Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2019/00021/И |
Дугаар | 55 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 55
2019 оны 02 сарын 18 өдөр Дугаар 139/ШШ2019/00055 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Эын М /РД:ЗЮ регистртэй/, Зүүн олдох овогт Бийн Б /РД:ЗЮ 7 регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Талууд хүүхдийн асрамж тэтгэлэг, дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мас 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б