| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул
Улсын яллагч Б.Батцоож
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зуутраг ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 22360000000312 дугаартай, 178/2023/0016/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 01дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 1-р хороо, Үүр шанд 6а-12 тоотод оршин суух, урьд сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж байсан, Зуутраг ургийн овогт ******* *******, регистрийн дугаар: *******
/ хоч нэр-Цонхио/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч ******* хүрэн зүсмийн, дэгрээ тамгатай, зөв талын чихэндээ гол цулбар имтэй, эм адууг хулгайлан авч, Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Суурган гэх газарт өвөлжиж байсан малчин ******* гэрийн гадна нядалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2-р хуудас/
2.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр манай хүрэн зүсмийн 4 настай гуян дээрээ дэгрээ тамгатай, 1 тооны гүү Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Шар банди гэх газраас алга болсон байсан. Тухайн үед манай 7 тооны адуу байсан... гэх мэдүүлэг / хэргийн 7-р хуудас/
3.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* буюу Цонхио манай гэрийн гадна ирээд нэг адуу нядлаад явсан байсан. Тухайн үед эхнэр бид хоёр хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр аймгийн төв рүү явчихсан байсан.Тухайн үед манай хүргэн Г.Ганболд байсан... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/
4.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 11 сарын сүүлээр хадам ах байхгүй байхад 1 тооны хүрэн гүү хөтөлж ирээд “ танай гадаа нядалж болох уу, идшиндээ идэх гэж байгаа юм” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд малдаа яваад 2,3 цаг болоод ирэхэд нядалж аваад махыг нь агсаасан байсан.Тухайн үед Цонхио тэр адууг найзаасаа өрөнд авсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-р хуудас/
5.Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 11 дүгээр сард байх одоо сар өдрийг сайн санахгүй байна. Би Улаанбаатар хотоос Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт ирж ах дүүгийнхээрээ байж байгаад Цагаанбулан багийн Хөрзөнт гэх газарт ******* адуу байхаар нь адуун дотроос нь хүрэн гүүг бугуйлдаж бариад явган хөтөлж очсон. аймгийн төв явчихсан гэрт нь хүргэн Ганболд нь байсан.Тэгээд би “ энэ гүүг өрөндөө авсан юм” гэж хэлсэн. Гүүгээ тэдний гадаа нядлаад махыг нь амбаарт хураачихаад 2-3 хонуулж байгаад загас ачсан машин аймгийн төв рүү явж байхаар нь гуйж махаа дайгаад аймгийн төвөөс Улаанбаатар хот руу ачааны машинд дайж, дараа нь Налайх руу аваачиж идшиндээ хэрэглэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/
6. Мал үнэлсэн тухай...4 настай гүү-750000 төгрөг...гэх шинжээчийн үнэлгээ / хэргийн 42-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт ******* бэлчээрт байсан адуунаас 4 настай гүүг хулгайлж аваад тус багийн малчин Г.Галсансанжаагийн гэрийн гадна авчирч нядлаад Улаанбаатар хот руу тээвэрлэж хүргүүлэн идшиндээ хэрэглэсэн хэргийн үйл баримт тогтоодож байна.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна, хохирогчид 700000 төгрөгт мал өгч үлдсэн 50000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан гэж мэдүүлсэн бөгөөд шүүхэд хохирол барагдуулсан тухай 1 хуудас баримт ирүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ж.Зодов 2022 оны 12 сарын 28-ны өдөр “миний бие нь *******гээс 1 тооны гүүний хохирол болох 700000 төгрөгийг авч хохирлоо барагдуулсан тул , гомдолгүй гэдгээ мэдэгдэж байна...гэх бичиг ирүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч ******* нь урьд урьд сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж байсан нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 46-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар гэрч Н.Батмөнхийн өгсөн...******* нь эцэг эхээс 4-үүлээ, айлын отгон хүүхэд, аав ээж нь нас бараад 5-6 жил болж байна. 2 эгч нь Мянгад суманд мал маллаж амьдардаг, өөрөө Улаанбаатар хотод амьдардаг.Гэр бүлдээ анхаарал хайр халамж сайн тавьдаг, ажилсаг, хүнд тусархуу,гэнэн итгэмтгий зантай хүн байгаа юм... гэх мэдүүлэг / хэргийн 34-р хуудас/,
Шүүгдэгч ******* нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт оршин суудаг болохыг нотолсон Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******г бусдын мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын Налайх дүүргээс гадагш явахгүй байхыг хориглох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзоригоос: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөр төлсөн, зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүрэгт эдлүүлэхээр зааж өгнө үү гэх санал, тайлбар
Шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс: шүүгдэгч *******г бусдын мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн санал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.******* тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 22360000000312 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зуутраг ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуутраг ургийн овогт ******* *******г 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.******* мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 22360000000312 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС