Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/0060                                                      Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                                 3 тоотод оршин суух, РД:ЗЮ  регистрийн дугаартай, Б   овогт Цын Гы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                                   6 тоотод оршин суух, РД:ЗЮ регистрийн дугаартай, Х  овогт Бын Шт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр 510000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Б.Ш, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г миний бие Б.Штай 2000 онд танилцаж, үерхэж байгаад 2004 онд хүү Г.Дийг төрүүлсэн. Миний хүү одоо 15 настай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р сургуульд буюу математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 9А ангид суралцаж байна. Миний бие хүүгийн эцэг Б.Шаас өдийг хүртэл хүүгээ өсгөж хүмүүжүүлэхэд тусламж дэмжлэг авч нэхэж байгаагүй. Хэдий  миний бие ажил хөдөлмөр эрхлэж байгаа ч гэсэн банкны өндөр зээлтэй хүүгийн сургуулийн төлбөрт жилд 170.000 төгрөгийг төлдөг. Хүү маань удахгүй оюутан болж, сургалтын төлбөрөөс эхлүүлэн нэлээдгүй зардал гарна. Одоо   Б.Шыг эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, туслаж дэмжих цаг нь болсон гэж бодож байна. Мөн хүү Г.Д нь Сайнцагаан сумын 4-р сургуульд сурдаг болсон бөгөөд дунд ангийн сургалтын төлбөр нь жилийн 170.000 төгрөг байдаг. Миний бие хүүгийнхээ 2016-2018 онд буюу 7, 8 ангийнх нь сургуулийн төлбөр нийт 340.000 төгрөгийг төлсөн. Одоо 9-р ангийнх нь сургалтын  төлбөр 170.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Хүүгээ 15 нас хүртэл нь Б.Шаас хүүхдийн тэтгэлэг гаргуулаагүй, ямар нэгэн дэмжлэг аваагүй учир 3 жилийн сургалтын төлбөр болох 2017, 2018 оны төлөгдсөн нийт 340.000 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй 170.000 төгрөгийн төлбөрүүдийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Б.Шаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сургалтын төлбөр нийт 510.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.Шаас   сургалтын төлбөр 400000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Одоо үлдэх 110000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.Ш тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие Ц.Гы шүүхэд гаргасан хүүхдийн сургалтын төлбөр 510000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бэлнээр 400000 төгрөгийг 2019 оны 01 сарын 31 өдөр өгч үлдэх 110000 төгрөгийг 2019 оны 02 сарын 15 дотор төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүү Г.Д нь миний хүүхэд мөн болно. Маргах зүйлгүй. Сургалтын төлбөрийн үлдэгдэл 110000 төгрөгийг 2019 оны 2 сардаа багтаан төлж барагдуулна гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.Г нь Б.Шт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 510.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Б.Ш  нарын дундаас 2004 онд хүү Г.Д төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүү Г.Дий /РД:ЗК 0/ регистртэй 230 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Шаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Ц.Дийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн сургалтын төлбөр 510.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Б.Ш нь 400000 төгрөг төлж, үлдэгдэл 110000 төгрөгийг 2019 оны 2 сард багтаан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчын зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 64612 төгрөгийг   улсын орлогод үлдээж, хариуцагчаас  64612 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар  Гы Д /РД: ЗК 0/-ийг    16 нас /суралцаж байгаа бол  18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Халх  овогт Бын Шаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.  Хүү Б.Дийн  сургалтын төлбөр 510.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64612  /жаран дөрвөн мянга зургаан зуун арван хоёр / төгрөгийг   улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шаас 64612  /жаран дөрвөн мянга зургаан зуун арван хоёр / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б