Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00048                                                   Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Э            сумын  гэх газар оршин суух, А овогт Б Эийн хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 сарын 23-ны өдөр 139/2019/00048/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Би Г.Г 2001 оны 10 сарын 18-ны өдөр танилцаж 2002 оны 11 сарын 10-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн.  2003 оны 9 сарын 18-ны өдөр хүү Г.Мөнгөнбаганыг төрүүлсэн.  2002 оноос хойш бид нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Г.Г маань 2018 оны 12 сарын 07-ны өдөр  ослоор нас барсан.  Бид 2 энэ хугацаанд  Дундговь аймгийн Эрдэнэдалай  сумын 5-р багт хүү Г.Мтай хамт амьдарч байсан.  Гэрлэлтээ энэ хугацаанд  батлуулж амжаагүй. Хүү Г.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул  бид хоёрыг  2002 оны 10 дугаар сараас 2018 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл   хамтран амьдарч байсан   болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Э нь  2002 оны 10 дугаар сараас 2018 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл Г.Гтай  хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч .Э нь  2002 оны 10 дугаар сараас 2018 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл Г.Гтай  хамтын амьдралтай байсан болох нь:

            1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн засаг даргын  2019 оны 1 сарын 16-ны өдрийн 5/07 дугаартай тодорхойлолт /ХХ-03/

            2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн засаг даргын  2019 оны 1 сарын 16-ны өдрийн 5/08 дугаартай тодорхойлолт /ХХ-04/

            3. Г.Г  нас барсны бүртгэлийн 78 дугаартай  гэрчилгээний хуулбар /ХХ-06/

            4.  Г.М /РДЗП /-ын төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-07/

            5. Гэрч Н.Ж , Г.О , Б.О  нарын гэрчийн  мэдүүлэг /ХХ-17-19/ зэрэг баримтуудаар шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Эийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 –д зааснаар А овогт Б Э /ЗЮ /-ийг Чо  овогт Г Г /ЧЖ /-тай  2002  оны 10 сараас  2018 оны 12 сарын 07-ыг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б