Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

2022 оны 11 дүгээр сарын 14                              Дугаар 2022/ШЦТ/218                Баруун-Урт сум             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэгт холбогдох 2230000000282 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 900 тоотод оршин суух хаягтай, одоогоор тус аймгийн Асгат сумын 3 дугаар баг Улаантолгой гэх газарт оршин суудаг,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛЮ90051187 регистрийн дугаартай, Хатгин овогт Цэндсүрэнгийн Алтанцэцэг.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэг нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 406 тоотод О.Даваасүрэнтэй маргалдан биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, эрүү, баруун мөр, дал, цээжинд зулгаралт, баруун бугалга, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.АлтанцэцэгийгХ.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.ЭнхбаярХ.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Хохирогч О.Даваасүрэнгийн  “...Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой   ажлаасаа тараад тээвэрчдийн 406 тоотод байх, хадам эгч Нарангэрэлийн гэр рүү, охиноо авахаар 20 цагийн үед очсон. 21 цагийн үед тэднийхээс такси дуудаад явах гэж байтал манай нөхрийн ахын эхнэр Алтанцэцэг над руу залгаад “би очиж байна, байж бай” гэхээр нь би хүлээж байтал 21 цаг өнгөрөөгөөд Алтанцэцэг бага зэрэг халамцуу ирсэн.  Тэгээд манай 2 хадам эгч Нарангэрэл, Нарангарав бид 3-ыг байнга гадуур гардаг биш, өнөөдөр ганц цаг караокед дуулъя гээд бид 4 урт цагаан караокед 21 цаг 30 минутын үед ороод 4 пиво, Алтанцэцэг, Нарангарав эгч хоёр 100 грамм захиалаад 1 цаг дуулчхаад тэндээс гараад хадам эгч Нарангэрэлийн гэрт буцаж очсон. Тэгээд тэнд бөөндөө хонохоор болоод Нарангаравын 2 ихэр хүүхэд нь ээжийгээ хараад уйлаад байсан чинь Алтанцэцэг 1 нас 3-4 сартай 2 хүүхдийг унт гээд алгадаад байсан. ...Тэгснээ Алтанцэцэгийн 5 настай хүү нь орон дээр унтаж байсан чинь татаж буулгаад алгадсан чинь хүү нь айгаад уйлаад ээж шээлээ гэсэн чинь футболк дээрээс нь татаад чирээд гарах гэтэл потволк нь хоолой дээр нь тээглээд гах, гух гээд байхаар нь би очоод “чи хүүхэд аллаа шүү дээ” гээд хүүхдийг нь булааж авсан чинь Алтанцэцэг “би өөрийнхөө хүүхдийг мэдэж байна” гээд намайг үсдээд янхан гичийгээр дуудахаар нь би бас үснээс нь зулгаасан. Тэгээд би Алтанцэцэгийн гарыг бариад дарж унагаахад хөлөөрөө миний цээж хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд үсээ тавиулаад нөгөө өрөө рүү нь ороод хаалгаа дотроос нь татаад хэсэг зогсож байгаад гайгүй байх гэж бодоод өрөөнөөс гарч иртэл Алтанцэцэг миний араас ирж үсдэж унагаагаад нүүр хүзүү хэсгээр хумсаараа маажсан. Тэгээд би арай гэж нэг гарыг нь бариад хажуу тийш нь болгоход баруун гарын тохойн дээд хэсэгт хазсан би хоолой дээрээс базаж байхдаа хүзүүнд байсан гинжийг татаж тасалсан. Тэгээд гинжний кулон нь унаад одоо олдохгүй байгаа. Тэгээд бид 2-ыг Нарангэрэл эгч болон хажуу айлын хөрш эмээ 2 салгасан. Би сууж байгаад ам цангаад байхаар нь ус уух гэтэл миний аман дотроос шүд бутраад унасан. Миний арын араа хорхой идсэн байсан болохоор тэрнээс унасан байх.  Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь хүүхдээ дагуулаад явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7х/,

 

Сүхбаатар    аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 470 дугаартай “...1. О.Даваасүрэнгийн биед баруун хацар, шанаа, эрүү, баруун мөр, дал, цээжинд зулгаралт, баруун бугалга, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 20-21х/,

 

 Яллагдагч Ц.Алтанцэцэгийн “...Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 900 тоотод амьдардаг. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай хойд талын хашаанд байдаг Гомбын гэрт Хараа гэх архийг Гомбо ууж байсан тэрнээс 4 хундага архи уусан. Тэднийхээс гараад гэрээсээ 5 настай хүүгээ аваад хадам эгч Нарангэрэлийн гэр лүү утсаар ярьж байгаад очсон. Намайг очиход хадам эгч Нарангэрэл, Нарангарав, Даваасүрэн нар байсан. Тэгээд бид нар караокед орохоор болоод Уртцагаан караокед 21 цаг өнгөрөөд орсон. Караокед ороод хүний хоёр хоёр шил пиво мөн Нарангарав эгч бид хоёр 100 грамм архи авч уусан. Тэгээд би архиндаа согтоод тасарсан, нэг мэдэхэд Нарангэрэл эгчийн гэрт очсон байсан. Тэгээд нэг мэдэхэд Нарангэрэл эгч хүргэж өгч байх шиг байсан. Даваасүрэнтэй маргаж байснаа санаж байна...Даваасүрэнг би маажсан нь үнэн, зарим зүйлийг санахгүй байна...Би нэлээн согтуу байсан болохоор согтуудаа Даваасүрэнгийн биед халдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/

 

            Хохирогч О.Даваасүрэнд үзүүлсэн яаралттай тусламжийн хуудас  /хх-ийн 19 х/

Шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаярийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 х/

 

Шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаярийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 х/

 

  Шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаярийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  34 х/

 

Шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаярийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт   / хх-ийн 45 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 50-51 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 101 дугаартай санал /хх-ийн 50-51 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаяр нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 406 тоотод О.Даваасүрэнтэй маргалдан биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, эрүү, баруун мөр, дал, цээжинд зулгаралт, баруун бугалга, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох  хохирогч О.Даваасүрэнгийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

           

Шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаяр нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Даваасүрэнтэй маргаж түүнийг баруун хацар, шанаа, эрүү, баруун мөр, дал, цээжинд зулгаралт, баруун бугалга, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаярийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ц.АлтанцэцэгийнХ.Энхбаяр үйлдлийн улмаас хохирогч О.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Ц.АлтанцэцэгийгХ.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэгт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5  болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэгт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаярийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэгт  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.ЭнхбаярЦ.АлтанцэцэгХ.Энхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Цэндсүрэнгийн Алтанцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.АлтанцэцэгийХ.Энхбаярг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэгт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.АлтанцэцэгХ.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.ЭнхбаярЦ.Алтанцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.Энхбаяр Ц.Алтанцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч О.Даваасүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгч Х.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР