Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023             01           18                                      2023/ЦШТ/59

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Т.Баянмөнх,       

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********,********** холбогдох эрүүгийн 2305000000001  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ********-ний өдөр ****** аймагт төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, усан онгоцын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, ********* сүлжээ ТББ ажилдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, ***** дүүргийн ****** дүгээр хорооны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ********,***********

 

Холбогдсон хэргийн талаар

  

******** нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******ы ******** байрны гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ******** нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “хамрын таславчийн хугарал, дээд уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ****** өгсөн:“...уг хэргийг үйлдсэн ******* гэх хүн нь намайг хараалын үг хэллэгээр доромжлохоос гадна өөрийн татаж байсан тамхийг миний нүүрэн дээр унтраасан миний нүүрэн дээр тамхиар түлэгдсэн сорви байхгүй. Нүүр рүү нулимж, баруун хацар руу алгадаж зүй бус үйлдлүүдийг гаргасан бөгөөд намайг “Одоо чамайг алчихья” гэж хэлээд байрны урд талд хоёр удаа хөөсөн.Хэрэв би тэр хүнд баригдсан бол юу болохыг хэлж мэдэхгүй бөгөөд уруулаа сэтлүүлж, хамраа хугалуулсан нь үүний хажууд азтайд тооцогдох явдал боллоо. Энэ хүн намайг гүйцээгүй, би л хурдан тулдаа мултарсан болохоос биш тухайн үед намайг барьж аваад нэмж гэмтэл учруулах, бүр цаашлаад алах  зорилготой байсан нь зугтаж байх үед харагдсан. Өөрөөр хэлбэл, уг хүний гэмт хэрэг үйлдэхээр чиглэсэн энэ зэрлэг, балмад үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас төгсөж чадаагүй. Эдгээр бүх үйлдлээс харахад яав ч соёлт нийгэмд амьдарч байгаа хүний гаргах үйлдэл биш гэж бодож байна. Өөрийн машиныг унтраах, түгжих, буцааж нээх, машины хамран дээр эвхээстэй байсан хучлагыг бүхээг рүүгээ хийж хураах, машинаа буцаан түгжих зэрэг үйлдлүүдээс нь тухайн хүнийг хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байсан гэж харж болохоор байна. Мөн энэ хүн намайг зодож, хөөснийхөө дараа миний амьдардаг байрны орц руу орсон. Миний бие энэ хүнд зодуулснаас хойш “дахиад хэзээ таарах бол, таарвал алуулах байх даа” гэсэн бодлууд толгойд эргэлдэж гэртээ ч орохоос айдаг болсон. Тэгээд ч 2022 оны 11 дүгээр сарын 29-нд намайг зодсоноосоо хойш надтай нэг ч удаа холбогдож уучлалт гуйгаагүй. Уг үйлдлээс нь харахад өөрийн гаргасан үйлдэлдээ огтхон ч гэмшиж байгаа шинжгүй, дахиж таарахдаа өмнөх зорилгоо гүйцээхээр халдаж ч болох нь харагдаж байна. Миний хувьд ****** гэх хүнд зодуулснаас хойш оёдлын шархны өвдөлт болон хамарны хугарлаас бий болсон өвдөлт, хамар битүүрэлт зэргээс болж олон шөнө нойргүй хоносон. Би “********” ХХК-д Хууль, тусгай активын ахлах менежер ажилтай. Компанийн эрх ашгийг төрийн эрх бүхий байгууллага болон бусад этгээдийн өмнө шүүх хуралд оролцох, тайлбар гаргах зэргээр төлөөлж оролцдог. Би сард 3,200,000 төгрөгийн цалин авдаг. ***** гэх хүнд цохиулж хохироогүй бол ажилдаа явж цалингаа хэвийн авах боломжтой байсан. Гэсэн хэдий ч энэ хүнд зодуулж гэмтэл авснаас болж 2022 оны 12 дугаар сарын 30 болон 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон. Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөгчөөс тогтоол авах, Шүүхийн шинжилгээний үндэсний төвд очиж гэмтлийн зэрэг тогтоолгох, эм тариа худалдаж авах, гэрээр эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн. Харин 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамар, дайврын зураг авхуулах, авхуулсан зургаа шинжээч эмчид хүргүүлэх, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд шархаа цэвэрлүүлэх зэрэг үйлчилгээг авсан. ****** гэх хүнд зодуулсны улмаас дараах шууд хохирол учирсан бөгөөд уг хохирлыг болон цаашид өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлуудыг ******** гэх хүнээс гаргуулна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан гарсан зардлуудыг ажлын цаг бүртгэл, төлбөрийн баримтуудаас харах боломжтой. Үүнд: 1. Ажлын хоёр өдрийн цалин 290,909 /11 cap болон 12 cap нь ажлын 22 хоногтой. 1 өдөрт ногдох цалин 145,454.54 төгрөг, 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гэмтлийн зэрэг тогтоолгоход төлсөн хураамж 8,000 төгрөг, 3. Гэмтлийн эмчийн бичиж өгсөн эмийн жорын дагуу худалдаж авсан эм тарианы төлбөр 114,240.47 төгрөг, 4. Хамар, дайврын зураг авхуулахад төлсөн 130,000 төгрөг, нийт: 554,349.56 төгрөг цаашид уруулан дээрх болон доторх сорви арилгах, хамарны хугарлыг эмчлүүлэхтэй холбоотой бүхий л зардлыг Төгөлдөр гэх хүнээс гаргуулна” /хавтаст хэргийн  22 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн:  “...2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хүүхдүүдийнхээ ойр зуурын юмыг аваачиж өгсөн. Тэгээд хүүхдүүдээ авч явах гээд машинаа халаагаад сууж байхад миний машины хажууд зогсож байсан залуу машинаа хаазлаад байсан. Машины яндангаас шаталтын нагар их гарсан. Тэгээд би гараад машинаа харчихаад буцаад суутал тэр залуу машинаасаа пиво барьцан бууж ирээд цонхны цаанаас юм яриад байсан. Цонхоо буулгаад хартал тамхины утаагаа үлээснээ ах хүү юун сүртэй юм бэ гэсэн. Би чи цаашаа бай нялх хүүхдүүд машинд суух гэж байна гэж хэлээд цонхоо хаасан. Тэгээд хүүхдүүд гарч ирээд хөдлөөд дөнгөж гэртээ иртэл манай хүргэн хүү нөгөө залууд чинь зодуулчихсан гэмтэл дээр байна гэж ярьсан. Тэр залуутай өөр би харьцаагүй. Тийм д үйл явдал болсон /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалатад гэрч ******* өгсөн: “...би гэрээсээ хүүхдээ аваад аавын машинд суух гэж байхад нэг залуу тамхи татаад зогсож байсан. Манай аав машинд хүүхдүүд суух гэж байна чи тамхиа хол очоод тат гэж тэр залууд хэлж байсан. Би бүүр орой унтахдаа нөхөр лүү залгасан чинь би хүнд зодуулцан гэмтлийн эмнэлэг явж байна гэсэн. ...маргааш орой нь манай нөхөр бид нарыг ирж авахад уруулдаа оёдол тавиулцан байсан. Бас хамар нь битүүрээд байна гэхээр нь би зургаа авахуулчих гэж хэлсэн тэгээд манай нөхөр хамрынхаа зургийг авахуулсан чинь хамар нь хугарсан байсан...” /хавтаст хэргийн  11дүгээр хуудас/,

 

.. -

3

>рх/

чы

ар

гт

гиш

ш 2

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16270 дугаартай “...

1. ****** биед хамрын таславчийн хугарал, дээд уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн  14-15 дугаар хуудас/,

Яллагдагч ********* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн  53 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  23 дугаар хуудас/,

- иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

-нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ хавтас хэргийн 25 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

          -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно.  

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч хохирогчид 600,000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй ...” гэх  санал,

 

            шүүгдэгч ****** нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******”-ы ******* байрны гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ******** нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “хамрын таславчийн хугарал, дээд уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

  • Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний

өдөр 22 цагийн  үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******”-ы ****** байрны гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч ******** нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “хамрын таславчийн хугарал, дээд уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтад хохирогч ***** өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16270 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч ********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2023  оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ****** танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,                  

Шүүгдэгч  ****** нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохиролд 550,000 төгрөгийг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ********  600,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 600,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нь хохирогч нь гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч ***** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 Шүүгдэгч ********* холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ******** торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ******** оногдуулсан 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