Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2019/00006/И |
Дугаар | 54 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 54
2019 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 139/ШШ2019/00054 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн гэх газар оршин суух, Д овогт Цын Б /РД:КЮ /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн гэх газар оршин суух Ч овогт Хгийн Г /РД:ЗИ /-д холбогдох 2.000.000 /хоёр сая / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн Б.Б миний охин эрүүгийн гэмт хэрэгт холбогдож хохирогч болох Г.Бат-Оршихын хохирол болох 2.500.000 төгрөгийг миний бие Б нь 2 удаагийн давтамжаар 5459016263 тоот дансанд шилжүүлэн төлөлт хийгдсэн юм. Хохирогч Г.Б аав Гийн данс руу шилжүүлэн хийгдсэн. Хохирогч Г.Б нь гэм хорын хохирол болох 2.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч бодит хохирлын нотлох баримт гаргаж өгөөгүй юм. Б миний бие нь Гт илүү өгсөн 2.000.000 төгрөгийн буцаан авах тухай нэхэмжлэл гаргаж байна. Иймд ...нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2018 оны 04 сарын 17 өдөр Гийн Б би хутгалаад хөнгөн гэмтэл учруулсан гэсэн онош гарсан. ..аав ээж 2 уг мөнгийг өгсөн. Хэрэг хийсэн нь үнэн болохоор буруугаа хүлээгээд 500.000 төгрөгийг хариуцагчид өгөөд үлдэх 2000000 төгрөгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Х.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хүү Бат-Орших нь 2018 оны 4 сарын 17-ны өдөр Б овогтой Б хутгалуулж хүнд гэмтэл авч хохирсон тул 2.500.000 төгрөг авсан нь үнэн болно. Б-ийн ээж Б нь охины минь шоронгүй гаргаад өгөөч гэж гуйгаад байхаар нь авсан. Миний хүү өдөрт 100.000 төгрөгийн ажил хийж байсан. Эмчилгээний зардалыг нэхэмжилсэн нь үнэн болно. Доогуур тохирчихоё гээд байхаар нь авсан юм. Одоо тэгээд олон юм яриад байвал хэргийг задлаж цагдаагийн газраар дахин шалгуулмаар байна гэжээ.
Хариуцагч Х.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б гэдэг охин манай хүүхдийг хутгалсан нь үнэн. Мөн би нэхэмжлэгчээс 2500000 төгрөг авсан нь үнэн. Хавар ямаа самналтын үе таарсан юм. ...тэгээд би нэхэмжлэгчээс 3000000 төгрөг нэхэмжилж байгаад ар гэрийнхнийг нь бодоод 2500000 төгрөг нэхсэн. 500000 төгрөгийг хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан. Гэхдээ 2500000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж чадахгүй гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Х.Гөөс гэм хорын хохиролд илүү төлсөн 2000000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Х.Гийн 5459016263 тоот дансанд 2500000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /ХХ-4/
Хариуцагч Х.Г нь хүү Бат-Оршиход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балданцэрэн нь гэмтэл учруулсан тул 2500000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Х.Гийн хүү Б эрүүл мэндэд гэм хор учруулаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй болно.
Мөн хариуцагч нь хүү Б өдөрт 100.000 төгрөгийн ажил хийж байсан. Эмчилгээний зардалыг нэхэмжилсэн гэж хариу тайлбартаа дурьдсан байх боловч дээрхи тайлбарын үндэслэл болох нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Х.Г нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 46750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 46750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч овогт Хгийн Г /РД:ЗИ /-өөс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д овогт Цын Б /РД:КЮ /-д олгосугай.
2. ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн УТХ-т урьдчилан төлсөн 46750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 46750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б