Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Ж.Батхуяг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүгдэгч Б.Эрхбаяр, Х.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бум овогт Буянбаатарын Эрхбаяр, Хөхийд овогт Хишигжаргалын Ариунболд нарт холбогдох эрүүгийн 201626031055 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, ахын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 3-10а тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 245 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УК95121434 / Бум овогт Буянбаатарын Эрхбаяр,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эгч, хүргэн ах, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 8-17 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: У396080516 / Хөхийд овогт  Хишигжаргалын Ариунболд нар нь:

- 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 1-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, бүлэглэн Хан- Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Парадайс амралтын газрын амрагчдын байранд нэвтрэн орж, нийт 2.286.000 / хоёр сая хоёр зуун наян зургаан мянган/ төгрөгийн үнэ бүхий гар утас, цүнх зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-8 /,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх 27-28 /,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 29-32 /,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 33-37/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт / хх 40-43, 142-143 /,

Хохирогч Д.Жамаасүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай ажлынхан Парадайс амралтын газар амарсан. Би орой 20 цагийн үед амралтын газар очоод 00 цагийн үед хамгийн түрүүнд унтсан. Маргааш өглөө 8 цагийн үед босоод өөрийнхөө цүнхийг хайтал байхгүй байсан. Урд талын байшинд амарч байгаа залуу манай байшинд орж ирээд “та нар ямар пиво уусан бэ? Алтан говь пиво уусан уу эгчээ?” гэж асуусан. Бид нар “Сэнгүр” уусан гэсэн чинь тэгвэл биш байна. Бид нарын ширээн дээр “Алтан говь” пивоны лааз үлдээгээд, бид нарын гар утас алга болчихжээ гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ юмнуудаа шалгаад үзтэл миний цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ” гэжээ / хх 45-46 /,

Хохирогч Д.Гомбосүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед манай ажлынхан Хан-Уул дүүргийн Парадайс амралтын газар ирсэн. Бид нар 2 давхар байшинд бөөнөөрөө орсон. Тэгээд амарч байгаад шөнө 4 цаг өнгөрч байхад бүгдээрээ унтаж амарцгаасан. Өглөө 7 цагийн үед Жамаасүрэн босоод өөрийнхөө цүнхийг хайгаад олоогүй. Тэгээд бүгдээрээ босоод цүнхнүүдээ үзтэл миний гар цүнх байхгүй байсан. Тэгтэл урд талын байшинд амарч байсан хүмүүс манай байшинд орж ирээд “та нар манай байшинд орж ирсэн үү? Та нар “Алтан говь" пиво уусан уу?” гэж асуусан. Бид нар байшинд нь ороогүй, Алтанговь пиво уугаагүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хүмүүс бас гар утсаа алдсан байна гэж хэлээд бөөнөөрөө цагдаа дуудаад, цагдаа нар ирж үзлэг хийсэн...Надад гаргах санал хүсэлт нэхэмжпэх зүйл байхгүй байна. Би хохирлоо бүрэн төлүүлсэн, гомдолгүй…” гэжээ / хх 48-50 /,

Хохирогч Б.Сангипүрэв мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай “Ханбогд кашимер” ХХК-ийн ажилчид Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Парадайс нэртэй амралтын газарт амарсан. Энэ өдөр бид нар шөнө болтол юм ярьж 4 цагийн үед унтацгаасан. Өглөө 7 цагт бостол Отгонсүрэн эгч миний цүнхэнд байсан гар утас алга болчихсон байна. Чи миний утас руу өөрийнхөө утаснаас залгаад өгөөч гэхээр нь би гар утсаа цүнхнээсээ авах гээд үзтэл миний гар утас бас алга болчихсон байсан. Тэгээд манай ажилчид бүгдээрээ эд зүйлсээ бүртгэж үзсэн боловч байсан. Зөвхөн Отгонсүрэн эгч бид хоёрын гар утас алга болчихсон байсан. Мөн манай байшингийн хойд талын байшинд амарч байсан хүмүүсийн эд зүйл алдагдсан байсан...Би гар утсаа буцааж авсан тул одоо ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, гомдолгүй…” гэжээ. / хх 52-53 /,

Хохирогч С.Отгонсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  "…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлынхаа хүмүүстэй Парадайс амралтын газар 13 цагийн үед очсон. Шөнө 4 цагийн үед унтаж амарцгаасан. Би унтахаасаа өмнө гар утсаа өөрийнхөө цүнхэнд хийгээд орныхоо толгой дээр тавьсан. Маргааш өглөө 7 цагийн үед босоод цүнхээ авах гэтэл миний цүнх байсан газраа байхгүй, орон дээр цахилгаан нь онгорхой байсан. Би гайхаад гар утсаа үзтэл байхгүй байсан. Залгаж үзтэл холбогдох боломжгүй болчихсон байсан. Манай ажлын Сангипүрэв бас гар утсаа үзтэл цүнхэнд нь байхгүй байсан. Тэгээд ойр орчмоо шалгаж хартал ширээн дээр бид нарын уугаагүй "Алтан говь” пивоны хоосон лааз байсан. Тэгээд шууд амралтын газрын зохион байгуулагчид мэдэгдээд камер шүүж үзтэл, камерт хулгай хийж байгаа хүн нь харагдахгүй байсан. Тэгтэл манай байшингийн хойд талд өөр байшинд амарч байсан танихгүй хүмүүсийн гар утас цүнх алдагдсан байна гэж ярьж байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан…” гэжээ. / хх 55-56 /,

Шүүгдэгч Б.Эрхбаярыг 2016.08.17-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 90-92 /,  2016.10.15-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 101-103 /,

Шүүгдэгч Х.Ариунболдыг 2016.08.17-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 94-96 /,  2016.10.15-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 97-100 /,

Шүүгдэгч Х.Ариунболд, Б.Эрхбаяр нарын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 134-135 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрхбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 31-ний орой  Х.Ариунболд бид хоёр найзуудтайгаа сагсны талбай дээр тоглож байгаад гэртээ харихаар явсан. Амралтын газар манай гэрээс 300 метрийн зайд байдаг юм. Бид хоёр  зүгээр л салхилаад явж  байтал амралтанд хүмүүс шуугилдаад байсан. Бид хоёр ямар хүмүүс байгаа юм бол очиж үзье гээд хамт очсон. Эхний байшингаас нь нэг гар утас, нэг цүнх авсан. Дараагийн байрны цонхоор хартал хүмүүс нь унтчихсан байхаар нь орж цүнх, гар утас авсан. Бид хоёр гар утаснуудыг нь аваад  цүнхнүүдийг нь гүүрний дор модон дотор нуучихсан юм. Тухайн үед бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Өрөөнд байсан пивноос задлаад нэг нэг балгаад тавьсан. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ариунболд мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Цаашдаа дахин хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Эрхбаяр, Х.Ариунболд нар нь шунахай сэдэлтээр бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 1-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Парадайс амралтын газрын амрагчдын байранд нэвтрэн орж, нийт 2.286.000 / хоёр сая хоёр зуун наян зургаан мянган/ төгрөгийн үнэ бүхий гар утас, цүнх зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- хэрэг газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-8 /,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх 27-28 /,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 29-32 /,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 33-37/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт / хх 40-43, 142-143 /,

- “…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай ажпынхан Парадайс амралтын газар амарсан. Маргааш өглөө 8 цагийн үед босоод өөрийнхөө цүнхийг хайтал байхгүй байсан. Урд талын байшинд амарч байгаа залуу манай байшинд орж ирээд бид нарын гар утас алга болчихжээ гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ юмнуудаа шалгаад үзтэл миний цүнх байхгүй байсан  гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Жамсаасүрэнгийн мэдүүлэг / хх 45-46 /,

- “…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед манай ажлынхан Хан-Уул дүүргийн Парадайс амралтын газар ирсэн. Тэгээд амарч байгаад шөнө 4 цаг өнгөрч байхад бүгдээрээ унтаж амарцгаасан. Өглөө 7 цагийн үед Жамаасүрэн босоод өөрийнхөө цүнхийг хайгаад олоогүй. Тэгээд бүгдээрээ босоод цүнхнүүдээ үзтэл миний гар цүнх байхгүй байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Гомбосүрэнгийн мэдүүлэг / хх 48-50 /,

- “…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай “Ханбогд кашимер” ХХК-ийн ажилчид Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Парадайс нэртэй амралтын газарт амарсан. Өглөө 7 цагт бостол Отгонсүрэн эгч миний цүнхэнд байсан гар утас алга болчихсон байна гэсэн. Би гар утсаа цүнхнээсээ авах гээд үзтэл миний гар утас бас алга болчихсон байсан …” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Сангипүрэвийн мэдүүлэг / хх 52-53 /,

- "…2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлынхаа хүмүүстэй Парадайс амралтын газар 13 цагийн үед очсон. Шөнө 4 цагийн үед унтаж амарцгаасан. Би унтахаасаа өмнө гар утсаа өөрийнхөө цүнхэнд хийгээд орныхоо толгой дээр тавьсан. Маргааш өглөө 7 цагийн үед босоод цүнхээ авах гэтэл миний цүнх байсан газраа байхгүй орон дээр цахилгаан нь онгорхой байсан. Би гайхаад гар утсаа үзтэл байхгүй байсан …” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Отгонсүрэнгийн мэдүүлэг / хх 55-56 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Эрхбаяр, Х.Ариунболд нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бум овогт Буянбаатарын Эрхбаяр, Хөхийд овогт  Хишигжаргалын Ариунболд нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрхбаяр, Х.Ариунболд нарын эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрхбаяр, Х.Ариунболд нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Эрхбаяр, Х.Ариунболд  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Эрхбаяр, Х.Ариунболд нарт  оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж,  тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эрхбаяр, Х.Ариунболд нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД