Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/256

 

2022 оны 12 дугаар сарын 14                               2022/ШЦТ/256                                   Баруун-Урт сум              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн,  1978 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг,  С******* оршин суудаг, урьд

******* шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар ял шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусан суллагдаж байсан,

******* шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж  байсан, РД:*******, Хоосой  овогт Алтангэрэлийн Энхтөр.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 14-02 тоот хаягийн гадна эхнэр маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол  санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд  мэдүүлэхдээ: Эхнэртэйгээ маргалдсан эхнэр ажлын хүнтэй хардаад над руу баахан дайрч хэрүүл хийсэн. Тэр үед гэрээ галлаагүй гэр хүйтэн байсан. Тэгсэн чинь эхнэр хүүхдүүдээ авч ирнэ гээд байхаар тэсэхгүй эхнэрээ зодсон миний буруу бид 2 эвлэрсэн, харилцаа энгийн байгаа гэв.

 

Хохирогч С.Шүхэрцэцэгийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 20 цаг өнгөрөөгөөд ажлынхаа Мяндсанхолбоо гэх хүнтэй дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,75 литрийн архийг авч гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр бид гурав тэр архийг хувааж уусан. Архиа ууж дууссаныхаа дараа Мяндсанхолбоог гаргаж өгчхөөд гэртээ орсон. Тухайн үед манай хоёр хүүхэд манай гэрийн урд байдаг ээжийн дүүгийнд унтаж байсан юм. Би нөхөртөө хоёр хүүхэд рүүгээ явж унтлаа гээд хашаанаас гараад явж байтал манай нөхөр ******* нь гэртээ хоносонгүй, мөн урд айл руу явуулахгүй гээд намайг араас түлхэж унагаагаад, миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босоод ээжийн дүүгийнх рүү ороод унтсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,

 

Гэрч “...Би тухайн өдөр 19 цаг өнгөрөөгөөд С.Шүхэрцэцэгийн хамт ажлаа тараад гэрт нь очсон, Хараа нэртэй 0,75 литрийн архийг С.Шүхэрцэцэг, ******* нарын хамт хувааж уусан. Тэгээд архиа хувааж уучхаад би  удалгүй гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 489 дугаартай “...1. С.Шүхэрцэцэгийн биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36-37х/,

 

Яллагдагч *******ийн “...Бид хоёр 2003 оноос хамт амьдарч байгаа, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа 3 хүүхэдтэй....Манай эхнэр С.Шүхэрцэцэг нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед ажлаа тараад ажлынхаа Мяндсанхолбоо гэх эмэгтэйтэй гэртээ ирсэн. Тухайн үед гэртээ ирэхдээ бага зэрэг согтуу орж ирсэн. Ирэхдээ Хараа нэртэй 0,5 литрийн архитай ирээд тэр үед би хоол цай хийж өгөөд хамт сууж уусан юм. Тэгээд найз Мяндсанхолбоо нь 21 цаг өнгөрөөд яваад өгсөн.Тэгээд би Мяндсанхолбоог гаргаж өгчхөөд гэртээ ороход манай эхнэр намайг тухайн үед хүнтэй хардаад бид хоёр маргалдсан. Тэр үед манай хүүхдүүд гэрийн урд талын хашаанд айлд байсан юм.Тэгээд манай эхнэр хүүгээ авч ирнэ гэхээр нь би эхнэртээ “гэр орон хүйтэн байна, гэрт галлаагүй байгаа, яах гээд байгаа юм бэ” гэхэд эхнэр миний үгэнд орохгүй, авч ирнэ гээд зөрүүдлээд байхаар нь татаж аваад уурандаа нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэр лүү оруулж ирэхэд хамар нь шалбарчихсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50х зэрэг болно.

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04-06 х /

 

Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 29/

 

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 х/,

 

Хохирогч гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72 х/  зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 14-02 тоот хаягийн гадна эхнэр маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  С.Шүхэрцэцэгийн “ ... Би нөхөртөө хоёр хүүхэд рүүгээ явж унтлаа гээд хашаанаас гараад явж байтал манай нөхөр ******* нь гэртээ хоносонгүй, мөн урд айл руу явуулахгүй гээд намайг араас түлхэж унагаагаад, миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх,

Гэрч “...Би тухайн өдөр 19 цаг өнгөрөөгөөд С.Шүхэрцэцэгийн хамт ажлаа тараад гэрт нь очсон, Хараа нэртэй 0,75 литрийн архийг С.Шүхэрцэцэг, ******* нарын хамт хувааж уусан. Тэгээд архиа хувааж уучхаад би  удалгүй гэр рүүгээ явсан... гэх  мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 489 дугаартай “ ... С.Шүхэрцэцэгийн биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 14-02 тоот хаягийн гадна эхнэр маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...”  гэв.

 

Шүүгдэгч *******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж түлхэж унагах, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Шүхэрцэцэгийг гэртээ хоносонгүй айлд хонох гэлээ гэж түлхэж унаган нүүр нь өшиглөж зодон түүний эрүүл мэндэд нь хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирогчтой эвлэрсэн, ******* ажил хөдөлмөр эрхэлдэггүй өөрийн гэсэн орлогогүй хувийн байдлыг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн суугаа газар буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас  гадагш гарахгүй байхаар тогтоох саналтай гэв.

 

Шүүгдэгч *******:  Хэлэх зүйлгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч С.Шүхэрцэцэгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт  мэдүүлжээ.

Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

Шүүгдэгч *******д  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хоосой овогт Алтангэрэлийн Энхтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хохирогч С.Шүхэрцэцэг гомдолгүй нэхэмжлэх, зүйлгүй гэсэн, шүүгдэгч *******  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР