Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00069                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                        оршин суух, Т овогт Дийн Д /РД:ЗИ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00074/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Дийн Д миний бие 1959 онд төрсөн. Эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 23 жил ажилласан. Үүнээс 1977 оны 6 сарын 27-ны өдрөөс 1980 оны 6 сарын 2-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан.  Цэргийн алба хааж ирээд 1980 оны 11 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан ба тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн тушаалын тамга тэмдэг зөрж байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалууд цалингийн цэсүүд зэрэг баримтыг үндэслэн  1980 оны 11 сарын 10-ны өдрөөс  1992 оны 2 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд жолоочоор 1992 оны 2 сарын 17-ны өдрөөс  1994 оны 5 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил хувьцаат компанид жолоочоор, 1994 оны 05 сарын 10 өдрөөс 1994 оны 12 сарын 31 дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Мөнхрөх  бүрэн бус хариуцлагатай  компанийн жолоочоор тус тус  ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү   гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д  нь 1980 оны 11 сарын 10-ны өдрөөс    1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” нэгдэл, “2-р таван жил” ХК,  “Мөнхрөх” ББХК-д   жолоочоор  ажиллаж байсан болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус    гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Д  нь 1980 оны 11 сарын 10-ны өдрөөс    1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” нэгдэл, “2-р таван жил” ХК,  “Мөнхрөх” ББХК-д   тус тус жолоочоор  ажиллаж байсан болох нь:

 

  1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 2 сарын 01-ний өдрийн  08/70 дугаартай “Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” нэгдэл, “2-р таван жил” ХК,  “Мөнхрөх” ББХК”-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  талаархи тодорхойлолт /хх-ийн 07/
  2. Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 02 сарын 01-ний өдрийн 36 дугаартай тодорхойлолт /хх-ийн 8/
  3. Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жилийн нэгдлийн даргын 1980 оны 11 сарын 10-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 09/
  4. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 1 сарын 28-ны өдрийн 02/22, 02/23 дугаартай тодорхойлолт /хх-ийн 10, 12/
  5. Д.Дын 1980-1989, 1991-1994 онуудын цалингийн баримтын түүвэр тодорхойлолт /хх-ийн 11, 13/
  6. Д.Дын 1980-1994 онуудын цалингийн баримт, шатахууны тооцооны актын хуулбар /хх-ийн 11-89/
  7. Д.Дт 1985 оны 5 сарын 25-ны өдөр “2-р таван жил” нэгдлээс олгосон 1977 оны 06 сарын 27 өдрөөс 1996 оны 08 сарын 01 хүртэл хугацааны “ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиар  /хх-ийн 91/
  8. Гэрч  Л.Л Д, Л.Э , Ж.Б   нарын  гэрчийн мэдүүлэг /хх-ийн 93-96/ зэрэг баримтаар шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Дийн Д /РД:ЗИ /-ыг 1980 оны 11 сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” нэгдэлд жолоочоор, 1992 оны 2 сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” ХК-нд жолоочоор, 1994 оны 5 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын “Мөнхрөх” ББХК-нд жолоочоор ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б