Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00055                                                      Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,              тоотод оршин суух, РД:ЗЮ           регистрийн дугаартай, З овогт Бийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                        тоотод албан ёсны бүртгэлтэй,  одоо Улаанбаатар хот,                    тоотод оршин суух, РД:ЗЮ  регистрийн дугаартай, Б  овогт Эын Мд холбогдох гэрлэлт цуцлуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.М, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Б миний бие 2004 онд Э.Мтай танилцаж хамтран амьдарч байгаад албан ёсоор 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 9 сарын 27-нд  охин Номин төрсөн. Анх амьдрал сайхан хэрүүл маргаангүй байсан ч архи ууж хэлэх хэлэхгүй  үгээр доромжилж өөр хүнтэй нэр холбогдон хаяж явж хамтран амьдарч сүүлдээ  гар хүрдэг болсноос хойш 2012 онд Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасаар эвлэрүүлэн зуучлахаар  орж эвлэрэн хамт амьдарч Налайх дүүрэгт  шилжин амьдарснаас хойш хэрүүл маргаан гар хүрэх доромжлох  гэрээс хөөх нь зүгээр болохгүй байснаар  2016 оны 3 сард Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш Э.М нь гадаадад үүрэг гүйцэтгэх болсон. Яваад иртэл нь нэхэмжлэлээ хойшлуул гэсэн хүсэлтийн дагуу  хойшлуулсан.  2013 оноос хойш бид хоёрын хооронд эхнэр нөхрийн халуун дулаан уур амьсгалгүй байнгын хэрүүл маргаантай, дуртай үедээ ирж үг хэлээр доромжилж  харааж зүхдэг тусдаа амьдарч байна. Эргэн хамт амьдрах бие махбодийн хувьд ямар ч харьцаагүй хүсэлгүй, сэтгэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. Гэжээ

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэв

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5-р хороонд оршин суух Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Э.М миний бие гэр бүл эхнэр Б.Бийн нэхэмжлэлтэй танилцав. Миний бие гэр бүлийн хүнээ гомдоож байсан үе байдагт  цаашид хэн хэн нь амьдралд алдсан  алдаагаа ухамсарлаж цаашид хэрүүл маргаангүй өнгөрснөө уучилцгааж үр хүүхдээ өнчрүүлэлгүй амьдрах чин хүсэлтэй байна. Миний тайлбарыг хүлээж авна уу? гэв.

Хариуцагч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Э.Бийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйлгүй гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Б нь Э.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.М  нар нь 2004 оны 06 сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2008 оны 11 сарын 10-нд бүртгүүлсэн болох нь Б.Б, Э.М нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас 2016 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

             Талууд охин М.Н  2008 оны 09 сарын 27-ны өдөр төрүүлсэн болох нь ЗК  регистртэй төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

  Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын  эд хөрөнгийн талаар  маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг   улсын орлогод үлдээж, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б  овогт Эын М /РД:ЗЮ  регистртэй/, Зүүн олдох овогт Бийн Б /РД:ЗЮ 7 регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2. Талууд хүүхдийн асрамж тэтгэлэг, дундын өмчийн хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  /далан мянга хоёр зуун / төгрөгийг   улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мас 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б