Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/254

 

2022 оны 12 дугаар сарын 13                              Дугаар 2022/ШЦТ/254                         Баруун-Урт сум             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор  Х.Насанжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

. Монгол улсын иргэн, 1980 оны 04 дугаар сарын 11-ний өдөр ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ******* Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 1,  *******,******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД: ******* *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярЧ.Идэрчулуун нь Сүхбаатар аймгийн ******* Засаг даргын тамгын газраас хогны машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийг сонгон шалгаруулахдаа тус тендерийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт нээх ёстой байсан боловч 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээж “Отто мир” ХХК-ийг шалгаруулж нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.ИдэрчулууныгХ.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч *******Х.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Нэмж мэдүүлэг гаргахгүй, прокурорын санал болгосон ялыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч “...Энэ хэргийн улмаас ******* засаг даргын тамгын газарт бодит хохирол учраагүй. 50 сая төгрөгөөр хогны машин авах ёстой байсан . Хогны машин одоо ирсэн ашиглагдаж байгаа. Харин ямар аргаар шалгаруулж тухайн хогны машиныг авсан гэдгийг би мэдэхгүй. Цагаан өнгийн хогны машин 2022 оны 08 дугаар сард хүлээж аваад ашиглаж байгаа” гэх мэдүүлэг /х.х 1-р хав 126-127 х/, 

 

Гэрч “...Наран суманд хогны машин нийлүүлэх тендер зарласан байсан. Ингээд үнийн санал хүргүүлсэн. Дараа нь Сүхбаатар аймгийн цахим хуудсанд ******* Засаг даргын тамгын газар хогны машин хүлээж авлаа гэсэн зурагтай зар байршуулсан байсан. Тендер нээгдэх хугацаандаа нээгдсэн хоёр компани оролцсон манай компани  хамгийн бага үнийн санал хүргүүлсэн гэхдээ тендерт шалгараагүй байсан. Би ингээд ******* Засаг даргын орлогчтой утсаар яриад танайх арай дэндэж байна би заавал шалгарах ёстой гээгүй тендерийн баримт бичиг нээгээгүй  байхад ялагчийг сонгон шалгаруулж машинаа хүлээж авсан  байна гэж хэлэхэд “манайх хогондоо баригдаад яах ч арга үгүй авчихсан юм” гэж хэлж байсан. Ингээд гомдол гаргасан. ...Тухайн үедээ хор шар хөдлөөд гомдол гаргасан юм. Тендер нээгээгүй байхад буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр машин хүлээж авлаа гэсэн  мэдээлэл өөрсдөө оруулсан байсан. Ингээд дараа нь тендерээ нээж тухайн машин авсан компаниа шалгаруулсан байсан. Нээгдээгүй байхад тендер шалгаруулдаг яасан том толгойтой хүмүүс юм та нарыг хэлдэг газар нь хэлнэ гэж би Засаг даргын орлогчид хэлсэн. Зүгээр нээгээд манайх ялагдсан бол хамаагүй хогны машин хүлээж аваад тендерээ нээхээр утга үгүй болоод байгаа юм. Би тухайн цахим хуудсан дээрх мэдээллийг өөр машин л хүлээж авч байгаа юм байх гэж бодоод тендер нээх хугацааг хүлээсэн боловч Наран сум тендер нээхээс өмнө хогны машинаа хүлээгээд авсан байсан” гэх мэдүүлэг, /х.х-ийн 1-р хав 130-131 х/ 

 

Гэрч “...Би 2022 оны 04 дүгээр сард Засаг даргын захирамжаар үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон. Сумын нийт худалдан авах ажиллагааг 2022 онд зохион  байгуулах үнэлгээний хорооны гишүүнээр томилсон. Яг  хогны машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо гэж тусдаа томилогдсон зүйл байхгүй. Хогны машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  тендерийг шалгаруулахад үнэлгээний хороо огт хуралдаагүй. Энэ тендер шалгаруулалтын талаар надад мэдэх зүйл байхгүй. ...******* Засаг даргын тамгын газар 2022 оны 08 дугаар сард хогны машин авсан байсан. ...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан. Намайг ээлжийн амралт авахад хогны машин ирээгүй байсан. ажилд ороход  хогны машин ирсэн байсан. Засаг даргын орлогч Үнэлгээний хороо хуралдсан гээд тэмдэглэл хийсэн байгаа шүү машин авахын тулд бичиг баримт ингэж бүрдүүлсэн шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг,  /х.х 1-р хав 150-151х/, 

