Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/255

 

 

2022  оны 12 дугаар сарын 14                      Дугаар 2022/ШЦТ/255                              Баруун-Урт сум    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******, *******,

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 00 цагийн орчим ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт*******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд дээд шүднүүдийн голын дөрвөн шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Амарсайхан нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 00 цагийн орчим ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд зүүн хацарт зулгаралт, зүүн талын завжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Амарсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч найзыгаа зодсондоо гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул дахин өгөхгүй гэв

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул дахин өгөхгүй гэв.

 

Хохирогч*******ы “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би шинэ гэр барьж ах, дүү, хамаатан садан болон ойр орчмын хөрш айлуудаа гэртээ оруулж цай уулгасан юм. Тэгтэл тэр өдөр 15 цагийн үед манай саахалт айлын хүн болох ******* нь эхнэрийн хамт ирж шинэ гэрийн цайллагад орсон бөгөөд бид хоёр хамт архи уугаад жаахан суусан юм. Тэгтэл орой нь 23 цагийн үед би Батбаярын дүү Батжаргалыг морь сайн уяж байна гэх мэтээр магтсан чинь “тэр муу яадаг юм та хоёр юу юм бэ” гээд намайг сандал дээрээс түлхэж газар унагасан юм. Тэгээд би газар суугаад чи яагаад намайг түлхэж байгаа юм бэ гэж хэлтэл миний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн юм. Тухайн үед миний амнаас их цус гарахаар нь цусаа арчаад харсан чинь миний дээд талын үүдэн дөрвөн шүдний баруун талын хоёр шүд унасан бөгөөд зүүн талынх нь хоёр шүд хугарсан байсан. Тэгээд би яагаад намайг ингэсэн талаар би Батбаяртай маргалдаад зогсож байхад манай баруун гэрт унтаж байсан Энхжаргал гэх хүн гарч ирээд бид хоёрыг салгасан юм” гэх мэдүүлэг /хх 09-10х/,

 

Хохирогч *******ын “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай нутгийн Хоржир овогтой Амарсайхан нь шинэ гэр бариад найр хийсэн юм. Тэгээд би уг найранд ганцаараа 14 цагийн үед очсон юм. Намайг очиход уг айлд нутгийн хүмүүс байсан бөгөөд тэр хүмүүс нь цай хоол идэж уугаад явсан юм. Би үлдээд*******тай архи ууж байгаад шөнийн 00 цагийн үед байх яг цагийг нь сайн санахгүй байна. Бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Эхлээд******* нь намайг ядуу гэх мэтээр муулсан тэгээд бид хоёр маргалдаж байтал******* нь миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би*******ыг сууж байсан сандал дээрээс нь түлхэж газар унагаад сууж байхад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл*******ы үүдэн дөрвөн шүд нь унасан байсан. Тухайн үед*******ы эхнэр Х.Ууганцэцэг намайг гэрээс хөөж гаргасан бөгөөд би гэрийнх нь гадаа байж байтал******* нь миний араас гарч ирээд газар суугаад юм ярьж сууж байсан. Би тэр үед болсон явдлаа сайн санахгүй байна. Зарим зүйлийг санаад зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд би шөнийн 01 цагийн үед гэртээ ирсэн байсан. ...Бид хоёрыг муудах үед*******ы эхнэр Х.Ууганцэцэг, миний хамтран амьдрагч Л.Адъяа бид дөрөв байсан ба өөр хүн байгаагүй. ...Би*******д цохиулснаас болж миний зүүн талын буйл дотор талдаа урагдсан. Гадна талдаа жаахан хавантай байсан” гэх мэдүүлэг /хх 15-17х/,

 

Гэрч “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манайх шинэ гэр бариад ах, дүү нар болон ойр орчмын хүмүүс гэртээ оруулж цай уулгасан юм. Тэгээд өдөр 15 цаг 20 минутын үед манай ойр нутагладаг ******* нь эхнэр Адъяагийн хамт манайхаар ирсэн. Манайд ирээд ******* нь гэрт байсан хүмүүсийн хамт 5 шил архи хувааж уусан. Энэ үед манайхаар орж гарсан хүн бүртэй хувааж уусан. Тэр архинаас манай нөхөр мөн адил хувааж уусан. Тэгээд манайд ирсэн хүмүүсийн сүүлч нь 22 цагийн үед явсан бөгөөд ******* нь эхнэртэйгээ хоёулаа манайд үлдсэн. Тэгээд ******* нь архи нэхээд байхаар нь үлдсэн нэг шил архи гаргаж өгсөн чинь өгсөн архи голоод уугаагүй сууж байгаад манай нөхөртэй юм ярьж байгаад манай нөхрийг сандал дээрээс нь түлхээд газар унагасан. Тэр үед манай нөхөр авдрынхаа өмнө хөлөө жийгээд сууж байтал ******* нь сандал дээрээс босож ирээд манай нөхрийн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл манай нөхрийн амнаас цус гарсан. Тэгэхээр нь би *******ыг гэрээс түлхэж гаргасан бөгөөд ******* нь буцаж орж ирээд манай нөхрийн нуруун тус газар луу өшиглөсөн. Тэгэхээр нь би *******ыг дахиад гэрээс хөөгөөд гаргатал манай нөхөр араас нь гараад ирсэн. Гадаа гарч ирээд би *******т хандаад та яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ гэж асуутал одоо ах нь ахиж муудахгүй гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг гадаа орхиод хүүхдээ хөхүүлэхээр орсон юм. Тэгээд намайг гэрт байж байтал *******ын эхнэр нь гэрт орж ирээд нөгөө хоёр чинь гадаа муудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гартал ******* нь манай нөхрийг газар унагаад доош нь харуулаад хэвтүүлээд нуруун дээр нь нэг хөлөөрөө гишгээд байж байсан. Тэгээд би очоод болиулаад нөхрөө гэрийнхээ зүүн талаас аваад хаалган дээр авчирч суулгаад *******ыг мотоцикл руу нь явуулаад эргэтэл ******* нь манай нөхрийг өшиглөх гэж байгаад миний шилэн хүзүүн дээр нэг удаа өшиглөсөн. Тэгээд ******* нь мотоциклоо унаад хаазлаад та хоёрыг дайрч ална гэхээр нь би нөхрөө гэр лүүгээ түлхэж оруулаад хаалгаа цоожилсон. Тэгтэл ******* нь гэрийн хаалга балбаж намайг доромжилж байгаад яваад өгсөн. Явахдаа манай баруун гэрт унтаж байсан хүнийг сэрээгээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх 28-30х/,

 

Гэрч “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай хажуу талын айлын хүнийх болох******* гэх айл шинээр гэр барьж бид нарыг ирж хоол цай уу гэж хэлсэн юм. Тэгээд тухайн өдөр манай нөхөр ******* нь надаас өмнө уг айл руу явсан бөгөөд би араас нь машинтай хүнээр*******ы гэрт буулгуулсан юм. Тэгээд бид нар тэнд ирсэн хүмүүстэй нийлж хоол цай идэж уусан бөгөөд би тэр айлд архи огт уугаагүй. Харин манай нөхөр тэр айлд ирсэн хүмүүстэй архи уугаад байсан. Тэгээд уг айлд ирсэн хүмүүс бүгд яваад манай нөхөр *******,******* нар нь хоёулаа архи уугаад шөнө 00 цагийн үед байх хоорондоо муудаад эхэлсэн. Чухам юу ярьсныг мэдэхгүй байна бодвол морь мал ярьж байгаад муудсан байх. Гэнэт******* нь манай нөхөр *******ын шанаа тус газар гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл манай нөхөр уурлаад*******ыг сандал дээрээс нь түлхэж унагаад газар сууж байхад нь босож очоод хөлөөрөө*******ы нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь*******ы эхнэр бид хоёр гэрээс гаргаад гадаа зогсож байтал******* нь араас гараад ирсэн. Тэгээд тэр хоёр гэрийн гадаа бид хоёр муудахгүй гээд газар суугаад юм яриад эхлэхээр нь би Амарсайханы эхнэрийн хамт гэр лүү нь орсон юм. Тэгээд гэнэт гэрийн гадаа муудаад эхлэхээр нь бид хоёр гэрээс гараад очиход мөн тэр хоёр хоёр биеийнхээ хувцаснаас зуураад зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр очиж салгаад би нөхөр *******ыг аваад гэр лүүгээ явсан юм” гэх мэдүүлэг /хх 24-25х/,

                       

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 504 дугаартай “...Х.Амарсайханы биед дээд үүдэн голын дөрвөн шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 15 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 40-41х/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 503 дугаартай “...*******ын биед зүүн хацарт зулгаралт, зүүн талын завжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 48-49х/,

 

Яллагдагч *******ын өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг өмгөөлөгч Т.Хүдэр уншиж танилцууллаа. Уг прокурорын тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй. Уг тогтоолд миний үйлдсэн хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр нь бичсэн байна” гэх мэдүүлэг /хх 65-67х/,

 

Яллагдагч*******ы “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх 77-79х/

 

Шүүгдэгч *******ын оршин  суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 82 х/

 

  Шүүгдэгч *******ын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 х/

 

Шүүгдэгч******* оршин  суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 90 х/

 

  Шүүгдэгч*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 х/

 

Шүүгдэгч*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******,******* нар нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 00 цагийн орчим ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан  зодолдож ******* нь*******ы эрүүл мэндэд дээд шүднүүдийн голын дөрвөн шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол,******* нь *******ын эрүүл мэндэд зүүн хацарт зулгаралт, зүүн талын завжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч*******ы “...Тэгтэл орой нь 23 цагийн үед би Батбаярын дүү Батжаргалыг морь сайн уяж байна гэх мэтээр магтсан чинь “тэр муу яадаг юм та хоёр юу юм бэ” гээд намайг сандал дээрээс түлхэж газар унагасан юм. Тэгээд би газар суугаад чи яагаад намайг түлхэж байгаа юм бэ гэж хэлтэл миний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн юм. Тухайн үед миний амнаас их цус гарахаар нь цусаа арчаад харсан чинь миний дээд талын үүдэн дөрвөн шүдний баруун талын хоёр шүд унасан бөгөөд зүүн талынх нь хоёр шүд хугарсан байсан...” гэх,

Хохирогч *******ын “...Эхлээд******* нь намайг ядуу гэх мэтээр муулсан тэгээд бид хоёр маргалдаж байтал******* нь миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би*******ыг сууж байсан сандал дээрээс нь түлхэж газар унагаад сууж байхад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл*******ы үүдэн дөрвөн шүд нь унасан байсан. Тухайн үед*******ы эхнэр Х.Ууганцэцэг намайг гэрээс хөөж гаргасан бөгөөд би гэрийнх нь гадаа байж байтал******* нь миний араас гарч ирээд газар суугаад юм ярьж сууж байсан... гэх,

Гэрч  “...Тэр үед манай нөхөр авдрынхаа өмнө хөлөө жийгээд сууж байтал ******* нь сандал дээрээс босож ирээд манай нөхрийн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл манай нөхрийн амнаас цус гарсан. Тэгэхээр нь би *******ыг гэрээс түлхэж гаргасан бөгөөд ******* нь буцаж орж ирээд манай нөхрийн нуруун тус газар луу өшиглөсөн. Тэгэхээр нь би *******ыг дахиад гэрээс хөөгөөд гаргатал манай нөхөр араас нь гараад ирсэн... Тэгэхээр нь би тэр хоёрыг гадаа орхиод хүүхдээ хөхүүлэхээр орсон юм. Тэгээд намайг гэрт байж байтал *******ын эхнэр нь гэрт орж ирээд нөгөө хоёр чинь гадаа муудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гартал ******* нь манай нөхрийг газар унагаад доош нь харуулаад хэвтүүлээд нуруун дээр нь нэг хөлөөрөө гишгээд байж байсан... гэх,

Гэрч “...Гэнэт******* нь манай нөхөр *******ын шанаа тус газар гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл манай нөхөр уурлаад*******ыг сандал дээрээс нь түлхэж унагаад газар сууж байхад нь босож очоод хөлөөрөө*******ы нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн....” гэх  мэдүүлгүүд,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 504 дугаартай “...Х.Амарсайханы биед дээд үүдэн голын дөрвөн шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 15 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх ,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 503 дугаартай “...*******ын биед зүүн хацарт зулгаралт, зүүн талын завжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Амарсайхан, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас:  шүүгдэгч *******,******* нар нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 00 цагийн орчим ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан  зодолдож ******* нь*******ы эрүүл мэндэд дээд шүднүүдийн голын дөрвөн шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол,******* нь *******ын эрүүл мэндэд зүүн хацарт зулгаралт, зүүн талын завжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруутай нь хангалттай тогтоогдож байх тул гэм буруугийн талаар саналгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

   Шүүгдэгч Н.Амарсайхан, ******* нар гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг  гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэгт гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж харилцан зодолдож ******* нь хохирогч*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус  учруулжээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч*******ыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч*******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” учруулах  гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч:  Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн харилцан бие биедээ гомдолгүй, хоорондоо эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Амарсайханыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох  саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд *******ын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Улсын яллагчаас 800 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Уг саналыг хүлээн зөвшөөрч байна. 800000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ************** нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хоорондоо эвлэрсэн бие биедээ гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял,*******д мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, Н.Амарсайхан хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч*******ы биед хүндэвтэр хохирол, шүүгдэгч*******ы үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар эвлэрсэн бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд *******,*******  нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******,******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******, х.Амарсайханд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,******* нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч нар бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР