Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 121/ШШ2021/0009

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Боржигон овогт Ц.Б

            Хариуцагч: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

            Гуравдагч этгээд: Ш.Б

            Нэхэмжлэлийн шаардлага: “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г, түүний өмгөөлөгч Г.Гандөш, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б-с шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шалгалтад тэнцсэн. Ингээд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилогдож ажилласан.

Намайг ажилд томилогдсонтой холбогдуулан иргэн Ш.Б төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж гомдол гаргаж энэ маргаан Захиргааны анхан болон давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 32 дугаартай Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 121/ШШ2019/0014 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж буюу “Ц.Б-г ажилд томилох тухай” тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Дээрх шүүхийн шийдвэрээр төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 19 дүгээр тогтоол бүртгэгдсэн нөөцийн жагсаалтаас ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн талаарх санал дүгнэлтийг авч сонсох ажиллагааг явуулах чиглэл өгч 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн 3 сарын хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор байсан.

Захиргааны хэргийн шүүхээс даалгасан 3 сарын хугацаанд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/80 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/12 дугаартай албан бичгээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоонд нэр дэвшүүлэх 2 хүний нэрийг ирүүлэхийг Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд удаа дараа хүргүүлсэн бөгөөд салбар зөвлөлөөс нэр дэвшигчдийн нэрсийг ирүүлэхгүй байсан учир 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ц.Б намайг тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон.

Намайг томилсон тухайгаа Төрийн албаны зөвлөлд 2020 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 1/36 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1328 дугаартай албан бичгээр Ш.Б болон Ц.Б нараас сонгон шалгаруулж 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгасан. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/1340 дугаартай албан бичгээр Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хүргүүлэхийг үүрэг болгосноор 2020 оны 07 дугаар сарын 20-ны 3/59 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгээр Ш.Б болон Ц.Б нарыг нэр дэвшүүлсэн.

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ш.Б болон Ц.Б миний биед утсаар болон фейсбүүк чатаар 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт сонсох ажиллагаа явуулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болохыг мэдэгдсэн. Ингэж хурлын тов мэдэгдэхэд Ш.Б нь хуралдаанд оролцохгүй гэсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ц.Б намайг тус хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон. Энэ тухай мэдэгдлээ 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/42 дугаартай албан бичгээр Төрийн албаны төв зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04/1328 дугаартай албан бичигт хариу хүргүүлсэн.                                Дээрх сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн мөн тус хуулийн 27.5-д зааснаар сонсох ажиллагаа явуулахаас 3 хоногийн өмнө мэдэгдэж тайлбар, санал гаргах боломжийг хуулийн хэмжээнд хангасан. Гэтэл иргэн Ш.Б 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн тогтоолыг эсэргүүцсэн гомдлоо 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинээр томилогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Гт хандан гаргасан.                                                                                                         Дээрх хугацаанд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нэрст иргэн Ц.Б миний нэр болон бусад 4 албан хаагчийн нэрс ирсэн байсан. Бид тангараг өргөх өдрөө 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр сонгож тангараг өргөх гэж байтал Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Тамгын газрын дарга Д.Д-д утсаар Ц.Б-гийн ажлын байранд гомдол гарсан байна энэ шалтгаанаар тангараг өргөх ажлыг түр хойшлуулсан гэж мэдэгдсэнээр тангараг өргүүлээгүй.                                Иргэн Ш.Б нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ...” гэж заасныг мөн тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “...Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана...” гэж заасныг тус тус зөрчиж гомдол гаргасан байдаг.       Гэтэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан сум, дүүргийн Хурлын бүрэн эрхэд хамааралгүй төрийн албаны төв байгууллага болон Монгол улсын шүүхийн байгууллагын бүрэн эрхэд халдаж 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай Ц.Б намайг ажилд томилох тухай тогтоолыг хүчингүй болгосон.             Дээрх тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх “...хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх...” гэх заалтыг удирдлага болгосон бөгөөд энэ заалт нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчдийг халах, солих эрх биш юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь “...хуульд заасан бусад үндэслэл...”-ээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг удирдлага болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан хуульд заасан бусад үндэслэл гэдэг нь шүүхийн шийдвэрээр ажлаас халах тушаалыг хүчинтэйд тооцсон, эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон зэрэг үндэслэлийг ойлгоно.                                            Иймд иргэн Ц.Б миний бие ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09,10 дугаартай тогтоолуудыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь заалтууд мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг тус тус зөрчсөн мөн тогтоолын удирдлага болгосон заалт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн тус тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 10190848 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэсэн байгаа. 2018 оны 10 дугаар сарын 23-ны  төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцэж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон. Энэ үеэс тухайн маргаан эхэлсэн байдаг. Төрийн албаны шалгалтад 1 дүгээр байрт жагссан Ш.Б нь төрийн албаны зөвлөлд гомдол, шүүхэд нэхэмжлэлээ тус тус гаргасан байдаг.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж буюу тухайн албан тушаалд нэр дэвшигчдэд сонсох ажиллагааг дахин явуулах чиглэлийг 3 сарын хугацаатайгаар өгсөн байдаг. Ингээд шүүхийн шийдвэрийг хангахын тулд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14 дүгээр зүйлийн 14б хэсэгт заасны дагуу  ******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  80 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/12 дугаартай албан бичгүүдээр нөөцөд байгаа 2 иргэний нэрсийг ирүүлэхийг хүссэн боловч ирүүлээгүй байдаг. Шүүхийн шийдвэрийн хугацаа болсон тул 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 15 дугаартай ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14 дүгээр зүйлийн 14а хэсэгт заасныг үндэслээд Ц.Б-г ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон байдаг. Томилсон тухай шийдвэрээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/36 албан бичгээр Төрийн албаны зөвлөлд мэдэгдэхэд 2020 оны 07 дугаар сарын 09-ний  01/1328 дугаартай албан бичгээр Ш.Б, Ц.Б нарыг нэр дэвшүүлэх шаардлагатай гэсэн үзсэн байдаг.  Энэ албан бичгийн дагуу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид сонсох ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар шийдвэрлээд энэ тухайгаа 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ш.Б, Ц.Б нарт мэдэгдсэн. Гэтэл Ш.Б нь оролцох боломжгүй гэдгээ хэлсэн байдаг. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор Ц.Бг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Гэтэл иргэн Ш.Б нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай тогтоолд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Гантөмөрт гомдол гаргасан. Төрийн албан зөвлөл болон шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байдаг. Гомдлын агуулга нь төрийн албанд нэр дэвшихэд  эрх нь зөрчигдсөн тухай байдаг.  Нэхэмжлэгчийн хэлснээр тухайн албан тушаалд гомдол ирсэн гэсэн үндэслэлээр тангараг өрөх ажиллагааг хойшлуулсан байдаг. Ингээд Ш.Б-г Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар 75,1 дэх хэсэгт заасан “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэснийг, мөн хуулийн 75.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана” гэснийг тус тус зөрчиж гомдлоо гаргасан байдаг. Гэтэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан сум, дүүргийн хурлын бүрэн эрхэд хамааралгүй төрийн албаны төв байгууллага болон монгол улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрхэд халдаж 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай Ц.Б-г иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон тогтоолоо хүчингүй болгосон. Энэхүү тогтоолоороо Ц.Б-г ажлаас чөлөөлөөгүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлсөн.  Ц.Б ажлаас чөлөөлөх үндэслэлээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт заасан “Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэснийг удирдлага болгосон байдаг. Тухайн заалтад төрийн албан хаагчийг томилж чөлөөлөх эрх орохгүй.  Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.2.5 дахь хэсэгт заасан “Хуульд заасан бусад үндэслэл” гэсэн заалтыг удирдлага болгосон байсан. Энэ нь шүүхийн шийдвэрээр ажлаас халах тохиолдолд үйлчилдэг заалт юм.  Ш.Бг ажилд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасныг удирдлага болгосон. Тэгвэл Ш.Б нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан “Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэсэн тусгай шаардлагыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын иргэн Ц.Б-гээс ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. ******* сумын иргэн Ц.Б тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг Төрийн албан тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1. 75.2 дахь заалт, МУЗЗНДНТУТХуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дугаартай шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.6, МУЗЗНДНТУТХуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нэр дэвшигчидтэй сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр тэдгээрийн нэгийг сонгон нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргах хүртэл тус Тэргүүлэгчдийн 2018.12.14-ний өдрийн 44 дугаартай “Ц.Б-г ажилд томилох тухай” тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж заасан. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй үргэлжлүүлэн дахин хууль бусаар томилж, цалин олгож байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаар “Ц.Б-г ажилд томилох тухай” тогтоолыг хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэсэн.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогч хэн алин нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан байх бөгөөд төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаар бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 121/ШШ2019/0014 шийдвэр “Ц.Б-г ажилд томилох” тухай тогтоолыг хүчингүй болгоогүй тул Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэг, УИХ-ын 2003 оны 13 тогтоолын 14 “б” -д заасны дагуу уг албан тушаалыг сул орон тоо гэж үзэж нэр дэвшүүлэх боломжгүй тухай мэдэгдсэн байдаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн15 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй иргэнийг дахин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон.

Мөн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.01,08-ны өдрийн 32 дугаартай магадлалаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, /МУЗЗНДНТУТХуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22.1.6-д заасныг баримтлан гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дугаартай шийдвэр нь хууль ёсны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс үзэж байгаа ба Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, МУЗЗНДНТУТХуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22.1.6-д заасныг баримтлан / Давж заалдах шатны шүүхээс баримтлах заалтад оруулсан өөрчлөлт учир/ ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс нэр дэвшигчидтэй сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр тэдгээрийн нэгийг сонгон нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргах хүртэл тус Тэргүүлэгчдийн 2018.12.14-ний өдрийн 44 дугаартай “Ц.Б-г ажилд томилох тухай” тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд тухайн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус тэргүүлэгчдийн 2018.12.14-ний өдрийн 44 дугаартай “Ц.Бг ажилд томилох тухай” тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна гэж үзэж Тэргүүлэгчид шинээр сонсох ажиллагааг Захиргааны Ерөнхий Хуулийн 27-д заасан журмаар явуулж шинэ актыг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх, 12.2-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж,     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох; 110.1 дүгээр зүйлд Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно. /Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр учраас/

110.1.2-д давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд /Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 32 дугаартай магадлалд хэргийн оролцогч талууд аль аль нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаагүй учир/ хяналтын журмаар гомдол гаргаагүй бол гэж тус тус заасан;                                                                                                                     Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дугаартай шийдвэр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 32 дугаартай магадлалыг ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчид /хариуцагч/ заавал биелүүлэхдээ Захиргааны Ерөнхий Хуульд заасан оролцогчийн эрхийг хангах, хууль зүйн үндэслэлтэй байх зэрэг үндсэн зарчмуудыг баримтална гэж заасан байдаг.                                                                            Хуульд зааснаар захиргааны акт гаргах ажиллагаа зохих журмын дагуу явуулах тухайд:                                                                                                                                  -Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан эсэх;

- Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулсан эсэх; /ЗЕХ 13.3/

- Захиргааны актыг зохих журмын дагуу мэдэгдсэн эсэх. /ЗЕХ 46.1/

Хэлбэрийн шаардлага хангасан тухайд:

- Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг зөв сонгож хэрэглэсэн эсэх;

- Акт гаргаж буй субъект нь актын төрлийг зөв тодорхойлж хэрэглэсэн эсэх, гэж тодорхойлсон байдаг бөгөөд тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай тогтоол нь энэхүү хуулийн шаардлагуудыг хангахгүйгээр гаргасан гэж ИТХ-ын Тэргүүлэгчдээс үзсэн.

Мөн түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд 2020 оны 05 сарын 24-ний өдөр сонсох ажиллагаанд оролцуулах тухай мэдэгдэл ирсэн, утсаар мэдэгдсэн гэж баримт үйлдсэн боловч Тэргүүлэгчдээс энэ үед захиргааны акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Оролцогчийг сонсох, 26.1-д зааснаар Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг тус тус зөрчсөн.

Мөн хуулийн 27 дугаар зүйл. Сонсох ажиллагааг явуулах

27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.

  1. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

           27.2.1 хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх; /Ш.Б-д шууд хүргүүлээгүй бөгөөд цахимаар алдаатай төөрөгдүүлэхүйц, ойлгомжгүй мэдэгдэл хүргүүлсэн/

  1. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:

           27.3.1. сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл; /Ш.Бд ажиллагаа явуулах журмыг тусгаагүй, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цагийг буруу бичиж хүргүүлсэн/

27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт; /хууль болон, хэм хэмжээний актын зүйл заалтыг буруу сонгосон/

27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл. мэдээлэл үндэслэлийн талаар тусгаагүй/

  1. Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:

27.4.3.биечлэн уулзах; /биечлэн уулзах заалтыг удирдлага болгосон боловч биечлэн уулзаж сонсох ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй/

  1. Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.

27.6. Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэх мэт хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж захиргааны акт гаргасан байна гэж үзсэн.

Мөн оролцогчийн Захиргааны Ерөнхий хуулийн 15 дугаар зүйл Оролцогчийн эрх, 15.1.Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ.

15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах;

15.1.2.тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн тээврийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах;

15 1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;

15 1.6.хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах;

15.1.8.хуульд заасан бусад эрх зэрэг эрхүүдийг нь ноцтой зөрчсөн байна гэж үзсэн. Тэргүүлэгчдийн гаргасан ******* сумын ИТХ-ын 7 дахь бүрэн эрхийн хугацааны Тэргүүлэгчдийн гаргасан дээрх актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байгаа гэж үзэхээр байгаа ба захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бүхий л түвшний эрх зүйн хэм хэмжээний актыг, өөрөөр хэлбэл Үндсэн хууль, УИХ-аас баталсан бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй байдаг тул тэдгээрт харшилсан захиргааны акт гаргавал хууль зөрчсөн захиргааны акт гэж үздэг тул хүчингүй болгож Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж, дахин сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулж шинэ акт гаргах нь хууль зүйн хувьд ач холбогдолтой гэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс үзсэн.

2020 оны 11 сарын 23-ны өдөр сумын ИТХ-ын даргад ирүүлсэн иргэн Ш.Бгийн хууль зүйн дагуу сонсох ажиллагаанд оруулж өгөхийг хүссэн өргөдлийн дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны 37 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулан өргөдөлд дурдсан асуудлыг шалган, хэлэлцээд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж 2021 оны 01 дүгээр сарын 14, 29, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийг оролцуулан сонсох ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгч талаас Монгол улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчин акт гаргасан гэж тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба энэ нь хуульд зааснаар Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “ж”-д “...Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох эрх нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ...18.1.1/ж...”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болох тухай зохицуулсан байдаг.

Үүний хүрээнд сумын ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаанд ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг танилцуулан ажилласан. Энэ заалтын дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилласан гэж үзэж байгаа бөгөөд эрхээ хэрэгжүүлэхдээ ИТХуралд дараа тайлагнахаар заасан зохицуулалтыг зөрчихгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг Төрийн албан тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь заалт, МУЗНДНТУТХуулийн 18 дугаар зүйлийг зөрчөөгүй, захиргааны акт Захиргааны Ерөнхий хуулийн шаардлага болон бусад хуульд зааснаар үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны акт гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.14 -д зааснаар дээрх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаан хариуцагч талын өмгөөлөгчөөр оролцож үйлчлүүлэгч талынхаа тайлбарыг дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дараах үндэслэлүүд байгаа учраас юм. Үүнд нэгдүгээрт захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий эрх зүйн актыг 3 сараар түдгэлзүүлж дахин шинэ эрх зүйн акт гаргах тухай шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хэлбэр төдий биелүүлсэн.  Хоёрдугаарт уг шүүхийн шийдвэрээр сонсох ажиллагааг дахин явуулж шинэ эрх зүйн акт гаргах ёстой байсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулаагүй. Оролцогч тал буюу Ш.Б-гийн сонсох ажиллагаанд оролцох боломжийг хангаагүйгээс Ш.Б нь сонсох ажиллагаанд оролцож чадаагүй. Сонсох ажиллагааг хийсэн боловч сонсох ажиллагаа болох хугацааг сонсох ажиллагаа болохоос өмнө 15 минутын өмнө Ш.Б-д мэдэгдсэн байдаг. Дахин 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагаа явуулахдаа сонсох ажиллагааны мэдэгдэх хуудасны цаг минут хугацааг санаатай, санамсаргүй байдлаар буруу бичиж Ш.Бд өгсөн байдаг. Энэ мөн адил төөрөгдүүлж сонсох ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн байдаг. Гуравдугаарт нэхэмжлэгч тал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар 20.1.4,  Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан тогтоол гаргасан нь хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзээд байгаа. Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт нь нэхэмжлэгчийн талын яриад байгаа утга агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн Төрийн албаны зөвлөлөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 06 дугаартай тогтоол нь өмнөх тогтоолын алдаагаа засаж залруулсан байдлаар гаргасан эрх зүйн акт юм гэж дүгнэлт хийж ирүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.     

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Б-гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* сумын Шанх багийн иргэн Шаравдорж овогтой Болормаа миний бие Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад зарлагдсан (багш мэргэжилтэй, төр болон нийгмийн удирдлагаар мэргэшсэн, захиргааны байгууллагад 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх) ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орж 72,6 оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэн тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор нэгдүгээр хавсралтаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэж, хоёрдугаар хавсралтаар нэр дэвшүүлэх иргэдийн жагсаалтад бүртгэгдэн мөн Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/96 албан бичгээр уг албан тушаалд томилуулахаар Ш.Б миний нэрийг дэвшүүлсэн байдаг. Гэтэл ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшээгүй иргэн Ц.Бгийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулан дүгнэлт авч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн 44 дугаарт “Ц.Бг томилох тухай” тогтоолоор нэр дэвшээгүй иргэнийг томилсон.                     Уг хуралдааны тэмдэглэлд Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс нэр дэвшсэн иргэн Ш.Б намайг маргаан бүхий албан тушаалд шалгалт өгсөн нэр дэвшсэн, ямар үндэслэлээр татгалзсан тухай огт дурдаагүй байдаг. Улмаар миний бие 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаарт албан бичгээр “Тухайн албан албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж буй нэр дэвшигчийг томилоогүй тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэхийг анхааруулъя. Салбар зөвлөл гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг хангаж уг асуудлыг шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэнэ үү” гэсэн байдаг.                           Уг бичгийн хариуд Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Г 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3/09 дугаартай албан бичгээр зөрчил арилгуулах, салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж ажиллах тухай мэдэгдсэн ч ******* сумын ИТХ-ын дарга Л.Г нь Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн хариу явуулсан байдаг. Иймд миний бие 2019 оны 2 дугаар сарын 18-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд ******* сумын ИТХ-ын дарга Л.Г-г хариуцагчаар татан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй Ц.Б-г томилсон тогтоолыг хүчингүй болгож уг албан тушаалд томилуулахыг даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.                                                                                           Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14 өдрийн Ц.Б-г томилох тухай тогтоолыг хүчингүй болгож Ш.Бг томилохыг даалгасан байдаг. ******* сумын ИТХ-ын дарга Л.Г нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдол гаргасан байдаг. 2019 оны 6 дугаар 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Ш.Б миний бие 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын дээд шүүхэд гомдол гаргаж Дээд шүүхээс Нэхэмжлэлийн хариуцагчийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нь зүйтэй гэж үзэн Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байдаг.                                                                            Миний бие 2019 оны 10 сард нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн Нэхэмжлэлийн хариуцагчаар ИТХ-ын Тэргүүлэгчдийг татан Ц.Б томилох тухай ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.       2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “....******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь нэр дэвшигчтэй сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр тэдгээрийн нарийн бичгийн даргыг томилох хүртэл Ц.Б томилох тухай ******* сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 44 тоот тогтоолыг гурван сараар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд сонсох ажиллагаа явуулаагүй тохиолдолд ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 тоот тогтоолыг хүчингүй болгохыг дурдсан байдаг.                                              Миний бие Шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө тухайн үед тэргүүлэгч байсан Тэргүүлэгч Л.О, О нартай уулзахад хариуцагчаар татагдсанаа мэдээгүй 2018 оноос хойш Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж хэлэлцээгүй мэдээлэл авсан. Энэ тухай шүүх хурал дээр ч хэлсэн байдаг. Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган 2020 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн "119,З.Магадлалыг шүүх хуралдааны оролцогчдод танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэсэн заалтыг зөрчиж нэр дэвшээгүй иргэнд давуу байдал олгож шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй хууль бус томилгоотой иргэнийг үргэлжлүүлэн ажиллуулж шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул миний бие 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж гомдлын хариуг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/948 дугаарт албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 19 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд бүртгэгдсэн Ш.Б, Ц.Б нарын нэрийг дэвшүүлэн тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах үүргийг Салбар зөвлөл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26,1-т Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3,1,3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж заасны дагуу Салбар зөвлөлөөс уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх санал хүргүүлснийг үндэслэн хууль, журам болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангасан иргэнийг иргэнийг томилохыг ******* сумын ИТХ-д мэдэгдсэн болно гэжээ. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдөр ИТХ-ын даргын жолооч Ж.Энхбат 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдсэн. Миний бие Шүүхээс тогтоосон хугацаа хэтэрсэн нэр дэвшүүлэх бичиг ирээгүй сонсох ажиллагаанд оролцохгүй гээд танилцуулах хуудаст гарын үсэг зураагүй. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 19 өдөр 15 цаг 12 минутад албан ажил дээр ирж 15.30 цаг болох тухай мэдэгдэж ирсэн. Үүнээс хойш сонсох ажиллагааны шийдвэр танилцуулаагүй. Мөн миний бие Төрийн албаны зөвлөлтийн Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй байхад Ц.Бг ИТХ-ын Нарийн бичгийн даргаар томилсон нь Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж хууль бус томилгоотой асуудлыг дахин хянаж үзнэ үү хэмээн гомдол гаргасан. Гомдлын хариу 2020 оны 7 дугаар сарын 9 -ний өдөр Төрийн албаны зөвлөлийн 7 дугаар сарын 8-ний өдрийн Хугацаатай үүрэг өгөх тухай 267 дугаар тогтоолоор ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ц.Бг томилох 15 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг үүрэг болгож тогтоосон хугацаанд хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл хүчингүй болгохыг ******* сумын ИТХ-ын даргад мэдэгдсэн. Салбар зөвлөлийн 2018 оны 19 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн Ш.Б, Ц.Б нарыг томилуулахаар нэр дэвшүүлэн санал хүргүүлэх, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хугацаатай үүргийн Салбар зөвлөлд хүргүүлсэн тухай мэдэгдсэн. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Иргэний танхимын ажилтан С.М-н facebook chat хаягаас миний facebook chat хаягт 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагаанд оролцох мэдэгдэх хуудас ирсэн. Энэ нь эрх ашиг нь хөндөгдөж буй иргэнийг ялгаварлан гадуурхаж Шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг нэр төдий биелүүлэн иргэн миний төрийн жинхэнэ алба хаших эрхэнд халдаж, сонсох ажиллагаанд оролцох эрхийг хааж төөрөгдүүлэх үйлдлийг удаа дараа гаргасан үйлдэл юм.   2016-2020 онуудад ИТХ-ын Тэргүүлэгчид нь Ардчилсан намын 5, МАН-ын 2, нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд Тэргүүлэгчид нь илт намын үзэл гарган 1-рт эрэмбэлэгдэж тэнцсэн иргэн надаас хуульд заасан ямар үндэслэлээр татгалзсан тухай мэдэгдэл тайлбар гаргалгүйгээр 2-рт эрэмбэлэгдэж нэр дэвшээгүй иргэнийг удаа дараа хууль бусаар томилсон. Мөн ИТХ-ын дарга Л.Г нь Шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг нэр төдий биелүүлэн Ц.Бд давуу байдал олгож маргаан бүхий албан тушаалд 4 жил гаруйн хугацаанд хууль зөрчин ажиллуулсан.                                                                                            - Ц.Б нь 2016 оны 10 сарын 24-нд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролгүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр шууд томилогдсон,                                                                                         - 2018 оны 10 сарын 23-нд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон гаргалгүй ажлын байрны зар өгч, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс нэр дэвшээгүй байхдаа томилогдсон.                                - Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дугаартай шийдвэрээр эс биелүүлэн ...******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс нэр дэвшигчидтэй сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр тэдгээрийн нэгийг сонгон нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргах хүртэл тус Тэргүүлэгчдийн 2018.12.14-ний өдрийн 44 дугаартай “Ц.Бг ажилд томилох тухай” тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд тухайн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Тэргүүлэгчдийн 2018.12.14-ний өдрийн 44 дугаартай “Ц.Бг ажилд томилох тухай” тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ”байхад үргэлжлүүлэн ажиллуулж Ц.Бд давуу байдал бий болгож Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн.                          - ИТХ-ын дарга Л.Г, нарийн бичгийн дарга Ц.Б нар нь Тэргүүлэгчдийг мэдээллээр дутуу, буруу ташаа мэдээллээр хангаж өөртөө илт давуу байдал бий болгосон.                                                                                                      - Ш.Б нь захиргааны байгууллагын албан хаагч биш сургууль завсардсан хүүхэд, бичиг үсэггүй иргэдтэй ажилладаг хүн тиймд хамтран ажиллах боломжгүй олон жил хамтран ажилласан Ц.Бтэй хамтран ажиллана гэж төрийн албан хаагчийг эрхэлсэн ажил мэргэжил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан.                                                                                                                                ******* сумын 2016-2020 оны ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэхүү хууль бус томилгоо, хууль бус үйлдлүүд нь иргэн миний нэр хүнд, эдийн засагт хохирол учруулж хагас жил эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Миний бие 2020 оны 11 сарын 23-нд шинээр томилогдсон сумын ИТХ-ын дарга Д.Гт хандаж Сонсох ажиллагааг хууль зүйн дагуу явуулж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж 2021 оны 2 дугаарын 10 өдөр эрх ашиг зөрчигдсөн иргэн надад томилох эрх бүхий этгээд болох ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд өөрийгөө илэрхийлэх боломж олгосон. Сонсох ажиллагааны үр дүнгээр сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэж тэнцэн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс нэр дэвшсэн иргэн Ш.Б намайг томилохоор шийдвэрлэж 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж баталгаажсан. Иймд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж нэгдүгээрт эрэмбэлэгдэн тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс удаа дараа нэр дэвшиж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн хууль зүйн дагуу сонсох ажиллагаанд оролцож томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч Ш.Б намайг ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэв.                                                  6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Ш.Б, Ц.Б нар төрийн албаны шалгалтад аль аль нь тэнцсэн. Гэхдээ Ш.Б нь 72.6 оноогоор нэгдүгээр байрт орсон. Тийм учраас тухайн албан тушаалд томилуулахаар Төрийн албаны салбар зөвлөлөөс Ш.Бг санал болгосон. Гэтэл тухайн саналыг ИТХ-аас хүлээж авахгүйгээр санал болгоогүй буюу тухайн албан тушаалын шалгалтад 2 дугаар байрыг эзэлсэн Ц.Бг томилсон. Ингээд тухайн маргаан эхэлсэн. Маргааны хугацаанд тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр 2 удаа сонсох ажиллагааг явуулсан. Уг сонсох ажиллагаануудыг журмын дагуу хийгдсэн гэж үзэхгүй байгаа. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас тайлбар хүсэх зүйлүүд байна. Нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул сонсох ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан хүлээн зөвшөөрсөн үйл юм гэж тайлбарлаад байна. Тэгвэл Захиргааны  шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх ёстой. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Төрийн албаны зөвлөлд хүсэлтээ өгсөн. Үүний хариуг хүлээсээр байгаад өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Ш.Бг шаардлага хангахгүй байсан гэж дүгнэж байна. Тэгвэл Ш.Б нь төрийн албаны албан тушаалын шаардлага хангасан эсэхийг өмгөөлөгч бид дүгнэхгүй гэж ойлгож байна. Эдгээр сонсох ажиллагаанууд дундаас хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр сонсох ажиллагааг Ш.Бг томилсон сонсох ажиллагаа юу гэж үзэж байна. Яагаад гэвэл өмнөх сонсох ажиллагаанууд нь нэр дэвшигчийн сонсох ажиллагаанд оролцох эрхийг ямар нэгэн шалтгаанаар хааж Ш.Бг оролцуулаагүй. 1000 гаран километрийн зайтай явж байгаа хүнийг 15 минутын дараа сонсох ажиллагаанд оролц гэж мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа нь төрийн байгууллага иргэндээ ээлгүй тэгш бус хандаж байгаагийн илрэл юм. Миний үйлчлүүлэгч Ш.Б нь намайг тухайн албан тушаалд томилохгүй байгаа нь нам, улс төрийн хандлага гэж тайлбарласан. Магадгүй ийм ч байж болох талтай гэж бодож байна. Яагаад гэвэл Ш.Бг сонсох ажиллагаанд оролцуулах боломжоор хангахгүй байсанд оршино. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн “ж”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулга, хуралд оролцсон Тэргүүлэгчдийн санал, дүгнэлтээр 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар Ц.Бг ажилд томилоход явуулсан сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27.3, 27.4, 27.5 дугаар заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр “Ц.Бг ажилд томилох тухай” 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн Ш.Б, Ц.Б нарыг оролцуулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дахин сонсох ажиллагаа явуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад үүрэг болгож, Ц.Бг ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэхийг иргэний танхимын ажилтанд даалгаж шийдвэрлэжээ.

Харин ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор дээрх 06 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт заасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “ж” заалтыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт болгон өөрчилсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, анх ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн албан тушаалд Ц.Бг томилсон байх бөгөөд уг албанд нэр дэвшигч Ш.Б нь тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасныг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр “...хариуцагч нь “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 33-ийн “б”-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолд бүртгэгдсэн нөөцийн жагсаалтаас ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн талаарх санал дүгнэлтийг авч, сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр зохих шийдвэрээ гаргах нь хууль, холбогдох журамд нийцэхээр байна...” гэж дүгнэн маргаан бүхий тогтоолыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалаар “...салбар зөвлөл дээр дурдсан журмыг зөрчиж, нөөцөд бүртгэгдсэн нэг иргэнийг нэр дэвшүүлсэн энэ тохиолдолд томилохоос татгалзагдсан нэр дэвшигчийг томилохыг даалгах, эсхүл нэр дэвшүүлээгүй иргэнийг томилсныг зөвтгөн дүгнэж шийдвэрлэх боломжгүй. Иймд захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой тул хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь холбогдох нөхцөл байдлыг тодруулан, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзнэ....” гэж дүгнэн дээрх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлалд хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхээр Ш.Б, Ц.Б нарыг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх дүгнэлтээ ирүүлэх талаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/80, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/12 тоот албан бичгийг, мөн Төрийн албаны зөвлөлөөс дээрх 2 иргэний нэрийг дэвшүүлж санал хүргүүлэх талаар 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/949, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/1340 тоот албан бичгийг удаа дараа Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсний эцэст Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3/59 дүгээр албан бичгээр Ш.Б, Ц.Б нарыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

Уг бичгийг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Ц.Бг томилохыг 100 хувийн саналаар дэмжин, мөн өдрийн 22 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.Бг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн албан тушаалд томилсон үйл баримтууд тогтоогдож байна.

Ийнхүү маргаантай албан тушаалд нэхэмжлэгчийг томилохдоо нэр дэвшигч Ш.Бг сонсох ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй тул маргаан бүхий актуудыг гаргасан гэж хариуцагч болон гуравдагч этгээдээс маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.

Хариуцагчаас 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж, нэр дэвшигч Ш.Бд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/41 тоот албан бичгээр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг тухайн өдөр түүний фэйсбүүк хаягаар хүргүүлсэн болох нь гуравдагч этгээдийн тайлбар, гэрч С.Мөнхзулын мэдүүлгээр нотлогдож байна. Тус мэдэгдэл дээр хуралдаан болох огноог 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт гэж техникийн алдаа гаргаж буруу бичсэнээ гэрчээс хүлээн зөвшөөрсөн болно.

Ингэж мэдэгдлийн огноог буруу бичсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 21-нд нэр дэвшигч Ш.Бд мэдэгдлийг хүргүүлсэн, энэ тохиолдолд нэр дэвшигч нь санал, тайлбар гаргах боломжоо ашиглах үүднээс илт буруу огноог буцаж тодруулах, тайлбараа бичгээр гаргах, эсхүл сонсох ажиллагаанд биечлэн оролцох зэргээр санал, тайлбар гаргах боломжоо эдлэх эсэх нь өөрөөс нь хамааралтай байсан гэж үзэхээр байна. Тодруулбал захиргаа сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн тохиолдолд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагаанд заавал оролцуулах, тайлбар, саналыг заавал авах үүргийг захиргаа хүлээхгүй. 

Иймд гуравдагч этгээдийн сонсох ажиллагаанд оролцоогүйд дан ганц захиргааг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг ажилд томилсон 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолыг “сонсох ажиллагаа хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.  

Түүнчлэн, гуравдагч этгээд Ш.Б нь орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр томилогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гт хандан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг томилох сонсох ажиллагааг хууль зүйн дагуу явуулан эрх ашиг нь зөрчигдсөн иргэн намайг сонсох ажиллагаанд оролцуулах боломжийг олгоно уу” гэх гомдол гаргасныг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдээс ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06, 09 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 20 дүгээр зүйлийн 20.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн өмнө нь гаргасан тогтоолоо хүчингүй болгосон нь дараах үндэслэлээр хууль бус байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэртээ эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрхийг баталгаажуулсан хэдий ч тухайн шийдвэрийг гаргахдаа Үндсэн хууль, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Ц.Б нь төрийн жинхэнэ албан хаагч байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаахтай холбоотой, түүнийг албан тушаалд томилох, чөлөөлөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана.

Маргаан бүхий 2021 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болгосон 2020 оны 22 дугаар тогтоол нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг томилсон агуулгатай хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 “ж” “Тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох”, 20.1 Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ..., 18.1.1. “ж”,...-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:” гэж заасан Тэргүүлэгчдийн өмнөх тогтоолоо хүчингүй болгох бүрэн эрх нь хүний нөөцийн удирдлагатай холбогдуулж гаргасан шийдвэрт хамаарахгүй.

Иймд хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 “ж”, 20.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж,  өмнө нь гаргасан төрийн захиргааны албан тушаалд иргэнийг томилсон тогтоолоо хүчингүй болгосон нь хууль бус байна.  

Түүнчлэн тухайн албан тушаалд нэр дэвшигч Ш.Б нь маргаан бүхий албан тушаалд Ц.Бг томилсноос хойш 4 сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны сонсох ажиллагааны талаар гомдол гаргасан нь гомдол гаргах харьяаллыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.”, 75.2-д “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж тус тус заасан. 

Хуулийн эдгээр заалтаар томилох эрх бүхий этгээд, төрийн албан хаагч, нэр дэвшигчдийн хоорондын маргаантай холбоотой гомдлыг тухайн акт гаргасан захиргааны байгууллагад биш, харин Төрийн албаны зөвлөл, төрийн албаны салбар зөвлөлд гаргаж хянан шийдвэрлүүлэх, эдгээр байгууллага нь уг гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байхад хариуцагч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлах шийдвэрлэх” гэж заасан Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд гэж тайлбарлан хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасанд нийцэхгүй байна.

Гуравдагч этгээд Ш.Б-гаас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3/47, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2127 тоот албан бичгүүдээс үзэхэд Ц.Бг томилсон тогтоол болон сонсох ажиллагааны талаар гомдол гаргаагүй, харин өөрийн нэрийг дахин нэр дэвшүүлж өгөх агуулгатай өргөдөл гаргаж байснаас дүгнэхэд гуравдагч этгээд нь маргаан бүхий албан тушаалд нэхэмжлэгчийг томилсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлд гомдол гаргах, цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

2. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Хариуцагч нь маргаан бүхий 2021 оны 10 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Бг ажлаас нь чөлөөлж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн Ш.Б, Ц.Б нарыг оролцуулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дахин сонсох ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь 06 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг анх ажилд томилсон тогтоолыг хүчингүй болгож, дахин сонсох ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн атлаа дахин ажлаас чөлөөлсөн дээрх тогтоолыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг хуульчилсан.

Дээр дурдсанаар хариуцагч нь Төрийн албаны тухай хуульд заасан гомдол шийдвэрлэх журмыг зөрчиж гаргасан гомдлыг хүлээн авч, өөрийн бүрэн эрхэд хамааралгүй буюу Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж, улмаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг буруу тайлбарлан хэрэглэж өмнөх тогтоолоо хүчингүй болгох замаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус байна. 

Ийнхүү тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл байхгүй байхад хариуцагч түүнийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тогтоолууд нь хууль бус, эдгээр тогтоолын улмаас нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцож ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.201.138 төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт бичилт хийхийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09, 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ц.Бг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бгийн ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.201.138 төгрөгийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