Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр                                 Дугаар 139/ШШ2019/00070                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                    гэх газар оршин суух, Т овогт Сгийн Б /РД:ЗЮ            /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00025/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Сгийн Б миний бие 1969 онд төрсөн. Эмэгтэй. Энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 22 жил ажилласан. Үүнээс 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1995 оны 7 сарын 09-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажилласан. 1995 оны 7 сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд  одоог хүртэл мал маллаж байна. Дундговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажилласан жилээс  1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолт, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул  хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэгийг  үндэслэн  1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсан   болохыг тогтоож өгнө үү   гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсан болох нь:

 

  1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 02-ны өдрийн  08/03 дугаартай “ Мандалговь хотын Нийтийн ахуйн үйлчилгээ, Сансар ББХХ хоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тодорхойлолт /ХХ-ийн 05/
  2. Гэрч С.У-г, Ц.Э , Д.О  нарын гэрчийн мэдүүлэг /ХХ-ийн 13, 17-18/
  3. “1985 оны 12 дугаар сар Шинэ жил”,   “1987 оны 4-р сард” гэх тайлбар бүхий гэрэл зургийн  үзүүлэлт /ХХ-ийн 7/ зэрэг баримтаар шууд байдлаар,
  4. Гэрч С.У         1983 оны 07 сарын 01-ны өдрөөс, 1991 оны 01 сарын 01 хүртэл  АҮК-д оёдолчиноор ажиллаж байсан тухай бичиглэл бүхий  153482 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /ХХ-ийн 14-16/
  5. Гэрч Д.О     1985 оны 1 сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 280 дугаартай шийдвэрийн хуулбар /ХХ-ийн 19/ зэрэг баримтаар дамжмал байдлаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 Тийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Сгийн Б /РД:ЗЮ/-ыг 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Мандалговь хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчиноор  ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ Тийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б