Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00063                                                   Дундговь аймаг

 

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б  би

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                        орших суух үндсэн хаягтай,  одоо                          тоотод түр оршин суух, Дугант овогт Тгийн Дорждамбын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн                      тоотод оршин суух, Б овогт Д О холбогдох

Эмээл гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ байгуулах тухай хүсэлтийг хянаад

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... намайг 2018 оны 9 сарын 01-ний өдөр гэртээ байж  байхад манай найз Д.О нь мөнгөний хэрэгцээ байна мөнгө зээлээч мөнгөн эмээлээ хэрэглүүлээч /хэд хоногийн өмнө бас гуйгаад байсан, би зөвшөөрөөгүй/ 10 хоногийн хугацаатай хэрэглээд өгнө оронд нь миний өөрийн prius  10 маркын 13-44 ДУА улсын дугаартай машиныг унаж бай гэснийг зөвшөөрч эмээлээ өгч явуулсан. Үүнээс хойш өдөр бүр машинаа хэрэглэх гэсэн юм гэж авч явдаг байсан. Тэгээд 6 хоногийн дараа хүүхдийн бие өвдөөд байна. Машинаа хэрэглэх хэрэгтэй байна гэхээр нь машиныг хүргэж өгөөд эргүүлж аваагүй. Дараа нь 10 сард машинаа зарсан сурагтай байсан. Үүнээс хойш одоог болтол мөнгөн эмээлээ авч чадаагүй удаа дараа утсаар ярьж гэрт нь  очиж уулзсан боловч удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн. 2018 оны 12 сарын 10-ны өдөр уулзаж  2018 оны 12 сарын 26-ны өдрийн дотор төлнө гэсэн гарын үсэгтэй баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг болтол өгөхгүй байгаа тул  3.000.000 төгрөгний үнэлгээ бүхий 12 цагаантай мөнгөн эмээлээ Д.Оаас  гаргуулах нэхэмжлэл гаргаж байна  гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: 12 цагаантай мөнгөн эмээлийг хариуцагч тал нь 2019 оны 4 сарын 01-ний дотор биет байдлаар хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь Д.О холбогдуулан эмээл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12 цагаантай мөнгөн эмээлийг хариуцагч тал нь 2019 оны 4 сарын 01-ний дотор биет байдлаар хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж тус шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.Дорждамбын  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62950 төгрөгөөс төсвийн орлогоос 31475, хариуцагч талаас 31475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Д, хариуцагч  Д.О нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дугаар зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Д             улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62950 төгрөгөөс  төсвийн орлогоос 31475,  хариуцагч талаас 31475  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                   Г.Б