Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00049                                                   Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                                        гэх газар оршин суух, Д овогт Эын Оийн хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 сарын 02-ны өдөр 139/2019/00063/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.О, нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би С.Дашзэгвэтэй 2014 оны 5 сарын 18-ны өдөр танилцаж 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс  хамтран амьдарч эхэлсэн.  2015 оны 7 сарын 30-ны өдөр  охин Д.У , 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д.Б н нарыг төрүүлсэн. 2015 оноос хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр С.Д  маань 2019 оны 1 сарын 12-ны өдөр хүнд өвчний  улмаас нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам ээж  Ш.Д  хадам эгч С.Д  болон түүний хүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р багт  амьдарч байсан. Хоёулаа нэг сумандаа харъяалагдаж  байж гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Д.У , Д.Б  тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл  хамтран амьдарч байсан   болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Э.О нь  2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл С.Д хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Э.О нь  2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл С.Да  хамтын амьдралтай байсан болох нь:

            1. Д.У н /ЗЮ /, Д.Б  /ЗЮ1 / нарын  төрсний гэрчилгээний хуулбар    /ХХ-04-5/

            2. С.Д  /ЗЕ /-ийн  нас барсны гэрчилгээний хуулбар  /ХХ-6/

            3. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р багийн засаг даргын 2019 оны 1 сарын 29-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолт /ХХ-8/

            4.  Гэрч Ч.Ал , С.Д , Ш.Д д нарын гэрчийн  мэдүүлэг /ХХ-18-25/ зэрэг баримтуудаар шууд нотлогдон тогтоогдож байна.

           

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Оийг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар Д  овогт Эын О /ЗК /-ийг  Б овогт С  Д э /ЗЕ /- тэй  2014  оны 11 сарын 20-ны өдрөөс 2019 оны 1 сарын 12-ыг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б