Гэрч өгсөн “...******* Засаг даргын тамгын газрын 2022 оны худалдах авах ажиллагааны үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар намайг томилсон байсан. Үнэлгээний хороо Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар байгуулагдсан. Тендер болгон дээр тусгайлан үнэлгээний хороо байгуулагдаагүй. Үнэлгээний хорооны даргаар Засаг даргын орлогч Ч.Идэрчулуун, гишүүдэд ,, нар орсон. дугаартай тендер шалгаруулалтын талаар үнэлгээний хороо хуралдах тов гэж гараагүй тендер 2022 оны 08 дугаар сард зарласан гэсэн. Би тухайн үед ээлжийн амралттай байсан. Засаг даргын орлогч Идэрчулуун хогны машины тендерийг зарласан байх. ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орсон. Намайг ажилд ороход тендер шалгаруулж “Отто мир” ХХК-аас хогны машин хүлээж авсан байсан. Хогны машин хүлээж авсны дараа тендерийн баримтыг харахад 2 компани үнийн санал ирүүлсэн байсан. Би үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл гэж үйлдээгүй. Орлогч дарга Идэрчулуун миний нэрээр хурлын тэмдэглэл үйлдсэн байсан би гарын үсэг зурсан. Авлигатай тэмцэх газраас хүн ирлээ гээд надаар хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан. Би хогны машин хүлээж авахад нь байгаагүй амралттай байсан. ...Би жи мэйл хаяг болон нууц үгийг Засаг даргын орлогчид үлдээсэн. Ингээд тендер шалгаруулалтыг нээх нууц үгийг авсан байх. Би ээлжийн амралтаараа ******* 1 дүгээр баг Гүн худаг гэх газарт хөдөө гэртээ байсан. Үүнээс өмнө нэг удаа хогны машин нийлүүлэх тендер зарласан. Үнэлгээний хорооны дарга болохгүй болчихлоо дахиж зарлана гэсэн. Ямар учраас яагаад болохгүй байгаа талаараа хэлээгүй. Үнэлгээний хороо бол хуралдаагүй” гэх мэдүүлэг, /х.х 1-р хав 145-147 х/, 

 

Гэрч “... 2 удаа тендерийн бичиг баримт хүргүүлсний дараа тамгын газрын орлогч даргаас танайх шалгарсан машинаа нийлүүл гэж хэлсэн. Мөнгийг нь машин хүлээлгэж өгсний дараа удаагүй 2-3 хоногийн дараа шилжүүлсэн. Анх бол тендер зарласных нь дараа орлогч дарга нь юм шиг байна лээ тендер дээр байсан утсаар ярихад “5 сая төгрөгөөр нь Тамгын газрын засвараа хийх гээд 50 сая төгрөгөөр тендерээ зарлаж байгаа. 45 саяд машинаа багтаана, 5 саяыг нь дараа дараа нь авах юм” ярьж байсан. Ер нь бол манай өгөхөөр тохироод тендерт оролцсон. Оролцох явцад валютын ханш өссөн, хил гааль хаасантай холбоотой 5 сая төгрөг өгөх боломжгүй болсон” гэх мэдүүлэг, /х.х 1-р хав 154-155 х/, 

 

Гэрч “...Хогны машин 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авсан. Гадаа хогны машин ирсэн гэсэн тул тамгын газрын бүх ажилчид гарсан. Гадаа машин ирсэн байсан. Ингээд Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга болон жолоочид тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. ...Засаг даргын орлогч Идэрчулуун тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. ...Энэ ажлыг Засаг даргын орлогч хариуцсан болохоор мэдэхгүй байна. Үнэлгээний хорооны дарга Идэрчулуун тоот төлөвлөж орж ирээд зуруулсан. ...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 50,000,000 төгрөгөөр хогны машин худалдан авахаар 2022 онд батлагдсан. 2022 оны худалдан авах ажлын төлөвлөгөөнд багтсан байсан. 2015 онд хогны машин авсан байсан. Уг машин нь эвдэрсэн байсан. 2022 оны 01 дүгээр сараас хогны машин зогссон. Одоо авсан хогны машин нь Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэгдэнэ. ” гэх мэдүүлэг, (х.х 1-р хавтас 163-164-р тал), 

Гэрч “....Би  Наран суманд 2022 онд худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулсан. Яг хогны машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээ хороо гэж тусад нь байгуулаагүй. Үнэлгээний  хорооны даргаар Засаг даргын орлогч Идэрчулуун, нарийн бичгийн даргаар төрийн сангийн мэргэжилтэн Бадамгарав, гишүүдэд нягтлан бодогч Уянга, Отгонтуяа, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Ариунтунгалаг нарыг томилсон. Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс амралтаа аваад эмнэлэгт хэвтсэн. Дарьганга сум Оттомир ХХК-аас хогны машин авч байна гэсэн мэдээлэл авсан. Оттомир ХХК-ийн захирлын утсыг олж аваад утсаар ярьсан. Оттомир ХХК нь хилээр хогны машин оруулж ирж байгаа Дарьганга суманд нийлүүлэх гэж байгаа одоо хилээр орж ирж байна гэж хэлсэн. Би ингэхээр нь орлогч Идэрчулуунд  “Оттомир ХХК хогны машин нийлүүлдэг юм байна шүү. Та нар тендер юм аа зарлаарай” гэж хэлсэн. ..Тухайн үед бол мэдээгүй. 2-3 удаа уг  тендерийг зарласан орох компани олдохгүй байна гэж надад хэлж байсан. Тендер зарлаад хэзээ нээсэн гэдгийг бол мэдэхгүй. ...Би бол хогны машин нийлүүлдэг компани байна шүү гэсэн мэдээлэл өгсөн. Гэрээ батлуулахдаа энэ компаниас авахаар болсон гэж хэлсэн. Тендерт Оттомир ХХК-ийг шалгарсан гэж байсан. Мөн төлбөрийн хүсэлт дээр  гарын үсэг зурсан. ...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хогны машин авсан. Үнэлгээний хороо надад бичгээр зөвлөмж шийдвэр өгөөгүй амаар танилцуулсан. 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 50,000,000 төгрөгөөр хогны машин авна гэж тусгагдсан байгаа” гэх мэдүүлэг, /х.х 1-р хав 158-160 х/, 

 

******* засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/24 дугаартай “Үнэлгээний хороо шинэчлэн байгуулах тухай” захирамжийн хуулбар /х.х 1-р хав 8 х/, 

 

Худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийн хуулбар х.х 1-р хавтас 9-117 х/, 

 

Ч.Идэрчулууны ажилд томилогдсон захирамжийн хуулбар /хх-ийн 1-р хав 118 х/, 

******* иргэдийн төлөөлөгчийн хурлын “сумын 2022 оны төсөвт тодотгол хийх тухай ” 05 дугаар хурлын тогтоол /хх-ийн 231-234 х/

 

******* иргэдийн төлөөлөгчийн хурлын “сумын 2022 оны төсөв батлах тухай” 03 дугаар хурлын тогтоол /хх-ийн 226-230 х/

 

Ч.Идэрчулууны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1-р хав 235 х

Шүүгдэгч Ч.Идэрчулууны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 242 х/

 

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 241 х/

 

Шүүгдэгч *******ы оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 240 х/

 

  Шүүгдэгч Ч.Идэрчулууны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  235 х/

 

Ч.Идэрчулууны төрийн албан хаагчийн анкет, намтар /хх-ийн 243-250 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 116 дугаартай прокурорын тогтоол /2-р  хав хх-ийн 11-12 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 116 дугаартай санал /хх-ийн 13-14 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* Засаг даргын тамгын газраас хогны машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийг сонгон шалгаруулахдаа тус тендерийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт нээх ёстой байсан боловч 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээж “Отто мир” ХХК-ийг шалгаруулж нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох иргэний нэхэмжлэгч Г.Цолмон, гэрч Ч.Очирцогт, , Б.Бадамгарав, Т.Отгонбаяр, Э.Зулцэцэг, Л.Оч нарын мэдүүлэг, ******* засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/24 дугаартай “Үнэлгээний хороо шинэчлэн байгуулах тухай” захирамжийн хуулбар, Худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийн хуулбар, Ч.Идэрчулууны ажилд томилогдсон захирамжийн хуулбар, ******* иргэдийн төлөөлөгчийн хурлын “сумын 2022 оны төсөвт тодотгол хийх тухай ” 05 дугаар хурлын тогтоол, ******* иргэдийн төлөөлөгчийн хурлын “сумын 2022 оны төсөв батлах тухай” 03 дугаар хурлын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Идэрчулуунд холбогдох дээрх үйл баримтыг нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг,  мөн хуулийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заажээ,

Шүүгдэгч Ч.Идэрчулуун нь гэмт хэрэг үйлдэх үедээ ******* Засаг даргын орлогч ажилтай байсан бөгөөд энэ Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д  “төрийн улс төр, захиргаа, тусгай албан тушаалд байнга, эсхүл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч” гэсэн тодорхойлолтод хамаарч байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

 “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг,

 

“Өөртөө, бусдад давуу байдал олгосон” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.Идэрчулуун нь Сүхбаатар аймгийн ******* Засаг даргын тамгын газраас хогны машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийг сонгон шалгаруулахдаа тус тендерийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт нээх ёстой байсан боловч 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээж “Отто мир” ХХК-ийг шалгаруулж өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж зориуд бусдад давуу байдал бий болгосон ба энэ нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн  байх тул гэм  буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн “ бусдад давуу байдал бий болгосон” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Иргэний нэхэмжлэгч Г.Цолмон нь “Энэ хэргийн улмаас ******* Засаг даргын тамгын газарт бодит хохирол учраагүй бөгөөд 50 сая төгрөгөөр хогны машин авах байсан бөгөөд хогны машин ирсэн одоо ашиглагдаж байгаа. Харин ямар аргаар шалгаруулж авсныг нь мэдэхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5  болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярЧ.Идэрчулуун нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ******* танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 1 жилийн  дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Энхбаяр*******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Идэрчулууныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Идэрчулуунд оногдуулсан торгох ялыг 1 жилийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Идэрчулуун нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Идэрчулуунд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Идэрчулуунд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч  Ч.Идэрчулуун нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, иргэний нэхэмжлэгч Г.Цолмон нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР