Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/257

 

2022 оны 12 дугаар сарын 16                              Дугаар 2022/ШЦТ/257                Баруун-Урт сум             

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугарзагд,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Н.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Батхуягт холбогдох эрүүгийн 2230002680348 дугаартай  хэргийг  2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багт оршин суух хаягтай, Дорноговь аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж хугацааны өмнө тэнсэн сулласан РД:ЛИ79101779 , Орлой овогт  Нямнамжирийн Батхуяг,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Н.Батхуяг нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төвд 2022 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4.в, 3.7.а, 12.3-т заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, ослын улмаас мотоцикл дээр түүний ард сууж явсан Д.Очир нас барсан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын байдал, ашиглалтын журам зөрсний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.БатхуягийгХ.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх    тухай     хуулийн    17.3    дугаар   зүйлийн   3   дахь  хэсэгт зааснаар

 

 

 

 

Яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Н.БатхуягХ.Энхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Н.БатхуягХ.ЭнхбаярХ.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Байгалмаагийн “...Миний дүү Д.Очир ер нь голдуу хөдөө мал дээр байдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хөдөө байж байгаад Түвшинширээ сум орно гээд явсан. Тэрнээс хойш уулзаагүй. Өөрөө утастай боловч утсаар яриагүй. 2022 оны 08 дугаар сарын 10-ны үүрээр багийн дарга над руу яриад “Очироо ах ухаан алдаад байна, эмнэлэг дээр байна, цагдаагаас хүрээд ир гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би үүрээр ирэхэд нас барсан байсан...Одоогоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15х/

           

Гэрч Б.Энхбаатарын “...Очироо ах надад хэлэхдээ “Пэлжээ эгчийн дүү Батхуягтай сундалж яваад Гүрнээгийн гэрийн баруун хойно бид хоёр мотоциклтойгоо онхолдсон” гэж ярьж байсан. Би Очироо ахаас тэгээд тэр хүн чинь хаана байгаа юм бэ гэхэд намайг “Гүрнээгийн гэр рүү гүйгээд явах хооронд мотоциклоо асаагаад явсан байлгүй дээ” гэж байсан. Би Чулуунбат ахын гэрт хоёр аяга хоол идээд цай уугаад гараад явах гэж байхад Очироо ах газар хэвтэж байсан. Би гэртээ хариад 30 минут орчим болж байхад Чулуунбат ах миний гар утас руу залгаад “Очироо бөөлжөөд арагшаа савж унаад байна. Хоёулаа эмнэлэг орох хэрэгтэй байна” гэсэн. Намайг хувцсаа өмсөөд байж байх хооронд Чулуунбат ах манай гэрт гүйж ирээд “Очироо бөөлжөөд байна” гэсэн. Би Чулуунбат ахтай цуг эмнэлэг ороод эмч нарт хүний бие өвдөөд байгаа талаар мэдэгдсэн. Тухайн үед цаг 23:00 цаг болж байсан байх. Би тэгээд гэр рүүгээ хариад амарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-25х/

           

Гэрч Д.Чулуунбатын “...2022 оны 08 дугаар сарын 09-ний орой би өөрийн төрсөн дүү болох Чулуунсүхийн хамт гэртээ унтаж байсан. 21:00 цаг өнгөрч байхад манай найз Очироо манай сумын залуу болох Энхбаатар хоёр манай гэрээр орж ирсэн. Энхбаатар манай гэрт хоол идэж, цай халааж уугаад бид гурав хоорондоо ярьж сууж байсан. Очироо надад хандаж “найзынх нь толгой хавдсан, Пэлжээгийн хүүтэй мотоциклтой сундалдаж яваад Гүрнээгийн баруун хойно байх гуунд онхолдсон, толгой өвдөж байгаа” талаар ярьж байсан. Би одоо унтлаа гээд Очироод ор засаж өгөөд гэрлээ унтраагаад унтах гээд 10 орчим минут болж байхад Очироо гэнэтхэн ёолоод огиулаад, бөөлжөөд байсан. Би босоод гэрлээ асаагаад Очироог орон дээр нь өндийлгөхөд сууж чадахгүй хажуу тал руугаа унаж өгөөд тогтохгүй байсан. ...Би Энхбаатарын гэр лүү гүйж очоод Очироо бөөлжөөд байна, эмнэлэг хүргэж өгье гээд Энхбаатартай мотоциклтой сундлаад сумын эмнэлэг орж түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27х/

           

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн “1. 2. Талийгаач Д.Очирын цогцост гавал тархины гэмтэл, их тархины зүүн талын бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус харвалт, 3, 4 дүгээр ховдлуудын цус хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины дух, зулай, зүүн чамархайн дэлбэн, чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /250 мл/, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, хуйхны цус хураа, зүүн чамархай, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач Д.Очир нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт, /хх-ийн 38-45х/

 

Мөрдөгчийн магадалгаанаас “...Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Намжир овогтой Батхуяг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэх магадалгаа, /хх-ийн 75-77х/

 

Яллагдагч Н.Батхуягийн “... Би тухайн үед 17 цагийн үед дэлгүүрээс тамхи авч татчихаад гараад ирсэн чинь Очироо ах урдаас таягаа тулаад ирж байсан. Тэгээд Хуягаа ямар ажилтай байн вэ? гэхээр нь “онцын ажилгүй дээ” гэхээр нь “ахыгаа урагшаа айл руу буулгаад өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр манай гэр лүү хамт алхаж очоод гэрийн гаднаас мотоциклоо унаад Очир ах ард дээр сундлаад сумын баруун урд захад байдаг Ооёо лам гэдэг айл руу явж байсан. Гадаа хариу бүрий болж байсан миний мотоцикл гэрэлгүй ба сумын баруун талд байдаг колонкыг өнгөрөөд явж байтал ардаас “ах нь ганц морьтой юм аа, тэрийгээ борлуулаад эмчилгээнд явмаар байна” гэхээр нь би “тэгээч ахаа” гээд эргэж харж хэлчхээд урагш хартал урд борооны усанд үүссэн байсан жалга байсан. Би тоормосоо гишгэсэн болов ч мотоцикл жалга руу ороод урд дугуй нь гацахаар нь би “Очироо ахаа буугаарай” гэсэн чинь Очироо ах хөл муутай болохоор буухдаа намайг татаад бид хоёр зүүн талаараа мотоциклтойгоо хамт ойчсон.Тэгээд би хоёр бостол Очироо ахын зүүн мөр нь шороо болчихсон байхаар нь “ахаа зүгээр үү” гэсэн чинь зүгээр зүгээр гээд бид хоёр мотоциклоо жалганаас татаж гаргаад сумын баруун талын Ооёо гэх айлын гадна ирэхэд гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь Очир ахыг “та манайд очих юм уу”  гэсэн чинь “яахын яахын одоо ирэх байлгүй дээ миний дүү харь харь” гэхээр нь би гэр рүүгээ очоод мотоциклоо гэрийн гадаа тавьчхаад явган зүс таних айлын  шинэ гэрийн найрт очиж тэнд архи ууж байгаад их согтсон. Нэг мэдэхэд гэртээ ирсэн унтаж байсан. Би тухайн үед архи уугаагүй байсан. Очир ахыг хүргэж өгчхөөд дараа нь айлын найран дээр очиж архи уусан.Очир ах архи уудаггүй, тухайн үед эрүүл байсан. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөө ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-88х/  

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-11х/,

 

Тээврийн хэрэгсэлд ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 10-11 х /

 

Эрчимт эмчилгээний хяналтын хуудас /хх-ийн 49-73 х/

 

 Шүүгдэгч Н.БатхуягХ.Энхбаярийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  100 х/

 

Шүүгдэгч Н.БатхуягХ.Энхбаярийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 х/

 

  Шүүгдэгч Н.БатхуягХ.Энхбаярийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт   / хх-ийн 107 х/

 

 Хохироогч Ц.Баярцогтын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт   / хх-ийн 40 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 108-109 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 111 дугаартай санал /хх-ийн 111-112 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.БатхуягХ.Энхбаяр нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төвд 2022 оны 08 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4.в, 3.7.а, 12.3-т заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, ослын улмаас мотоцикл дээр түүний ард сууж явсан Д.Очир нь биедээ авсан гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын байдал, ашиглалтын журам зөрсний улмаас хүний амь нас хохироосон болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Байгальмаа, Б.Энхбаатар, Д.Чулуунбат нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн магадалгаа, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.БатхуягХ.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

           

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.

 

Хэргийн баримт болох мөрдөгчийн магадалгаагаар “Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Н.Батхуяг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримтад үндэслэгдсэн хийгээд авто тээврийн хэрэгслийн жолооч Н.Батхуягийн дээрх журмыг зөрчсөн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Батхуягийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хүний амь насыг хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Н.Батхуягийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчиж  мотоциклоо онхолдуулсны улмаас Д.Очирын амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Батхуягийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Очирын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Н.БатхуягийнХ.Энхбаяр үйлдлийн улмаас хохирогч Д.Очирын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Байгалмаа нь  “гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Н.БатхуягийгХ.Энхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярН.Батхуягт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5  болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Х.ЭнхбаярН.Батхуяг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Х.ЭнхбаярН.Батхуягт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.БатхуягХ.Энхбаярийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  нь зүйтэй байна.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.ЭнхбаярН.БатхуягХ.Энхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Орлой овогт  Нямнамжирийн Батхуягийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Н.Батхуягт оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Батхуягт мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

 6. Шүүхийн шатанд шүүгдэгч Н.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Н.Батхуяг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Байгалмаа гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР