд хүнд өвчин туссан, эхнэр, үр хүүхэд, өөрөө хүнд нөхцөлд байвал тухайн хүнд олгох тусламжийг тухайн үеийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж тусгасан байсан. Тэрний дагуу Мийг аймгийн Засаг дарга чөлөөлөх хүртэл цалинг нь олгож байх шийдэлд хүрч, тэр шийдвэрийн дагуу цалинг нь олгож байсан. М дарга улс төрийн албан хаагч. Би төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албан хаагч нарын хангамжийн асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Тэгэхээр бүх асуудлыг энэ хуулиар зохицуулахаар тусгасан байгаа. Мөн хуулийн 9 дүгээр зүйлд санхүүжилтийн талаар тусгасан байгаа. Үүнд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүрмөсөн зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан. Тэгэхээр М даргын цалинг бууруулахыг Төрийн албан тухай хуулиар хориглосон байна гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдүүлэх эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлд Хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журмаар заасан тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн дагуу тасалж чадаагүй юм. Засаг дарга Мт олгож байсан цалин нь зөвхөн Мт л батлагдсан цалин байсан. Засаг даргын орлогч байсан Б нь давхар цалин аваагүй. Оронд нь хүн томилогдоогүй байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэмжээний цалинг олгож байсан бөгөөд бусад албан хаагч нар цалингийн хувьд хохироогүй. Засаг даргын Тамгын газарт ямар ч хохирол учраагүй. Прокурорын зүгээс үгсэн тохиролцож, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Тиймээс бид нар нэг нэгэндээ энэрэнгүй хандах ёстой. Өвдөж байгаа хүнд цалин хөлс олгохгүй гэж хэрцгий хандах эрх бид нарт байгаагүй. Өвдөж байгаа хүнд хэн хоорондоо хуйвалдаж мөнгө олгож байх вэ дээ. Мөрдөгч, прокурорын зүгээс хэлж байгаа үгсэн тохиролцсон асуудал байгаагүй. Хуулийн хүрээнд ажилласан. Мийн авсан мөнгөнөөс бид нэг ч төгрөг аваагүй.
Хоёрдугаарт, хогийн менежментийн асуудал байгаа. Хогийн менежментийн асуудлаар Цэнгэл суманд 2018, 2019, 2020 онуудад тус тус 5 сая төгрөг хуваарилж өгсөн байсан. Энэ асуудлыг бид хогийн цэгийн ойролцоо байгаа иргэдэд хариуцуулж хийлгэе гэдэг үүднээс Засаг даргын тамгын газарт ажил олгож өгөх талаар хүсэлт оруулж байсан Ж, Е нартай гэрээ байгуулж, хяналт тавьж, трактор хөлсөлж хийж байгаарай гэж хариуцуулсан. 2018 онд 3.328.000 төгрөг орсноос Жт 1.828.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан гэж ял тулгаж байна. Төрийн албан хаагч, тангараг өргөсөн бид бэлэн мөнгө гаргуулан авах ёс суртахуун байхгүй. Тухайн үед Цэнгэл сумын хэмжээнд ганц надад “Ковш” трактор байсан. Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүс хогийг гараар цэвэрлэх боломж байхгүй. Миний тракторыг ав гэж бид тэдгээр хүмүүст нэг ч удаа хэлээгүй. Багийн Засаг дарга нар Тамгын газрын даргын тракторыг авч ажиллуулъя гээд гуйсаар байгаад авч ажиллуулсны хөлс гэж олгосон. Тухайн өдөр мөрдөн байцаагч Ж, Е нараас надад юуны учир мөнгө өгсөн талаар нэг ч удаа асуугаагүй. Трактортай байснаараа хэлмэгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хувийн өмчтэй байж болох бөгөөд улсад ашиглуулсны төлбөр авна гэж заасан байгаа. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч үйл ажиллагаанд харшлахгүй хэлбэрээр мөнгө олж болно гэж заасан. Мөн төрийн албан хаагч өөрийнхөө техникийг ашиглуулсан бол түүний нөхөн төлбөрийг авна гэж тодорхой заасан байгаа. Цэнгэл сум нь хогонд дарагдаад хэвтэж байхад трактороо өгөхгүй гээд байгаад байх нь ёс зүйд нийцэхгүй шүү дээ. Ингэж улс орныхоо төлөө юм хийж байхад гэмт хэрэг болгож байгаа нь харамсалтай. Би үүнээс нэг ч төгрөгийн ашиг олоогүй. Ашиг олох санаа, зорилго байгаагүй. Хийж байгаа хүмүүсийн боловсрол муутай. Монгол хэл мэдэхгүй. Хэнд юу хэлснээ мэдэхгүй. Мөрдөн байцаалтын шатанд Етай 2018, 2019 онуудад гэрээ хийгээгүй гэж мэдүүлсэн байна. Тэгсэн атлаа гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Нийгмийн хоцрогдмол үзлийг мөрдөгч, прокурор ажиглаагүй. Зөвхөн төрийн албан хаагч нарыг буруутгах байр суурьтай байгаа. Энэхүү хэргийг шалгах явцад миний дансанд орсон нэг ч төгрөгийг олоогүй. Миний дансны хуулгыг авсан. Тухайн хуулгаар миний дансанд мөнгө ороогүй, ашиг олоогүй гэдэг нь нотлогдож байгаа. Жийн 1.828.000 төгрөг нь миний тракторыг хөлсөлж, тэрний төлбөрт нь өгсөн мөнгө. Тухай бүр ажиллуулсан цагаар нь тооцож цалинг олгож, сумын Засаг даргын захирамж гаргаж ажлыг хүлээж авсан. Хийгээгүй ажлыг яагаад хүлээж авсан юм гэж асуух ёстой байсан. Хууль хүн бүрд адил тэгш үйлчлэх ёстой. Хэрэв би гэмт хэрэгт холбогдох юм бол хүлээж авсан хүмүүс бүгд хэрэгт холбогдох ёстой.
Етай холбогдолтой мэдүүлэгтэй танилцахад 5.171.000 төгрөгийг нэг бүрчлэн жагсаагаад хэлсэн байна. 2.160.000 төгрөгийг тракторын хөлсөнд, 1.000.000 төгрөгийг өөрийнхөө хөлсөнд, малын цэг устгахад Ташкен гуайд 360.000 төгрөг, өөр нэг “Ковш” трактор ажиллуулахад 480.000 төгрөг, камер хянаж байсан хүнд 105.000 төгрөг, пайз байрлуулахад 99.000 төгрөг, мотоциклээр өөрөө явахад 200.000 төгрөг гээд бичсэн задаргаа нь байгаа. Мөрдөгч “чи энэ мөнгийг яагаад өгсөн бэ” гэж нэг ч асуугаагүй. Зөвхөн нэг талыг баримталж шалгасан. Би нэг ч төгрөг аваагүй. Иргэний хувьд нийгмийн чанартай хог цэвэрлэхэд трактороо ашиглуулахгүй гэх эрх надад байгаагүй. 120.000 төгрөгийг тухайн үед тракторын жолооч хөлсөнд авч байсан. Шатахуун байхгүй гэхэд нь зээлээр авч өгдөг л байсан. 2018, 2019, 2020 онуудад Баян-Өлгий аймгийн хогийг цэвэрлэхэд 50 сая төгрөг зарцуулсан байсан. Гэтэл Цэнгэл сумын хогийг цэвэрлэхэд 5 сая төгрөг л зарцуулсан. Заавал тодорхойлолт аваарай гэж хэлж сануулсны үндсэн дээр бүх багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нараас тодорхойлолт авсан байсан. Тухайн хогийн цэг дээр 3 жилийн хугацаанд ажилласан хүмүүсийн материалд 97-уулаа гарын үсэг зурсан байна. Ганц нэг нь худлаа гэж бодоход 97 хүн худлаа бичихгүй шүү дээ. Тэгвэл 97 хүний гарын үсгийг шалгах ёстой. Төрийн албанд 20 хэдэн жил ажиллахдаа худал хэлж, хуурмаг зүйл хийж байгаагүй.
Гуравдугаарт, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2 давхрын засварын ажилд холбогдуулсан байна. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын барилга 1973 онд баригдаж, 1978 онд ашиглалтад орж байсан. Тэрнээс хойш одоо хүртэл 50-аад жил болж байхад засвар хийгдээгүй. Монгол Улсын төсөв саяхнаас сайжирч орон нутагт төсөв хуваарилагдаж эхлэхээр нь болж бүтэхгүй байгаа ажлуудыг хийлгэж авах үүднээс төсөв хуваарилуулсан. Анхны удаад нь 20 сая төгрөг хуваарилсан. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын байр нь модон шалтай, шат нь мал хорооны шат шиг барилгатай байсан. Нэг давхар нь 10 өрөө, дээд давхрын таазыг хуулж аваад цементлэх, шалыг нь хуулж, паркетан шал тавих зэрэгт 20-хан сая төгрөг хуваарилж өгсөн. Тендер зарласан боловч нэг ч компани ирээгүй. Эрхийнхээ дагуу Тендерийн үнэлгээний хороо байгуулсан боловч хэн ч ирээгүй. Сүүлд нь төсөв нь татагдах болж, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилчид малын хороо шиг байранд ажиллах хэмжээнд хүрсэн. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг нь хангах үүрэг хүлээсэн учир мөнгөө алдахгүйн тулд засвар хийх хүнийг идэвхтэй эрж хайж явсан. Аймагт ирж засвар хийж байгаа газруудаар явахаар хэн ч олдоогүй. Тэгээд Төлеу гэх хүнд очиж засвар хийх хүн олдохгүй байна гэж хэлэхэд Төлеугийн гэрийг А гэх хүн засварлаж байсан. Аээс засвар хийх эсэхийг асуухад очиж хараад хийх боломжтой гэж хэлсэн. А монгол хэл сайн мэдэхгүй. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас Е гэх хүнээр ахлуулаад “Ажилчин” бүлэг байгуулсан. Тэгээд төрийн албан хаагч хийж болохгүй гээд зөвшөөрөөгүй тул тухайн бүлэг Аийг оруулсан. Тендерт хэн ч ороогүй тул ямар ч хүнтэй шууд гэрээ хийх эрх нээлттэй байсан. Тэгэхээр нь ганцаараа орсон ажилтан бүлэгт олгосон. А ажлыг хангалттай сайн хийсэн. Гэрээний дагуу эхний удаад 30 хувийн хөрөнгө оруулалт өгдөг. 30 хувь гэдэг нь 6-хан сая төгрөг. Юунд ч хүрэхгүй. Надад материал зээлээр олгох хүн байхгүй гэхээр нь доод давхрыг ажилтнуудыг гадаа гаргаад явуулахаар төрийн ажил зогссон. Тиймээс Аийг дагуулаад дэлгүүрүүдээр яваад энэ хүнд зээл олгож болно гээд хэрэгтэй юмыг нь авч өгснийг Е өөртөө давуу байдал бий болгосон гэж байгаа. Төрийн албан хаагч нар ийм дорд хэмжээнд хүрсэн байна. Төрийн ажлыг хийсний төлөө гэмт хэрэгт холбогдож байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ Ха ч хэлнэ. 2 жил дараалан засвар хийгдсэн бөгөөд одоо Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын байр нь сайхан болсон байгаа.
А, Е, Ж нар монгол хэл мэдэхгүй, боловсрол муутай. Юу ч мэдэхгүй хүнд гэрээ хий, ингэж хий, тэгж хий гэж хэлж өгснийг Е хийж өгсөн гэж байгаа. Гэтэл прокурор Е өөрөө бүрдүүлж, өөртөө ашигтай байдал бий болгосон гэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын захиалагч нь Засаг даргын тамгын газрын дарга байхаар зохицуулсан. Гэрээ хийх эрх нь Засаг даргын Тамгын газрын дарга байна гэж заасан. Тиймээс би гэрээ хийж, хяналт тавьж ажиллах ёстой. Үүнийг өөртөө давуу байдал бий болгосон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв” гэв.
1.2. Шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: “Миний бие Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажилладаг. Хэргийн үйл явц тодорхой яригдаж байгаа. Миний бие М дарга өвчтэй, ажиллаагүй байсан үед нь ажилласан мэтээр 14 сар цалин олгосон хэрэгт холбогдож байгаа. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд намайг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Е, орлогч дарга Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж байгаа.
