Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр                                     Дугаар 139/ШШ2019/00068                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                тоотод оршин суух, С овогт Бийн У /РД:ЗЮ                /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00038/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой У миний бие нь 1969 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 23 жил ажилласан юм. Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг тогоочийн мэргэжлээр төгсөж ирээд сумын Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар Худалдаа бэлтгэлийн трест Дэлгэрхангай ресторанд 1986 оны 7 сараас эхлэн 1991 оны 10 сарын 15-ныг хүртэл,  Баянговь компанид 1991 оны 10 сараас эхлэн 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй тогооочоор ажилласан. Мөн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1992 оны 2 сараас эхлэн 1993 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэвтэр тамга тэмдэггүй, бичилт бүдгэрсэн  шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг хөдөлмөрийн дэвтэр ажилд орсон тушаал, зэрэг баримтыг үндэслэн 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл Баянговь компанид тогооч, 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч  Б.У нь тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.У миний бие нь тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. 1986 оны 9 сарын 20-ны өдөр нээлгэсэн 181122 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн төрсөн он, сар, өдөр зөрүүтэй байгаа учир тус дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр  тогтоож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У  нь 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 01-ны өдрийг хүртэл тогооч, 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох, мөн 181122 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус    гаргажээ.

Нэхэмжлэгч Б.У  нь ХАА-н ТМС-с 1985 оны  09 сарын 20 өдөр олгосон 181122 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь,  1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 14-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор, 1991 оны 12 сарын 14-ний өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Баянговь компанид тогоочоор, 1992 оны 10 сарын 01 нээс  1993 оны 09 сарын 01 хүртэл  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:

 

  1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 11-ний өдрийн  08/21, 2018 оны 11 сарын 19 өдрийн 08/827 дугаартай тодорхойлолтууд /ХХ-ийн 04, 06/
  2. 181122 дугаартай, эзэмшигчийн овог нэр Б У гэх бичиглэл бүхий 1985 оны 09 сарын 20 ноос 1992 оны 02 сарын 01 хүртэлх хугацаанд ХАА-н ТМС-д суралцаж байсан, Худалдаа бэлтгэлийн трест, Дэлгэрхангай ресторан, Баянговь компанид ажилласан тухай  “ажилд авсан, өөр газар шилжүүлсэн, халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /ХХ-ийн 09-11/
  3. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдлээс 1992 оны 10 сарын 01 өдөр олгосон эзэмшигчийн овог нэр Б У гэх бичиглэл бүхий, 1992 оны 10 сараас 1993 оны 08 сарыг дуусталх хугацааны “ажилласан хоног, олгосон урьдчилгаа”-ны бичилттэй  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 07-08/
  4. Дундговь аймгийн Архивын тасгийн  2018 оны 11 сарын 29-ний өдрийн 630, 2019 оны 02 сарын 18 өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хх-ийн 13, 22/
  5. Дундговь аймгийн Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 7 сарын 08-ны өдрийн 87 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хх-14/
  6. Б.Уын 764790 дугаартай “1985-1992 онуудад гишүүний татвар төлсөн бичилт бүхий МҮЭ-н гишүүний бат илэрхийлэх  эх хувиар  /хх-ийн 16/
  7. Гэрч С.Э , Г.О , Д.А   нарын  гэрчийн мэдүүлэг /хх-ийн 23-25/ зэрэг баримтаар шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дундговь  аймгийн ХАА-н ТМС-иас олгосон 181122 дугаартай, эзэмшигчийн овог нэр Б У гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Сангийн далай овогтой Бийн У /ЗЮ69042005/  мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Бийн У /ЗЮ /-ыг 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор, 1991 оны 12 сарын 14-ний өдрөөс 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл үйлдвэр худалдааны Баянговь ББХХК-нд тогоочоор, 1992 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 сарын 01-ний өдрийг  хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б