Бидний хувьд энэ талаар үгсэн тохиролцсон асуудал болоогүй. М дарга 2018 оны 11 дүгээр сард цус харваж, Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. 2018 онд 2.328.000 төгрөгийн цалин олгосон. 2019 онд 12 сар буюу 17.098.368 төгрөгийг цалин бодож олгосон байгаа. Нийт 14 сард 19.427.968 төгрөгийн цалин олгож ирсэн. Миний хувьд нягтлан бодогчийн үүрэг нь харья байгууллагын ажилтны цалинг цагийн бүртгэлд тулгуурлан олгох үүрэгтэй. Тамгын газрын даргатай хийсэн гэрээнд тодорхой заасан байдаг. Засаг даргын Тамгын газрын ажилчдын цалингийн цэсийг цагийн бүргэлд үндэслэн олгох гэж заасан. Мөн ажилчдын цалин, бусад зардлын тооцоог тухайн сарын 25-ны дотор олгож хэвшүүлж байх гэсэн заалт байгаа. Үүний дагуу тухайн үед цагийн бүртгэлд ажилласнаар бичигдэж, гарын үсэг зурж, баталгаажуулж ирснээр цалинг нь сар болгон олгож байсан. Цалин олгож байх хугацаанд Б.Е даргад “ингэж цалин олгохоо зогсоох хэрэгтэй” гэдгийг удаа дараа сануулж, шаардлага тавьж хэлж байсан. Тэгэхэд “аймгийн удирдлагуудад танилцуулаад өгч байх чиглэл авч байгаа. Мөн дотоод журамд цалин олгох талаар тодорхой заасан байх тул чамд үүнээс болж буруудах юм байхгүй. Цагийн бүртгэлийг үндэслээд олгож бай” гэж үүрэг өгч байсан. Өгсөн үүргийн дагуу олгож байсан. Хавтаст хэрэгт хоорондоо урьдчилан үгсэн тохиролцсон талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад таамаг байдлаар дүгнэлт хийж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хуралд оролцож, Мийг эдгэртэл нь цалинг нь хэвээр олгож байх шийдвэр гаргасан гэж байгаа. Миний бие Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүн биш. Цэнгэл сумын Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг баталсан Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/154 дүгээр захирамж гарсан. Уг захирамжид миний нэр байхгүй. Санхүүтэй холбоотой асуудлаар танилцуулга хийдэг. Энэ хурал болсон талаар Авлигатай тэмцэх газраас прокурор руу материал шилжүүлэх үед мэдсэн. Мөрдөгч Цэвэгмэд “та нар хурал хийж, албан тушаалаа урвуулан ашиглаж, цалин олгох давуу эрх бий болгосон тул яллагдагчаар татаж байна” гэж хэлсэн. Тэгээд ямар хурлын талаар ярьж байгааг мэдэхгүй гайхсан. Өмнө мэдүүлэх авахдаа хурал хийсэн талаар асууж байгаагүй. Тийм хурал болоогүй гэж бодож байгаа. Би тухайн хуралд оролцоогүй. Хуралдааны тэмдэглэлд миний гарын үсэг зурагдсан байгааг хараад гайхсан. Хэдийд ямар гарын үсэг зурснаа санахгүй байна. Санхүүгийн асуудалтай холбоотой буруу шийдвэр гаргавал миний бие татгалзах эрхтэй. Урьд өмнөх жилүүдэд зарим юманд гарын үсэг зурахгүй татгалзаж л байсан. Тухайн үед Е дарга ажлын дарамт шахалт үзүүлдэг байсан. 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 05 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл авч байсан. Тухайн үед буруу шийдвэрт гарын үсэг зурахгүй, татгалзсанаас болж сахилгын шийтгэл авсан. Ажилчдын цалинг хугацаанд нь олгохгүй, бензин, шатахууны тооцоог хугацаанд нь хийдэггүй, бусад зардлын материалыг тухай бүрд нь хийдэггүй гэх байдлаар худлаа дарамт, шахалт үзүүлдэг байсан. Төсвийн шууд захирагчийн хувьд тэр хүний шийдвэрийг нь эсэргүүцэх боломжгүй байсан тул тэр хүний хэлснээр цалинг нь цагийн бүртгэлд үндэслээд олгож ирсэн. Энэ үйлэлд миний буруу байхгүй гэж бодож байна” гэв.
1.3. Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “М дарга 2018 оны 11 дүгээр сард цус харваж, эмчилгээнд явсан. Тэрнээс хойш аймгийн Засаг дарга нарт хандаж, өвчний улмаас Улаанбаатар хот руу явсан гэж хэлэхэд орлогч дарга ажлуудыг нь хийж байгаарай гэж аймгийн удирдлагууд чиглэл өгсөн. Тэрний дагуу Засаг даргын ажлыг хийж, хэрэгжүүлэх ажил үүргийг би хууль журмын дагуу холбогдох албан тушаалтнуудын хамт хэрэгжүүлж байсан. Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурал 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон гэж байгаа. Тухайн өдөр уг хурал болоогүй. Хурал болсон талаар яаж мэдсэн бэ гэхээр, Аагтай тэмцэх газрын мөрдөгч Цэвэгмэд гэх мөрдөгч залгаж, маргааш ирж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Үүнтэй холбоотой Е даргад хэлсэн юм шиг байна. Өмнө ч тэр үед би Е даргад “цалин олгож байгаа асуудал дараа нь ямар нэгэн асуудал болох вий, хууль зөрчиж байгаа асуудал биш юм уу” гэж хэлж байсан. Тэгэхэд Хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль, тогтоомжоор шийдвэрлэх асуудал гэхээр нь миний оролцох асуудал биш учир асуугаагүй. Тэгээд Цэвэгмэд дуудаж “зөвлөлийн хурал болж, та гарын үсэг зурсан байна” гэж надаас асууж байсан. Өмнө нь
Е дарга цалин олгогдож байгаатай холбогдуулан бичиг баримт нь бүрэн байгаа гэж 2020 оны эхэнд хэлж байсан. Тухайн үед бүрдүүлсэн гэж үзэж байна. Дараа нь Цэвэгмэд дуудахад Е дарга бид хоёр уулзсан. Тэгэхэд “хурлын тэмдэглэл бичигдсэн байгаа, тэрийг хамгаалж хэлэх хэрэгтэй, тэгэхгүй бол дараа нь ямар нэгэн асуудалд орно” гэхээр нь тухайн үед тэр хурал болсон гэж мэдүүлж байсан. Хурал болоогүй гэдгийг хэлмээр байна” гэв.
1.4. Шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “Миний бие 2018, 2019 онуудад Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний хорооны даргаар ажилласан. 2018 онд Засаг даргын тамгын газрын байрны дээд давхрыг засварлах тендер зарласан. Тухайн үед хүмүүс 20 сая төгрөгөөр 10 хэдэн өрөө болон коридорыг засварлах боломжгүй гэж аваагүй. Тэгээд Тамгын газрын дарга Е А гэх хүнтэй ярьсан байсан. А гэх хүн ирж үзээд “засварлаж болох юм байна, би хийе” гээд материалаа бүрдүүлж өгсөн тул тэрний дагуу шийдвэрийг нь гаргаж өгсөн. 2019 онд дахин тендер зарлахад засвар хийх ямар ч хүн ирээгүй. Олон нийтийн радиогоор зарлал өгсөн. Тэгээд Тамгын газрын бүх ажилчид өнгөрсөн жилийн А гэх хүнтэй ярья, тэр хүн сайн хийсэн гээд Аээр хийлэх санаа гаргасан. Тиймээс Атэй ярьсан. Материалыг нь бүрдүүлэхдээ урьд өгсөн материалыг өгчихсөн юм шиг байна. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нар материалыг бүрдүүлж авах ёстой байсан. Тэгэхдээ алдаа гаргасан байж магадгүй. Тамгын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулсан байдаг. Уг үнэлгээний хорооны даргаар миний бие томилогдсон. Нарийн бичгийн даргаар М, Л, Н, Б гэх хүмүүс томилогдсон. Энэ тушаалаар өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Салхитын отрын пост барих, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Загастайн голд гүүр барих гээд 3 ажлыг гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах комиссыг нэг л тушаалаар байгуулагдсан байдаг. Үнэлгээний хороо байгуулагдсан цагаас эхэлж тендер зарласан. Эдгээр 3 ажилд нэг, нэг л гүйцэтгэгч ирсэн байгаа. Тендерийг сонгон шалгаруулахдаа хоёр юм уу түүнээс дээш тендер ирсэн бол сонгон шалгаруулна. Үнэлгээний хороо зөвхөн ганцхан тендер ирсэн тохиолдолд тендер нь чанарын шаардлага хангаж байвал тэнд олгох шийдэлд хүрсэн байсан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Б өмгөөлөгч намайг үндэслэлгүйгээр хилс хэрэгт гүтгэж байна. Учир нь, хурлын тэмдэглэлд байгаа М даргад цалин олгох талаар хэлсэн үг миний хэлсэн үг биш. Би тухайн хуралд оролцоогүй. Энэ хурлын талаар юу ч мэдэхгүй. Цалин олгосон асуудал надад хамааралгүй тул би гэм буруугүй. Миний ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэг нь цагийн бүртгэл хөтлөх, цалин хөлс олгохтой ямар ч хамааралгүй.
Хоёрдугаарт, яллах дүгнэлтийн 3.4.3, 3.4.4-т гэрч М, Л нар мэдүүлэхдээ “би сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг анх удаа харж байна” гэж мэдүүлсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Засаг даргын тамгын газрын дарга Еад гаргасан зөвлөмжид Е.Л “танилцав” гэж тэмдэглэн гарын үсэг зурсан байна. Энэ зөвлөмжөөр Салхитын отрын пост барих ажлыг Салхит бүлэгт 15.000.000 төгрөгөөр барихыг зөвшөөрсөн байна. Энэ ажлыг Лгийн хадам аав Бердиболат гүйцэтгэсэн тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдүүлснээс үзвэл, энэ тушаалаар хийгдэх, худалдан авах ажиллагааны талаар бүрэн мэдсэн байна. Гэтэл нэг тушаалаар зохион байгуулахаар заасан 3 ажлын хоёрыг нь мэдэж, нэгийг нь мэдэхгүй гэж илэрхий худал мэдүүлсэн тул Лгийн мэдүүлгийн зөрүүг арилгахын тулд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна.
Гуравдугаарт, яллах дүгнэлтийн 3.3.17-д гэрч Лгийн М дарга хэлэхдээ энэ ажлын хүрээнд нэг материал орж ирлээ гэж хэлж байсан. Тэр хэлэхдээ энэ бүлэг ажлыг хийхээр ганцаараа материал ирүүлсэн. Та нарт санал байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хувьд ганц бүлэг материал ирүүлсэн. Тиймээс надад татгалзах зүйл байхгүй гэдгээ хэлж мэдүүлсэн. Түүнчлэн үнэлгээний хорооны гишүүд ганц материал ирсэн тохиолдолд тендер нь чанарын шаардлага хангаж байвал шууд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Хоёр юм уу түүнээс дээш тендер ирсэн тохиолдолд тендер сонгон шалгаруулалт явуулна гэж мэдүүлсэн байдаг.
Дөрөвдүгээрт, яллах дүгнэлтийн 3.3.14-т гэрч Нийн “Би сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Засаг даргын тамгын газрын байрны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Тэр үед тендерийн зарлал болон бусад материал, бүрдүүлэлтийг дарга Мт өгч байсан. Ешигийн “Ажилчин” бүлэгт тендерийн урилга өгч байсан. Түүний дараа М дарга Ешигийн “Ажилчин” бүлгээс өөр материал ирээгүй. Тэр бүлгээр уг ажлыг гүйцэтгүүлэхээр болсон гэж хэлсэн. Бид хоёр Мийн өрөөнд сууж байтал Л ирсэн. Тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа М нь манай өрөөнд орж ирээд надаар Үнэлгээний хороонд ажиллахад татгалзах зүйлгүй талаар бичиг хийлгүүлж авч байсан. Мөн тэр өдөр байх Үнэлгээний хорооны байгуулсан тушаалын дагуу “Ажилчин” бүлгийг дахин шалгаруулсан. Би Үнэлгээний хорооны гишүүдтэй уулзаж байна гэх утгатай зүйл хэлээд тэр бүлгийг шалгаруулсан талаар хүснэгтэн мэдээллийг бөглүүлж аваад явсан” гэж мэдүүлсэн атлаа дараа нь “тухайн үед ямар нэгэн хурал болж “Ажилчин” бүлэг болон А гэх иргэнийг сонгон шалгаруулсан удаа байхгүй. Би тухайн үед ямар нэгэн байдлаар Үнэлгээний хорооны зарлал болон тендерийн талаар баримт бичиг боловсруулж байгаагүй” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь илт харагдаж байна.
Тавдугаарт, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг манай хүүхэд гүйцэтгэсэн байгаа. Тухайн үед тендерийн материалыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 50 минутад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Л гэх хүн хүлээж авсан байгаа. Мөн тухайн өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлийг миний бие гаргаж Е даргад өгсөн байгаа. Цэнгэл сумын орлогч даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын өвс тэжээлийн аюулгүйн фонтод тэжээл хүлээж авах комиссыг байгуулсан байдаг. Тухайн комисс нь 10.856.400 төгрөгийн үнэ бүхий 2409 боодол өвс, 6.844.000 төгрөгийн үнэ бүхий 336 шуудай хивгийг нийт 17.700.4000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээж авсан байдаг.
Зургаадугаарт, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарыг олон нийтийн радио телевизэд өгсөн баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргаж өгсөн” гэв.
1.5. Гэрч М.Ж мэдүүлэхдээ: “Манай гэр хогийн цэгийн ойролцоо байдаг. Би сумын удирдлагуудад ажилтай болгож өгөх талаар байнга хүсэлт тавьдаг байсан. Миний хүсэлтийн дагуу 2018 онд хогийн цэг дээр ажиллаарай хэмээн Засаг дарга шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх хогийн цэгт ажиллахаар болж гэрээ байгуулсан. Гэрээг тухайн үеийн Засаг дарга байсан М баталж, нэг талаар Тамгын газрын дарга Е, нөгөө талаас би гарын үсэг зурж баталсан. Хогийн цэгийн хогийг гараар цэвэрлэхэд хэцүү, хүнд ажил байсан тул трактор түрээслэн авч цэвэрлэсэн. Тухайн үед сумын хэмжээнд зөвхөн Е трактортай байсан. Тухайн тракторыг сумын удирдлагуудад болон багийн Засаг дарга нарт хэлж нэг цагийг нь 120.000 төгрөгөөр түрээсэлж авдаг байсан. Тракторын ажилласан цагийн талаар багийн Засаг дарга нар болон байгаль орчны байцаагч тодорхойлолт өгсөн. Тухайн тодорхойлолтыг үндэслээд мөнгийг нь шийдвэрлүүлж авдаг байсан. 2018 оны 12 дугаар сар хүртэл ажиллахад миний дансанд нийт хоёр удаа 3.328.000 төгрөг орж, үүнээс 1.828.000 төгрөгийг тракторын хөлсөнд өгсөн. Үлдсэн 1.500.000 төгрөгийг 12 сар ажилласан цалин болгож авсан” гэв.
1.6. Гэрч М.Е мэдүүлэхдээ: “Хогийг асгах газраас өөр газарт асгуулахгүйгээр манадаг байсан. 2019, 2020 онуудад тус тус хоёр жил ажилласан. Хог асгадаг газар нь дүүрсний дараа трактор хөлсөлж аваад ачуулж, давааг давуулж асгадаг байсан. Тракторын жолооч нь С гэх залуу байсан. Тухайн үед багийн Засаг дарга болон сумын бусад удирдлагууд, улсын байцаагч нар хүлээж авдаг байсан.
Тракторыг түрээсэлж авахдаа Стой ярьдаг байсан. С “би зөвхөн жолооч нь, эзэн нь болох Етай ярь гэж хэлдэг байсан. Цагийг нь 120.000 төгрөгөөр тохиролцож, Е даргад өгдөг байсан. Мөнгө миний дансанд ордог байсан бөгөөд өөрийнхөө цалингаа аваад, тракторын хөлс, шатахууны мөнгийг өгдөг байсан”
1.7. Гэрч Х.А мэдүүлэхдээ: “2018 онд би Өлгий сумд Т гэх хүний гэрийг засварлаж байхдаа Етай уулзаж байсан. Тухайн үед “Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын байрыг засварлах ажил байна. Засварлах хүн хайгаад явж байна” гэж хэлээд миний дугаарыг аваад явсан. Дараа нь надтай холбоо барьж тендер зарлах гэж байгаа талаар хэлж Цэнгэл суманд дуудсан. Анх Е гэх хүний нэрээр оролцохоор болсон боловч Е гэх хүн Тамгын газарт ажиллаж байсан тул боломжгүй болоод миний нэрээр оролцсон. Зарласан тендерийн дагуу ажил хийсэн. Миний хийсэн ажил сайн болсон. Энэ хүмүүс өөрсдөө хүлээж авсан.
Хоёр давхар нийлээд 28-29 өрөөг засварласан. Бүх өрөөний хананы шохойг нь хуулж, хоёр удаа эмульс хийж, дээрээс нь хар замаск явсан. Коридорт нь алаг шал хийж, өрөөнүүдэд паркетан шал хийсэн. Шатыг чулуугаар хийж, хаалгыг хүрээлж, цонхны тавцанг будсан.
Тухайн үед анх удаа хийж байсан тул хүмүүсийг сайн таньдаггүй, мөн монгол хэл мэдэхгүй байсан тул материалыг Улаанбаатар хотоос энэ хүмүүс авхуулж өгдөг байсан. Энд ирэхээр өөрөө хүлээж авдаг байсан. Сүүлд падааныг нь А гэх залууд өгчхөөд явсан” гэв.
1.8. Гэрч Б.Л мэдүүлэхдээ: “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Засаг даргын тамгын газрын Дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хуралдаан болоогүй. Би оролцоогүй.
Хурал болсон гэж хурлын тэмдэглэл хөтлүүлсэн.
Өмнө нь намайг оролцуулахгүйгээр хурал хийж, дараа нь хурлын тэмдэглэлийг нөхөж хөтлүүлдэг байсан. Тээрэн шиг бодоод, хурал болсон байх гэж бодоод хийсэн.
Тус хуралдааны тэмдэглэлийг хийх даалгаврыг Е дарга өгсөн. Тус хуралдаанд ямар хүмүүсийг оролцсоныг мэдэхгүй. Ямар ч байсан тэмдэглэл хөтлүүлээд, өөрсдөө танилцана гэж аваад явсан байсан. Хурлын тэмдэглэлд хүмүүсийн гарын үсэг зурж байгааг хараагүй, хэзээ зурсныг мэдэхгүй.
Мэдээж би дур мэдэн цагийн бүртгэл хөтлөхгүй. Дарга нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хөтөлдөг. М дарга өвчтэй байх үед яах уу гэхэд томилдог эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Бид нар өөрсдөө зохицуулахаар болсон. Чи ажилласнаар цагийн бүртгэл хөтөлж бай гэх Е даргын даалгаврын дагуу хөтөлж байсан” гэв.
2. Эрүүгийн 2113000750064 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыгшинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааныүед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 131-132, 134-135 дахь тал/,
2. Гэрч Т.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 22-23 дахь тал, 7 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,
3. Гэрч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтасны 25-26 дахь тал/,
4. Гэрч К.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтасны 30-31 дэх тал, 6 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,
5. Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 33-34 дэх тал/,
6. Гэрч К.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 36 дахь тал/,
7. Гэрч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 38-39 дэх тал/,
8. Гэрч К.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 41 дэх тал/,
9. Гэрч Х.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 48-49 дэх тал/,
10. Гэрч Р.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 55-56 дахь тал/,
11. Гэрч Р.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 83 дахь тал/,
12. Гэрч А.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэххавтаст хэргийн 86-87 дахь тал/,
13. Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,
14. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 06
дугаар сарын 23-ны өдрийн 1/364 дугаартай “Х.М нь нийгмийн халамжийн сангаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны хүртэл асаргааны тэтгэмж авч байгаа ба өөр ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж аваагүй болно” гэх албан бичиг, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн
89-90 дахь тал/,
1.
15. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******дугаартай иргэн Хын Мийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
16. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын цагийн бүртгэлийн тодорхойлолт, тус сумын Засаг дарга Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласнаар цагийг бүртгэж, цалин олгосон талаарх баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх тал/,
17. Цэнгэл сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн хуралдааны тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
18. Иргэн Х.Мийн Х банкин дахь *********** дугаартай дансанд сар бүр цалинг шилжүүлж байсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 51-55 дахь тал/,
19. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам /5 дахь хавтаст хэргийн 107-113 дахь тал/,
20. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 172, 176-179 дэх тал/,
21. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Ш.Аын 2018 онд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /5 дахь хавтаст хэргийн 209-213 дахь тал/,
22. Яллагдагч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 198-200 дахь тал/,
23. Яллагдагч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дахь хавтасны 234-236 дахь тал/,
24. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, тус сумын иргэн М.Ж нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 05ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.600.000 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар, холбогдох нотлох баримтууд /7 дахь хавтаст хэргийн 114-143 дахь тал/,
25. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга
Б.Е, тус сумын иргэн М.Е нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.171.300 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар, холбогдох нотлох баримтууд /7 дахь хавтаст хэргийн 99113 дахь тал/,
1.
26. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга
Б.Е, тус сумын иргэн М.Е нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.000.000 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар, холбогдох нотлох баримтууд /7 дахь хавтаст хэргийн 74-
99 дэх тал/,
2.27. Иргэн М.Ж, М.Е нартай байгуулсан гэрээний дагуу мөнгийг тус сумын Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд, нэр бүхий иргэдийн арилжааны банкны мэдээлэл, Цэнгэл сумын хогийн цэгт, Б.Еын “Ковш” загварын тракторт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дахь хавтаст хэргийн 41-74, 24-27, 28-31 дэх тал/,
2.28.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд, доод давхрын байрны засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах ажлын баримт бичгүүд /3 дугаар хавтаст хэргийн 68-132 дахь тал/,
2.29. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/133 дугаартай “Сумын Засаг даргын орлогчоор С.Бийг томилох тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/,
2.30. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Бийн гарын үсгийн баталгаа /4 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/,
2.31. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаартай “Цэнгэл сумын Засаг даргын албан тушаалын үүргийг хавсран гүйцэтгэж буй сумын Засаг даргын орлогч С.Бэд албан тушаалын хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс олгох тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 161 дүгээр тал/,
2.32. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн Б/09 дугаартай “Засаг даргын орлогч С.Бийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,
2.33. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Цэвэгмэдийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” санал /5 дахь хавтаст хэргийн 114-118 дахь тал/,
2.34. Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 123 дахь тал/,
2.35. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 217-218 дахь тал/,
2.36. Гэрч М.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 225-230 дахь тал/,
2.37. Гэрч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 233 дахь тал/,
2.38. Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 242-244 дэх тал/,
2.39. Гэрч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал/,
2.40. Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 249-250 дахь тал, 7 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
2.41. Гэрч М.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 02-04 дэх тал/,
2.42. Гэрч И.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
2.43. Гэрч Т.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,
2.44. Гэрч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,
2.45. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Хогийн менежментийг зохицуулах ажил” ажлыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /7 дахь хавтаст хэргийн 109-113 дахь тал/,
2.46. Иргэн Х.Бийн Х банкан дахь ****** дугаартай дансны дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 232-235 дахь тал/,
2.47. Иргэн Б.Еын Х банкны ******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 236 дахь тал/,
2.48. Иргэн М.Жийн Х банкны ******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 237-238 дахь тал/,
2.49. М.Егийн Т банкан дахь ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 240-243 дахь тал/,
2.50. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Б.Е, иргэн Х.А нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” гэрээний хуулбар /8 дахь хавтаст хэргийн 250 дахь тал/,
2.51. “Ажилчин” бүлгийн ахлагч гэх иргэн Ж.Егийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еад “...Тус сумын Засаг даргын тамгын газрын конторт их засвар хийгдэх болсон учраас тус конторын засварын ажлыг мэргэжлийн хүмүүстэй хамтран гүйцэтгэх санаатай тул уг засварын ажлыг “Ажилчны бүлэгт олгож өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт /9 дэх хавтаст хэргийн 01-03 дахь тал/, 2.52. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/145 дугаартай ажил хүлээн авах комисс байгуулах тухай захирамж /9 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,
2.53.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 12 дугаар сарын 19ний өдрийн комиссын дүгнэлт /9 дэх хавтаст хэргийн 04-06 дахь тал/,
2.54.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/11 дугаартай “Засаг даргын тамгын газрын байрыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын конторын засвар, цалин хөлсний тооцоо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажилд оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл /9 дэх хавтаст хэргийн 08-28 дахь тал/,
2.55. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын конторын засварын ажлын төсөв /9 дэх хавтаст хэргийн 29-33 дахь тал/,
2.56. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас 2018 онд иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаартай данс руу засварын 19.416.305 төгрөгийг шилжүүлсэн тухай дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 103-107 дахь тал/,
2.57. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай “Засаг даргын тамгын газрын байрыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал /12 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,
2.58. Цэнгэл сумын Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зөвшөөрөл /9 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,
2.59. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, иргэн Х.А нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын доод давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” гэрээний хуулбар /9 дэх хавтаст хэргийн 57 дахь тал/,
2.60. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 08 дугаар сарын 05ны өдрийн комиссын дүгнэлт /12 дахь хавтаст хэргийн 61-63 дахь тал/,
2.61. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас 2019 онд иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаарын данс руу засварын 18.500.000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн
112-116 дах тал/,
2.62. Мөрдөгчөөс иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/,
2.63. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 138-142 дахь тал/,
2.64. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 158-163 дахь тал/,
2.65. Гэрч А.Өы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,
2.66. Гэрч Ж.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 167 дахь тал/,
2.67. Гэрч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтасны 185-186 дахь тал/,
2.68. Гэрч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 190 дэх тал/,
2.69. Гэрч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 201-202 дахь тал/,
2.70. Гэрч Э.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 204-205 дахь тал/,
2.71. Гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал/,
2.72. Гэрч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 210 дахь тал/,
2.73. Гэрч А.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 212 дахь тал/,
2.74. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 220 дахь тал/,
2.75. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 183-184 дүгээр тал/,
2.76. Гэрч К.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал/,
2.77. Гэрч Э.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 207-208 дахь тал/,
2.78. Гэрч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 212-213 дахь тал/,
2.79. Гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 217-220 дахь тал/,
2.80. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтасны 222-223 дахь тал/,
2.81. Шинжээч “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-121/2506 дугаартай “1.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2 дугаар давхрын конторуудыг засварлах ажил гүйцэтгэсэн ажлуудын үнэлгээг 2018 оны байдлаар Баян-Өлгий аймагт 18.391.528 төгрөг,
2. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 1 дүгээр давхрын конторуудыг засварлах ажил гүйцэтгэсэн ажлуудын үнэлгээг 2019 оны байдлаар Баян-Өлгий аймагт 19.226.594 төгрөг болох”-ыг тодорхойлсон дүгнэлт /12 дугаар хавтаст хэргийн 09-17 дахь тал/,
2.82. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал /13 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,
2.83. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, иргэн М.Н нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх” ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар /13 дахь хавтаст хэргийн 19 дэх тал/,
2.84. Цэнгэл сумын Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Үнийн санал авах урилга, Тендерийн материал хүлээн авсан тэмдэглэл, Сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл /13 дахь хавтаст хэргийн 21-57, 102 дахь тал/,
2.85. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлт /13 дахь хавтаст хэргийн 101, 103 дахь тал/,
2.86. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай хуралдааны тогтоол, түүний хавсралт /14 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
2.87. Мөрдөгчөөс үйлдсэн хохирлын тооцооны хуудас /14 дэх хавтаст хэргийн 155158 дахь тал/,
2.88. Яллагдагч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /14 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
2.89. Яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж байсан хүсэлтүүд, шийдвэрлэсэн байдал /15 дахь хавтаст хэргийн 1-
44, 91-107 дахь тал/,
2.90. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.
3. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудаас гаргасан дүгнэлт.
3.1. Улсын яллагч Б.Бгаас: “Эхний хэрэг болох шүүгдэгч Ш.А, С.Б, Б.Е нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүрэн эрх, албан тушаалын байлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мт 2018 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал цус харвалт өвчний улмаас ажиллахгүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэл хөтөлж, цалин олгосон. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, тус сумын
Засаг дарга Мийг эдгэртэл нь цалинг нь хэвээр олгох шийдвэр гаргаж 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал цалинг нь олгосон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгох хугацаа гэж байгаа. Тухайн зүйл заалтаар эхний 5 хоногт цалинг нь олгоод 6 дахь өдрөөс нь эхэлж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг нь олгоод явах ёстой байтал 2018 оны 11, 12 дугаар сард цалин олгоод явсан байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурал болсон эсэх асуудалд ач холбогдол өгч байна. Гэхдээ зөвхөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаагүй. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсэн үйлдлээр цалин олгосон асуудал байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурал хийсэн байгаа. Яагаад уг хурлыг хийх болсон бэ гэхээр Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч шүүгдэгч Ш.А нь дангаараа цалин олгох тухай шийдвэр гаргах боломжгүй. Цалинг нь шууд олгоод явах юм бол хууль зөрчигдөнө гэдгийг Засаг даргын тамгын газрын дарга Б.Е болон нягтлан бодогч Ш.А нар маш сайн мэдэж байсан. Ингээд үргэлжлүүлээд цалинг нь яаж олгох вэ гэх асуудал гарч ирсэн. Улмаар Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Б нь Засаг даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулсан. Уг хуралдаанаар асуудлыг Б.Е танилцуулсан байгаа. Зөвлөлийн гишүүд болох Ш.А, Х.М, С.Б нар орсон. Уг хуралдаанаар Засаг даргын тамгын газрын дотоод журмын 10.4-т зааснаар шууд цалин олгоод явж болох юм байна гэж үзсэн. Гэтэл уг заалтыг нь аваад үзэхээр ажилтантай холбоотой заалт биш. Ажилтны ар гэрийн хүмүүст нь асуудал тулгарах юм бол түүнийг шийдвэрлэх заалт байсан.
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурал болоогүй гэх зүйлийг ярьж байгаа. Гэрч Б.Л шүүх хуралдааны шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хурал болоогүй хэмээн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэвч гэрч Б.Л 6 дугаар хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгдээ маш тодорхой ярьсан. Тэгэхэд С.Б, Б.Е, Ш.А, Х.М нар хуралдаж шийдвэр гаргасан гэдгийг хэлсэн. Мөн нийгмийн даатгалын байцаагч Г хурал эхлэхэд оролцоод гараад явсан гэх зүйлийг мэдүүлдэг. Хурлын тэмдэглэлд Б.Е, С.Б, Х.М, Ш.А нар гарын үсэг зурсан. Уг тэмдэглэлийг хуурамчаар, нөхөж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Тухайн тэмдэглэлийг Б.Л өөрөө Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын архиваас гаргаж өгсөн.
Хоёрдугаарт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Хогийн менежмент”-тэй холбоотой хэрэг байгаа. Уг төсөл нь 2018, 2019, 2020 онуудад тус тус хийгдсэн. Орон нутгийг хөгжүүлэх сангаас мөнгийг нь гаргасан. Тухайн сангаас гарч байгаа төсөл нь бүгд эргэн төлөгдөх нөхцөлтэй байгаа. Гэтэл Цэнгэл суманд Орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгосон асуудал байгаа. Орон нутгийг хөгжүүлэх сангаас гарсан төсвийг хэрэгжүүлэхдээ Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь ямар эрх үүрэгтэй оролцсон гэдгийг харах ёстой. 2018 онд М.Жтэй гэрээ байгуулсан. 2019, 2020 онд М.Етай гэрээ байгуулсан гэж байгаа. Гэтэл хэргийн бодит байдлыг тогтооход М.Ж, М.Е нар гэрээ байгуулаагүй, ямар гэрээ байгуулсан гэдгээ мэдэхгүй байгаа. Ажилласан хөлсөө авсан гэдгийг мэдүүлсэн. Өөр өөр хэлбэл хогийн цэг дээр ажилласан манаачийн цалинг авсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр шүүгдэгч Б.Е нь 2018 онд М.Жтэй гэрээ байгуулж байгаа дүр үзүүлээд өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан. 2019, 2020 онд ийм байдлаар М.Етай гэрээ байгуулаад мөнгийг нь М.Ж, М.Е нарын дансаар оруулаад тэдэнд манаачаар ажилласан зохих хувийг нь өгч бусад мөнгийг нь өөрөө бэлнээр гаргуулж авч байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.
Гуравдугаарт, 2018, 2019 онуудад Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын байранд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хоёр жил дараалан 20, 20 сая төгрөгийн засварын ажил хийх төсөв баталж өгсөн байгаа. Энэхүү ажлыг шүүгдэгч Б.Е өөрөө авч гүйцэтгэсэн. Үнэлгээний хороо яаж хуралдсан гэх асуудал байгаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль байгаа. Энэхүү хууль бүхэлдээ зөрчигдсөн. 2018 онд анх гэрч Ж.Егийн байгуулсан “Ажилтны бүлэг”-ээр тендер сонгон шалгаруулалтад материал бүрдүүлж өгсөн. Гэтэл тухайн иргэн нь Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт манаач ажилтай тул ашиг сонирхлын зөрчил үүссэн тул материалыг хүлээж аваагүй. Улмаар шүүгдэгч Б.Е нь гэрч Х.Аийг Өлгий суманд айлын засал чимэглэлийн ажлыг хийж байхад нь дуудаж авч ирээд барилгын материалыг авч өгч байсан нөхцөл байдал тогтоогдсон. Үнэлгээний хорооны ажилд хөндлөнгөөс оролцож Ж.Егийн бүрдүүлж өгсөн материалыг Х.Аийн материал болгож өгсөн. Үнэлгээний хороо журмаараа худалдан авах ажиллагаа явуулаагүй. Гэрч нар Үнэлгээний хороо хуралдаагүй гэдгийг мэдүүлсэн. Ингээд шууд Х.Аийн материал шалгарсан. Шүүгдэгч Х.М нь Үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр өөрөө бие даан шийдвэр гаргаад, Х.Аийн материалыг шалгаруулаад зөвшөөрлийг өгсөн. Б.Е нь Х.Атэй гэрээ байгуулсан мэтээр цаанаа нь өөрөө үйл ажиллагааг нь явуулж байсан. Тэгэхээр Б.Е, Х.М нар энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг нь харагдаж байгаа.
Дөрөвдүгээр хэргийн хувьд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан Х.М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа Үнэлгээний хороог хуралдуулж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, М.Нийн “Малчны бүлэг”-ийг сонгон шалгаруулсан мэтээр “Малчны бүлэг”-тэй гэрээ байгуулах зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгож, өөрийн хүү болох М.Нт давуу байдал бий болгосон. Тендер сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдаагүй. Гэрч Л, М, Б нарын мэдүүлгээр Үнэлгээний хороо хуралдаагүй гэдэг нь тогтоогдож байгаа. Тухайн хүмүүс нь А3 сертификаттай хүмүүс байсан боловч тэдгээрийг хуралд оролцуулаагүй. Ганцхан иргэн, аж ахуйн нэг байгууллага материал ирүүлсэн шүү дээ гэх зүйлийг ярьж байгаа. Ганц материал ирүүлсэн нь Үнэлгээний хороог холбогдох хууль тогтоомжийн дагуу хуралдуулаад, хууль журмын дагуу шийдвэрлэх ёстой байсан.
Нэгэнт шүүх гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг тусд нь явуулж байгаа тул гэмт хэргийг улмаас учирсан хохирлын талаар дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд Засаг дарга Мийг ажиллахгүй байхад нь ажилласан мэтээр цалин олгосон асуудлын хувьд 14 сарын хугацаанд нийт 19.427.468 төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс 19.427.468 төгрөгийг шүүгдэгч Ш.А, С.Б, Б.Е нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна.
Дараа нь 2018, 2019, 2020 онд Орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Хогийн менежмент”-ийг зохицуулах ажлын хувьд 2018 онд 5.600.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан. 2019 онд 5.171.300 төгрөг, 2020 онд 5 сая төгрөгийн гэрээ хийгдсэн. Энэхүү ажил нь хийгдсэн шүү дээ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Гэрээ хийх үйл явц нь хууль тогтоомжийн дагуу явагдсан уу гэдийг анхаарч үзэх ёстой. Иймд 2018, 2019, 2020 онуудын гэрээ хийгдсэн үнийн дүнгээр шүүгдэгч Б.Еаас гаргуулж, тус сумын Орон нутаг хөгжүүлэх санд оруулах саналтай байна.
2018, 2019 онуудын тус сумын Засаг даргын тамгын газрын засварын ажилд гарсан нийт 40 сая төгрөг байгаа. Тендер сонгон шалгаруулалт нь хууль тогтоомжийн дагуу явагдаж, мөнгө нь зохих журмын дагуу зарцуулагдсан уу гэх асуудал байгаа. Ажил хийгдсэн байж болно. Гэхдээ албан тушаалтан хууль зөрчиж, өөртөө давуу байдал олгосон асуудал байгаа. Иймд энэхүү 40 сая төгрөгийг Х.М, Б.Е нараас хувь тэнцүүлэн гаргаж, орон нутгийн хөгжүүлэх санд олгох нь зүйтэй гэсэн саналтай байна.
Шүүгдэгч Х.М нь өвс тэжээлийн фонд бүрдүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахгүй, өөрийн хамаарал бүхний этгээдэд давуу байдал бий болгосон асуудал байгаа. Иймд энэхүү 18.000.000 төгрөгийг шүүгдэгч Х.Мээс гаргуулж, Орон нутгийн хөгжүүлэх санд олгох нь зүйтэй байна” гэх дүгнэлтийг,
3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Саас: “Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Төсөвт хохирол учирсан эсэх асуудлыг ярихаасаа өмнө шүүгдэгч нарын үйлдэлд гэм буруу байгаа эсэх талаар санал, дүгнэлтээ хэлэх ёстой.
Шүүгдэгч нар гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нарын ихэнх нь төрийн
албан хаагч байна. Зарим нь 20-10 жил ажилласан туршлагатай албан тушаалтнууд байна.Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг сайн мэддэг юм байна. Тэгэхээр тэнд нэг хүн өвчний улмаас ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсэхэд яаж цалин олгох вэ гэх асуудлыг бус хуульд ямар гарц, гаргалгаа, зохицуулалт байгааг харах ёстой байсан.
Хоёрдугаарт, тендер сонгон шалгаруулалтын хувьд хэлэхэд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн зохицуулалтуудыг харах ёстой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тендерт оролцогч нь захиалагчаас хараат бус биш эсрэгээрээ захиалагч нь тендер зарлаагүй байхад засварын ажил хийх хүн сураглаад, Х.А гэх хүнтэй холбогдоод явсан. Дараа нь тендер сонгон шалгаруулах ажиллагаа явагдсан. Уг шалгаруулалтын үндсэн дээр “Ажилчин бүлэг”-ийн материал шалгарч, ажиллагаа хийгдээд явсан байна. Хамгийн гол нь ажлын үр дүнг шүүх хуралдаанаар ярих ёсгүй. Тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхийг л ярих ёстой. Энэ тохиолдолд хуулийг зөрчсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Иймээс энэ хэргийн улмаас 2018, 2019 онуудад 20 сая төгрөг буюу нийт 40 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийг гэм буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М нь Орон нутгийн хөгжүүлэх сангийн онцлогийг тайлбарлаад, ямар төсөл, хөтөлбөр дээр мөнгө гарах ёстой, ямар ажил гүйцэтгэхэд мөнгө гарах ёсгүй талаар мэдүүлсэн байгаа” гэх дүгнэлтийг,
3.3. Шүүгдэгч Б.Еын өмгөөлөгч Х.З, Д.А, Т.Б нараас: “Шүүгдэгч Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засаг дарга асан Х.Мт давуу байдал бий болгосон асуудал нь эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байгаа.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад зааснаар сумын Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалын ангилалд багтаж байгаа. Улс төрийн албан хаагчийн хувьд сумын Засаг дарга өөрөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар нэр дэвшиж, улмаар дээд шатны Засаг даргаас томилж, огцруулах болон чөлөөлөх тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал оруулж, дээд шатны Засаг дарга шийдвэр гаргаж байдаг.
Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудал нь Засаг даргын Тамгын газрын эрх хэмжээнд хамаарахгүй. Дээд шатны Засаг даргын албан ёсны шийдвэрээр шийдвэрлэдэг. Нэгэнт дээд шатны Засаг дарга нь чөлөөлсөн шийдвэр гаргаагүй тул цалин хөлсийг нь олгож байсан. Чөлөөлөх эрх бүхий этгээд нь Засаг дарга Б.Мийг өвчний улмаас ажлаас нь чөлөөлж зохих журмаар тэтгэвэр тэтгэмжийг нь олгож, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах үүргийг аймгийн Засаг дарга болон Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө шууд санаатай үйлдэгдэх гэмт хэрэг болохынхоо хувьд шүүгдэгч нар нь Х.Мт давуу байдал бий болгох гэсэн шууд санаагаар илрэх ёстой. Гэтэл шүүгдэгч нарын хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд нэгэнт энэ хүн хэвтрийн байдалд орсон, эрх бүхий байгууллагаас чөлөөлөөгүй байхад цалин олгож байхаас өөр арга байгаагүй гэдгийг илэрхийлж байгаа. Иймд энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд агуулсан хэдий ч хэлбэрийн төдий агуулсан үйлдэл болж байгаа.
Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэр гаргасныг улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс буруутай үйл ажиллагаанд тооцож байна. Засаг дарга өөрөө байхгүй байхад нь Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдсан. Засаг даргын эрх мэдэл Засаг даргын орлогчид шилжих учиргүй мэтээр тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт Засаг дарга хэвтрийн байдалд орвол Засаг даргын чиг үүрэг нь түүний орлогчид шилжиж таарна. Засаг дарга нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд Засаг даргын чиг үүргийг орлогч нь хэрэгжүүлээд явна.
Засаг дарга нь өөрөө зөвлөлийг сонгон томилдог бөгөөд Засаг даргын зөвлөл нь өөрөө Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх аливаа асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэж байгаа орон тооны бус зөвлөл.
Төрийн албаны тухай хуульд заасан нийгмийн баталгааг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын хүрээнд яаж зохицуулах эсэх асуудлыг энэхүү эрхийн актаар зохицуулсан. Энэ хүрээнд гаргасан шийдвэр гэж ойлгож байгаа. Энэ шийдвэр нь хууль ёсны бус гэвэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэхээсээ илүүтэйгээр хууль зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзээд захиргааны эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа юм. Энэхүү үйлдэл холбогдлын хувьд гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Хоёрдугаарт, Цэнгэл сумын “Хогийн менежмент”-ийг зохицуулах ажил байгаа. 2018, 2019, 2020 онуудад хоёр хүнтэй гэрээ байгуулж хийсэн ажил байгаа. Үүний хөрөнгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж өгсөн. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газар уг асуудалд тухайн хогийн цэгт манаач бөгөөд гэрээгээр үйл ажиллагаа гүйцэтгэж байсан М.Жтэй 2018 онд гэрээ байгуулж, М.Етай 2019, 2020 онуудад тус тус гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хийж гүйцэтгэсэн ажлын тайлан нь эрх бүхий албан тушаалтны баталгаажуулж өгснөөр хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргаас эхлүүлээд байгаль орчны улсын байцаагч нь хөрөнгө мөнгөний зарцуулалтын тайланг баталж өгсөн байна. Эрх бүхий этгээдийн нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүгийн болон бусад ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Еын зүгээс өөрийнхөө трактороо хогийг ачих ажиллагаанд хөлсөөр ажиллуулсан. Улсын яллагчийн зүгээс энэ асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан холбогдох хязгаарлалтыг зөрчсөн мэтээр ярьж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлээс 22 дугаар зүйлүүдэд төрийн албан хаагчийн үүргээ гүйцэтгэхдээ холбогдуулан хориглолт болон хязгаарлалтыг заасан байгаа. Улсын яллагчийн зүгээс мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхийг оролдож байна. Тухайлбал мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Тэгэхээр Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын гэрээ байгуулсан М.Ж, М.Е нар нь шүүгдэгч Б.Етай ямар байдлаар хамааралтай болохыг тогтоогоогүй байна. Гэтэл хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан гэж хэлэх боломжгүй. М.Е болон М.Ж нар нь хүний тракторыг цагаар хөлслөн авч хэрэглэсэн нь мөн хуулийн холбогдох заалтад заасан ямар нэгэн хориглолт болон хязгаарлалтыг зөрчөөгүй. Төрийн албан хаагч эд хөрөнгө, өмчтэй байж болно. Тэрүүгээрээ чи трактортай байна гэж Засаг даргын тамгын газрын дарга Еыг буруутгах боломжгүй. Иймээс гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна.
Сонгон шалгаруулалтын талаарх асуудлыг ярьж байгаа. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Үнэлгээний хороо байгуулсан тушаал нь байж байгаа. Үнэлгээний хороо байгуулсан асуудал нь худалдан авах тухай хуулийн заалтад нийцэж байгаа. Засварын материалыг худалдан авч Тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон гэж байгаа. Хаас, хэнээс ямар материал худалдан авч нийлүүлсэн юм. Энэ талаарх нотлох баримт байхгүй. Санхүүгийн анхан шатны баримт нь байж байж энэ талаарх асуудлыг хөндөх ёстой. Үүнээс үзэхэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан байна. Ганц “Ажилчин бүлэг” материал өгч, тэрийг л шалгаруулсан байна. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Х.М нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тэр талаар мэдүүлсэн байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн асуудал байхгүй. Тендер шалгаруулалт явуулах шаардлага байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 71 дүгээр зүйлд заалтад сонгон шалгаруулалт явуулахгүй байх нөхцөлийн талаар заасан байгаа. Харин ч энэ хүн тэрнээс зайлсхийж үнэлгээний хороо байгуулж, аж ахуйн нэгжийг шалгаруулсан байна. 20 сая төгрөгөөр барилгын ажлыг гэрээгээр гүйцэтгэгч 5 сая төгрөгийн төлөө явдаг аж ахуйн нэгж байхгүй. Харин ч Х.Аийн олдсонд нь баярлаж, угтаж аваад хийлгэсэн байна.
Дараагийн асуудал нь хохирол, хор уршигтай холбоотой асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд заавал нотлогдвол зохих хэд хэдэн үндэслэлийг заасан. Тэр үндэслэлийн нэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудал байгаа. Яллах дүгнэлт үйлдсэн Б.Еад холбогдох 4 үйлдэл дотор хохирол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тогтоогдоогүй. Тухайлбал 2018 онд хогийн менежментийг зохицуулах тухай асуудалд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 5.600.000 төгрөг баталж өгсөн. 5.600.000 төгрөгөөр яллах дүгнэлтэд дурдсанаар хоёр удаагийн гүйлгээгээр М.Жийн Х банкан дахь дансанд 3.328.000 төгрөг шилжүүлсэн. Цаана нь 1 сая хэдэн зуун төгрөг төсөвт үлдсэн байна. 3.328.000 төгрөгөөс 1.828.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан гэж байгаа. Тэгэхээр 5.600.000 төгрөг төсөвлөгдсөнөөс 3.328.000 төгрөг зарцуулагдсан байна. Гэтэл гэрээний гүйцэтгэлээр ажлаа гүйцэтгээд байхад ямар хохирол нэхэмжлээд байгаа юм. 5.000.000 төгрөгийг хогийн менежментэд зарцуул гэж өглөө шүү дээ. Зарцуул гэж өгсөн мөнгийг ажилд нь зарцуулаад байхад хохирол учирсан гэж үзэх үү. Тэнд ажилласан М.Ж нь цалин авдаггүй юм уу. 2019, 2020 онуудад хохирлыг мөн тэгж тооцсон. Тиймээс энэ бол хохирол биш. “А” ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байгаа.
1 дүгээр хавтаст хэргийн 59-62 дугаар хуудсанд Япон хэлээр бичигдсэн нотлох баримт авагдсан байна. Үүнийг нотлох баримт гэж үзвэл Монгол хэлээр орчуулах ёстой.
Нотлох баримт биш гэвэл хавтаст хэрэгт хавсаргах шаардлагагүй байсан.
Б.Еад тулгаж байгаа зүйл, анги нь заавал санаатай байх ёстой. Санааг нь тогтоосон зүйл байхгүй. Мөн албан тушаалтан ямар нэгэн эрхийн акт гаргасан байх ёстой.
Гэтэл ямар нэгэн эрхийн акт гаргасан асуудал байхгүй” гэх дүгнэлтийг,
3.4. Шүүгдэгч Ш.Аын өмгөөлөгч Х.Б, Г.Г нараас: “Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Аыг нэгдүгээрт, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга албан тушаалтай Б.Е, тус сумын орлогч С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж байгаа. Урьдчилан үгсэн тохиролцсон асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал гэдэгт тогтож ярих нь зүйтэй. Нягтлан бодогч албаны үүрэг, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан гэдэг асуудлын хүрээнд ярих ёстой. Нягтлан бодогч харья байгууллагын ажилтнуудыг цалинг баталсан цагийн бүртгэлийн дагуу бодож олгох ёстой. Хавтаст хэрэгт Ш.Аын ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь нь авагдаагүй. 2018, 2019 онуудын Хөдөлмөрийн гэрээ нь авагдсан байгаа. Уг гэрээний 7 дугаар зүйлд ажилтан нь доор дурдсан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж хэд хэдэн ажил үүргийг заагаад өгсөн байгаа. Үүнд цалин хөлстэй холбоотой хоёр үүргийг заагаад өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээний 7.3-т “Засаг даргын тамгын газрын сарын цалингийн цэсийг цагийн бүртгэлд тулгуурлан тооцно” гэж байгаа.
Хоёрдугаарт, Засаг даргын тамгын газрын ажилчдын сарын цалин, бусад зардлын тооцоог тухайн сарын 25-ны дотор олгоно гэж тодорхой заасан. Энэ хоёр үүргээ Ш.А хэрхэн урвуулан ашигласан гэх гол асуудал яригдаж байгаа. Цагийн бүртгэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тухайн цагийн бүртгэлийг үндэслэн Ш.А цалин хөлсийг бодож олгож байсан. Шүүгдэгч Б.Е шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг болон өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгдээ дотоод журмаараа зохицуулдаг бөгөөд аймгийн Засаг даргаас хэвийн олгож бай гэсэн зүйлийг ярьсан гэж байгаа. Ш.Аын зүгээс энэ асуудлыг тодорхой хэмжээгээр эсэргүүцэж Етай уулзсан байдаг. Гэтэл аймгийн Засаг даргад танилцуулсан, дотоод журамд байгаа гэх асуудлыг хэлсэн байдаг. Мөн гэрч Б.Лгийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. С гэх хүн 11, 12 дугаар сарын цагийн бүртгэлийг хөтөлсөн байгаа. Энэ хүмүүсийн мэдүүлгээс үзэхэд сумын Засаг даргын тамгын газрын дарга Е нь бүтэн ажилласнаар цалинг нь гарга гэж хэлсэн байдаг. Цалин хөлс хэний дураар олгож байсан гэдэг нь Л, Г, гэрч Т нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Засаг даргын Тамгын газрын дарга нь харьяа албан тушаалтнуудаа удирдах эрх бүхий албан тушаалтан. Аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авсан, дотоод журмаар зохицуулсан гэх зүйлийг хэлсэн байдаг.
Тиймээс цалинг нь бодож олгож болох юм байна гэх ойлголт төрсөн. Нөгөө талаар Ш.Аыг албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж байгаа.
Ямар хууль тогтоомжид заасан, ямар бүрэн эрхээ урвуулан ашигласан гэдгийг тодорхой дурдах ёстой.
Хоёрдугаарт, Ш.Аыг буруутгаж байгаа хоёрдугаар үндэслэл нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Цэнгэл сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцож, Засаг дарга Х.Мийг эдгэртэл нь цалинг нь хэвээр олгох шийдвэр гаргахад оролцсон гэж байгаа. Юуны өмнө сумын Засаг даргын зөвлөлийн гишүүдийг баталсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 154 дүгээр захирамж байгаа. Уг захирамжид зааснаар Ш.А нь зөвлөлийн гишүүн биш. Тухайн захирамжийн хоёр дахь заалтад “Засаг даргын зөвлөлд зарим ажил үүргийн чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд оролцож байхаар тогтоосугай” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл нягтлан бодогч төсөв, санхүүтэй холбоотой асуудалд танилцуулах зорилготой оролцохоос биш санал гаргаж асуудал шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш юм.
Гуравдугаарт, тухайн өдөр хурал болсон асуудал нь нэлээн маргаантай байна. Тухайн хуралд оролцсон гэх С.Б, Ш.А, Х.М нар нь хурал болоогүй гэдгийг тодорхой мэдүүлж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Б.Л гэх хүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан. Энэ хүн тухайн үед хурал болоогүй, ийм асуудал хэлэлцээгүй. Харин дараа нь Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь хурал болсон мэтээр тэмдэглэл үйлд гэснийх нь дагуу тэмдэглэл хөтөлсөн гэдгийг тодорхой мэдүүлсэн. Г гэх хүнийг оролцсон гэх боловч Г оролцоогүй гэдэг нь тогтоогдож байгаа.
Нөгөө талаар тухайн байгууллагын төсвийн шууд захирагч хэн бэ гэдэгт тогтож ярих ёстой. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна” гэж заасан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.1-т зааснаар өдөр тутмын үйл ажиллагааг удирдана гэж заасан. Цалин хөлстэй холбоотой ярихад цагийн бүртгэлийг хянаад, батлаад, нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн цагийн бүртгэлийг үндэслээд гаргасан цалингийн цэсийг хянаад, шилжүүлэх хийх асуудлыг хянах ёстой. Мөн хуулийн 5.16 дугаар зүйлийн 5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Нэгэнт тухайн үед батлагдсан төсвийг хэрхэн зарцуулах нь төсвийн шууд захирагчтай холбоотой асуудал байгаа.
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Аыг гэм буруутайд тооцуулах тухай хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралд оролцсон гэж үзээд, тээрэн дээрээ үгсэн тохиролцоод, цалингаа олгоцгооё гэдэг шийдвэр гаргасан гэж үзэж байх шиг байна. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Б, Х.М, мөн миний үйлчлүүлэгч Ш.А нар нь тэр хурал болоогүй гэх зүйлийг ярьсан. Мөн гэрчээр байцаалт өгсөн Б.Л 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурал болоогүй бөгөөд Б.Е дарга тэмдэглэлийг хөтөл гэдэг үүргийг өгөөд нөхөж хийсэн юм гэж мэдүүлж байгаа. Тэгээд хэдэн сарын хэдэнд нөхөж хийсэн эсэхийг нь тодруулахад он, сарыг сайн санахгүй байна гэж мэдүүлсэн. Үүнээс дүгнэж үзвэл миний үйлчлүүлэгч Ш.Аын хурал болоогүй гэх мэдүүлэг нь гэрч Б.Лгийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн улсын яллагч мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавихдаа маш дутуу хяналт тавьсан гэдэг нь харагддаг. Юун дээр харагддаг вэ гэвэл гэрч Б.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Г хурал эхлэх үед орж ирээд гараад явсан гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Гоос хуралд орсон эсэхийг тодруулаагүй. Улсын яллагчийн үндсэн чиг үүрэг нь мөрдөн байцаагчийн дутуу хийсэн ажиллагаанд даалгавар бичээд шалгах үүрэг өгөх ёстой байсан.
Ш.А анх гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө байцаагч нэг ч удаа тэмдэглэлийн талаар асуугаагүй байдаг. Бусад хүмүүсийг мэдүүлгээс үзэхэд хурал болсон эсэх талаар асуусан байгаа. Асуугаагүй учир хуурамч хурлын тэмдэглэл байгаа гэдгийг мэдэхгүй байсан. Хэрэг прокурорт шилжих үед хэргийн материалтай танилцах үед олж харсан. Олж хараад, гайхаад Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Еын өрөөнд ороход С.Б байсан. Улмаар яагаад ийм хурал болоогүй байхад болсон мэтээр үйлдэж, намайг үг хэлсэн мэтээр бичсэн бэ гэхэд нь Б.Е нь залуучууд ийм зүйл ярьж болохгүй. Хэрэв ийм зүйл ярих юм бол өөрсдөө асуудалд орно гэдэг зүйлийг ярьж байсан гэж байгаа. Мөн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ажиллахгүй байгаа хүнд цалин олгож байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг Б.Е даргад хэлэхэд дотоод журмаар энэ асуудлыг шийдэж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга нар чиглэл өгсөн гэдгийг хэлсэн гэдгийг мэдүүлсэн.
Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг нь миний үйлчлүүлэгч Ш.А нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан ямар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, яаж давуу байдал олгож байгаа гэдэг нь тодорхой бус байгаа. Харин Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар цагийн бүртгэлийн дагуу цалин бодож олгох үүргийнхээ дагуу энэ ажлыг хийсэн.
Хэрэв урьдчилсан байдлаар үгсэн тохиролцсон бол 2019 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд ямар ч эрх, үүрэггүй Г гэх хүнийг оролцуулах шаардлагагүй байсан. Дээрээс нь Е даргын мэдүүлсэн мэдүүлэгт тухайн хуралд Н оролцсон гэж мэдүүлсэн. Гэтэл Н мэдүүлэхдээ би тухайн хуралд оролцоогүй гэж мэдүүлсэн. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэзээ, Ха, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар тогтоох ёстой ажиллагааг улсын яллагч болон мөрдөгч хийгээгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугүйд тооцох гэх заалт байгаа. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Лд хууль сануулж мэдүүлэг авсан. Мөрдөн байцаалтын шатанд хуралд болсон, би оролцож, тэмдэглэл хөтөлсөн гэж мэдүүлж байсан хүн өнөөдрийн шүүх хуралдаанд хурал болоогүй, хурлыг болсон мэтээр тэмдэглэлийг нөхөж бүрдүүлсэн гэдэг зүйлийг мэдүүлсэн. Улсын яллагч Б уг тэмдэглэлийг архиваас Б.Л гаргаж өгсөн шүү дээ гэж байгаа. Б.Л бичиг баримтыг үйлдээгүй гэж хэлээгүй. Нөхөж үйлдээд архивт хадгалсан гэж байгаа. 01 дүгээр сарын 11, 12-ны өдөр нөхөж үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. Гол нь хэзээ үйлдсэн гэдгээ санахгүй байна гэж байгаа. Тэр нь гэрч Тгийн мэдүүлгээс харагддаг. Т 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр аудитын шалгалт хийсэн. Тухайн үед бичиг баримт нь байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бичиг баримт нь байснаараа хурал хийсэн гэдэг ойлголт биш юм. Өнөөдөр эцсийн эцэст хүний амьдралыг шийдвэрлэх гэж байгаа учир хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, яллах болон цагаатгах талын аль алийг нь ч харах ёстой. Тиймээс миний үйлчлүүлэгч Ш.Аын үйлдэл холболдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэх дүгнэлтийг,
3.5. Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Б.Б, Я.С нараас: “Улсын яллагч яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан дүгнэлтдээ миний үйлчлүүлэгч С.Бийг зөвхөн 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл цалин олгосон үйлдлээс гадна 2018 оны 11, 12 дугаар сарын цалин олгосон үйлдэлд гэм буруутай юм. Цаг хугацааны хувьд харьцангуй бие даасан тусдаа үйлдэл байгаа тул хоёуланд нь буруутай гэж байгаа нь үндэслэлгүй.
Тус шийдвэр гаргахад оролцсон гэж байна. Хэрэв шийдвэр гаргахад оролцсоноор буруутай гэж үзвэл 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралд оролцож, саналаа илэрхийлсэн бүх этгээдэд энэ гэм бурууд хамааралтай байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хуралд оролцож, саналаа илэрхийлсэн бүх хүмүүс буруутай байх ёстой. Учир нь тэмдэглэлд олонхын саналаар шийдвэрлэсэн гэж бичсэн болохоос биш гарын үсэг зурсан хүмүүс энэ шийдвэрийг гаргасан гэж тэмдэглээгүй.
Гэхдээ мэдээж тухайн хуралдаан бодитой болоогүй тул эдгээр этгээдүүдийг буруутай гэж үзэх үндэслэл өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн гэрчүүдээс өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна. Тухайн шийдвэр гаргасан гэх үйл баримт буюу 01 дугаартай тэмдэглэлтэй цөөхөн этгээд танилцаж гарын үсэг зурсан байгаа. Уг үйл баримтад С.Б, Б.Е, Ш.А, Х.М, Б.Л, Г гэсэн 6 хүн л хамааралтай. Г нь хуралдаан эхлэхэд гараад явсан хамааралгүй гэж үзвэл үлдсэн 5 этгээд нь энэхүү үйл баримтад ямар нэгэн байдлаар оролцоотой. Шийдвэр гаргах этгээд нь Б.Е, Ш.А, Х.М, С.Б нар байх бөгөөд Б.Л нь идэвхгүй оролцоотой буюу тухайн хурлын тэмдэглэлийг хөтөлсөн байна гэж ойлгогдохоор байгаа. Эдгээр 6 оролцогчоос С.Бээс гадна гэрч Б.Л болон Г, Х.М, Ш.А нар нь цалин олгох тухай шийдвэр гаргасан хуралдаанд оролцоогүй гэдгээ тайлбарласан. С.Бийг оролцуулах юм бол ийм байр суурийг илэрхийлж байгаа этгээд нь тухайн баримт бичигтэй шууд харилцсан буюу анхдагч эх сурвалжаар харилцсан этгээд нь баримт нь хууль бус, хурал нь болоогүй гэдгийг мэдүүлж байгаа. Хэрэв Б.Лгийн өмнө нь хурал болсон гэж өгсөн мэдүүлгийг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх гээд оролдоод үзье. Гэтэл Х.М болон Гын мэдүүлгээр хуралдаан болоогүй хэмээн үгүйсгээд, хуралдаан болсон эсэхийг нотлогдож байгаа түвшнийг ижил түвшинд буюу 50/50 хувийн түвшний хэмжээнд хүргэж байгаа. Тиймээс Б.Лгийн мэдүүлгээр хуралдаан болсон хэмээн шууд үнэлэх боломж байхгүй байгаа. Хуралдаан болсон гэдгийг өмнөх хэмжээнд Б.Лгийн мэдүүлгээр л хуралдаан болсон хэмжээн үнэлэхээс биш шүүгдэгч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээр хуралдаан болсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар давхар нотлогдоогүй бол яллах үндэслэл болохгүй гэдгээрээ нотлох баримтын хэмжээнд шууд үнэлэхгүй. Гэтэл Б.Л тодорхой шалтгааны улмаас тэгж мэдүүлсэн юм гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөв мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэхээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хууль сануулж мэдүүлэг авсан. Өмнөх мэдүүлгийг нь үр дагаврыг тайлбарласан учир сүүлийн мэдүүлгийг нь үнэн гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэхээр Б.Лгийн мэдүүлэг л нотолгооны хэмжээнд үнэлэгдэж байгаа.
Нөгөө талаар үйл баримтынх нь учир зүйн холбоо талаас нь тайлбарлах гээд үзье. Хуралдаан болоогүй гэдэг нь зөвлөлийн гишүүн бус этгээд хуралдаанд оролцоод, шийдвэр гаргасан байгаагаар эсрэг нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл зөвлөл хуралдах юм бол зөвлөлийн бус этгээдүүд оролцож, хуралдаанд санал таслах эрхтэйгээр оролцох ёсгүй. Гэтэл тийм этгээдүүдийг оролцуулсан байгаа. Энэ нь өөрөө зөвлөлийн хуралдаан болсон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байгаа. Энэ нь хуралдаан болоогүй гэдгийг давхар нотолж байгаа юм. Тухайлбал Б.Л нь тухайн хуралдаанд би суугаагүй, хуралдаан хийгдэж, шийдвэр гарсан тул тэмдэглэл үйлдээрэй хэмээн Е даргын даалгаснаар хийсэн. Тус хурлын тэмдэглэлд бичигдсэн саналыг оролцогчдоос гаргаж байсныг биечлэн хараагүй тул тийм санал гаргасан эсэхийг би мэдэхгүй гэх хариултыг агуулгын хувьд өгсөн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Х.Мийг буруутгасан. Тэр нь таагүй үйлдэл байсан гэдгийг Х.М мэдүүлсэн. Би Х.М шүүгдэгчийг худалдааны тэмдэглэлд үндэслээд буруутгасан. Гэтэл Б.Лнийг мэдүүлгээс үзэхэд Х.М нь тухайн хуралд оролцож санал гаргасан гэдэг нь эргэлзээтэй бөгөөд хуралдаанд оролцоогүй гэдэг нь Б.Лгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.
Тэмдэглэл нь өөрөө нотолгооны хэрэгсэл бөгөөд тэмдэглэл дотор байгаа мэдээлэл нь нотлох баримт байгаа. Тухайн хуралдааны тэмдэглэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10ны өдөр үйлдээгүй бөгөөд хэдийд үйлдсэн гэдгээ санахгүй байна гэдэг нь тухайн хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн бөгөөд тэрнээс өөр өдөр хийгдээгүй гэдгийг илэрхийлэхгүй. Энэхүү мэдүүлэг нь шүүгдэгч Б.Еын миний асуултад өгсөн хариултаар агуулгын хувьд давхар нотлогдож байгаа гаж үзэж байна. Тухайлбал тухайн хуралдаанд хэн хэн оролцсоныг шүүгдэгч Е мэдэхгүй байна, гэхдээ тэмдэглэлд бичигдсэн хүмүүс оролцсон байх гэж хэлсэн. Хоёрдугаарт тус хуралдаанаар юу ярьсан эсэхийг санахгүй байна гэж хэлээгүй бөгөөд тухайн хуралдаан нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон эсэхийг санахгүй байна гэж хэлсэн. Гэхдээ хуралдаан нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өөр хугацаанд болсон бол тэр хугацааг нь санахгүй байна гэж агуулгын хувьд хэлсэн. Мэргэжлийн хэллэгээр жирийн хүн ярих боломжгүй. Тус хуралдааны тэмдэглэлд заасан оролцогчид хуралдаанд орсон эсэхийг бас санахгүй байна гэж хэлсэн. Нарийвчлан хэлбэл Б.Л биечлэн оролцсон эсэхийг санахгүй байна гэхдээ чиг үүргийнхээ хувьд оролцох ёстой гэж хариулсан. Өөрөөр хэлбэл зарчмын юм хариулсан. Тэмдэглэлийг нөхөж үйлддэг тохиолдол байгаа эсэхийг асуухад байдаг гэж хариулсан. Тэгэхээр агуулгын хувьд Б.Лгийн өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа тул Б.Лгийн өмнө нь өгсөн мэдүүлэг бус шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг нь үнэн зөв гэдгийг нотолж байгаа юм.
Дараагийн дугаарт, тус хуралдааны ирцэд бичигдсэн Г нь тухайн хуралдаанд оролцоогүй, тус хурал 2019 оны 01 дүгээр сарын 10-ын өдөр болоогүй гэдгийг нотолсон тодорхойлолтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн. Г тухайн тодорхойлолтыг гаргахдаа нотариатад эрх үүргийг нь танилцуулаад гарах үр дагаврыг ухамсарлан ойлгосны үндсэн дээр гаргасан учир худал бичсэн байх үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс эргэлзээ байгаа гэж үзвэл Б.Л нь өмнө нь худал мэдүүлсэн гэдгээ эсрэг нотлоод эргэлзээнд оруулж байгаатай адилхан тэрийгээ гаргаж ирж тавьж байж Гын тодорхойлолт үнэн зөв эсэхэд эргэлзээ ярих ёстой. Гэтэл Гын тодорхойлолтыг эргэлзээнд оруулсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа тул эргэлзээгүй нотлох баримтад тооцох ёстой. Үүнтэй зэрэгцээд шүүхийн шатанд Х.М нь тухайн цалин хэлэлцэх зөвлөлийн хуралдаанд оролцож байгаагүй. Тэмдэглэлд заасан саналыг гаргаагүй байхад оролцож гаргасан мэтээр тэмдэглэл үйлдсэн тухай шүүхийн хэлэлцүүлэгт агуулгын хувьд тайлбарласан. Гэхдээ энэ талаар өмнө нь мэдүүлээгүй шалтгаан нь Х.Мтэй холбоогүй.
Сэжигтэн, яллагдагчийн өөрсдийнх нь мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх дүгнэлт гаргаж болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаа. Зөвхөн яллах биш цагаатгах талын нотлох баримтыг давхар судлах үүрэгтэй байдаг. Миний мэдэж байгаагаар гэм буруутай гэдгийг нь эргэлзээгүй нотолж, ял тулгах ёстой. Тиймээс цалин олгох тухай хуралдаан болоогүй тул цалин олгох талаар үгсэн тохиролцсон байх боломжгүй байна. Харин шийдвэр гаргаагүй ч цалин бодож олгох асуудалд үйлдлээрээ нэгдсэн гэж буруутгаж байгаа. Энэ талаар хэлэхэд цалин бодож олгохдоо холбоотой үйл ажиллагаанд тухайн үе болон өнөөдрийн байдлаар Засаг дарга болон түүний орлогч нь ямар ч оролцоогүй байдаг гэдгийг гэрч Б.Л, нягтлан бодогч Ш.А, мөн шүүгдэгч Б.Е мэдүүлсэн байгаа
Нөгөө талаар Засаг дарга нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой ямар ч эрх, үүрэг эдэлдэггүй юм. Тухайн тэмдэглэлийг Засаг даргын Тамгын газрын архиваас олсон гэж улсын яллагчийн зүгээс тайлбарлаж байна. Ингэж олсон гэдэг нь тухайн хуралдаан хуралдсан, тухайн хуралдааны тэмдэглэлийг хууль бусаар нөхөж буюу нөхөн гүйцээж үйлдээгүй гэх зүйлийг нотлохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тухайн хуралдаан хуралдаагүй ч гэсэн нөхөж үйлдээд архивт хадгалж болно. Хэзээ ч нөхөж үйлдэж болно. Эрх мэдэл, боломж нь байгаа этгээдэд нээлттэй. Мөрдөн шалгах ажиллагаагаар яллах болон цагаатгах талын нотлох баримтыг адил тэнцүү цуглуулах, нотлох үүргийг прокурор хүлээж байгаа. Нөгөө талаар иргэнийг гэм буруутайд тооцож, яллах гэж байгаа бол түүнийг гэм бурууг зөвхөн өөрийнх нь мэдүүлэг болон хууль бусаар нөхөж бүрдүүлсэн нотлох баримтаар нотлохгүй тал бүрээс нь нотлох ёстой.
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29, 31 дүгээр зүйлд Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байгаа. Засаг даргын орлогчийн бүрэн эрхийг тусгайлан хуульчлаагүй. Тэгэхээр энэхүү бүрэн эрхэд хөдөлмөрийн харилцаа болон цалин хөлстэй холбоотой харилцаанд эрх эдэлж, үүрэг хүлээдэггүй. Харин эсрэгээрээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн 16.4.15 дахь заалтад зааснаар аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч нь байна гэж заасан. Төсвийн шууд захирагч нь мөн хуульд заасан хэд хэдэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр цалин бодож олгосон этгээд нь Тамгын газрын дарга байх хууль зүйн үндэслэлтэй юм. Төрийн албаны тухай хуульд Засаг дарга болон түүний орлогчийн цалин хөлстэй холбоотой эрх үүргийг хуульчлан олгоогүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар ийм эрх хэмжээг заагаагүй тул хуулиар олгогдсон эрх хэмжээ бол С.Б нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд бүрэн эрхийг эдлээгүй.
Төсвийн ерөнхийлөн захирагч нь сумын Засаг дарга. Төсвийн шууд захирагч нь Тамгын газрын дарга байгаа. Тэгэхээр орлогч даргын ямар ч оролцоо байхгүй. Бэд Орон нутгийг хөгжүүлэх санд гарын үсэг зурах эрх л байсан. Бусад хүний нөөц, цалин хөлстэй холбоотой ямар нэгэн эрхийн акт гаргах эрх хэмжээ байхгүй байсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр М даргыг чөлөөлж 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн бүрэн эрх нь хэрэгжээд явсан гэдгийг хэлмээр байна. Төсвийн шууд захирагч нь тухайн данснаас Х.Мийн цалинг хувийн данс руу шилжүүлж байгаа асуудалд С.Бийн оролцоо байхгүй. Төсвийн шууд захирагч өөрөө хариуцлага хүлээх ёстой. Төсвийн тухай хуулиар Засаг даргын орлогчид ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй. Шүүх хуралдаанд оролцсон Ш.А, Х.М, гэрч Б.Л нар ямар нэгэн байдлаар цаг бүртгэж, цалинг нь шилжүүл гэж хэлж байсан талаар нэг ч зүйл хэлээгүй. Тэгэхээр С.Бийн гэм бурууд эргэлзээ төрж байгаа. Төсвийн шууд захирагч төсвийг үр ашигтай зарцуулах үүрэгтэй. Гарын үсэг зурсан нэг ч нотлох баримт байхгүй байхад Б яагаад буруутай болох ёстой юм. Зөвлөл гэдэг нь өөрөө орон тооны бус байгууллага. Ямар нэгэн шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. Зөвхөн Засаг даргад туслах чиг үүргийн байгууллага.
Хууль зүйн шинжлэх уХд зааснаар сэдэлтийг нь тогтоох ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 32 дугаар зүйлд Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэх бөгөөд хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасан. С.Б Засаг дарга биш. Албан ёсны эрх хэмжээ байхгүй. Ямар ч захирамж гаргаж байгаагүй. Магадгүй зөвлөлийн хурлыг үндэслээд захирамж гаргаж байсан бол өөр хэрэг. Хурлын тэмдэглэлд Х.М гэх хүн гарын үсэг зурсан байгаа. Б.Л мөн оролцсон байгаа. Тухайн хүмүүсийг яагаад хэрэгт татахгүй байгаа юм. Гыг яагаад энэ асуудалд лавшруулан шалгахгүй байгаа юм. Гэмт хэргийн шинж нь бүрэн агуулагдаж байж, бусад нотлох баримтаар нотлогдож байж хүнийг гэм буруутайд тооцно. С.Бийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа” гэх дүгнэлтийг,
3.6. Шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгч Д.Эээс: “...Хэргийн материалтай танилцаад хүсэлт, гомдлоо гаргасан. Гэтэл бидний хүсэлт, гомдлыг шат шатанд шийдвэрлээгүй. Ингэж явсаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бид хоёрын хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн. Хүсэлтийг хүлээн аваагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлтээ дахин гаргаж байна.
Х.Мийн гэм бурууг бүрэн нотолж чадаагүй гэдэг байр сууртай байна. Шүүгдэгч Х.Мийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж байгаа. Ямар үйлдлийг гүйцэтгэчихсэн юм. Үүнийг тодорхойлж чадаагүй. Прокурор, мөрдөгч нарт хэргийн бодит байдлыг тогтоохыг үүрэг болгосон. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээ авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж байгаа. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан энэ хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй.
Төрийн албан хаагч өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө яахаараа шүүхийн өмнө ял сонгох ёстой юм. Чи үүргээ сайн гүйцэтгэчихлээ, одоо чамайг яллана гэж байгаатай адилхан шүү дээ. Б.Е, Х.М нарын хэлж байгаагаар тухайн барилга нь чулуун барилга гэж байгаа. Чулуун барилга хэдэн онд баригдаж, хэдэн жил ашиглагддаг билээ. Ашиглагдах боломжгүй болсон чулуун барилгыг ашиглалтад оруулсны төлөө, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагч нарын ая тухтай байдлыг хангасны төлөө яагаад яллагдаад сууж байх ёстой юм. Харин ч төрийн мөнгийг хэмнэсэн байна, төрийн албан хаагч нарын ая тухтай нөхцөл байдлыг хангасан байна гэх үндэслэлээр энэ хоёр үнийг шагнах ёстой юм биш үү. Гэтэл өнөөдөр яллаад, та хоёр гэм буруутай байна гэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн гол бүрэлдэхүүн шинж юу болох талаар хуульчид бид бүгд мэдэж байгаа. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж байгаа.
Х.Мийг Цэнгэл сумын Засаг даргын захирамжаар томилсон Үнэлгээний хорооны дарга гэдгээр нь яллаж байгаа юм уу. Эсхүл Цэнгэл сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга гэдгээр нь яллаж байгаа юм уу. М нь тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар томилогдож ажиллахдаа тухайн сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга гэсэн статусаар ороогүй. Тухайн албан тушаалаар нь нийтийн албан тушаалтан гэж үзэж болох юм. Прокурорын яллаж байгаа үндэслэлийг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2018, 2019 онд гарсан тушаалын дагуу тухайн сумын Үнэлгээний хорооны даргаар ажиллах явцдаа нэг үйлдэл дээр албан үүргээ хэтрүүлсэн, хоёр үйлдэл дээр бусдад давуу байдал бий болгосон гэдэг үндэслэлээр яллаж байгаа гэж үзэж байгаа. Гэтэл хууль тогтоомжид нийтийн албан тушаалтан хэн бэ гэдгийг тодорхойлоод өгсөн. Ямар статусаараа нийтийн албан тушаалтан болж байгаа юм. Х.Мийг өнөөдрийн яллаад байгаа үйлдлийн хувьд нийтийн албан тушаалтан биш гэж үзэж байгаа. Нийтийн албан тушаалтан мөн гэж үзээд Эрүүгийн хуулийн 3.1, 3.2-т зааснаар Б.Етай хамтран оролцож, Б.Еад давуу байдал бий болгосон гэж үзвэл шүүх, прокурорын шатанд гаргаж байгаа үндэслэл нь тэр шүү дээ. Давуу байдал бий болгосны улмаас хэчнээн төгрөгийн, хэдий хэмжээний, хэдэн төгрөгийг өөртөө давуу байдал бий болгоод авчихсан юм.
Магадгүй 20 сая төгрөгийн засварын ажил төлөвлөгдөж, үүнээс 18 сая төгрөгөөр засвар хийгдэж, 2 сая төгрөг нь алга болсон байвал өөр хэрэг. Гэтэл үүнийг тогтоогоогүй байж 20, 20 сая төгрөг нийт 40 сая төгрөгийн давуу байдал бий болгочихсон гэж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө зардлаар засварлачихсан юм уу. Хэн нэгэн хүний хандиваар засварласан юм уу. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангаад ажиллаж үүрэг явуулж байгаа тухайн зардлыг Хаас гаргаж байгаа юм. Үүнийг нарийн тогтоож байж хэдэн төгрөгийн давуу байдал бий болгосон гэдгийг тогтоох хууль зүйн үндэслэлтэй. Төсвөөс гарсан мөнгө Орон нутгийн сангаас гарсан мөнгөөр тухайн байгууллагыг засварласан байна. Тэгсэн атлаа 40 сая төгрөгийг энэ хоёр хүнээс хуваагаад гаргуулаад буцаагаад төр авна гэж байгаа. Төр нь төрийн албан хаагч нарыг луйварддаг болчихсон юм уу. Ажил хийснийх нь төлөө яллагддаг болсон юм уу. Хэргийн нөхцөл байдал өөр байгаа. Х.Мийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын байрыг засварлахдаа Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Еад давуу байдал бий болгосон гэж харахгүй байна.
Хоёрдугаарт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар 2019 оны сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа өөрийнхөө төрсөн хүү М.Нт давуу байдал бий болгосон гэж байгаа. Тус сонгон шалгаруулалтын даргаар ажиллахдаа нийтийн албан тушаалтны ямар эрхийг эдэлж, ямар үүргийг хүлээсэн юм. Төрийн албан хаагчийн хэдий хэмжээний цалинг, ямар шатлалаар авч байсан юм. Хуульд заасан үндэслэлээр цалин авч байгаа шатлалаараа нийтийн албан тушаалтан болдог. Дараагийн үндэслэл нь хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдгөөрөө нийтийн албан тушаалтан мөн эсэхийг ялгадаг. Гэтэл үүнийг тогтоож орж ирээгүй мөртлөө “чи хүүхдэд давуу байдал бий болгочихсон байна. Ингэхдээ нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан” гэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нөгөө талаас нь авч үзэхэд “Малчин бүлэг”-т сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг хийхдээ сонгон шалгаруулалтад оролцоогүй. Сонгон шалгаруулалтын материал орж ирэхэд миний хүүхдийн материал орж ирсэн байна, би ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн татгалзсан байгаа. Шүүхэд авагдсан баримтад танилцав гэх баримт байгаа. Сонгон шалгаруулалтын материал ямар хэмжээнд бүрдсэн эсэхэд танилцсаных нь төлөө яллаж байгаа юм уу. Танилцав гэдэгт субьектив санаа байхгүй байх. Хэрэв Х.Мийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзвэл комиссын гишүүд нь яагаад гарын үсэг зурчихсан юм. Сонгон шалгаруулалт хийгдсэний үр дүнд энэ ажиллагаа явагдсан шүү дээ. Аль эсхүл Х.М дарамталж байгаад гарын үсэг зуруулсан юм уу. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар асуугаагүй байдаг. Энэ байдлыг тогтоогүй атлаа сонгон шалгаруулалтын ажиллагаанд буруу зөрүү үйлдэл гарсан байна, энэ үндэслэлээр энэ хүнийг яллачихъя гэдэг байр сууринаас хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Гуравдугаарт, хуулиар сонгон шалгаруулалтыг ямар тохиолдолд явуулахгүй байж болох бэ гэхээр, 20 сая хүртэлх төгрөгийн худалдан авалттай тендерт сонгон шалгаруулалтыг явуулахгүйгээр сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа газар нь өөрийнхөө үзэмжээр хэн нэгэнд өгөх боломж нь байдаг. Гэтэл энэ хүмүүс яах гэж сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм. Шүүхийн мэтгэлцээн талуудын зарчмын үндсэн дээр явагддаг. Прокурор, өмгөөлөгч нар эн тэнцүү эрх хэмжээтэй шүүх хуралдаанд оролцдог. Ингэж байж шүүхийн мэтгэлцээний зарчим хангагддаг. Гэтэл прокурор болсон болоогүй баахан баримт оруулж ирчхээд миний оруулсан байгаа баримт үндэслэлтэй юм гэж ямар ч дүгнэлт хэлэхгүйгээр юм ярих нь хуульд нийцэхгүй юм.
Дөрөвдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд тодорхой заалт байдаг. Хэрэв тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн бол хохирол, хор уршиг нь хэр байгаа талаар шийтгэх тогтоолдоо зааж өгөх талаар зохицуулсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирол гэж юу болох талаар зааж өгсөн. Хохирол гэдэг нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэнэ гэж заасан. Энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг нь юу юм. Үүнийг улсын яллагч тогтоож ирж чадаагүй.
М.Н гэх хүнд 18.400.000 төгрөгийн үнэлгээтэй өвсний тендер олгосны улмаас 17.800.000 төгрөгийн үр ашгийг хүлээгээд авсан байгаа. Тийм хэмжээний ажлыг гүйцэтгээд үнэлгээний комисст хүлээлгээд өгсөн. Тэгэхээр энэ дундаас хэдхэн төгрөгийн ашиг олж байгаа. Тендерт оролцож байгаа хүмүүс ямар ч ашиггүйгээр сайн дураараа таны юмыг хийгээд өгье гэсэн байр сууринаас хандаад байгаа юм уу. Хоёр удаагийн 20 сая буюу 40 сая төгрөгийн ажлыг хүлээгээд авсан. Энэ дундаас гарч байгаа жижигхэн ашгийг төрд хохирол учирсан гэж үзэж байгаа юм уу. Орон нутгийн хөгжүүлэх санд, төрд, Цэнгэл сумын ард түмний алинд нь хохирол учруулсан бэ. Хохирлыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Ямар хохирол учруулсны улмаас хэний эрх ашиг хохирсон гэдгийг нарийн тогтоох ёстой. Иймд миний үйлчлүүлэгч Х.Мийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч Б.Е, Ш.А, С.Б, Х.М нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.
4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийг тус тус гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан үзээд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б, Ш.А, Б.Е, Х.М нарын гэм бурууг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Е, Ш.А, С.Б, Х.М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
5. Хэргийн үйл баримт.
5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох:
5.1.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мт 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал цалин олгосон үйлдэлд тус сумын цалингийн санд хичнээн төгрөгийн хохирол учирсан байгаа талаар бодож үзлээ. Уг учирсан хохирлыг бодохдоо нийгмийн даатгалын сан болон үндсэн цалин, түүн дээр нэмэгдэх нэмэгдлийг гаргаж бодсон. Х.Мт 2018 оны 11, 12 дугаар сард үндсэн цалин 800.000 төгрөг, онцгой нэмэгдлийг 30 хувиар бодож 240.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчоос 12 хувь буюу 124.800 төгрөгөөр бодож сард 1.164.800 төгрөгийг олгосон байна. 2019 оны 1-12 дугаар сар дуустал үндсэн цалин 974.266 төгрөг, онцгой нэмэгдлийг 30 хувиар бодож 292.280 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчоос 12.5 хувь буюу 158.318 төгрөгөөр бодож сард 1.424.864 төгрөгийг олгосон байна. Дээрх тооцооноос үзэхэд 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 14 сар бүтэн ажилласнаар цалин олгож, тус сумын цалингийн санд 19.427.971 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх мөнгө тус сумын цалингийн төсвөөс гарч түүнд олгогдсон байна” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 131135 дахь тал/,
5.
1.